Tuesday, September 18, 2007

Есөөгийн төөрсөн өдөр

За, юу байцгаана. Ойрд ажил ихтэй блогоосоо жаахан хөндийрчихлөө. Андуудын хүсэлтээр Есөөгийн төөрсөн өдөр ямар болсон талаар сонин дуулгая. Сая 9 сарын 1-нд Есөөгийн төрсөн өдөр тохиосон билэгт сайхан өдөр боловоо. Тэр өдөр нь хагас сайн өдөр таарсныг ч хэлэх үү, маргааш нь амралтын өдөр сайхан доргимоор санагдаж байна лээ шүү. Ер нь бол манай хүн өөрөө зохион байгуулсан. Хагас сайны өглөө босоод байж байтал Сайнаа надруу утас цохиод Есөө бид нарыг Найрамдлын тэнд амралтанд гэр авцан урьж байна гэнэ. Оройтолгүй хурдан ирэхийг хүссэн гэлээ. Удалгүй хашир өөрөө ч ярьж урилгаа чихэнд наав. Яаая за нэг найзуудтайгаа уулзаж балай авах боллоо гэж дотроо бөөн баяр бааги өдөр Цээцээтэйгээ амжуулахаар төлөвлөж байсан ажлуудаа зохицуулаад Есөөдөө бэлэг сонгоод гараад туучиваа Найрамдал руу. Нартай сайхан өдөр байлаа, гэхдээ л намар болсон тул оройдоо ер нь сэрүүхэн жиндүү. Бид 2 зургаан цаг гэхэд очсон байхаа. Ямар ч байсан хамгийн түрүүнд гозойлоо. Яаая өдрийн баатар маань ширээ засаад хорхог хийцэн 5 ханатай, 5 ортой гоё цэвэрхэн гэрт Буяа, том охин Халиунаатайгаа хүлээж байнаа. Ороод л бэлгээ өгөөд л, хүмүүсийг хүлээлгүй махаа идэж, Есөөтэйгөө тулгаад эхэлсэн дээ. Тэгээд удалгүй Буба, Булгаа, Нааги ба найз охин нь ирсэн. Сайнаа хадмыхийгаа нүүлгээд, хүүхдээ энэ тэр гэсээр шөнө 12 гэхэд ирсэн гэжуйгаа. хэхэхэ. Иймэрхүү хоцролт бол нэг их сүртэй юм биш шдээ манууст. хахаха ирсэн бол тэгээл болоо. За тэгээл бүгдээрээ цуглаж аваад л сайхан найралсандаа. Гал түлж охидуудаа дулаацуулахгүй бол нөгөөдүүл маань ер нь хөлдчих гээд байсан. Тэгээл дуулж, инээлдэж, чалчиж суусаар шөнө бараг 4 гэж унтсан шүү. Гансүх харин дарга нь авч давхиад шоудаад ирж чадаагүй. Үүрээр хөлдөж үхэх шахсан. 7 гэж бүгд өндийгөөд ажил төрөлтэй гээд явцгаах юм боллоо. Есөөгийн хадмых найрамдалд байдаг тул мань эр тэнд унтаад байхгүй байсан биднийг явхад. Босоод ирхэд нь хэн ч байхгүй байсанд мань эр жаахан гомдсон байх даа. Ер нь л бол гоё төрсөн өдөр болсон доо. Дараа өдөр нь бүгдээрээ үлдээд жаал тоголж моголсон бол. Даанч тэгээд хүүхэд шуухад амжуулах ажил төрөл ихтэй байсан тул явцгаасан даа. Уучлаарай Есөө анд минь.
Дараа жил яв гээд хөөтөл чинь цуг байнаа. хэхэ.

Tuesday, August 21, 2007

"в"-нхэн

8 дугаар ангиа төгстөл манай ангийнхан энэ "в"-ийнх гэсэн нэгэн нэмэлт тодотголтой явсан юм. "в"-нхэн анх сургуульд орсон үеэсээ уг нь сурлага сахилгаар гайхагдсан сайн анги байлаа. Анги даасан багш нь өвчтэй өдөр өөрснөө бие дааж ангидаа томоотой сууцгаагаад хичээлээ хийнэ. Бусад ангийн багш нар "Тэр "в"-нхнийг харцгаа, үлгэр жишээ ав" гээд л ангийнхаа хүүхдүүдийг хичээл дундуур манай анги руу илгээнэ. Нөгөөдүүл нь ирж ангийн үүдээр толгойгоо цухуйлган бид нарыг хэсэг харж байгаад л буцаад явчина. Манай ангийнхан ч үүндээ их маадгар, мундаг хамт олон болж чадаж байгаадаа бардамнана. Бүүр телевизээс ирж бичлэг хийн орой мэдээгээр гарч байлаа шд. Зиа тэгээд багш нь төрөөд хүүхэдтэй болсон юм чинь дандаа яаж өөрснөөр нь хичээлий нь хийлгүүлэхэв гэж бодсон уу, яасан манай анги нэг хэсэг Буджав гэж ондоо багштай болвоо. Ангийн 36 хүүхэд бүгд онц сурна гэж юу байхав, гэтэл нөгөө багшид маань харин муу, дунд авсан хүүхдүүдийг ичээж жигшээх нэг мэргэн санаа төрж Сарангэрэлийн ааваар хэд хэдэн ширхэг аймаар том 2-н болон 5-н тоо хийлгэдийн байна. Тэгээд л хонх дуугарангуут нөгөө муухай тас хар 2-н тоогоо муу авсан хүүхдүүдийн хүзүүнээс, час улаан 5-н тоогоо онц авсан хүүхдүүдэд зүүлгээд л хонгилд зогсооно. Ёоё, нээрээ үнэн аймшиг байгааз дээ. Иймэрхүү арга хүүхдийг илүү хамт олноосоо хөндийрөх, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь би бусдаас муу нэсэн ойлголт багаас нь бий болгоход л түлхэц өгнө үү гэхээс цаашид сайн сурах урам зориг төрүүлэх нь юу л бол? За, цэцэрхэх ч яахав. Тэхдээ хамт олон ямар байх нь анги даасан багшаас, хүүхэдтэй яаж харьцаж байгаагаас нэлээд хамааралтай гэж би боддогийн. Нөгөө бага ангидаа тэргүүний гэгддэг байсан анги маань дунд ангид орж Лхагвасүрэн гэдэг нэлээн чанга багшийн гарт орвоо. Манай багш нээрээ аймаар хатуу, эмэгтэй хүн гэхэд нэг л дулаан зөөлөн зан үгүйлэгдсэн хүн байлаа. Би лав бараг зүрх амаараа гартал л айдаг байсан сан. Инээмсэглэхэд нь хүртэл итгэж ядаад л,... энэ хэтрүүлэг байлаа, хэ хэ. Хэт хяналтанд байж сураагүй бид далдуурхан багшийгаа эсэргүүцэж, дургүйлхэж эхэлсэн нь сүүлдээ энэ "в"нхэн нээрээ арай дэндүү, хэтэрхий юм гэж бусад багш нарын толгой сэгсэрдэг, сургуульдаа зартай болдоггүй анги гэсэн алдартай болголоо. Хэн нэгэн багшийн хичээл дээр, эсвэл завсарлагаанаар манай ангийнхны хийсэн болох болохгүй үйлдэл Лхагваанаагийн (бид багшаа өөр хоорондоо ингэж гуайлдаг байсийн) чихэнд хэзээний л хүрчихсэн байна. Тэгээд л ангийн багшийн байцаалт эхэлнэ дээ. Яг тагнуултай кино шиг, гэхдээ арай ил хэлбэрээр. Лхагваанаа орж ирээд л ангийн салаа, ариун цэвэр гээд л дарга тодотголтой бүхнийг нэг нэгээр нь эсвэл хоёроор нь дуудна. Нэр дуудагдсан этгээдүүд царай нь цонхийн босоод Лхагваанааг даган лаборантын өрөө рүү орон мэдүүлэг өгнө. Лхагваанаа химийн мундаг чадалтай багш, тиймээс манай анги өөрөө химийн гүнзгий биш боловч химийн ангид байрладаг , тэр нь ардаа жижигхээн хөөрхөн өрөөтэй, түүний нь бид нар лаборантын гэж нэрлэж заншсан байлаа. Багшийн байцаалт нэг иймэрхүү маягаар явагдана. Би ихэвчлэн найз Заяатайгаа хамт дуудагддаг байсийн.
Лхагваанаа: -за, саяны болсон явдлыг яриадах даа.
Бид 2 доошоо харж дуугай хэсэг зогсоно. Зориг оруул багш аа, юу болсийн? юу ч болоогүй шд гэнэ.
Лхагваанаа: -хангалттай мэдээлэл надад ирсэн. Та 2 надад яг үнэнээр нь ярь. Гол толгойлогч, зохион байгуулагч нь хэн хэн бэ?
Бид 2: -бүгдээрээ л (ингэж хэлэхдээ хоолой зангирна) хамт байсий шд.
Лхагваанаа: - Тэр, тэр (нэр цохно) анх санааг гаргаж эхэлсэн үү? Та нар яасан ер нь ийм хачин нахальный, анархист (манай багшийн хэлэх дуртай, байнга хэрэглэдэг үгнүүд) нөхдүүдэв?
Энэ үеэс эхлэн бид 2-н нулимс ч баригдахаа байж сайхан асгарч өгнө дөө. Хоёулаа нусаа татаал, загнуулаал, 2 биендээ нусны алчуураа дамжуулаал зогсдог сон.
Ингэж нэг юм дуусаад дараагийнх нь дуудагдана, ингэсээр байгаад л нөгөө гайт хэргийн эзэн нь илчлэгдэнэ биз дээ.
Тэхдээ манайхан "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" байсан болохоор нэг нэгнийгээ загнуулахгүй, барьж өгөхгүй гэж их үзнэ. Даанч болдоггүй нь дэндсэн нөхдүүд юм болохоороо байнга л ямар нэгэн болохгүй санаа сэдээстэй, тэгээд үр дагаврыг нь амсаастай байдаг байлаа. Нэг удаа 6-р ангид эцэг эх, багш, сурагчдын хамтарсан хурал дээр Лхагваанаа манай ангийн Сэргэлэнд эцэг эхчүүдэд тамхи татсан хөвгүүдийг нэг бүрчлэн нэрлэж хэлэхийг даалгав. Хурал ч дундаа орж, багш ч Сэргэлэнг албан ёсоор "Одоо Сэргэлэн эдгээр хүүхдүүдийг нэрлэнэ"гэж зарлалаа. Ангид чив чимээгүй болж Сэргэлэн босч ирснээ "Манай ангийн тамхи татдаг хүүхдүүд бол Гансүх, Сайнсүрэн ,.." гээл лагийн томоотой хорхойд ч хоргүй амьтдыг нэрлээд явчлаа. Аав ээжүүд нь ч нэлээн гайхаж буй бололтой. Тэгээд л нэлээн олон нэр дурдсанаа "..., энэ хүүхдүүдээс бусад нь юм аа" гэж билээ, хэ хэ. Би лав Сэргэлэнг нээрээ сэргэлэн юм аа гэж бодоол өнгөрч байсийн. Нэрээ шууд дуудуулахгүй бусад гэдэгт нь орчихоор арай л хөнгөн туснаа даа, ер нь. За, ангийн хөгжилтэй дурсамжуудаас ахиад дараа оруулнаа.

Monday, August 20, 2007

Таван шар буюу амьд явах хүслэн :)

За тэгээд постийн маань нэр нь жаахан хүндэдчих вүү дээ. Манай Эркагийн бичсэн постуудаас бид нарыг ер нь хаанаас гаралтай, хаана бага насаа өнгрөөсөн нөхдүүд болохыг гадарласан байх. Бидний хүүхэд нас чинь яг 80-90 оны үе юм шүү дээ. Хоёр нийгмийг аль алийг нь үзээд амжсан хэлмэгдсэн омгийхон. Биднийг бага байхад, хуучин нийгмийн үед Таван шар их зэрлэг газар байсан юм. Тэр үед чинь хот их доширходог байсан. Таван шард хэр баргийн гадны хүүхдүүд ганцаараа ирж зүрхэлэхгүй дээ. Зүрхэлж, эсвэл мэдэхгүй ирсэн нэг нь шалдан буцдаг байсан юм даа. Гадны хүн байтуугай манай атаманууд чинь доторх бид хэдийгээ хааяа шоголчдог. Нэг жишээ дурдахад л та нар ямар хэцүү газар байсныг гадарлна даа. Юу вэ гэвэл , Манай найз Есөө нэг удаа дэлгүүрээс нэг кг мах аваад гэрлүүгээ дэгдэж явах замдаа хөөрхий Гансүхийхээр ороод гархаар шийдэж л дээ. Тэгсэн Гансүхийн орцны таван давхарт Дуулгаа гээд нэг нүд нь сохор, шарын лухагар атамануудын нэг амьдардаг байсан нөхөр орцонд халамцуу таараад махтай явсныг харчаад гэрлүүгээ дагуулж ороод махаа өгөхийг тушааж дээ. Есөө угийн гүргэр гар, тэгээд бас бяцхан дүү нар нь гэртээ ахыгаа мах авчрахыг хүлээгээд сууж байгаа тул, Үгүй л гэж. Тэгсэн Дуулга хутга гаргаж ирээд манай хүний хүзүүнд тулгаад махаа өгөхгүй бол зүснэ гээд дайрсан байгаан. Азаар атаманы найзууд нөгөө өрөөнөөс орж ирэн Есөөг маань аварсан юм даа. Ер нь бол хутга тулгуулах жирийн юм байсан дөө. Гансүхийг маань бас нэг хурган атаман бүр гэрт нь хутгатай дайрч орж алах шахж байсан юм даг. Амьд явах хүслэн төрмөөр байгаа биз. За тэгээл атамануудын нүдэнд олигтой хувцастай харагдаж болохгүй дээ. Би лав ээжийн дүүгийн германаас ирүүлсэн гутлыг өмсөж явах гэж үйлээ үздэг байсан юм. Орилоо гэдэг нэг гар нэг удаа нэг дүгээр хорооллын охинтой болзоно гэж өмсөөд өдөржин алга болсон юм даг, би мань эрийн гутлыг өмсөөд, томдцон чирээд ээжээс айгаад орж чадахгүй атаманцарыг ирэхийг хүлээгээд бөөн юм болж байж билээ. Тэр үедээ үнэн тамтай санагддаг байсан бол одоо бодоход хөгжилтэй л байж дээ. Бид чинь харин үеийхэндээ бол дээрхүүлэхгүй шүү дээ. Манай 8-В гийхэн чинь үедээ атаман анги байсын. Ямар сайндаа 8-А гийхан бид нараас айгаад ангийхаа хаалгыг дотроосоо түгжээд гарч ирж чадахгүй, нэг нь тэгээд бүр айсандаа 2 давхрын цонхоороо үсрээд хөлөө хугалж байсан юм. Маргааш нь манай ангийн бүх банди нар хичээлийн эрхлэгчийн өрөөнд жагсаалгаж байгаад зодуулсан юм даг. Би ч тэгэхэд айхтар элэгдүүлсэн шуу талийгаач Гонгор багшид.
Гээд зодоон цохион, атамануудтай холбоотой дурсамжууд зөндөө зөндөө. Одоо ч таван шар тийм биш болсон байна лээ. Элдэв янзын хүмүүс нүүж ирээд, хууччуул нь нүүж яваад таних мэдэх хүнгий болсон байсан. Тэр үед атаман байсан ах нарын зарим нь архинд ороод Өвөөгийн хөндийд очоод, үхэх нь үхээд дууссан, хурган атаманууд байсан нөхдүүд одоо энд тэнд лааг томоотой эхнэр хүүхдээ дагуулцан явж байгаа харагддагийн...to be continued

Найзын тухай шүлэг аангилаар

Me and You Are Friends
You Fight, I Fight
You Hurt, I Hurt
You Cry, I Cry
You Jump Off The Bridge
I'm Gonna Miss Your Dumb Ass :)

Saturday, August 18, 2007

Таван шар буюу амьтан тэжээх миний хүслэн...

Таван шараа гэж. 80-90 өөд оны үед таван шард хүүхэд насаа өнгөрөөсөн хэн боловч тэрхэн бяцхан ертөнцөд адал явдалаар дүүрэн байдаг байсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Тухайн үедээ л таван шар гэж сонссон хэн бүхэн сэрдхийлгэм муу нэр дагуулаастай орчин маань уугуул иргэн бидэндээ л диваажин байж дээ. Бидэндээ л том санагддаг байсан тэрхүү хэдхэн байшингуудын хооронд өчнөөн амьдрал буцалж байдаг билээ. Өвгөчүүл хөгшид нь гадаанаа даалуу үүлүү тоглоод, сүүдрэвчинд суун гангар гунгар хийн, хүүхэд багачуул нь байр болгоны урд байх тоглоомын талбайгаар өдрийг өнгөрөөж бяцхан жаалуудын хөгжилтэй тоглох дуун үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тасардаггүйсэн. Уг угсармалууд нь 70 аад оны сүүлээр орос хятадуудын тусламжаар баригдсан гэдэг. Тэрхүү хотхонд манайх гэдэг айл 1979 онд Баянхошуунаас нүүж ирсэнээр амьдрал дээшлэн гэр хорооллын айлаас хотжих хөдөлгөөнд нэгдсэн. Аав ээжийг минь олон нялх нойтон хүүхэдтэй хэмээн харж үзсэн үү, эсвэл аавын минь арын хаалганы нүх том байсан уу юyтай ч овоо хөөрхөн 4 өрөө байранд нүүж орсонoop энэ их том тогоон доторхи нэгэн ширхэг үрэл нь болж билээ. Ёстой л унаган таван шарчин байсан даа. Анх биднийг орход манай байр цоо шинээр ашиглалтанд орж байсан гэдэг. Сургуульд ортлоо тэр л хэдэн байруудын дундуур гүйлдэн ойр хавийн хүүхдүүдтэй найзлан өдөржин тоглон орой нь тас халтар шороон царайлсан амьтан орж ирдэг байж билээ. Тэр л сайхан дурсамж дүүрэн цаг хугацаанд минь хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол ямар ч үнэ цэнээр нэгэн суудал захиалан аялах юмсан даа. Чухамдаа тэнд л хүн болж тэнд л амьдрал гэж тэмцэл гэдгийг ухаарч ядан алхалж явдаг байж. Цонхоор хархад гадаа тоглох танил царайнууд, цав цагаан 12р сургууль минь тухайн үедээ л орд харш мэт санагддаг байж билээ. Сургууль руу орход ханхийх нэг тийм царс модон шалны, мөн шинэхэн будсан будагны үнэрнүүд, ханаар өрөөстэй ханын самбарнууд, "Mанай сургуулийн бахархал" хэмээн 10 жил онц сурсан онц сурлагатангуудын хөрөг зурагнууд, "Mанай сургуулиас гарсан алдартангууд" сэхээтэнгүүд гээд л. Одоо эргэн санахад хүүхэд л юм хойно буруу зөрүү алдаа эндэлтэнд өртөж л явсан, гэвч түүнээсээ илүү гэрэл гэгээтэй аз жаргалтай инээд баясал цалгисан тийм л дурсамжууд тодоос тод авч хонгилийн мухарт гялтайн харагдах гэрэл мэт л ёлтойх юм. Зун нь навч ногоо дэлгэрэн, байрнуудын гадна ургах том том улиаснуудын навч бүхэнд хэлж шивнэж байсан хүүхэд миний хүсэл мөрөөдөл, намрын шар нарны илч бүхэнд шингээсэн насан багын томоогүй зан, өвлийн дэн хүйтэнд цантах цонхон дээрхи үүсдэг тэр л цасан ширхэгнүүдэд шигтгээ болгон нэмдэг байсан цайлган үеийн дурсамжууд, байшингийн буланд цухуйх хавар цагийн анхны ногоохон гөлгөн өвсийг харан амьдрал гэж тэвэр дүүрэн цэцэгсийн баглаа мэт санагдаж цээж дүүрэн амьсгалж явсан гэнэн багын гэгээхэн дурдатгалууд минь надаас яг өдийд зөгийн бал мэт урсаж байна...ай яасан амттай бал вэ?
Бодлын сондор буюу миний бие амьтан тэжээгч болох хүслэндээ хөтлөгдсөн нь:
-"Туулай туулай тонгос - туулайн бүжин бондгос". Нэг удаа дунд ах маань хаанаас ч олсон юм бүү мэд 3 туулай хайрцаганд хийсээр ороод ирж билээ. Бид хэд баярлалдан хэдүүлээн туулай тэжээдэг юм болов. Тэгсэн маргаадар нь байруудаар хор цацлага болон манай нөгөө хэдэн бүжингүүдийг маань ширээн доор байсныг тэд анзааралгүй хор цацуулснаар бидний анхны амьтан тэжээх хүсэл маань лөөлөө болж байв.
- Өрөөний салхивч нээлттэй байлаа
Өглөөний агаар сүнгэнэн орлоо
Сүр сар хийх чимээ гарлаа
Сандран хартал тагтаа байлаа.
Тэгсэн мөн л удалгүй одоо тагтаа тэжээнээ гэсээр манай тэр ах 3-4 тагтаа чирдаакан дээрээс яаж ч барьсан юм бүү мэд бас л хайрцаганд хийсээр ороод ирж. Би ч бас хөл газар хүрэхгүй баярлан энхийн цагаан тагтаа минь алган дээр суугаарай гээд л "...цэцэн бууны орой дээр тагтаа суулган зурсан байна..." хэмээн амандаа дуулсаар хайрцагийг нь онгойлготол айж тэвдсэн хэдэн тагтаанууд сүр сар хийн нисэн гарч уушиг зүрх амаар гарах шахаж байж билээ. Гэтэл өнөөх гайтай тагтаанууд чинь эрх чөлөө мандтугай гэснүү хос хунгийн дуулиа санасан уу манай цонх руу эгц шулуун нисч очоод нэг нь мөргөн унаж ухаан алдан нөгөө 2 нь хойноос нь цонх хагалан санд мэнд нисэн одсоноор дараачийн амьтан тэжээх оролдлого бүтэлгүйтэв.
- "Бор шувуу бор шувуу түм бумаараа нисэн буугаад нисэн буугаад наадан цэнгэнээ..."
Заза ер нь өөрөө амьтан олж ирнэ хэмээсээр бөмбөгөрөөс хэдэн тахианы дэгдээхэйнүүд ширхэг нь 50 мөнгөөр худалдан авч бас тэжээх юм болов. Юун ч амьтан тэжээхийн хүслэн болдог байсын, одоо бодхоноо инээдтэй. Гэтэл өнөө хэддээ өлсчих вий хэмээсэндээ бөөн бөөнөөр нь өгсөн будаануудад хөөрхий бяцхан ангаахайнууд гэдсээ дүүртэл идчий гэснүү ингэж амьд явхаар үхсэн нь дээр гэснүү юутай ч гэдэс нь дүүрэн мажийж орхих билээ.
- Энэ дундаас хамгийн тод одоог хүртэл бодох тусам санаанаас гардаггүй имперлизм реализм дүүрэн нэгэн явдал дараачийн амьтан тэжээх оролдлоготой минь холбоотой. Гадаа тоглож байтал хаанаас ч юм өрөвдөлтэйеэ гаслах дуунаар цочин тэр дуу гарч буй зүг лүү очтол нэгэн дөнгөж төрсөн өчүүхэн гөлөг эхдээ гологдон ганцаар арангатан зам дээр хэвтэж байдаг байгаа. Би ч пионер хүнийхээ үүрэг ухамсараа уландаа гишгичихээгүй байсан тул өрөвдөх сэтгэл маань дийлэн нууцаар гэртээ авч ирдийм даа. Дунд ах эгч 2 ч мөн баярлалдан цуг тэжээх болов. Овоо хэдэн сар болсон юмдаг манайд. Хөөрхий минь нэг тийм хав хар өнгөтэй яг нүдийхээ дээр 2 бор толботой хөөрхөн гөлөг байж билээ. "Акира" гээд нэрлэчихжээ бас, "Цагаан соёот" хэмээх Жек Лондонгын уншиж байсан номон дээр ийм нэртэй чонын тухай гардаг түүнтэй л адилтгасан бололтой. Гэтэл нэг өдөр том ах минь хойноос ирэн тэр гөлгийг маань ад үзэн гэр завааруулж байна хэмээн гарга гэж тушаав. Ахын тушаал алт эгчийн сургааль эрдэнэ юм хойно хичнээн эсэргүүцсэн ч дийлсэнгүй. Ингээд нөгөө гөлгөө гаргаж тавихаар би өөрөө хөтлөн гарч билээ. Гэтэл хол аваачаад л орхиод алхтал хойноос дагаад яаж ч хурдан гүйсэн хөөрхий минь өөрт нь юу тохиолдох гэж буйг зөнгөөрөө мэдэрсэн үү өнөөх л анх олж байсан гаслантайгаар гаслан хойноос дагаад салдаггүй. Яалт ч гүй л нэг шонгоос уян хажууд нь гэрээс хулгайлан авч гарсан хоосон булууны яс тавин эргэж нэг ч харалгүй гүйчиж билээ. Ингээд л "Акира-г" минь хэн ч олохгүй шонгоос уяатай хөдөлж ч чадахгүй үхнэ гэж бодхоос өөрийгөө үзэн ядан yйлаал уйлаал их сүртэй эрээ. Одоог хүртэл үүнээс үүдэн тэр тухай бодох тусам дээшээ нэг юм өгсөөд ирдийн, сайн санаат нэг нь олон сулласан боловуу, эсвэл өөрөө өлсөхийн цагт уяагаа тас хазан тэнүүчилсэн боловуу, эсвэл нэгэн сахилгагүй хүүхдийн бай болон том чулуугаар нүүлгүүлсэн болов уу хэмээн элдвийг бодож байж билээ. Одоог хүртэл өөрийгөө зүхдэг юм, яах гэж ч уяж орхиж байв даа гэж, яаж ийж байгаад л сул орхихгүй дээ хэмээн. Xойноос цоо ширтэн дагах нүд, өрөвдөл эрсэн тэр гийналт. Ингээд л гэртээ тэжээх нэрийдлээр хэдэн ч амьтан хороож зовоож байсан үйлийн лайтай амьтан юм бэ дээ мэдэхгүй. Хойд насандаа тамын тогооны амсар дээр хүд хүд инээн гэрийн чинээ гэдсээ илэн босвол сууж чаддаггүй суувал босч чаддаггүй хэдэн ясаа шаржигнуулаан сууж байвал бүү гайхаарай гэсэн хэхэ.
-Түүнээс хойш тийм амьд амьтан зовоохоос зовон сахил хүртсэн ламбугайн адил дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу нэг хэсэгтээ л амьтан тэжээх хүсэл минь алга болсон байв. Гэтэл нэгэн өдөр манай байрны 1-р орцонд 5 давхарт байдаг айлд айхтар олон загас бий хэдүүлээ очиж үзэе хэмээн санал болгосон жаал минь манай ангийн Гомбо байлаа. Ингээд Гомбоог даган тэр айл рүү харайлгаваа. Хаалгыг нь тогшитол нэг ах хаалгаа онгойлгож байна. Ахаа загас үзэе гэцэн хэдэн нусгай бацкаануудыг огт дургүйцэлгүй гэртээн оруулан миний нүдийг тайлж билээ. Хөөх юу вэ, нэг л өөр орчинд яваад орчиx шиг. Гэрийх нь нэг өрөөний ханаар дүүрэн аквариум. Дотор нь төрөл бүрийн загаснууд сэлээд л. Анх удаа л ийм олон янзын загас байдгийг олж харж буй мэнэ тэр. Алтан загас, мечунос, куба, телескоп энэ тэр гээл хэдэн нэр цээжилж аван гэр лүүгээ шал өөр хүн болон харьж билээ. Mөн амар амгаланг нь бодсонуу юу ч хэлж байсан өөдөөс бүлтийн харах дүр төрхөнд нь татагдсан уу загас руу нүд шилжин улмаар 20 литр ийн аквариум тай болсон нь загас тэжээх хүслэнг минь нэмэгдүүлэн гэртээ загастай болж нэг хүсэл минь дарагдаж байж билээ. 1-р сургуулийн ойролцоох "Баян Бүрд" загасны дэлгүүр лүү хичээлээ тараад л очдог болон нэг хэсэг салахаа байж билээ. Олон хөөрхөн жараахайнуудыг хэдэн ч цагаар харан ажиглан зогсох миний хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал байсан ажээ. За тэгээд түүнээс гадна миний бяцалж байсан аалзнууд, загасны хоол нэрийдлээр хөнөөж байсан царцаануудыг хэлээд ч юухэв дээ тоогоо алдсан...
PS: Загас гэснээс Өлзийтөгсийн Аквариум гээд өгүүллэгийг саяхан олж уншисан, агуу зохиолч юмаа, нэгийг бодогдуулж байна лээ шүү. Батка анд минь энэ зохиолч яруу найрагч бүсгүйн ном олдуул найздаа илгээж тус болбол энэ яваа насандаа марталгүй байдгийнхаа балиндаа боон арслантай юу эрээн авдартаан хийн хадгалах болно шүү.

Sunday, August 12, 2007

Mr. Big - Wild World

Хүүхэд насны минь дурдатгалуудтай яах аргагүй холбоотой энэ дууг сонсох бүрд тэр 1995 оны хөдөө явдаг зун санаанд орном. Сайхан байсан шүү тэ.

Saturday, August 4, 2007

45 минутын дайн...

Алтан паналууд үгээ бэлдэж
Аварга таслагчид тактик боловсруулна
Үймээний эзэд резин хайна
Үүргэлсэн хэд нь парт мөргөнө
Уран үгтэй нь шүлэг зохионо
Угын даралттай нь охин өднө
Даруу хэдийгээ комуунууд гэнэ
Данагар хэдийгээ хогийхон гэнэ
Үгүй тэгээд багш нараа хочлоно
Үүгээр түүгээр орилолдон гүйлдэнэ
Өнцөг буланд нэгийгээ шахна
Өндрөөс унжуулж алах шахна
Гайгүй сурлагатай нь буян үйлдэнэ
Гансарсан олонд өглөг тараана
Даалгавараа хийсэн нь додьгор сууна
Дуугүй хэд нь гөлрөн пад
Үнэн дайчин 8в-гынхан
Үүрээ сахьсан өлөн бүргэд
Өт нь ярзаганасан өрөм мэт
Өдөржин хашисан адуун сүрэг
Хархад галзуугийн больниц шиг
Үзхэд үнээний ферм шиг
Хэн ч харан сүрдэм
Хэнийг ч өмнөө сөгдүүлэм
Бууж өгдөггүй бурхинууд
Баригдаж өгдөггүй согоонууд
Ангийн багш Лхагваанаа нь
Аанай л нэг мисс шиг
Хичээлийн тэнхим болох
Химийн кабинет нь
Өглөө орход нь
Орд харш шиг
Өдөр тарахад нь
Онгичоод орхисон айл шиг
Найман жилийн анд найзуудаа
Насан туршийн дурсгалт үеээ
Э... чи юу гэж мартах вэ?
Энэ шүлгээ үүгээр төгсгөе дөө.

Т.Батзул
1994 он 11 сарын 22ны 20 цаг 42 минут

PS: Миний тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн дурсгалын нэг хэсгээс толилуулав, энэ шүлгээ санаж байна уу Батка?

Wednesday, August 1, 2007



Хэдүүлээ энэ талаар нэгийг бодож үзэцгээе, яагаад нэг ч гэсэн хүүхдэд дэм болж болохгүй гэж. Мань асрамжийн газраас нэг хүүхэд сонгоод сар бүр хэдэн төгрөг хадгаламж нээн хийж өгч байя гэж бодож байгаа. надтай нэгдэх үү андууд минь?

Friday, July 27, 2007

Naiziin tursun udur

2 дахь өдөр буюу 2007 оны 7-р сарын 24-ны өдөр бидний багын анд Гансүхийн маань төрсөн өдөр болов. Мань эр жарын талд хүрвээ хөөрхий, хүн ер нь хорин наснаасаа гучин насанд шилжихэд бусад төрсөн өдрийг бодвол нэг л өөр сэтгэгдэл төрдөг юм шиг байгаан. Миний хувьд ирэх нэг сард 30 хүрнэ. Бага байхад 30 тай ах нар асар хөгшин санагддаг байж билээ одоо тэгсэн бид өөрсдөө энэ насан дээрээ ирцэн байх юм даа. Гансүх бол миний хар багын найзуудын маань нэг. Бид хоёр 6 настайгаасаа эхэлж үерхэсэн, өнөөдрийн байдлаар 24 жил жаргал зовлонгоо хуваалцаж яваа юм байна шуу. Бас л урт хугацаа шүү тэ. Юу эсэхийг үзхэв дээ, дурсамжаа бичвэл хөөрхөн ном болчино байхаа. Хашир төрсөн өдрөөрөө бидний хэдэн нөхдийг Матрёшка гээд орос хоолны газар урьсан. Тэнд 20 цагаас шөнийн 1 цаг хүртэл баяраа тэмдэглэлээ. Есөө Буяа, Сайнаа Бямбаа, Буба, Даваа Доги, Батка Цээцээ гэсэн нөхдүүд ирсэн. Тэгээд Гасүх Болороо хоёр байсан л даа. Ойрд ер нь ийм өргөн бүрэлдэхүүнээрээ уулзаагүй юм байна лээ шүү. Есөө, Сайнаа, Даваа нар жаахан хүүхдүүдтэй болхоор ихэнх учираанд ирж чаддаггүй юма. Гансүх, Буба бид хэд л хүүхэдгүйгээрээ завтай уулзалт бүрт л шомбойгоод пиво гүзээлээд сууж байдагийн. Удахгүй тэгээд үрс маань үйлдвэрлэгдэж тэдний араас орж уулзалдах хүнгүй болцгоох байх даа, харамсалтай эсвэл тэдний хүүхдүүд нь томроод мань хэдийн байр солигдох байх. Ер нь л томрох тусам зав зай муутай болж сайхан найзуудтайгаа уулзах цаг мөч багасдаг хорвоо юм даа. Нэг бодлын муухай ч юм шиг, би лав найзуудтайгаа байнга уулзаж, багынх шигээ л саваагүйтмээр санагддаг юм үргэлж. Бие нь өтлөөд санаа нь хүүхдээрээ үлдэх залуу даа би гэж, хэхэхэ. Цээцээ мань хоёр монгол зэс аяга, савх 2 дээр нь гоё үг бичүүлээд өгсөн, Есөө B production - ний Volume 1 цомог, Сайнаа монгол эсгий дээрх шатар, Буба матрёшка өгсөн. Буба сэтгэцэн гараа матрёшка ресторанд гэсэн тийм бэлэг олоод өгчиж байгаан. Хүүхэдтэй болох бэлэгдэлтэй бэлэг болсон байна лээ. Сүхийн задалсан архи, Phinlandia гээд лайтай хатуу эд байна лээ, арай гэж л хоолой давж байна лээ. Дараа нь хар чингисээ уусан хичнээн сайхан зөөлөн байваа. Хэхэхэ за за муу хүн идсэнээ гэдэг, бас тэгээд архичин шиг архи яриад байна гэж битий бодоорой нөхдөө. За тэгээд сайхан болсон доо, Сүх зураг дарсан дараа би зураг оруулнаа авч байгаад . Удахгүй тэгээд Есөөгийн маань төрсөн өдөр 9 сарын 1-нд болно доо. Дараа би та нарт Гансүхийн тухай дэлгэрэнгүй ярьж өгье. Ер нь найз бүр дээрээ зурагтай post оруулна гэж бодож байгаа. Бас нэг миний санаа бий, багын ангынхаа хүүхдүүдийн багын ба одоогийн зургийг харьцуулсан фото posting бас оруулна. Олж уулзаж, зургийг нь авах гэж жаахан удах байх даа, гэхдээ удахгүй ээ.

Saturday, July 14, 2007

Бага ангийн багшаа дурсахуй...

Үзэг барьсан турьхан гарт минь
Үг холбох аргыг заасан
Бага ангийн багшдаа баярлалаа
Балчирхан би чинь бичиж сурлаа
Намайг анх нэгдүгээр ангид орход манай бага ангийн багш Сүнжидмаа гээд их сайхан хүн байж билээ.
Одоо миний нүдэнд санаанд буудаг дүр төрх бол 3 аар дарсан нэг их урт хар гэзэгтэй, тэрүүхэндээ бас чамин тийм нэг энгийн бас их ухаалаг, хатуудаа хатуу ер нь л багш хүний байх ёстой сайн сайхан бүх л чанарыг агуулсан юм шиг санагддаг байж билээ.
Одоо чухам бас хөөрхий амьд сэрүүн эсэхийг нь мэдэхгүй л юм даа, хамгийн сүүлд 9р анги төгсдөг зун зах дээр аавтай цуг алхаж яваад нэг таарч байсан юмдаг. Аав минь нэг жижигхэн туранхай эмэгтэйтэй уулзаад л сүйд болоод юм яриад зогсоод байж билээ. Би нэг их анзааралүй зайдуухан зогсож байтал за багшийгаа танихаа байснуу гэдгийм даа. Тэгсэн муу бага ангийн багш маань зогсож байдаг байгаа. Нээрэн би таниагүй шүү, еэ бүү үзэгд өөрийгөө ихэд зүхээд өө багшаа уучлаарай би өөр юм бодоод энэ тэр гэж бантаад баруун хацраа үнсүүлж билээ. Тэгхэд би нэг гайхсан зүйл биднийг бага байхад манай багш нэг их өндөр туранхай хүн санагддаг байж билээ. Яагаад ч юм тэр л дүр төрх тэр чигээрээ хадгалагдан үлдсэн байх юм. Магадгүй хүн нас явхаар бага багаар нуруу нь бөгтийдөг ч юмуу, намхан болдог байгалийн жам. Би ч нэг их өндөр гоолигтоо ч биш хүүхэд байхад угаасаа том хүмүүс гэсэн ойлголт том л байсан болхоор хэхэ багшийгаа үнэн хэрэг дээрээ ийм намхан хүн байсан гэдгийг анзаардаггүй л явж дээ.
"Хөөх яасан том эр болоо вэ?" хэмээн ойр зуурын зүйлс ярьсаар салж билээ. Одоо боддын, хэрэв муу багш минь амьд сэрүүн хэвээрээ л бол монголд очихоороо нэг заавал уулзаж очих юм шүү гэж. Надад лав их сайн байсан шиг байгаан. Уг нь ч хатуудаа тулбал их хатуу л даа. Ядам хурууныхаа хуримийн бөгжөөрөө хүүхдийн тоглой руу нь их ч тоншино, укаскаа хугартал цохино, за тэгээд самбарын алчуур журнал энэ тэрхнийг бол шидэлж өгнө дөө. Тэхдээ би нэг их зодуулж байгаагүй ч юм шиг санагддын хаха.
Тэр үед ч тэр жижиг сажиг цохилт нүдэлтийг хөөрхий хүүхдүүд юман чинээд санадаггүй байж дээ. Одоо үед багш нар ингэвэл яах бол гэж боддын. Бараг л барьж аваад цагдаад өгдөггүймаа гэхэд хүүхдээ зодож нүдвэл зүгээргүй л өнгөрөх байх. Тэгэхдээ л бага ангийн багш хийнэ гэдэг одоо бодход их хүнд нөхцөлд л байсан байж таараа. Аргаа барах, өөдөөс нь хараад нүдээ бүлтэлзүүлэн суугаа 36 сурагчтай гав ганцаараа биеийн тамирийн хичээл л заадаггүй байсан байх, бусдыг нь бол ганцаараа л заана шүү дээ.
За тэгээд тэр олон чөтгөрүүд дунд олон л янзын амьтад байсан байж таараа. Тэр болгоныг зохуцуулах, өнөөдүүл нь хэлсэн заасан зүйлсийг нь ойлгохгүй дүнхүүрэх тэр болгонд ахинд ахин давтаж хэлэх, ёоё миний лав бардаг ажил биш дэгээ. За тэгээд л нөгөө социалист нийгэм маань ид оройдоо байх үе байсан болхоор хөөрхий минь бас ажилаа тэгэж хийж байж л хоолныхоо арван цаасыг олдог байсан байлгүй дээ.
Багш маань нэг хүүтэй, тэр нь биднээс хэд дүү байсан байхаа. Хааяа хааяа хичээл орж байхад хүрээд ирдэг байсын, бодвол харж өнжих хүн байдаггүй байсан бололтой, ард очоод л хоосон партан дээр суугаад зураг мурагхан зураад л сууж байдаг санагддын. Бас тэрүүхэндээ эрх ээ тэгж байгаад, ээж мээждээ эрхлэнэ уйлна. Тэр байдал нь тухайн үед сонин санагддаг байж билээ, учир нь багшийгаа багш гэсэн талаас нь л байнга хардаг байсан болхооc эх хүн эмэгтэй хүн гэсэн талаар нь бага л харж байсан. Жоохон ч байсан болхоор тиймэрхүү зүйлийг бүрэн ухаардаггүй л байж дээ.
Удалгүй биднийг 2-р ангид ордог жил багш маань жирэмсний текритэндээ гарч 2 дохь хүүхдээ гаргаж билээ. Би яг санадаггүй юм, охин байлуу хүү байлуу хэхэ, ямартай ч манай ангийн хэдэн идэвхтэнгүүд санаачлан хүүхэд бүрээс хэдэн цаас цуглуулан нэг ангиараа эргэж очиж байснаа санадгийн шд. Манай ангийнхан нэлээн олуулаа цугуулсан бүх мөнгөөрөө баахан уут дүүрэн 60 мөнгөний маруужин аваад очиж билээ. Хэхэ, тэр их маруужинг багшийгаа яаж ч бүгдэнг нь ид гэж бодож өгсийн, бодвол хөөрхийс гоё амттай юм аваад оччий юу авхуу энэ тэр гэж ярилцаж байгаад л ийм зүйл авхаар болоод явж билээ. Ямар ч байсан их маргалдаж л байсан санадгийн.
Хөвгүүд нь баахан өлөн нүдэлсэн амьтад маруужин авах санал гаргаж, охидууд нь арай дөхөмтэй юм авчий энэ тэр гэж санал зөрөлдөн тас гүрийсээр хөвгүүдийн баг ялсанаар маруужиндхаар болж Үлдсэн мөнгөнд нь печень чихэр энэ тэрхэн бас авчихжээ. Тэгээд л гэрт нь орсон багшийнх маань толгойтын нэлээн эцэст хашаа байшинд амьдардаг нэг тийм энгийн айл байж билээ.
Багш маань хоймрынхоо орон дээр толгойгоо битүүлж боогоод өлгийтэй нялх үрээ тэврэн сууж байсан юмдаг. Өө миний хүүхдүүд ирээ юу даа гэсээр гал дээр цай тавин биднийг байдгаараа дайлан бид ч яахав нусаа гожуулсан хэдэн юмнууд хамаг анхаарал нөгөө авч ирсэн маруужинд л байгаа байхгуй юу. Замдаа бас болоогүй ээ, өнөөх нь хайлж урсаад (бодвол хавар л байсан шиг байгаан) хоорондоо налдцан энэ тэр. Багш маань тэр хэдэн маруужинг бидэнд тэнцүүхэн хувааж өгч билээ.
Их инээдтэй хүн эргэж очиж байж авчирсан зүйлээ өөрсдөө хуваагаад идчихээд л их додигор гэр гэртээ харьж билээ. За тэгээд нөгөө анги хоорондын уралдаан тэмцээн, дуут жагсаалын үзлэг, урлагийн үзлэг, шинэ жил, багт наадам, цагаан толгойн баяр, пионерт элсэх гээд л тоочод баршгүй их дурсамжууд буй тул бүгдэнг нь бичээд байвал нэг роман ч болж мэдэх юм. Шинэ жилийн багт наадамд ямар нэгэн үзүүлбэрт орно гэдэг бидний хувьд их том завшаан байдаг байлаа. Бидний хэдэн хүүхдүүдийг сургуулийн захиргаанаас ирж цовоо цолгиун дуутай гэсэн хүүхдүүдийг нь сонгож янзан бүрийн дүрүүдэд тоглуулдаж байж билээ. Би ч тэр дунд нь орчих юмсан гээл хөөрхий хичээгээд л байдаг дуу сул байна гэж их гологдож байсан нь их гонсойлгодог байж билээ. Үнэн идэвхтэй наацан баярлаал суу л даа тэ, тэгхэд тэхгүй, дотроо гомдоод байгаамуу яадгийн хаха.
Нэг ч удаа сургуулийн багт наадамд орж байгаагүйм байна. Аан харин тэр нөгөө сургуулийнхаа 40 жилийн ойгоор ч нэг арай гэж найрал дуунд нь багтаж байсан юм байна шүү. Хэдэн сар бэлдээл бэлдээл. Манай дуу хөгжимийн багш Янжин гэж их сайхан ааштай бас ч их авъяаслаг хүн байж билээ. Тэр хүн гав ганцаархнаа бүхэл бүтэн том концерт бэлдэж байсныг л санадгийн.
...Слався, ты слався ты русь моя,
слався ты русскаяа наша земля,
да будет во веки выков,
сельны, любимаяа наша роднаяа страна...
гээл дуулж билээ. Яагаад ч юм энэ дууны үгийг учиргүй цээжилцэн байх юм. Янжин багшаа гэж агуу хүн шүү...
( Үргэлжлэл бий)

Friday, March 30, 2007

Nice song about friendship



Зиак, ойрд жаахан ажил ихтэй, дөнгөж нээсэн блогоо шинэчилж амжихгүй л явна даа, удахгүй хүмүүсийн дуртай блогийн нэг болгохыг хичээнээ. Манай ажил хэд хэдэн төслүүдийг зэрэг судлаад эхэлцэн чинь би одоо дунд нь бүр толгой эргэж орхиж байнаа сүүлийн үед. Энэ удаад Жавхлангийн дээрх дууг ямар ч байсан найзын тухай блогдоо оруулахаар шийдлээ. Яагаад гэвэл миний л мэдхээр нөхөрлөлийн тухай гоё үгтэй тун дажгүй дуу. Та нар ч санал нийлэх байх гэж бодож байна. Good day!

Tuesday, March 27, 2007

Найз

Энэ миний анхны блог бичлэг, энэхүү блогийг би өөрийн найзууддаа зориулж байна. Яагаад заавал найзуудыг онцолж байна вэ гэвэл, миний бодлоор, хүний амьралд тохиолдох баяр гуниг, зовлон жаргал, өгсөх уруудахын алинд ч "найз" гэдэг хүн л үргэлж бидний дэргэд байж нулимсыг арчиж, инээдийг хөөргөж байдаг. Мэдээж ээж, аав, эгч дүүс гээд та бидний төрхөөс заяасан дотно хүмүүсийг би мартаагүй л дээ. Тэд нараас маань ялгаатай нь найзууд бидэнд төрхөөс заяадаггүй бөгөөд амьралын ээдрээтэй замын уртад жинхэнэ хүн чанарын шалгуураар та бидэнтэй амьдралын эцсийн мөч хүртэл үлддэг ховорхон үнэт хүмүүс гэж би хувьдаа тодорхойлдог юма. Тиймээс энэхүү бяцхан блогоо найз нартаа зориулахаар шийдсэн юм. Та эндээс миний найзуудын тухай мэдээд зогсохгүй бас амьдралын баяр гунигын талаар бодлуудын минь унших болно. Тэгээд өөрсдийн бодлоо хуваалцана гэдэгт гүнээ итгэж байна.