Friday, July 27, 2007

Naiziin tursun udur

2 дахь өдөр буюу 2007 оны 7-р сарын 24-ны өдөр бидний багын анд Гансүхийн маань төрсөн өдөр болов. Мань эр жарын талд хүрвээ хөөрхий, хүн ер нь хорин наснаасаа гучин насанд шилжихэд бусад төрсөн өдрийг бодвол нэг л өөр сэтгэгдэл төрдөг юм шиг байгаан. Миний хувьд ирэх нэг сард 30 хүрнэ. Бага байхад 30 тай ах нар асар хөгшин санагддаг байж билээ одоо тэгсэн бид өөрсдөө энэ насан дээрээ ирцэн байх юм даа. Гансүх бол миний хар багын найзуудын маань нэг. Бид хоёр 6 настайгаасаа эхэлж үерхэсэн, өнөөдрийн байдлаар 24 жил жаргал зовлонгоо хуваалцаж яваа юм байна шуу. Бас л урт хугацаа шүү тэ. Юу эсэхийг үзхэв дээ, дурсамжаа бичвэл хөөрхөн ном болчино байхаа. Хашир төрсөн өдрөөрөө бидний хэдэн нөхдийг Матрёшка гээд орос хоолны газар урьсан. Тэнд 20 цагаас шөнийн 1 цаг хүртэл баяраа тэмдэглэлээ. Есөө Буяа, Сайнаа Бямбаа, Буба, Даваа Доги, Батка Цээцээ гэсэн нөхдүүд ирсэн. Тэгээд Гасүх Болороо хоёр байсан л даа. Ойрд ер нь ийм өргөн бүрэлдэхүүнээрээ уулзаагүй юм байна лээ шүү. Есөө, Сайнаа, Даваа нар жаахан хүүхдүүдтэй болхоор ихэнх учираанд ирж чаддаггүй юма. Гансүх, Буба бид хэд л хүүхэдгүйгээрээ завтай уулзалт бүрт л шомбойгоод пиво гүзээлээд сууж байдагийн. Удахгүй тэгээд үрс маань үйлдвэрлэгдэж тэдний араас орж уулзалдах хүнгүй болцгоох байх даа, харамсалтай эсвэл тэдний хүүхдүүд нь томроод мань хэдийн байр солигдох байх. Ер нь л томрох тусам зав зай муутай болж сайхан найзуудтайгаа уулзах цаг мөч багасдаг хорвоо юм даа. Нэг бодлын муухай ч юм шиг, би лав найзуудтайгаа байнга уулзаж, багынх шигээ л саваагүйтмээр санагддаг юм үргэлж. Бие нь өтлөөд санаа нь хүүхдээрээ үлдэх залуу даа би гэж, хэхэхэ. Цээцээ мань хоёр монгол зэс аяга, савх 2 дээр нь гоё үг бичүүлээд өгсөн, Есөө B production - ний Volume 1 цомог, Сайнаа монгол эсгий дээрх шатар, Буба матрёшка өгсөн. Буба сэтгэцэн гараа матрёшка ресторанд гэсэн тийм бэлэг олоод өгчиж байгаан. Хүүхэдтэй болох бэлэгдэлтэй бэлэг болсон байна лээ. Сүхийн задалсан архи, Phinlandia гээд лайтай хатуу эд байна лээ, арай гэж л хоолой давж байна лээ. Дараа нь хар чингисээ уусан хичнээн сайхан зөөлөн байваа. Хэхэхэ за за муу хүн идсэнээ гэдэг, бас тэгээд архичин шиг архи яриад байна гэж битий бодоорой нөхдөө. За тэгээд сайхан болсон доо, Сүх зураг дарсан дараа би зураг оруулнаа авч байгаад . Удахгүй тэгээд Есөөгийн маань төрсөн өдөр 9 сарын 1-нд болно доо. Дараа би та нарт Гансүхийн тухай дэлгэрэнгүй ярьж өгье. Ер нь найз бүр дээрээ зурагтай post оруулна гэж бодож байгаа. Бас нэг миний санаа бий, багын ангынхаа хүүхдүүдийн багын ба одоогийн зургийг харьцуулсан фото posting бас оруулна. Олж уулзаж, зургийг нь авах гэж жаахан удах байх даа, гэхдээ удахгүй ээ.

Saturday, July 14, 2007

Бага ангийн багшаа дурсахуй...

Үзэг барьсан турьхан гарт минь
Үг холбох аргыг заасан
Бага ангийн багшдаа баярлалаа
Балчирхан би чинь бичиж сурлаа
Намайг анх нэгдүгээр ангид орход манай бага ангийн багш Сүнжидмаа гээд их сайхан хүн байж билээ.
Одоо миний нүдэнд санаанд буудаг дүр төрх бол 3 аар дарсан нэг их урт хар гэзэгтэй, тэрүүхэндээ бас чамин тийм нэг энгийн бас их ухаалаг, хатуудаа хатуу ер нь л багш хүний байх ёстой сайн сайхан бүх л чанарыг агуулсан юм шиг санагддаг байж билээ.
Одоо чухам бас хөөрхий амьд сэрүүн эсэхийг нь мэдэхгүй л юм даа, хамгийн сүүлд 9р анги төгсдөг зун зах дээр аавтай цуг алхаж яваад нэг таарч байсан юмдаг. Аав минь нэг жижигхэн туранхай эмэгтэйтэй уулзаад л сүйд болоод юм яриад зогсоод байж билээ. Би нэг их анзааралүй зайдуухан зогсож байтал за багшийгаа танихаа байснуу гэдгийм даа. Тэгсэн муу бага ангийн багш маань зогсож байдаг байгаа. Нээрэн би таниагүй шүү, еэ бүү үзэгд өөрийгөө ихэд зүхээд өө багшаа уучлаарай би өөр юм бодоод энэ тэр гэж бантаад баруун хацраа үнсүүлж билээ. Тэгхэд би нэг гайхсан зүйл биднийг бага байхад манай багш нэг их өндөр туранхай хүн санагддаг байж билээ. Яагаад ч юм тэр л дүр төрх тэр чигээрээ хадгалагдан үлдсэн байх юм. Магадгүй хүн нас явхаар бага багаар нуруу нь бөгтийдөг ч юмуу, намхан болдог байгалийн жам. Би ч нэг их өндөр гоолигтоо ч биш хүүхэд байхад угаасаа том хүмүүс гэсэн ойлголт том л байсан болхоор хэхэ багшийгаа үнэн хэрэг дээрээ ийм намхан хүн байсан гэдгийг анзаардаггүй л явж дээ.
"Хөөх яасан том эр болоо вэ?" хэмээн ойр зуурын зүйлс ярьсаар салж билээ. Одоо боддын, хэрэв муу багш минь амьд сэрүүн хэвээрээ л бол монголд очихоороо нэг заавал уулзаж очих юм шүү гэж. Надад лав их сайн байсан шиг байгаан. Уг нь ч хатуудаа тулбал их хатуу л даа. Ядам хурууныхаа хуримийн бөгжөөрөө хүүхдийн тоглой руу нь их ч тоншино, укаскаа хугартал цохино, за тэгээд самбарын алчуур журнал энэ тэрхнийг бол шидэлж өгнө дөө. Тэхдээ би нэг их зодуулж байгаагүй ч юм шиг санагддын хаха.
Тэр үед ч тэр жижиг сажиг цохилт нүдэлтийг хөөрхий хүүхдүүд юман чинээд санадаггүй байж дээ. Одоо үед багш нар ингэвэл яах бол гэж боддын. Бараг л барьж аваад цагдаад өгдөггүймаа гэхэд хүүхдээ зодож нүдвэл зүгээргүй л өнгөрөх байх. Тэгэхдээ л бага ангийн багш хийнэ гэдэг одоо бодход их хүнд нөхцөлд л байсан байж таараа. Аргаа барах, өөдөөс нь хараад нүдээ бүлтэлзүүлэн суугаа 36 сурагчтай гав ганцаараа биеийн тамирийн хичээл л заадаггүй байсан байх, бусдыг нь бол ганцаараа л заана шүү дээ.
За тэгээд тэр олон чөтгөрүүд дунд олон л янзын амьтад байсан байж таараа. Тэр болгоныг зохуцуулах, өнөөдүүл нь хэлсэн заасан зүйлсийг нь ойлгохгүй дүнхүүрэх тэр болгонд ахинд ахин давтаж хэлэх, ёоё миний лав бардаг ажил биш дэгээ. За тэгээд л нөгөө социалист нийгэм маань ид оройдоо байх үе байсан болхоор хөөрхий минь бас ажилаа тэгэж хийж байж л хоолныхоо арван цаасыг олдог байсан байлгүй дээ.
Багш маань нэг хүүтэй, тэр нь биднээс хэд дүү байсан байхаа. Хааяа хааяа хичээл орж байхад хүрээд ирдэг байсын, бодвол харж өнжих хүн байдаггүй байсан бололтой, ард очоод л хоосон партан дээр суугаад зураг мурагхан зураад л сууж байдаг санагддын. Бас тэрүүхэндээ эрх ээ тэгж байгаад, ээж мээждээ эрхлэнэ уйлна. Тэр байдал нь тухайн үед сонин санагддаг байж билээ, учир нь багшийгаа багш гэсэн талаас нь л байнга хардаг байсан болхооc эх хүн эмэгтэй хүн гэсэн талаар нь бага л харж байсан. Жоохон ч байсан болхоор тиймэрхүү зүйлийг бүрэн ухаардаггүй л байж дээ.
Удалгүй биднийг 2-р ангид ордог жил багш маань жирэмсний текритэндээ гарч 2 дохь хүүхдээ гаргаж билээ. Би яг санадаггүй юм, охин байлуу хүү байлуу хэхэ, ямартай ч манай ангийн хэдэн идэвхтэнгүүд санаачлан хүүхэд бүрээс хэдэн цаас цуглуулан нэг ангиараа эргэж очиж байснаа санадгийн шд. Манай ангийнхан нэлээн олуулаа цугуулсан бүх мөнгөөрөө баахан уут дүүрэн 60 мөнгөний маруужин аваад очиж билээ. Хэхэ, тэр их маруужинг багшийгаа яаж ч бүгдэнг нь ид гэж бодож өгсийн, бодвол хөөрхийс гоё амттай юм аваад оччий юу авхуу энэ тэр гэж ярилцаж байгаад л ийм зүйл авхаар болоод явж билээ. Ямар ч байсан их маргалдаж л байсан санадгийн.
Хөвгүүд нь баахан өлөн нүдэлсэн амьтад маруужин авах санал гаргаж, охидууд нь арай дөхөмтэй юм авчий энэ тэр гэж санал зөрөлдөн тас гүрийсээр хөвгүүдийн баг ялсанаар маруужиндхаар болж Үлдсэн мөнгөнд нь печень чихэр энэ тэрхэн бас авчихжээ. Тэгээд л гэрт нь орсон багшийнх маань толгойтын нэлээн эцэст хашаа байшинд амьдардаг нэг тийм энгийн айл байж билээ.
Багш маань хоймрынхоо орон дээр толгойгоо битүүлж боогоод өлгийтэй нялх үрээ тэврэн сууж байсан юмдаг. Өө миний хүүхдүүд ирээ юу даа гэсээр гал дээр цай тавин биднийг байдгаараа дайлан бид ч яахав нусаа гожуулсан хэдэн юмнууд хамаг анхаарал нөгөө авч ирсэн маруужинд л байгаа байхгуй юу. Замдаа бас болоогүй ээ, өнөөх нь хайлж урсаад (бодвол хавар л байсан шиг байгаан) хоорондоо налдцан энэ тэр. Багш маань тэр хэдэн маруужинг бидэнд тэнцүүхэн хувааж өгч билээ.
Их инээдтэй хүн эргэж очиж байж авчирсан зүйлээ өөрсдөө хуваагаад идчихээд л их додигор гэр гэртээ харьж билээ. За тэгээд нөгөө анги хоорондын уралдаан тэмцээн, дуут жагсаалын үзлэг, урлагийн үзлэг, шинэ жил, багт наадам, цагаан толгойн баяр, пионерт элсэх гээд л тоочод баршгүй их дурсамжууд буй тул бүгдэнг нь бичээд байвал нэг роман ч болж мэдэх юм. Шинэ жилийн багт наадамд ямар нэгэн үзүүлбэрт орно гэдэг бидний хувьд их том завшаан байдаг байлаа. Бидний хэдэн хүүхдүүдийг сургуулийн захиргаанаас ирж цовоо цолгиун дуутай гэсэн хүүхдүүдийг нь сонгож янзан бүрийн дүрүүдэд тоглуулдаж байж билээ. Би ч тэр дунд нь орчих юмсан гээл хөөрхий хичээгээд л байдаг дуу сул байна гэж их гологдож байсан нь их гонсойлгодог байж билээ. Үнэн идэвхтэй наацан баярлаал суу л даа тэ, тэгхэд тэхгүй, дотроо гомдоод байгаамуу яадгийн хаха.
Нэг ч удаа сургуулийн багт наадамд орж байгаагүйм байна. Аан харин тэр нөгөө сургуулийнхаа 40 жилийн ойгоор ч нэг арай гэж найрал дуунд нь багтаж байсан юм байна шүү. Хэдэн сар бэлдээл бэлдээл. Манай дуу хөгжимийн багш Янжин гэж их сайхан ааштай бас ч их авъяаслаг хүн байж билээ. Тэр хүн гав ганцаархнаа бүхэл бүтэн том концерт бэлдэж байсныг л санадгийн.
...Слався, ты слався ты русь моя,
слався ты русскаяа наша земля,
да будет во веки выков,
сельны, любимаяа наша роднаяа страна...
гээл дуулж билээ. Яагаад ч юм энэ дууны үгийг учиргүй цээжилцэн байх юм. Янжин багшаа гэж агуу хүн шүү...
( Үргэлжлэл бий)