Monday, April 19, 2010

Ахиад хэдэн зураг

Сая СГ ээс энэ хэдэн зургийг майл ээр хүлээн аваад маш их баярлалаа. Нэх хөөрхөн, хараад л баймаар хэхэ.

Зураг 1: Үсэглэлийн баяр дээр манай ангиас төлөөлж үсэг болж байсан хүүхдүүдийн зурагнууд. Тоо болж байсан хүүхдүүд бас тусдаа авхуулж байсан санагдаж байна. БЗ цагаан толгой болсондоо их додигор зогсож байна аа янз нь хэхэ. ГТ яагаад ингээд гарчихсан юм бол хэхэ, нэх хөөрхөн айлын эрх хүүхэд шиг гарчихсан. ДО бид 2 яагаад учиргүй гар гараасаа хөтлөлчихсөнийг санахгүй байна, хаха. Би бүсээ байдгаар нь татчихсан, хаха. Энэ төмөр бүсээр эргэлдүүлж байлддаг байл уу яалаа? Юутай ч энэ бүсгүй бол баатарчуудын гишүүн биш л байдаг байлаа. Бас тэмдэг зүүчихсэн. Бэхээ Р үсэг болсон хирнээ яагаад хавирган сар дээшээ өргөчихсөнийг, СГ гартаа юу барьчихсаныг сайн мэдсэнгүй. СУ лав Лениний зураг барьчихсан юм шиг байна, бодвол сур сур бас дахин сур л гэсэн бололтой. ЛО нэх хөөрхөн номхон зогсчихсон, энэ хүн нээрэн одоо хаана юу хийж явдаг бол, Сайнаатай нэг байранд байдаг байл уу, юутай ч багадаа их хамт тоглодог л байсан юм даг.Зураг 2: Энэ 3-р ангид байхад авхуулсан санагдаж байна. Хавар болчихсон байсан хэдий ч гадаа дулаараагүй, сэрүүн байсан ч бидний хэдэн хүүхдүүд эрэхлэг зориг гарган пальтогоо тайлцгаан формтойгоо авхуулж байсан санагдана. Миний энгэр задгай үнэн сак, бас харц марц одоо юун ч ярвагар гарчихсан юм. Аймар сэхүүн бацаан байсан юм шигээ гээлүү хаха. Сайнаа майнаа Даваа маваа нэх хөөрхөн бондоок байсан байна шд. Нөгөө 2 ын тооноос зугатаагаарай гээд дуулаад байдаг байсан МЭ гээд хүүг бас хараал байгаарай, үсээ тожийтол нь норгочихсон. Энэ өдөр зурагчин ирнэ, охидууд нь бүгд хар паарчик улаан лентээр хослоно, хөвгүүд нь формоо сайтайр индүүдэж ир гэж Сүнжээ багш тушаал буулгаж байсан санагдана. Дэлгэрмаа нэх хөөхрөн орой дээрээ лент зүүчихсэн, өөрөө зүүх дургүй байсан байх даа бодвол.Зураг 3: Энэ 5-р ангид байхад авхуулсан байх шүү. Хөвгүүдээрээ ингэж авхуулсан зураг байдаг билүү? Эсвэл энэ өдөр зөвхөн манай охидууд булаганаж авхуулсан юм болов уу? Ангиараа бас авхууллуу энэ өдөр, яалаа, сайн санахгүй юм. Та хэд нэмэлт тайлбар хийнэ биз.Жич: Хүмүүсээс блог дээр юм бичих гэхээр чам шиг гоё бичиж чадахгүй болохоор бичихгүй этэр гээд нилээн олон удаа сонсогдлоо. Энэ блог дээр хэн гоё бичих нь вэ гэсэн уралдаан зарлаагүй л шиг санагдах юм, хэхэ. Хэн ч дотроо хадгалагдаж яваа дурсамжаа дэлгээд бичиж болно шүү дээ. Алив Зулаа, СГ, Хашаа, ДО, Л.Д юм бич л дээ. Бичлэг бичихгүй бол энэ блог оо түгжээд бичлэг нэмдэг хэдэд л харагддаг болохоор тохируулж өөрчиллөө шүү. Бич бич бас дахин бич.

Владимр Ильич Б-Э

УДЭТ-ын шатан дээр


Ангиараа үзвэр үзсэний дараа. Юу үзсэнээ сайн санахгүй байна. Манайхан санаад бичээрэй. Тэр үеийн "мода"-г хараад байгаарай. Михээрэн малгай, нэхий дээл, араб алчуур, өдөн бас сөдөн куртка, "Тахь"-ийн як, хэдэн метр урт ороолт. Өнгөт болгох гээд ЭЧ, МН хоёрын хувцасыг будсан байна. Чка гэж.

Thursday, April 15, 2010

Залуу нас минь маргааш дууусна

. . . үргэлжлэл

3- p хэсэг

Залуу цагийнхаа алтан өдрүүдийн шугуй дунд
Загал буга шиг, сэтгэлийн өнгө ижилдүүлсэн
Задгайхан цэнгэл, яруухан шүлгийн найзууд минь
Зав гаргаж даруухан ширээнд минь морилно уу

Тавхан үсгээр "нөхөд" гэж холбохдоо би
Таван тивийг гар доороо холбосон юм шиг
Таван хуруугаа зүрхэн дотроо атгасан юм шиг
Тайван бөгөөд ихэмсэг бардам явлаа

Сэтгэлийн минь оч, итгэлийн минь од болсон
Сэргэлэн нөхөд минь, залуу насыг минь үдэж
Сэргэх хандах хоёрын хар цагаан зааг дээр
Сэржим болгон өргөх шүлгэн хураа хайрла

Уйтгар ихтэй үеүдийн уй ганихралыг хөөж
Уран цэцэн бодлоор ухаан бодлыг минь нөөж
Уушгийн халуун сждлууд шиг нийлэн дассан та нарын
Уянга сайхан шүлгээс амтлах хэмжээ дутуу байна

Алтайн цас нурмаар инээлдэж явсан та нартайгаа
Аагим зун шиг насны сүүл сарын шөнөөр
Ахин нэг бужигнах зураг тавилан дутуу байна
Ам цуурам нижигнэх зуурдын жаргал үлдээд байна

Залуу насан явчих маргаашийн цаад өдрүүдэд
Загал буурал тэргүүнтэй, бүрэгхэн дорой өвгөнп
Гал шиг шүлэг, тал шиг сэтгэлээ яаж ойлгуулах юм бэ
Ганцхан үдэш үлдлээ, одоо ярилцаж авъя

Зуу зуун шөнөөр хорвоог ичээж явсан
Зуны дэлгэр инээдэм одоо надад хэрэгтэй байна
Зуур зуурхан алдаагаар хотлыг шүүмжилж явсан
Зугаатай сэргэлэн философи одоо надад чухаг байна

Давирхай түрхсэн бамбар шиг халуун магтаал хаа байна?
Дагзан дундуур буулгах хараал зэмлэл хаа байна?
Дампуурч явсан паян, алиа наргиан хаа байна?
Дараа нь надад хэрэггүй, би өөр болчихно

Болхи даруу гудмуудаар хувийн эргүүл хийж
Бор л хоногийн тэнгээр эрх чөлөө исгэрч
Бодлого багатай явсан эр нөхөр чинь маргааш
Бодгаль дүрийг сахиж өрхийн тэргүүн болно

Давхар өрөөний мухарт гэрийн халат нөмөрч
Далай ламын шуумал шиг гэдийн ярвайж суугаад
Давилуун зантай эхнэрээр үүд хаалгаа мануулж
Дангинасан түгжээн цаанаас "завгүй" гэж хариулна

Арави бурхны дайтай бүүдгэр тэр өрөөнд
Атархан залуу насны бүдэгхэн ч мөр үлдэхгүй...
Архи, нөхөд хоёроос үүрдийн чөлөө гуйсан
Ахимаг буурай би чинь, гэрийн богд болчихно

Эр хүний насанд заавал учирдаг жамтай
Эмгэнэлт тэр үе маргааш эхлэх нь лавтай
Эрхэм хонгор нөхөд минь хундага юугаа өргөе
Энэхүү сүүлчийн үдшийг та нартайгаа өнгөрөөе

Үхэр чулууг сүлжсэн уулын олон горхиноос
Үер харгиа нь татарч, нэг нь ийнхүү зогсох нь!
Үлдэж байгаа бусдыг нь нэртэй том мөрөн болгох
Үе цагийн аяс, нэгдэл зориг хэрэгтэй шүү!

Элбэг найргийн далайгаас зам гажин хоцорч
Эрэг ирмэг газарт зангуу хаян буусан
Рэнчиний дунд хүүгийн залуу явсан өдрүүдийг
Эцэс хожим та нар заавал дурсах нь магад

Аяа тэр өдөр шүлгийн унаган нөхөд минь
Алдрын ширээг чинь тойрсон сандлаас нэг нь онгойно
Алтан сархдаар дүүлсэн хундаганаас нэг нь үлдэнэ
Алтайн хасагийг элэглэдэг гитар хөгжим дуугүй байна!

Өдөр өдөрт нь таталсан зугаа наадмын шүлэг
Өнгө солгой ч гэсэн шүлгээ унших хоолой
Өрөвгөр шар сахал аль аль нь эзгүй байна
Өнөөх Чойном
алга аа гэж зүрх чинь тэгэхэд шивнэнэ!

4-p хэсэг

Идтэй залуу насныхаа байгаа дээр нь амжиж
Ирүүл тулааны талбарт дайсан чамайгаа дуудъя
Ирмүүн цовоо өдрүүдийг минь дарж байсны шагналд
Ийм хүн явлаа гэдэг тэмдгээ зүрхэнд чинь үлдээе!

Арван хаврын тооцоот миний хүндэт дайсан
Амь шиг хайрлах ширээгээ, мөчийн төдий орхиод ир
Аялгуут шүлгийг минь сүлбэдэг улаан харандаагаа бариад ир!
Ар л хонгоор шивнэлдсэн бараан үгсээ үүрээд ир!

Төрсөн энэ биеийг минь илдээр сийчсэнээс өөргүй
Төмөр үзгэн заазуураар шүлгийг минь хэрчиж суухдаа
Төрийн нэрийг барьж, шударга нэгэн шүлэгчийн
Төвшин цагаан сэтгэлд юу унагаснаа хар

Эрээн хивс дэвсэж хүрэн мебель тавиагүй
Эвхдэг толины өмнө хүүхдийн тоглоом өрөөгүй
Эгэл даруу өрөөнд минь хүний сайн нь цувсаар
Элэгдэж муудсан шал дээр хөл тавин морилж үз!

Өнгөт чулуун шалтай хаан ордноос эрхэм
Өргөст дэлхийн шүлэгчийн хаалга татах хэргэм
Өөрт чинь дахиад олдохгүй-хайрт дайсан минь чи
Өчнөөн их азтайгаа дотроо санаж үлдээрэй

Таван жилийн хугацаанд харийн номыг заалгаагүй би
Таван мянган настай халх түмний цэцийг
Тансаг баян дорнын хатир жороо шүлгийг
Талын малчин ааваараа хэлүүлж өссөн шүлэгч,

Алдар гавъяа нурахаас айгаа нь үгүй явахад
Амьдрал жаргал тарахаас ичээ нь үгүй явахад
Албан тушаалын төлөө зэвтэй хутга ханцуйлж
Алтан гургалдайн хоолойг чичихээс чи зовсонгүй!

Хүндэт дайсан минь, гэвч чамд би хайртай!
Хүлэг морин адил чамайг би унаж
Хүүхэд багын оюунаа чиний хүчээр өсгөж
Хүний нийгмийн дотор сүүдэр байдгийг ухаарсан юм

Өстөн дайсан маань нялх шүлгийг минь хөнөөхөөр
Өсгий даран мөрдөж байгааг сэтгэлдээ сэрэмжилж
Өдрөөр бус цагаар хурд мэдэн урагшилж
Өнөр түмнийхээ цэцийг хайрлаж хамгаалж сурсанюм

Хурд ихсэх тусам арын тоос ихэсдэг юм
Хуйлран гарах тоос минь дайсан та нар билээ
Тэртээ холын хүмүүс ч их тоосыг хараад
Тэнд нэг юм хурдалж явна гэж хэлүүлэлтгүй мэднэ

Дайсан чиний хүчээр би өдий болтол ахилаа
Даяар олонд нэрийг минь чи тарааж өглөө
Дахиад чи хувь илүү чадалтай болооч
Дарж орхиод би хорвоогийн сонгодогтой нийлье

5-p хэсэг

Ганцхан шөнө үлдлээ, цадиггүйн хэмжээ дуусав
Газарт түгсэн одод минь гийгүүлэнхэн соёрхооч
Гантай хэт шиг насны минь сүүлчийн чөлөөт өрөөнд
Галтай залуу цогцсоо гаргаж нэг мялаагаач

Аяа, тэр залуу насыг та нар мэднэ шүү дээ
Алаг нүдний чинь харцанд бие мэдэн өртөж
Амьд бүрхны хишгийг хүртээх ёстой цэцэгст
Автобусны талон шиг толгой дараалан түгээж

Бутархай мөнгө шиг үнсэлтээр хариу шагнуулж явахдаа
Буурал ихсээс ичсэнгүй, булбарай нялхсаас зовсонгүй!
Будант энэ үеийнхээ цэл залуу хэвлийд
Бурхан чөтгөрийн эрлийзийг цутгаж байсан бус уу

Зүс таних, танихгүй янагийн олон тэнгэр минь
Зүрх гэгчээр чи бид тоглоом шиг наадаж
Зүлэг ногоот зуны цэнхэр буданд хөлчүүрч
Зүүд нойрын онгод шиг цэнгэж явсан бус уу

Хорвоо дэлхийг жиндүүлсэн хоёр одны тохиол шиг
Хотын өргөн зээлээр хотолзонхон гунхаж
Алаг цоог махтай газрын зураг шиг хуушуурыг
Амьтны тоосон дунд хуваалцаж явсан бус уу

Буурал алаг таксины арын суудалд тэврэлдэж
Бужигнаан ихтэй хотоос алсын уул руу зугтаж
Бургаас модны гүнд амьдын жаргал эдэлж
Буян нүгэл хоёроор тоглож явсан бус уу

Шилэн торго адил залуу зөөлөн цогцсыг
Шимэн үнэсэж байхад цээр хориг байсангүй
Шив шинэхэн зуны үүр цүүрийн шүүдэр шиг
Шиврэн гарах хөлсөнд минь нүүр угаахаас буцсангүй

Одоо тэгвэл алдрай минь, миний улирал солигдлоо
Онгон зуны шөнө шиг бараахан үсэн дунд минь
Одон солир зуржээ! Би чинь явах боллоо
Орхин одох цэнгэлтэйгээ салах ёсоо гүйцэтгэв

Хорвоог гижигдэм танхил уяхан нуруугаа
Хорасан хийцийн тахир сэлэм шиг нумлаж
Хоёр мээмээрээ уушиг зүрхийг минь тэмтэрч
Хорзын дээжийг чи уруулаараа над уулгаач

Ширмэн өнгөт хорвоод алтан хадаас шиг явахдаа
Шилэн болор жүнзийг шимж амталж ханалаа
Шим сайтай сархдын зүрх түлэм дээжийг
Чиний амаар дамжуулж хүртэх нэгэн дутуу байна

Нанчдын аагинд би согтъё,алдрай минь зөвшөөр
Надаас харин чи согт, алагхан нүдэн минь
Насан залуугийн сүүлчийн дуслыг шавхан шимж
Навчин улаан тамгаа хүзүүнд минь дарж хайрла

Улаа өртөө амжсан их төрийн зарлиг шиг
Улаан тамга даруулсан хүчин төгөлдөр хүн
Уяхан та нарын сүргийг уйлууланхан орхиод
Уймраа өвгөний замаар сажилж одоход амар

Сормуусан цаанаа инээж дуугай битгий суугаач
Согоо сайхан дүрээ нүцгэлэнхэн харуулаач
Сохор заяат орчлонгийн хөлгүй цэнгэлийн дээжийг
Согтууранхан амталкя, надаас чи автугай

Залуу нас минь маргааш үгүй болно
Залуу цогцсын хэмжээ маргааш бас дуусна
Заарын үнэр, янагийн амт, хайрын гал
Энэ шөнийн орноо, цагаан даавуун дотор үлдэнэ

Ав, хонгор минь, ав, чиний мэдлийн юм шүү
Аадрын үүл шиг шивэрч, эх биеийн чинь дээгүүр
Ахиад яруу гайрагчийн залуу нас бүрхэхгүй
Аяа тэгэхэд зүрх чинь ганцхан намайг үгүйлж мэднэ

Үгүйлэн үгүйлэн санавч янагийн домен зууханд чинь
Үнэтэй залуу насаа багц багцаар нь шатааж
Үнэсэн тамшаах аманд чинь диваажинг амлуулж явсан
Үүлэн чөлөөний наран ахиж чамд харагдахгүй

Харин чиний зүрхнээс, рестораны хундаганаас,
Харанхуй шөнийн гудамжнаас, эзгүй хээрийн бургаснаас,
Хаш цагаан орны эргүүлж хаясан хөнжлөөс,
Халуун залуу өдрүүдийн шүлгийн мөрүүд сонсдох бий!

Ухаан алдам хайрын мөнхийн усаар бичсэн
Уулга алдам шүлгэнд миний залуу нас бий!
Уужим энэ дэлхийд нэг хүн залуу явсан юм! гэж
Уяран сонсох болгондоо, санаж яваарай алдрай минь!

Wednesday, April 14, 2010

Тоглоом үргэлжлэл

Утсаар тоглох:

Бага байхад утас тоолуургүй, мөнгө төлнө гэсэн ойлголт ёстой түй ч байхгүй байсан болохоор гэртээ уйдаж байгаа үедээ ганцаараа юм уу хэдүүлээ нийлж сайхан утсаар тоглож цаг нөхцөөдөг байлаа.
Эхэндээ бол их гэм хоргүй хөөрхөн, банди нарын гэр рүү нь утасдаад "Чи намайг даанч танихгүй л дээ. Гэхдээ би чамайг дандаа харж явдаг, бла бла бла..." гэх мэтээр ярина. Аль алинд нь зугаатай, ер нь зүгээр шүү. Нэг удаа нөгөө ангийн нэг хөвүүн рүү таньдаггүй хүн танилцъя, барья болж яриад, өнөөх чинь бүүр сурцан ч юм уу, охин найраад гаршцан ч нөхөр байсан уу, уулзъя, учиръя гэж байна аа. Ямар жинхнээсээ болзоонд очиж, өөрийгөө барьж өгөх тэнэг биш ч гэсэн аймаар дуртай "Тэгье л дээ, хаана, хэзээ?" энээ тэрээ болсон чинь "Зайсан толгойн доор шатан дээр шар шаар бариад ир. Би цэнхэр шаартай хүлээж байя" гэдгийм даа, уахаха... Дараа нь сургууль дээр тэрэнтэй тааралдах болгонд аймаар инээд хүрдэг байж билээ, ккк..
Заавал эрэгтэй хүүхэд гэхгүйгээр заримдаа хаашаа ч хамаагүй залгана. Тэгээд л хүн утсаа авангуут дуугаа төв болгож байгаад "За, сайн байна уу? Орон сууцны контороос ярьж байна. Шугам шинэчилж байгаад алдаа гарчих шиг боллоо. Шалгах гэсэн юм. Та жорлонгийнхоо усанд гараа дүрээд үз дээ. Халуун байна уу? .... аа, за зүгээр хүйтэн байна уу, тээ. Хм, том өрөөнийхөө паарыг бариад үз дээ, халж байна уу? За, ойлгомжтой. Одоо наад тэнэг толгойгоо бариад үз. Халуун байна уу? ",=))... гээд л утасны цаана өөрөө эвхэрч унаад л баясаж өгдөг байжээ.
Эсвэл "Сайн байна уу? Холбооноос ярьж байна аа. Утасны гэмтэл шалгаж байна. Та харилцуур руугаа хүчтэй үлээ дээ. Одоо шүгэлд" гэх мэтээр мэдрэлтэнэ ээ.
Нэг удаа би эрхий хуруугаа зүсээд бооцон явж байгаад гадаа ГЗ-той тааралдсын. Орой утас дуугарахаар нь авсан чинь "Байна уу, энэ хэсгийн эмнэлэг үү?" гэнэ ээ. "Үгүй" гэсэн чинь "Тэгвэл таны эрхий хуруу яагаад боолттой байгаан?" гээд утасны цаана татаж унангуут нь сая хэнийг нь мэдэж байгаам чинь. Тэгээд яахав, чаддагаараа "Аа, муу Байзал" гэж л хариугаа авна шд, хэхэ.
Дөнгөж оюутан болоод хэдхэн хонож байсан ГЗ, Е, нөгөөх нь ГС байсан санагдаж байна, манайд ирэв ээ. Танилцаад дорхноо найзалсан, хөдөө аймгийн төвөөс ирсэн нэг хөөрхөн охины байгаа айлынх нь утас байсийн. Тэднийх рүү залгаад Е ярилаа. "Өө, миний охин. Ах нь сая нутгаас ирлээ. Аав, ээж чинь жаал мах, шөлний юм өгч явуулсан. Чи 4 замын үйлдвэрчний эвлэлийн үүдэнд ирээд авчих" гээд л үнэн буурьтай ярьсан. Хөөрхий, тэр маань тэгээд юмаа авах гэж очиж хүлээж баахан зогссон байх даа гээд л би одоо болтол боддог юм. Бас сайн найзууд болсон хэрнээ би ингэсэн гэдгээ одоо болтол хэлээгүй л байгаа. Хэзээ нэгэн цагт заавал хэлж уучлалт гуйна аа. Тэр өдөр манайд бид хэд их дэлдэгнэсийн. Сүүлдээ бүүр манайх руу залгасан хүнтэй би зүгээр ярьж байхад Е, ГЗ хоёр байс гээд л "" У, чи наад эротик хувцасаа тайл. Нөгөө чанасан цувдайгаа яачив" гэж мэгээд намайгаа чавга болгож байгаам чинь.
Гэх мэтээр бичээд байвал энэ утсаар тоглох гэдэг юм чинь дуусахгүй шинжтэй. Та хэд ч гэсэн энэ талаар өөрсдийн "туршлагаасаа" харамгүй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. :)

Saturday, April 10, 2010

Залуу нас минь маргааш дууусна

1-p хэсэг

Хавар зуны мөөгний мананд төөрсөн
Хангай нутгийн борхон болжмор явлаа би
Хайлаас модны ногоон мөчирт туялзанхан
Хатан дэлхийд хувийн дуугаа дуулж нэгэн явлаа би

Зүйдэл үгүй торго шиг номин ногоон дэлхий
Зүрхэн толио шиг навчнаа мөнгөн ус шиг бөмбөлзөх
Зун дагины нулимсыг мөнхийн юм гэж
Зуун найман хоног жиргэж нэгэн суулаа би

Цээлийн загас зүүрмэглэх гүн тунгалаг өглөө
Цэнхэр дурдам мөрний гучин гурван тохойд
Цэвэр танхил бүсгүйн хувин барин гунхалзахыг
Цэцэгнээс наахнуур бодон хайхраа нь үгүй явлаа

Идэрхэн ээжийн гэзэг шиг зуны бараан шөнөөр
Идтэй дурлалын шивнээ зуун долгионд тархаж
Ихэмсэг хангай нэлдээ сэтгэл алдран тачаахад
Ирэх өдрийг бодолгүй хөлчүүрч нэгэн цэнгэлээ би

Аяа тэгтэл өдөр гэдэг өрсөн ирдэг юм байна
Аугаа байгалийг захрсан хаан болон мөнхжиж
Амьдрал өөрөө бидэнд хар цагааныг хослуулан
Аваа өгөө хоёртоо хоногийн тоо тогтоожээ

Ууган амрагийн хөмсөг нууц болзоонд даллах шиг
Уян ялдам бөхөлзөх хайлаас модны мөчир
Улирах хоногийн эрхэнд бэрсүү тогтон хөшиж
Уран ногоон навчсаа ганцхан орой сэгсэрвээ

Шингэн сувдан дүрээр бөнжигнөж байсан шүүдэр
Шилэн хяруу болж зүрх хайрам цавцайваа
Ширэг ногоон хангай намрын салхинд хөрвөөж
Ширүүн гилэм хивс шиг навч ч үгүй барзайваа

Хүний өөрийн сэтгэлийг хэмжиж үзэн хэлбэлзэх
Хүсэл хайрын дэнс шиг хүүхэн хонгорын мөр
Хангайн голын тохойгоос үүрийн зүүд шиг арилж
Хатир дундаа зогссон мөсөн долгио гялалзаваа

Хүйтэн цагаан саран уулын сэрвээ хадарч
Хүнд бараан шөниүүдийн уг шагийг огтолсоор
Хүн байтугай морины зүрх шимшрэн янугаах
Хөхөө өвлийн жаврыг шөнийн парадаар авчираваа

Үүрээ ч засаж амжаагүй өнчин бор болжмор
Үүр цүүрийн салхинд хэлгүй болтол чичрэв
Үглэн дуулах шүлэг хөлдүү бадгаар жагсаж
Үе тэнгийн нөхдийн халуун сонор руу гулсав

2 хэсэг

Тоостойхон хорвоогийн алтан зул цэцгэн болж
Тоотойхон хоногтоо адтайхан дэлбээлсэн
Аавын хүүгийн жавхаа залуу халуун нас минь чи
Алив наашаа суу энэ хундагыг өргө

Өтөл энэ биеийг минь шинэ цусаар сэлбэж
Өргөн нарийн судсыг минь шүлэг найргаар тэлж
Өдөр дундаар дэлгэрсэн Бадамын цэцэг шиг явахдаа
Өмнө зүгийн тал дунд Гумдайн цэцгийг гишгэлсэн

Аяа залуу нас минь чи бидэн хоёрын
Арга ч үгүй салах сүүлчийн өдөр туллаа
Амсар мэлмэрэх жүнзнээ шингэн алтыг хэмжиж
Ай чөлөөгүй үерхсэн нарлаг өдрүүдээ дурсъя

Хөвүүн балчир цагийн минь гүн нойрыг сэрээж
Хөдсөн дээлийн дороос ган сэлэм шиг ширээж
Хөдөө талын хүйсэнд гар барин золгож
Хөрстийн халуун цэнгэлд намайг хөтлөн алхсан

Омголон залуу нас минь чи бидэн хоёр
Огторгуйд шувуу болж, усанд загас болж
Орчлон хорвоод салхи залгисан хөвүүн болж
Олон сайхан нөхдийнхөө хамар сөргөж явлаа

Дардан замын энгээр шөнийн хотыг тойрч
Давхар ширэн улны шөрмөс утсыг тасартал
Шинэхэн хар шаахайг ханз гишгин алхаж
Шингэн дуутын хаалганд түгжээ тэсгээхгүй явлаа

Өвлийн түрүү сарын хорин тавны үдшээр
Өтгөс буурлын өргөсөн хоргот зул шиг туяарч
Өр л зүрхэн дунд шампан дарс шиг хөөсрөх
Өвчин адил хүслийн шазруун аагаар дүрэлзэж

Бүхий л хорвоог түймэрдэм халуу шатаж явахдаа
Бүжгийн танхимын шалнаа шөнийн танго хатирч
Бүлтгэнэнхэн гирэвшсэн зээрийн янзага шиг охиныг
Бүтэн сайны үдшээр дуун алдуулж явлаа

Газар дэлхийн онгон болсон зүрхийг нь
Галзуу дурлалын онгод орсон үгсээр
Гартаа барьсан туялзуур жад шиг хатгахдаа
Ганзай дарсанд согтсон дээрэмч адил явжээ

Үе тэнгийн нөхөдтэй үймээн дундаа мансуурч
Үйсэн бөглөөнүүдээр үхэр буу шиг буудаж
Үйлс бүтээлийн тэнгэрээ цоолж нэгэн явахдаа
Үүлэн чөлөөний нарнаас ч халуун байжээ шүтээн минь

Дөрвөн есийн хүйтэнд энгэр яран тэмүүлж
Дөнөн согоо адил эрхэм бүсгүйг сөгдүүлж
Дөвчигнөж бүхий цагтаа шүлэг сэтгэл хоёрынхоо
Дөлөн дээр нь би хорзыг нэрж явлаа

Мөнгөн жүнзтэй хорзоор хүний сэтгэл алдруулж
Мөн чиг олон амьтныг уйлууланхан орхиж явжээ
Мөрөн дээрээ үүрсэн хувь заяаныхаа ачааг
Мөн чиг олон газраар цувууланхан тарааж хаяжээ

Алив залуу нас минь сүүлчийн хундагаа өргө
Алдаа ихтэй замынхаа сүүмийх энэхэн даваанд
Арван гурван жилийнхээ сүлдэн дуулал болсон
Аманцар нэгэн найргаар хөшөө босгоод салъя

Үдэш шөнийг ялгалгүй намайг донтуулж явсаар
Үрчихээ алдсан чамдаа гомдоо нь үгүй - Баярлалаа
Үүр цүүрийг ялгалгүй пүрштэй чөтгөр шиг босож
Үүлгэрдэж явсан биед минь чи гомдоогүй бизээ

Арван оны хойно миний охинд очихдоо
Аавынх нь явсан замаас давуулууланхан гишгүүлэхдээ
Архи шүлэг хоёроос өөр бэлэг гардуулаарай
Алив миний залуу нас маргааш ингээд салъя даа...

үргэлжлэл бий....

Р.Чойном

Thursday, April 8, 2010

14 хөвгүүн+16 охин


14 хөвгүүн+16 охин=8в анги. Өөрсдийгөө таньж байна уу?

Tuesday, April 6, 2010

Таминь ээ...

Хүүе, цаана чинь сониноос сонин юм болоод байна. Та бүхэндээ дуулгах гээд санд мэнд харайлгасаар ажил дээрээ ирчихээд бичиж сууна. Аан гээд уун гэж бай.
Сая өглөө босоод охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж яваад санаандгүй гудамжны сурталчилгааны самбар луу хартал нүдэндээ итгэсэнгүй. Бидний хэдэн нөхдийн хөтөлдөг блог дэлхий даяар цацагдаад хэдийнээ олны танил болчихож.
CNN, BBC, Reuters, MTV гэх мэт сувгуудаар бидний талаар мэдээ гараад байна. Олон жил уулзалдаагүй нэг ангийн андууд 25 жилийн дараа эргэн уулзалдаж этэр гээд. Удахгүй кино хүртэл гарах юм байх. За олон юм яриад юүхэв, итгэхгүй бол та хэд өөрсдөө доорхи зурагнуудаас баримт олж харцгаана уу!Тэгээд хотын төвөөр алхаж явсан энд нэг зураач бидний зургийг зураад зогсож байхтай таарлаа:Хаа сайгүй өлгөөтэй бидний хүүхэд ахуйн зургийг гудамжинд алхалж яваа хүмүүс баруун солгойгүй зургийг нь дараад байсан шүү:Тэр бүү хэл алдарт Холливүүдийн од Анжелина бүсгүй өөрийнхөө ажлын конторт бидний зургийг томоор буулгаад ханандаа ханын цаас маягаар ашиглачихаж:Нэгэн орон сууц авангарт стильтэй бөмбөлөгөөр гоёо хийжээ:Биднийг шүтэн бишрэгч нэгэн зурагчин. Ам мамыг нь хараад л байгаарай:Үнэт эдлэл зардаг дэлгүүрийн шилэн цонхны цаанаГэтэл хэн нэгэн этгээд хус модыг маш гарын дүйтэй сийлээд мөнхөлчихсөн байдаг байна шд:Мод юу ч биш, бүр чулуун дээр ч сийлээстэй:Энэ бүсгүй гудамжинд ингээд л шохойгоор зураад сууж байх юм:За хэдүүлээ эртхэн энэхүү блог дээрхи зураг хөрөг, бичлэг материалуудаа патентлаж, энд тэндгүй хуулбарлахыг хориглоно этэр гэхгүй бол тун удахгүй ийм байдалтай байж мэдэх нь байна шүү. Та хэдийнхээ түр зуурын амралтанд зориулав. Болгооно уу!

Thursday, April 1, 2010

Түр зуур...

Энэхүү блог оо нээж хөтлөөд нэгэнтээ гурав дахь хавартайгаа золгож байна. Анх Батка маань зөвхөн өөрийнхөө найзуудын талаар, бидний хэдэн нөхдийн талаар, найз нөхөрлөлийн талаар бичнэ хэмээн нээж байж. Гэтэл хашир энэ блогоо нээчихээд нэг их юм бичихгүй байгаад байхаар нь миний зүгээс сэдэв үүсгэн, манийгаа урьчих, хамтраад бичье гэсэн санал гаргасаныг маань хүлээн авч бичиж эхэлсэн билээ. Ингээд тун удалгүй Укад энэ блог хаягаа үзүүлж, хамтарч дурсамжаа бичиж байгаач гэж гуйж байв аа. Удаан ч гуйлгасангүй өнөөх чинь бас л за зү болоод хамтарч бичиж эхлэв. Ингээд бид 3 ын бичиж байсан блог маань энэ он гарсанаас хойш олны хараанд өртөв үү, манай хэд цааш нь дамжуулав уу, гэв гэнэт л борооны дараахь мөөг шиг хорин хэдэн жил уулзаагүй, холбоо сүлбээ тасарсан нөхдүүд энд тэндээс гарч ирэн сэтгэгдэл үлдээх болсонд миний бие вээр туйлын их баярай байлаа. Та хэдийг багштай уулздаг өдрөөс долоо хоногийн дараа билүү дээ орж ирж буй зочидыг тоолох санаатай энэ зүүн буланд байгаа тоолуурыг байрлуулсан юм л даа. Хоёр гуравхан долоо хоногийн дотор л бараг 800 гараад явж байна гээд бодохоор манай муу блогийг тоож уншдаг хүмүүс мэр сэр нэмэгдээд ч байгаа юм шиг.
Яг одоогоор нийт 9 хүүхэд энэ блогт бичлэг бичих эрхтэй байгаа. Цаашид ч бусад ангийнханд маань нээлттэй байх болно. . .
Яагаад ингээд бичээд унав гэхээр миний бие ажил төрөл, ар гэр, эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд цаашид хамтарч бичиж чадахаа байж буйг минь хүлээн авна уу! Дур мэдэн блог оо хааж зүрхлээгүй тул өөрөө эгнээнээсээ буухаар шийдсэн минь энэ. Интернет гэдэг соёл иргэншилээс түр холдож, хувийн болон хувьсгалын ажлаа амжуулах аянд гарах хэрэгтэй боллоо. Зун нисээд очино оо. Очиж байгаад нийт андуутайгаа нүүр тулан уулзалдаж, юмыг яаж мэдэхэв, блог оо үргэлжлүүлэн хамтарч бичих ч юм билүү. Тэр хүртэл олон сайхан дурсамжаа үргэлжлүүлээд 9 биш 36 уулаа энэхүү блог оо хөтөлдөг болоод байж байгаарай.
Хорвоо дэлхий уужим, нас залуу, цус өтгөрчихөөгүй дээр ихийг амжуулхын төлөө урагшаа. Би баяртай гэж хэлэхгүй ээ, эргээд уулзахын л төлөө. . .