Tuesday, February 10, 2009

Хөдөө өнгөрүүлсэн 10 өдөр - 3р хэсэг

Ер нь бол бид нар их оройтож сэрдэг гэж түрүүчийн постд бичсэн байгаа. Ер нь юу ч болж байсан тоохгүй унтана даа аянга нэргэж, галав юүлж, газар тэнгэр нийлж байсан ч унтаж л байх болов уу. Нэг өглөө сайхан унтаж байсан чинь халуун оргиод л бүгчимдээд л нэг л сонин болоод явчлаа шүү. Энэ одоо ийм аймаар халуун нар шатаж байгаан байхдаа гээл нойрондоо дийлдээд унтаал байлаа, бүр бүгдээрээ унтаал байсан, манай 2 бацаан хүртэл унтаал. Тэгсэн ер нь нэг л бишээ, бүр бүгчимдээд агааргүйдээд толгой дүйнгтээд өвдөхнөө. Тэгсэн нэг сэрээд харсан чинь дээрээс битүү хар юм бүтээцэн байдгийн, энэ чинь одоо юу вэ, яааваа ийвээ болсон чинь нөгөө муу шувуун нуруутай хоёр баганатай майхан чинь нураад унацан байдаг байгаа. Би ч сандраад хамгийн түрүүнд босоод л, хаяагаараа мөлхөөд гараад ирсэн чинь гаднаасаа хөгийн юм харагддаг байгаа. Нөгөө айл саахалтынхан маань бөөн инээдэм болцон шоолоод ямар аймаар унтдаг, майхан нь нурчаад байхад унтаад байдаг ёстой мангар энэ тэр гэцэн. Манай нөгөө Е, Г эд нар мэдэж байгаа юм алгаа. Унтаал хахаха, майхангийн берзинт оволзтол хурхираад л. Тэгээд нэг юм бүгдийг нь сэрээж Боогий ахыг гуйж байж ямар ч салхинд унахааргүй баганаа зоож аваад санаа амарсан гэжуайг.

Майханд байхад нэг хэцүү юм нь бороо. Бороо орохоор бид хэд чинь аминдаа л хаяагаа манаад шуудуурхуу юм ухсан байдаг ч тэрийг маань борооны ус түүртэхгүй даваад урсаад ороод ирнэ. Тэгээд аргаггүйн эрхэнд бороо зогстол түр нүүж өвөөгийн умгар 5 ханатай гэрт шавааралданаа. Тэнд өдөржин шатар нүүж өнжинө. Нэг борооны завсар гарангуут гадаа гарч Guns'n Roses -ийн November Rain клипийг дуурайж хийж байгаа нь энэ гэж хот хороогоороо хөгжилднөө. Нөгөө муу хар хөгжмөө камер гээд барьцан би чинь өвөөгийн шлиапийг өмсөөд банзан гитараа барьж гэрээс гарч ирээд л томоос тос алцайж байгаад гитардаад л. Өөр хийх юм байхгүй юм чинь яахав дээ тэ. Уг нь тэр үед камер, эсвэл апараттай байсан ч болоосой.

Бороотой үед хонинд явахдаа орос цэргийн анги орхиод явсан химийн ногоон цув өмсдөгийн тэр нэг бороотой өдөр С бид 2-ийн хонины ээлж таараад баахан цув салбагануулж гүйсэн хонинууд бол нөгөө 2 самбаганасан ногоон юмнууд чинь ирлээ гээл бараанаар бараг бөөгнөрч үргэж байгаа юм чинь.

Хүн ер нь хэр соёлжсон нь хөдөө гадаа хүндрэхээс нь харагддаг байхаа хахаха. Майхнаас гараад 20 алхаад нэг жалганд хүндэрдэг нь би, тэр нь хамгийн ойр буюу хөдөөний мангар хар соёлгүй бүдүүлэгээ харуулж байгаа юм. Арай цаахна нилээн явж байж хүндэрдэг нь Е, Г, С нар. Харин хамгийн соёлтойгоороо Э маань бүүр уул даваад холын хол явж очиж ажилаа дуусгадаг байлаа гэж.

Нэг өдөр бид нарын хотоос ацарсан мах дуусваа, ирээд нэг 5 хонож байснуу үгүй юу. Одоо яанаа хэнээсээ гуйнаа энэ тэр нэрэлхүү зан ман нь хөдлөөд тэгсэн нэг тагнуулч бацаан нь хэлциймүү яасийн хөөрхий муу Ишгэнхүү эгч нэг бүтэн гуя явуулдаг байгаа. Бөөн баяр, амьдралдаа ер нь ховорхон тэгж баярласан даа хаха. Тэгээд хөөрсөндөө нөгөө муу хар хөгжмөөрөө бичлэг хийж, Халтар цариатын хэсгээс Би Хорацио, Э Коралио, Г Мигел ангел, С Санта боллуу яаалаа жүжиглэж бичлэг хийсэн, бас Цахилгаан станцын ажилчид болж баахан маазарч сурвалжлага өгч мөгч бичүүлсэн. Одоо энэ бичлэг манай Э-д нандигнан хадгалагдаж байгаа. Ганц хувь.

Е бид 2 хөдөө очсоноосоо хойш найз нөхдөө тарвагаар дайлна гэж баахан нүхэнд урхи тавьж өдөр бүр өглөө бүр, орой бүр эргэж үйл тамаа цайдаг байсан. Нээх горьдоод яваад очино түй ч байхгүй. Бодоод байхад бид 2 их азаартны урхи тавьдаг байсан байхаа, муу санаатай огтор шарууд мэдчээд өөр газраар гардаг байсан байх балиар юмнууд. Тэгээд яван явтлаа тарвага барьж чадаагүй дээ. Харин Боогий ах маань бидэнд нэгийг буудаж өгч байж тарваганы махны бараа харсандаа, сайхан шүү нэг идэх юмсан, нялбаг энэ тэр ч салахын аргаггүй дээ.

Гутгаар хэсэг төгсөв.... Үргэлжлэл бааагаа