Friday, February 12, 2010

Happy Valentines Day



Эхнэр, нөхрүүдээ хайрлаж үргэлж баяруулж яваарай Андууд минь...

Wednesday, February 10, 2010

Цагаан сар

Цагаан сар болох нь ээ. Банш, бууз тоолж, өрөх зэрэгхэн хийж, айл хэсэж авах бэлгэндээ хөөрдөг байсан бидний ихэнхи маань одоо баярын бэлтгэл гээд ид завгүй гүйж байгаа.

Цагаан сараар овоо хэд хоног амардаг байж. Шинийн 2, 3-аас найзуудынхаа аав, ээжтэй золгоно гээд айл хэсдэг байлаа. Дэлгэрмаагийн ээж дээр лав заавал очдог байсан. Ангийн хөвгүүд бол бүгдээрэнгийнхнээр нь (ямар аймаар урт үг вэ, энэ) ордог байсан байх аа.

Хамгийн тод санаанд үлдсэн дурсамж:
6-р ангид байсан санагдаж байна. Амралт дуусч, хичээл дээр баахан баярын чихэр, боовондоо хахаж, цацсан нөхдүүд л ирцгээсэн шиг байгаан. Тэр үед хүүхдүүд чөмөгтэй, 9-ийн чихэр их бэлгэнд авсан байлаа. Нөгөөхөөрөө хоорондоо байлдаад... Би аминдаа доошоо тонгойж, өөрийгөө хамгаалсан биш үсэндээ Е-өөр бохь, чөмөгтэй чихэр наалгуулж заваарсан юм болж билээ. Хариад гэрийнхэндээ мэдэгдэхгүйгээр цэвэрлэх гэсэн чинь болохгүй байхаар нь үсээ барьж байгаад наалдаж, зунгаарсан хэсгээс нь зүгээр л тайрчихсан гэжугаа. Тэгээд л нээх урт хэрнээ шилэн хүзүүнийхээрээ тэрүүгээр богинохон, халимаг шиг хачин, сонин үстэй хүн л тоохгүй хэд хоног явсөөн. Нэг өдөр эгч анзаараад миний үсийг анх удаа тайрч өгсөн юм даг.

8-р ангид цагаан сараар Лхагваанаа дээр очиж золгох юм болоод Е-ийнд цугларцгаав. Охидуудаас НЗ бид 2 л ирсэн байсан учраас багшаас айж, санаа зовоод бултчихсан, хэ хэ. Одоо харин багш дээр нэг очих юм сан л гэж бодох юм. Дараа нь сонсоход хөвгүүд гэрт нь очиж золгоод, бэлэг аваад ирсэн байсан. Бэлгээ харин 2, 2 чихэр л өгсөн гээд голоод байсан санагдаж байна, :-). Татдаг нөхдүүд нь тамхи авна гэж бодсон шиг байгаан, яг шд, ккк.

Хэзээ ч билээ, бас л цагаан сарын дараа би өвчтэй байж байгаад хэд хоног хоцорч очсон юм. Эхний цаг биеийн тамир ороод зааланд байсан санагдаж байна. ГЗ харин ангийнхан хоорондоо золгоцон, алив ахтайгаа золго гээд, би үгүй гэж заал тойрч зугтаад.... :D

Бас л 8-д байх аа, ангийн хэд манайд ирж эмээтэй золголоо. Гомбоо сууж байснаа зураг үзье гэсний нь зуу татъя гэж сонсоод, лаг күүл царайлж эмээгийн задалсан архинаас нь хийж өгсөн чинь архи нь дуусцан. Тэгээд хоосон шилийг нь буцаагаад сервантанд хийцэн, :р. Эмээг яах бол гэж бодож байсан чинь юу ч хэлээгүй, мэдээгүй байх л даа, зөндөө хүн орж гарч байхад.
Тэгэхэд тэд нар өмнө нь ЭЧ-нд очсон, ууцны махнаас нь огтлоод идээд байсан чинь яс нь гарчихсан гэж байсан, ёоё, үнэн санаа зовмоор оо.

За эцэст нь "Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Цагаан бар жилд хүсэл бүхэн чинь биелэх болтугай, зорьсон зорилгодоо хүрэх болтугай" гэж ерөөе дөө.


Зургийг http://montur.miniih.com-с авч ашиглав.


Зураг түүх өгүүлнэ

12-р сургуулийн 1 в ангийн хамт олон Үсэглэлийн баяраар. 1985 он. Октябрийн район. Улаанбаатар хот.

Tuesday, February 9, 2010

Тоглоом үргэлжлэл

За тэгээд бага насны тоглоомны талаар үргэлжлүүлье ээ. Орж уншиж байгаа хүмүүс сэтгэгдэл энэ тэр үлдээж жаахан ч гэсэн цаг завнаасаа гаргавал бид баярлаад л явчина штээ. Хэхэхэ...

Усанд сэлэх

За усанд сэлэх гэхээр хүмүүс ер нь бассейн энэ тэр бодоод л явчих байх, тийм биш шүү. Манай таван шар чинь Цахилгаан станцтай тун ойрхон урагшаа зам гараад төмөр зав даваад цахилгаан станц байдаг. Цахилгаан станцын тогоо хөргөдөг ус гээд дараалсан олон ус оргилдог фонтан шиг юмтай тогтмол ус байдаг юм. Их бүлээхэн гоё устай, тунгалаг. Бид нар тэнд их сэлдэг байсан. Манаач нь нээх хөөгөөд байхгүй. Гэхдээ усаа сорох болхоор ирж хөөдөг юм... Хүүхэд сорогдож үхсэн гэж ярьж айлгадаг гэхдээ яг хэн хэзээ үхсэн нь тодорхойгүй болхоор зүгээр л айлгадаг байсан байх одоо бодоод байхад.
Хичээлээ таслан байн сэлнэ шүү дээ. Охидууд багшийн даалгавраар бид нарыг хичээлд оруулах гэж ирнэ тээр хол зогсчоол "Хүүе багш дуудаж байна, хичээлдээ ороочээ, ямар шараа юм бээ бүгдээрээ шалдан" гээл, хахаха. Бандааштайгаа л даа уг нь...
Тэгээл сэлээд л эрэг дээр нь хэвтэж бие шараад л, заримдаа лаг романтикдаж төмс авчирч цогонд булж иднээ. тэр бассейн шиг юмыг "Вирзгаал" гэдэг байсан юм... Яг юу гэсэн үг юм мэдэхгүй...Орос л үг байх.

Тэлээгээр байлдах

Манай анги 14 бандитай. Долоо долоогоороо хуваагдаад тэлээгээр байлдана. Ер нь бол "Хогыхон" "Комуныхан" гэж нэрлэнэ. Хогыхон гэдэг нь зүгээр л жаахан сахилгаггүй, хөдөлгөөнтэй хэдийгээ хэлж байгаан, комунууд нь мануус, хичээлээ хийдэг, онц сурдаг гэх мэт... хэхэхэ. Хэн ч анх тэгээд хуваацын. Тэгээд анх энэ дайн чинь 9 бид хоёрын хурган малгайг хогыхоноос нэг нь шүүрч аваад явж байсан машин дээр тависнаас эхэлсийн. Тэгээд Миньяан толгойлоод комунууд дайн зарласан юм... Таван шарынхаа газрын зургийг зураад хувилаад дайсны талаас хэн хэн хаана байна, хаана штаб нь байна тагнуул хийж бие биендээ мэдээлнэ тэгээд бөөгнөрсөн газар нь дайрч очиж бүгд бүсээ эргүүлээд орно тэгээд байлдана. Толгой түрүү хамаа намаагүй эргүүлнэ. Орос цэргийн бүстэй бол лаг... Яваандаа дайн даамжирч комуны 3 гар бакаалныхаа түрийнд хутга, заазуур хийцэн явж байгаад Пионерийн удирдагчид баригдаж Багш нарын зөвлөлийн хурлаар орж банга авхуулан дайн төгсгөл болсон юм даа. хурал дээр " Наад хутгаараа яах гэж байсын" гэсэн чинь " Тагтаа алах гээл" гээд шилээ маажсан хүн нь манай энэ Г юм шүү дээ.

үргэлжлэл сануул бий... санахгүй бол байхгүй.. :)



Friday, February 5, 2010

Нийгмийн ажил

Сая сонин уншиж байтал монголд зуд болоод хэцүү байгаа бололтой. Бид нар бага байхадаа ч янзан бүрийн дайчилгаанд их татагддаг байж дээ. Өвөл болонгуут л хүүхэд болгоноос тэдэн нэмнээ, төдөн шүдэнз, тэдэн лаа авч ир гээд л тулгачихна. 7-8 хан настай хүүхдүүд хаанаасаа яаж нэмнээ сэтгэхэв дээ. Гэртээ очоод л ах эгчийгээ оёод өг гээд л шаналгачихдаг юм байгаа биз дээ. Хуучин даавуугаар, эсвэл хуучин хувцасыг оёосоор нь прэткээр задлаж байгаад л дотор нь бор хөвөн чихээд л нэг муу дөрвөлжиндүү юм болгоод л оёчихно. Ядаж байхад заавал хоёроос гуравыг авч ирнэ шүү. Олон хүүхдүүдтэй айлуудад хэцүү л байдаг байсан байх.
За тэгээд хавар болоод ирэхийн сацуу мод их тариулна аа. Хүрз, жоотуу чирээд л субботникт их явуулна. Манай сургуулийнхан сүлжмэлийн үйлдвэрийн хашаанд гөө мөн их мод тарьсан даа. Өнөөдүүл нь тэгээд ургадаггүй байсан юм байлгүй, яагаад ч жил болгон зааван тэр үйлдвэрийн хашаанд мод тариулаад байдаг байсан юм мэдэхгүй. Пайз хийлгүүлээд л нэг их сүрхий өөрсдийн тарьсан модон дээр өлгөчихдөг. Өнөө мод нь арчилж тордоогүйн үүднээс тэгээд л дараа жил нь гэхэд үхчихийг нь яана. Охидууд нь нүх ухаж чадахгүй ангийн овгор банди нарыг царайчлаад л, өнөөдүүл нь үнэд орж морж этэр.
За тэгээд зун болоод зуны амралтаар нь ч зүгээр амруулчихгүй хүүхэд болгон төдөн ширхэг хатаамал, өдөн ширхэг цуглуулга хийж ир гээд л зовоочихно. Хатаамал хийх гэж байна гэж хэдэн ч цэцэг зулгааж, хэдэн ч эрвээхэйний амийг тасалсан юм бол мэдэхгүй.
Намар бол уулаасаа улс орон даяараа тариалан хураалт, хадлан тэжээл гээд л өнөө муу хэдэн оюутан сурагчидыг чинь бас л дайчилна. Эсвэл малын тэжээлд хэрэгтэй хэмээн согооворын үр их цуглуулуулна. Хотын мань мэтэд тэр согоовор нь ногоовор болтолоо олдохгүй. Өнөөх л сүлжмэлийн үйлдвэрийн хашаа руу давж орж согооворын үр түүж ганц нэг гялгар уут дүүргэдэг байж билээ.
Айгант (ингэж хэлдэг билүү юу билээ?) ирэх сурагаар баахан яс цуглуулна. Ангиудыг хооронд нь уралдуулж хэн их яс цуглуулсан нь бага сага шагнал байдаг байсан шиг санаж байна. Мань мэт нь яс түүх гэж наян юм болно оо. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөнө гэдэг шиг л ихэвчилэн л хүүхдийн цэцэрлэгийн ясны цэгээс их хулгайлна. Нэг нь манаач харж байгаад л нөгөөдүүл нь хогийн савнаас нь бөөн бөөнөөр нь уутлаад зугтаачихна. Заримдаа манаачид нь баригдчихна аа болоогүй, алган боов амсана шүү дээ ёстой нэг.
Сүүлдээ ч энд тэндэхийн яс дуусаад шуудайныхаа ёроолд хүндэвтэр чулуу хийж байгаад дээгүүр нь хэдэн хавирга сээрний яс овоолоод овоо нэг хэдэн кило хүргэдэг байж билээ.
Гэх мэт нийгмийн ажилд их татагддаг байж дээ. За тэгээд сургуульдаа ангидаа гээд л улирал болгон л хүүхэд болгон тэдэн самбарын алчуур, төдөн цэцэг авч ир гээд л. Самбарын алчуур хийх гэж бас баахан гурилдана. Цэцэг ч яахав энд тэндээс таслаад, үндэслүүлж байгаад нэг муухан суулгамар аядчихна.
Одоо бодоход хөгжилтэй л байсан байгаа юм шүү. Бөөн бөөн дурсамж. Хүүхэд нас гэхээр л яагаад заавал гэрэл гэгээтэй дурсамжууд нь тодоор хадгалагдаад, уйлж унжиж, зовж зүдэрч байсан нь улам бүдгэрчихдэг юм бол доо гэж.

Wednesday, February 3, 2010

Бидний тоглоомууд

Биднийг төрөөд балчир байх үед чинь гадаа эсвэл гэрт тоглоомоор тоглохоос өөр сонголт үнэн дээ байгаагүй. Гэртээ бол тоглоомон индианууд, ковбойууд хоёр талд өрж тавьж байгаад юм шидэж эсвэл наалддаг буутай сумаар буудаж онох, хэнийх нь хамгийн түрүүнд унаад дуусна тэр нь ялагддаг байсан. Мөн орцондоо нүдээ бооно. Хажуу айлын охидтой ширээн доороо айл гэр болж тоглоно аавын дүрд тоглоод дандаа согтуу ирнэ. (Үлгэр жишээ ард түмний хүүхдүүд тэр нийгмээ л дуурайж тоглоно) Тэгж айл гэр болж тоглож байхдаа согтуу гуйвж жүжиглэж байгаад нүдээ юманд цохиж сохлох шахаж билээ. За тэгээд гол сонирхол нь бол ер нь л гадаа л байж байх. Шөнө дөл болтол дуудуулан барин тоглоно. Ээж гэрийн цонхоор 5 шараар нэг орилно штээ, гэртээ ороорой гээ л. Манайх хойшоо харсан цонхтой, тэрүүгээр орилоод сураггүй бол хажуу айлд ороод урагшаа харсан цонхоор орилно. Гадаа гарах гэж ээжийгээ гуйж долигонож өгнө дөө. Гэрээ цэвэрлээл, даалгавраа гялс хийгээл, дүү нарын сүүнд яваал. За тэгээд нэг гархаараа уяанаасаа алдуурсан нохой шиг алга болж өгнө дөө.

Тоглоом 1 - Хөл бөмбөг
Байраараа, ангиараа хуваагдаж байгаад шороон дунд хутгалдаж өгнө. Хэн хамгийн хурдан шороотой хутгалдах вэ гэдэг тэмцээн зохиоцон юм шиг л хамаа намаагүй үзнэ дээ. Хожигдохоороо зарим нэг шартай нь уйлаад бүүр халтар болно. Жижигхээн монгол гуталны сувинерийг цом болгоод хожсондоо өгнө. Нөгөөх нь бөөн баяр. Гэрээрээ дамжуулж цомоо хонуулаал энэ тэр.

Тоглоом 2 - Дугуйн дээр эсвэл урт сандал дээр гардан байлдаан хийх
Хичээл орох, хичээл тарсны дараа байнга. Сургуулийн арын биеийн тамирын талбай дээр хөндлөнгөөр нэг эгнээ, цуваагаар нэг эгнээ болгосон дугуй байдаг. Баг болоод байлдана хоёр дугуйны хооронд алцайж зогсож байгаал түлхээл, татаал. Хэнийх нь багийн хүн хамгийн сүлд тогтож үлдсэн нь хожно. Форм морм эймээр болноо. Халтайгаад, гялайгаад.

Тоглоом 3 - Маатаг
Ер нь бодоод байхад одооний энэ бейсболорхуу л юм уудаа. 2 баг болоод нэг баг нь модоо авна нөгөө нь бөмбөгөө. тэгээд ээлжилнэ. Бөмбөг авсан нь эхлээд нөгөө багын цохиур барьсанруу шиднэ. Шидээд ирсэн бөмбөгийг нөгөө гар нь шууд цохиж цөлнө. Хол цөлүүл сайн. тэгээд бөмбөг шидсэн баг нь бөмбөгийг авч дамжуулна. Цохьсон багын гүйгчид тодорхой 100 м хэрээний зайд байрлах үүр лүүгээ гүйнэ нааш цаашаа. Гүйж явхад нь оногдсон нь амьгүй болдог ч билүү, хасагддаг ч билүү. Ерөнхийдөө иймэрхүү л тоглоом их гоё өрсөлдөөнтэй.

Тоглоом 4 - Туг булаацалдах
Томоохон талбай татаад нэг нэг эсрэг өнцөгт үүр засаад туг байрлуулна 2 баг. Талбайгаа яг тэнцүү хуваагаад хүнээ мөн хуваан. Тэгээд аль баг нь түрүүлж айлын тугийг авч өөрийн зураасны талд гарсан нь хожно. Багууд зураасны 2 талд зогсоод бие биенээ татна. айлын талд татагдаж чирэгдэж орсон нь амьгүй болно. Нөгөөдүүл нь ам өгөхийг оролдоно. Нэгийгээ татагдахад нөгөөгөө бас айлд татуулахгүй гэж хөл гарнаас нь нөгөө тийш нь татаж ерөнхийдөө хүнийг тэлэх маягтай болгоно доо. Хэхэх тэгж сатаарч байх хооронд нь нэг сэргэлэн гар нь айлын туг байгаа үүрлүү гүйж очоод туг авах ёстой юм. Бас их хөөрхөн тоглоомоо. Гэхдээ л хувцас эймээр болноо бас.

Тоглоом 5 - Мөнгөдөх эсвэл товчдох
Мөнгөднө гэдэг нь жорлонгийн бочкины бондгор хар бариул, цагаан бөөрөнхий чулуу, болон бусад өнгийн чулуу гэх мэт зүйлсээр мөнгийг давхарлаж бүгдийг нь тоогоор нь дээш харуулж байгаад тавиад дээрээс нь цохино. 2 хүн мөнгөн дүнгээ тэнцүү тавьна. тэгээд хэн нь цохиод сүлдээр нь олон харуулна тэр мөнгөө авна. Зоосон мөнгө яриад байгаа штээ. Бас л азаартны гоё.
Товчдоно гэдэг нь байшингийн буланд хагас дугуй төө хэрээтэй нүх ухна. Тэгээд 10 м орчим зайнаас товчоо няслана. Нясалсаар хамгийн түрүүнд оруулсан нь нөгөөхийгөө бас няслаад оруулаад товчийг нь авна. Орос цэргийн товч, монгол цэрэг товч гээд хамгийн супер нь товчоо алдуул гутарч дахиад товчнуудын эрэлд гарна. Ер нь бол товчний хулгайж болж байгаан. Гэрт ирсэн хүний хувцаснаас авах гэх мэт.

Тоглоом 6 - Бөглөөдөх
Ундаа болон пивнийн бөглөөгөөг янз бүрийн байрлалаар шүүрч бас нэгнийхээ бөглөөг хомбодож дуусгах зорилготой.

Тоглоом 7- Амь насанд аюултай тоглоомнууд
Холорын шохойг лаазанд хийж гаднаас галаар төөнөж лааз нисгэх, эрэг боолтыг бас иймэрхүү аргаар бас тэсэлж нисгэнэ. Элекотрод гээд гагнуурын төмрөөр шидэлцэж байлдах. Гуя муя, бөгсөнд аймаар зоогдоно. Хонгилдоон гээд бараг анхны Монголчуудын зодоонтой кино гарснаас хойш, урдаа үзүүрэндээ зүү зоосон дэрсэн сумтай, гуурсанд хийж үлээж байлддаг, Төмрөөр од хийж шидэх, хадаас үзүүрлэж шидэх, биретик бас шиднэ, Нум сум хийнэ, чавха хийнэ. Модон буу хийж П үсэг маягийн сумаа резинээр харвадаг буу хийж байлдана. Бороо орхоор аймаар их ус тогтоно. Тэнд нь сал хийж сэлнэ. 5 шарын араар төмөр замтай гурил буудай ачсан вагоноос зүүгдэх, явуут дунд нь үсрэх. Зогсож байгаа вагонууд дээгүүр дамжиж гүйх, хажууд нь байгаа жижиг байшингуудын дээвэрлүү бас үсрэнэ. Граж дамжиж гүйц хөөцөлдөнө. Олон хүүхэд унаж хөл гараа хугалж, вагонд дайруулдаг байсан даа хөөрхий. Ер нь хамгийн эрсдэлтэй болохгүй бүхнээр л тоголдог байжээ.

Тоглоом 8 - Дугуй унах эсвэл дугуйны хаймар түрж гүйх
Дугуй унана гэдэг бол тэр үеийн хүүхдүүдийн мөрөөдөл. Би эгчийн гадаадаас явуулсан чихэвчний хөгжмийг (бас л тэр үедээ ховор) Украйн гээд дугуйгаар солиод үхтрээ загнуулж байсан ээждээ. Тэгээд дугуйг хол хүнгүй газар хэсэг бүлгээрээ ээлжилж унана. Тэгэхгүй бол байрны атаманууд унаад алга болчдогийн. Гэхдээ мануус дунд бас хөгийн гарууд байнаа. Махаа энэ тэр гээд. Ээлж нь болоод дугуй унаад тойрог хийхдээ унаад алга болчдог. 2-3 цаг хүлээлгэнэ шүү дээ.

Дугуйны хаймарыг их түрж гүйдэг байсан дэгээ шиг тахир төмөр бариул хийгээд. Тэрэндээ шаврын хаалт маалт хийгээд их гангалнаа. Хэгээсийг нь бас өнгө өнгийн тогны утсаар ороож гангална.

Дугуйг орлуулж самкат гэж юм ах нараараа хийлгэж унанай. Скэйт маягийн, гэхдээ модоор хийсэн, сууж явдаг араас нь нэгнийгээ түрнэ, эсвэл уруу газар уруудаж өнхөрнө.

Бидний багад иймэрхүү л юмаар зугаацаж тоголдог байсан даа. Өөрсдөө тоглох тоглоомоо урлаж тоголдог байсан байгаан. Бас толгойгоо гашилгаж бодож олдог. Дараа нь дахиад үргэлжлүүлнээ. Ука охидууд яаж тоголдог байсан талаар нэг бичнэ биз тэ хэхэхэ бас сонин штээ. Охидтой бас их тоголоноо бөмбөгдөх, чиртаа, дээс, резин, орон булаалдах гэх мэт....