Tuesday, May 18, 2010

Монтажны ард үлдээсэн хамгийн шилдэг дурсгал шалгаруулалт

Зээ би нэгэн сайн эр болж нэг амьсгаагаар гучин хоёр цагаан лонх. . .өө биш ээ хадуурчихсан тууж явна.

Хулангийн санаачилгаар монтажны ард үлдээсэн дурсгалын үгнүүдээс шилдэгийг нь шалгаруулъя гэж санаа гаргасны үүднээс өөрийнхөө монтажны ард байгаа сургааль үгнүүдийг хуулж орууллаа. Зарим нэг хүн зөвхөн нэрээ болон гарын үсгээ зурсан байсан учир хэд гурван үг холбоод бичсэн хэсгүүдийг нь түүж оруулсан болно.

<--- Зүүн талд санал асуулга маягаар оруулчихсан байгаа. Нэг хүн хэдэн л бол хэдэн санал өгч болно. Санал асуулгыг ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл явуулаад дүнг нь гаргана. Дүн гаргах өдөр уг алдарт үгийг хэн хэлсэн нууцыг задалж байрмт болгож өөрийн монтажны арын нүүрийг олны хүртээл болгоно. Тэр хүртэл уг үгийг хэн бичсэн нууцыг задруулахгүй гэдгээ Цэдэнбалын цэнхэр тамгаар андгайлж байна. Даах дибий даах диби даах (нэг ширхэг сахалаа сугалж салхинд хийсгэв) За зовхи нь өөдөө цоглог 1в ангийнхаан, санал асуулганд идэвхитэй оролцоорой.

___________________________________________________________

Тушаал ёсоор хажуу дахь үгнүүдийг дор бүрэн бүтнээр нь сийрүүлж Мозамбек хэлийг шууд сурчихсан авьяаслаг хатагтай Хулан сайдын нүдийг амраая аа, болгооно уу!

Үхэн үхтлээ салахгүйгээс хойш хоёулаа онц юм дурсгаад юу гэхэв. . . Т. БЗ (4)

Ойр явбал мэндтэй, хол явбал захиатай яваарай . . . АЗ (0)

Ховорхон заяах Хүн болж төрсөндөө баярлаж яв. . . А (1)

Ороороо дүүрэн орилоо шар, Өврөөрөө дүүрэн өрөвгөр шар хүүхэдтэй болоорой. . . НД (0)

Би чамд хайртай . . .ГС (1)

Өнөр өттгөн гэр бүл болоорой . . . БЦ (0)

Хол явбал захиатай, ойр явбал мэндтэй яваарай . . .НЗ(0)

Аз жаргал хүсэн ерөөе. . .СМ (0)

Би чамд хайртай. . .битгий горьд . . . ГТ(1)

Хот хөдөөгийн хүүхнүүд хойноос чинь үргэлж гүйлдэг. . .Л.Д.(3)

Чамайг би үүрд харж явна. . .МТ (0)

Уйлахад чинь урд чинь сууж, баярлахад чинь бас сууж, инээж цалгилсан өдрүүдэд чинь хамт байх юмсан. . .ББ (4)

Багын сайхан нөхөрлөлөө битгий мартаарай . . . СС(2)

Цэвэрхэн хүүхэд минь үргэлж цэвэрхэн яваарай . . .БС(1)

Олны газар түмний нутагт Ондоо дурлал тааралдаж болно Онгон зүрхний итгэлт хайраар Орчлогн чи давах ёстой . . . ОГ(1)

Би чамд хайртай шдээ. . .Хоёулаа сууя түхүү. . . С(4)

Хуримандаа уриарай. . .ХС(1)

Хосгүй хөөрхөн хонгор залуу болоорой. Чамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Эргээд уулзахдаа их сургуулийн оюутан болсон байгаарай. . . УН(1)

Олны хүндэтгэлийг даахаар сайн хүргэн болоорой. . .Х(2)

1997 онд авгай хүүхэдтэйгээ ирээрэй. . .МЦ(1)

Амидаралду чину сайн сайхан бүхэнигү хүсэе ээ (Хуучин Монгол бичгээр Б.Д бичсэнийг нь галиглаж оруулсан шүү ккк) (1)

Олон хүүхдийн эцэг болоорой. . .ДМ(2)

Зиак нэг ийм л юм болсым.

Monday, May 17, 2010










galiglaad l bichihees. manai mongol font bolohgui bh shig bna. ungursun buten saind Davaagiinhaa bagatai 11-uulee tsuglalaa. angiinhantaigaa 20-iod jil uulzaagui Erdenechuluun irsen. uur humuustei hamt togloson bolohoor ohiduud maani saihan togloj chadaagui bhaa. harin ene buten saind zuvhun angiaraa 13.30-s toglohoor bolson shuu. Batka, Hulan, Munhtur, Batgerel, Sainaa, Tuya nar irvel gurvan bag bolj bgaad togloyo. ene buten saind bas zurag avch oruulnaa. toglochihood bid neg gazar orj jaahan yarij suusan. oluulaa yariad suuhaar hard iluu sain sergej bna lee. yuu bilee....ali bair bilee.....aan,tiin geed l.


Friday, May 14, 2010

Хонхны баяраа дурсах уу?


Хүмүүс блог дээрээ хонхны баярынхаа тухай бичээд эхэлчихэж. Бүгдээрээ юугаар дутах вэ тээ? Нийслэлийн 10 жилийн 12-р дунд сургуулийн 8в-ийн охидууд дээл өмсөж, үсээ дээш босгоогүй л болохоос, хөвгүүд нь бас үсээ гельдээгүй л болохоос 2010 оны төгсөгчдөөс ялгагдах ялгаа алга даа. 93 оны өдийд бид бас баярлаад явж байсан даа. Салхитай хүйтэн өдөр байсан. Гадаа зургаа авахуулах гэхээр хийсчих гээд Элдэв-очир кинотеатрын хойно байсан зурагчинд орж энэ зургаа авахуулж билээ. Гандан, Зайсан, Паркаар орлуу яалаа? Гадуур явж байхдаа магнитофоноо хамгийн чанга дээр нь тавьчихаад бас их панкаа. ЕЧ яагаад үсээ хайчаар ороосон? УН яагаад соска хөхсөн? ГТ, СС хоёр яагаад тэврэлцсэн? Энгэрээс зүүсэн хонхнууд яагаад үнээнийх шиг том байгаа? тухай Укагийн бичсэнчлэн өөр өөрсдийн санаж байгаа дурсамжаар үргэлжлүүлэх үү манайхаан? Бүгдээрээ юугаар дутах вэ тээ?

Monday, May 10, 2010

Эрүүл энхийн нэгэн жаргалан

3 сарын 6-нд уулзсанаас хойш нэг ч удаа таслалгүй эрүүл энхийн хичээлд явж байгаа. Очих боломжтой хөвгүүдээс Эрдэнэчулуун, Мөнхтөр, Батгэрэл гурав л огт ирээгүй. Бусад нь ямар нэг хэмжээгээр ирсээн. Энэ бүтэн сайнд 15 цагаас олуулаа тоглоцгооё. Дээрхи 3 залуугаа бас олж ирнээ. Хулан охидуудаа авчирна гэсэнд их баярлаж байгаа шүү. Манай хэд аргагүй л 5 шарынхан, тэр тусмаа “в”-ийн хүүхдүүд шиг тоглодог юм байна лээ. Гансүх шидвэл хийнэ, лаг гоолтой, Есөө юм юмтай шиднэ, үсэрнэ, Сайнаа багаар яаж ажилладгийг утгаар нь харуулна, хэрэгтэй мөчид хэрэгтэй газар зогсож л байна. ББ бас шидэлттэй, гоолтой. Даваа эхнэрээрээ заалгадаг байхаа хэхэ, дундаас нь алдана гэж байхгүй л юм байна лээ. Мөнх-оргилын тухайд бол зүгээр л мундаг гэхэд л болно. Батка бол ангийн шигшээгийн гарааны 5-д, төвийн тоглогчоор гарнаа. Минъяан бас сайн, үе үе гайхмаар гайхмаар гоол, оролтууд хийнэ.

Гэхдээ хамгийн гол нь тоглож, хөгжилдөж, инээлдэхдээ л байгаан. Найзуудаа хараад хэзээд нь ингэж тоглоод сурчихсан болдоо л гэж бодоод зогсож байдийн штээ, харахаар л 20 жилийн өмнөх жоохон хөвгүүд тэр хэвээрээ харагдаад байдаг юм чинь дээ. Энэ бүтэн сайнд 15 цагаас Монгол-Энэтхэгийн сургууль / хуучнаар өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль / дээр бэлтгэлийн хувцастайгаа ирээрэй. Зураг авч блог дээрээ тавинаа.

By: DO

Friday, May 7, 2010

Үргэлжлэл: Би асуугдъя. Би би?

Гараа өндөөр өргөөд асуугдана аа. Миний санахын:
Бүх юм 200 төгрөгөөс эхэлсэн юм. За тэгээд 200 төгрөг олох асуудал гарч ирвээ. УН бүгдийнх нь нэрийг ярайтал бичсэн цаастайгаа тэмдэглэл хийн салаан дундуур явж аазгай хөдөлгөөд эхэлвээ. Мэдээж ийм сайхан үйл ажиллагаанаас хэн хоцрохыг хүсэх вэ дээ? Би ч аав ээжийгээ гайгүй сайн рекетэлж, хоолоо ч идэхгүй туньж, агшиндах нь холгүй байсаар 200 төгрөг авсанаа бодохоор ичмээр ч юм аа. Нийллэг эхэлвээ. БЦ-ийн аав үнэхээр шавар хаасан шүү. Гэхдээ л БЦ-ийн аав ээж шиг сайхан хүмүүс байгаагүй дээ. Охидууд бид тэр нийллэгээс хойш 10 ангиа төгсөн төгстөлөө өдөр бүр гэсэн ч хисдэхгүй, тэднийд будаатай хуурга хийж иддэг байлаа. Тийм айл ч ховор доо. За хадуураад яахав. Охидууд салатны төмсөө арилгаж дуусгаад чанаж байх хооронд палкон дээр гарсан нь үнээн үнэн. ГТ, ДМ, ГХ, Х нар тамхи татсан. Х анх удаа татсан болохоор ПҮХ ПАХ болоод хөвгүүдэд азаартцан юмаа. Тэгсэн ББ Х-г толгойг нь эргэтэл загнаад Х чамд хамаагүй гэж уурлаад тэгээд Х-ийн настр нь будаа. ББ Х-гаас уучлалт гуйгаад л үүр цайтал дагаад л байсан. Х уучлаагүй. За тэгээд 00-ын хаалга нь онгойдоггүй ээ. Тэвчихээ байгаад Х БЦ-тэй хамт гарч гүйн катокны тэнд !!! Аан жижиг өрөөний хаалга БАС нээгдэхгүй байсан нь тийм учиртай байх нээ. Ер нь тэр өдөр энд тэндгүй хос төрөх гээд л эвгүй байсан даа. Хэхэ. ОГ-ийн зайрмаг үнэхээр үнэд орсон тээ. ОГ-т зайрмагаа манах даалгавар өгсөн ч толгойг нь эргүүлсээр байгаад хайрцаг дүүрэн байсан чинь аль хэдийн ёроолдоо орсон байв. Тэгээд л талын нэг тарсан юм байна л даа. УН, НЗ, ГХ гурав ламбадаг лайтай бүжиглэж эхэлсэн. Бусад нь даган баясч том өрөөний шалыг доргитол, доод айлын таазыг чичигнэтэл үнэн зад авч БАЙХАД өнөө аймар багш хаалга нүдэж, араас нь ГС-ийн ээж ирэн нэг хэсэг мануусыг нэдрүүлэгдэж өгвөө. Охидын нэрийг барьчихъя. Тэр өдөр анх удаа архи амсаж үзсэн байх. Аа баа баа. Хөвгүүд 1 юм уугаагүй байхаа. Үнэнээ хэлээрэй. Бүгдээрээ л хөөрхөн болсон байсийншт. Шуугиж шуугиж аваад ядарцгаагаад унтах болвоо. Гэрийн бага эзэгтэй БЦ орон дээрээ ч унтаж чадаагүй. Жижиг өрөөний хаалга өглөө болтол нээгдээгүй шүү. Ямар амьжиргаатай хоёр нь орчихдог юм бүү мэд? Хайрын үгээ ярилцаад тэр хоёр товарищ үнэн амиатсан даа. Хэхэ. Үлдсэн нөхөд нь ширээ дэрлэн, газар хөглөрөн, сандал дээр тогтон БАС коридорт байсан ширээн дээр багталцаж ядан чи наашаа би цаашаа гэсээр байгаад өглөөтэй золгосон юм даа.

Thursday, May 6, 2010

Хүсэлтийн хариу буюу Батцэцэгийнд нийлсэн нь

... гээд бичих гэсэн чинь ёстой юу ч санахгүй байна, манайхаан. Одоо яах уу, хм....(хуруугаараа ширээ товшив). Ямартай ч Батцэцгийнд анх удаа ангиараа нийллэг зохион байгуулсан нь үнэн, тэрний дараа бөөн юм болж загнуулсан нь бас үнээн. 1993 оны өвөл (гэдэг чинь хэддүгээр анги билээ гээд толгойгоо гашилгаж байна уу, хо хо хо) байсан юм даг. Бидний нэрлэдэгээр 9 давхрын 3 өрөө байранд сайхан нийлж байжээ. Зочны өрөөнд нь урт ширээ засчихсан, МБ хамаатныхаа ч бил үү нэг хүүхдийг бас дагуулаад ирчихсэн. Тэрэнд ГХ их найр тавин инээмсэглэж, харин өнөөх нь Т-г байн байн хараад л, БС бид 2 жижиг өрөөнийх нь орон доогуур орж суунгаа хоёр хүний хоорондын сэтгэлээ нээсэн яриаг чагнаж хэрэгт дурлаад л.... Гэсэн чинь тэр 2 нь хэн байсан юм бол гээд бас хэрэгт дурлаад байна үгүй юу, аан хөөе, яасан хэрэгт дуртай юм бээээ, ингэхээр чинь улс, эх орон маань яаж хөгжихийн бэээ....... гээд таг далийхгүй юу, ккк.
Зооз, цааш нь нээрээ явахгүйм байна.
Ингэе ерөөсөө, үргэлжлэлийг сэтгэгдлээр үргэлжлүүлэн уншина уу. Баярлалаа.

_______________________________________________________________

Гээл Ука бичингүүт нь би дундуур нь ороод үргэлжлүүлчихье. Яадгийн сонин шд.

Ингэсийн. Тус бүр 200 / 200 төгрөг цуглуулаад (аймар их мөнгө, нийллэгний мөнгөө олох гэж юу юу хийж байсан тухайгаа дурдвал ахиад л баахан бичлэгний сэдэв үүсчих гээд жоохон харам төрөөд байна ээ) нийлэх санааг хэн нь ч гаргачихсан юм. Архи дарсгүй нийлнэ гэж Лхагваанаад ам өгсөн хирнээ(өгөөгүй ч билүү?) яаж ийж байгаад 2 шил архи хөвгүүд олоод ирчихсэн байсан юм даг. Тэгээл нийллэг эхлэх гээд л охидууд нь гал тогооны өрөөнд салатны төмс арилгаал. . .байж байсан чинь Батцэцэгийг аав ээж нь явна гэсэн хирнээ явж өгөхгүй, ялангуяа аав нь нөгөө 2 шил архийг ажигч нүдээр олоод харчихсан сахиад суучихдаг гэж байна шд. Бид хэд ч нийллэгээ эхлэмээр байдаг, том хүмүүс хажууд байгаад байдаг. Тэгсэн хэн нэгнээс Батцэцэгийн аавыг согтоож унагаж байгаад хэдүүлээ нийллэгээ үргэлжлүүлье гээд өнөөх 2 шил архиныхаа нэгийг нь шууд л стаканд пүл пал хийтэл нь хийгээд өгсөн чинь яах ийхийн зуургүй нэг амьсгаагаар уучихсан. Тэгсэнээ л үргэлжлүүлж горьдож хараал . . . хийж өгөөл . . . хөнтрөөл . . . байсан чинь нэг шил архи нь дуусчихсан. Бид хэд ч өнөөх лонх юмандаа харамсаад л сууж байлаа. Тэгэж тэгэж хажуугийн өрөөндөө ороод аав нь унтаад өгсөн санагдаж байна. Тэгээд цаашаа яал аа? Үргэлжлүүлэх хүн байна уу? Муу хүн юм болохороо архи мархитай холбоотой юм нь л тархинд тунаад үлдчихсэн байх юм.

_______________________________________________________________

Гэнгүүт Хулан зулан, Батка матка, Зулаа мулаа, Лувсандашийн Даваа Маваагийн санаанд юм орж ирж байна уу? Хуланд лав архи уулгах гээд гичнээн үзсэн чинь амандаа балгачихаад галын өрөө лүү гүйж очоод пүү паа яасан заваан юм гээл асгачиж байж билээ.

Есөөгийн ганцxан ширхэг сандал дээр унтаж байсан тухай. . .Одгэрэлийн авч ирсэн 60 мөнгөний маруужингуудын тухай. . .өглөө нь босоод бөөн өлссөн гарууд энд тэндээс идэх юм хайж ухаж байгаад энд тэнд нуусан маруужингуудыг илрүүлсэн тухай(нээрэн ямар амьжиргаатай нь тэр их бужигнаан дунд энд тэндгүй маруужин нуугаад яваад байсан байна аа, ёоё элэг бөөр элэг бөөр) . . . хэний гутлан дээр маруужин уначихсан чинь гутлаа тосолсон тухай. . . ламбада ая тавьж байгаад хэн хэн онжигоо хөдөлгөж бүжиглэсэн тухай. . .доод давхарт нь амьдардаг байсан Байгальмаа багш хаалга нүдсэн тухай, хаалгаа гүрийгээд хэн ч байхгүй байсан юм шиг байгаад байсан тухай. . .дараад нь тэр олио багш Лхагваанаад бүх юм ольж бидний хэдэн нөхдийг хяргуулсан тухай. . .Гансүхийн ээж нь шөнө ирж бядныг хяргатал загнаж байсан тухай. . .миний охиныг гаргаж өг гээд Т-г хуу татаж сугалж авч явж байсан тухай. . . хэн хэн хэдэн рүнк архи уусан тухай. . .хэн уугаагүй хирнээ уучихсан юм шиг согтож дүр үзүүлсэн тухай . . . хэн үргэлжлүүлэх үү? Айн айн айн?

Цааш нь бичих үү яах уу? Эсвэл улс эх орны хөгжилийн чиг бодлого, ирээдүйн таван жилийн гавшгайч үйл ажиллагаа, МАХН-ын XX тогтоол этэрийн тухай ярилцах уу?

Wednesday, May 5, 2010

Өргөх бичиг

3-р анги төгсөөд 4т ордог жил дунд ангийн сурагчид болоод бид бага ангийн багш Сүнжидмаагийн гараас химийн Лхагвасүрэн багшийн гарт очиж билээ. 2-лаа 12-р сургуульдаа нэртэй хатуу багш нар даа. Лхавгасүрэн багшийгаа бид Лхагваанаа гэж дуудна, багш маань их чанга, хатуу шаардлагатай тийм нэг цэгцтэй “аймаар” хүн. Өмнөх нөхдийн бичлэг дээр энэ тухай бичигдсэн байгаа даа. Манай ангид химийн хичээл 7-р ангиас эхлэж орсон. Хичээл бүрт “За 10 минутын контрол” гээд шалгалт авна.
Манай ангийхан 6р ангид байхдаа юм уу /яг хэддүгээр ангид байснаа сайн санахгүй юм/ даа ангийн багш Лхагваанаадаа өргөх бичиг барьж билээ. Бид, дураараа байж тухтай нь аргагүй үймүүлэх гэсэн санаагаа гүйцэлтүүлэхээр хөөрхий багшийн эсрэг тийм арга хэмжээ авсан байхаа хэ хэ. Бас нөгөө талаар багшийн тавьсан өндөр шаардлагыг биелүүлж чадахгүй болохоороо тэрнээс мултрах сайхан шалтаг олж багшийн эсрэг дайн шахуу юм зарласан байгаам.
Өргөх бичигт бид “ Багш та нэг сайн хандсан хүүхэддээ хэт сайн ханддаг, анхнаасаа муу хүүхдэд дандаа муу ханддаг, өөр бас юу ч билээ биднийг дандаа ангийн хурал нэрээр загнадаг” гэж ирээд л тэр үед бидэнд таалагдаагүй зүйлийг эрэгцүүлэн бодох ч үгүй бичээд, бүгд гарын үсгээ зураад, ангийн хурал дээр өөрт нь гардуулчихаж билээ. Яаж тэгж чадсан байнаа аймаар. Багш маань тэр бичгийг аваад миний бодлоор лав их сандарсаан. Гар нь жаахан чичрээд ширээгээ түшиж байсан. Тэр өдрөө бидэнд бараг юм хэлээгүй тараасан. Харин маргааш нь ирээд ёстой бут авсан даа хөөрхий. Та нарын энэ бичиг гэж хүн авах юм нэг ч байхгүй гэж ирээд л. Тэрнээс хойш биднийг нөгөө арын өрөөндөө нэг нэгээр дуудаад байцааж өгсөн. Хэн энийг санаачилсан, хэн бичсэн, яагаад бичсэн гэх мэтчилэн. Чи хэний ятгалгаар гарын үсэг зурсан бэ гээд л шүүслүүлж өгсөн дөө хөөрхий. Тэрнээс гадна бас өөр багш нараар хүмүүжлийн ажлын лекц хүртэл хэд хэдэн удаа уншуулсан санагдана.
Зайлуул Лхагванаа багш биднийг л хүмүүжилтэй, сайн хүн болгох гэж хичээж байсан нь лавтай. Жаахан хатуу байсныг нь мануус далимдуулаад, маагуураад өргөх бичиг мичиг бичиж энэ тэр болоод л хэ хэ. Манай ангийг 8 төгсгөөд дахиж өөр анги дааж аваагүй юм байна лээ. Бид ёстой үйлийг нь үздэг байсан дагаа. Одоо багш гэртээ нөхөртэйгөө 2лаа тэтгэвэртээ гарчихсан сууж байгаа гэсэн. Сургуулийн ойн уулзалтаар ирээд манайхаас өмнөх төгсөлтийнхөө хүүхдүүдтэй уулзаад их баярлаж байна гэсэн. Ангийхныгаа та нар уулзах бол манайд ирээрэй гээд сүйд болж байна гэсэн шүү манайхаан. Зун цуглахдаа бас нэг бодмоор л юм тэ.

by Зулаа

Tuesday, May 4, 2010

Зах зээл

1990 оноос хонх жингэнэж, ардчилалт төрийн эргэлт болоод 20-р тогтоол энэ тэр гээд зах зээл эхэлж хүнсний бараа картанд орж амьдрал хэцүүдэж байсан үеэ эргээд нэг санъя.
Дэлгүүрт ороход бор давснаас өөр юм байхгүй, айлд ороход барагтай бол идэх юм аа гаргаж өгөхгүй амьдрал үнэхээр хэцүүдэж байлаа. Тэр үед манай ээж кассын эрхлэгч хийдэг байсан болохоор манайх талхыг тор тороор нь аваад палкон дээрээ хөлдөөчихдөг байж билээ. Урд дэлгүүрийн арын хаалгаар очоод талхаа аваад буцаж байхад хүүхдүүдийн нүд тор дагуулж хараад, зарим таньдаг нэг нь маньдаа жаахан булангаас өгчих л дөө гээд гэртээ харих замдаа нэг талх зарлагадчихдаг байсан юм. Хэхэ.
Манайх ам бүл 7-уулаа байсан учир 2 талхны нормтой байсан. Ам бүл 8 болонгуут 3 талхны нормтой болдог байсан юм. Яг картын нормын дагуу талхаа авдаг байсан бол ч өлсөж үхэх байсан байх аа. Хэхэ. За ,за тэр ч яахав. Хүмүүс зах зээлд шилжээд толгойтой болгон ганзагын наймаанд явж яг "Помогите нам" кино шиг, тохиролцооны дэлгүүр нээж амьдралаа дээшлүүлж эхлэх тэр үед манай ГС-ийн аав, ээж 2 хүмүүсийн нэгэн адил наймаа хийж эхэлсэн дээ.
Ингээд 1993 оны эхээр бид 8 дугаар анги төгсөх үед ГС-ийн аав, ээж 2-ыг наймаандаа явсан үед нь хань болж гэрт нь байдаг боллоо. Тэгээд л эзгүй гэрт бид баахан шуугиж тэдний гэрийг ч ёстой нэг нураах шиг болно доо. Утсаар тоглож хүмүүсийг үймүүлнэ, шөнөжингөө утсаар чалчина / нэг орой 22.30-аас өглөөний 06.00 хүртэл ярьж байсан. Салаа утастай учир хажуу айлын аймаар ааштай эгч уурлаад утасны үзүүр улайсгачихлаа гээд загнаж үглэж өгнө дөө. Хөгжим чангалж "Бид нар бүгдийг бүтээнэ, бид нар бүгдийг сөнөөнө" гэдэг шиг баахан дэвхэрч бүжиглэнэ, хөгжим сонсож дуу цээжилнэ, өөрсдөө янз янзын бичлэг хийнэ. Үнэхээр сайхан байж дээ. ГС-ийн дүү манай ангийн Т, дүү Х-гаа дагуулаад эмээгийндээ оччихдог байсан юм.
Идэх юм байхгүй, өлсөхөөрөө хүүхдийн манный каша агшааж идэн тэрийгээ хязгааргүй аз жаргалтай идэж их л хөгжилддөг байж билээ. Угаалгын машинаар ганцхан оймс угааж байсан тэр саваагүй үеийг бодохоор сэтгэл үнэхээр сайхан болдгийн. Хичээнгүйлэн бичлээ. Манайхан санаж байгаа дурсамж байвал нэмж бичээрэй.

Хүндэтгэсэн: Лувсандашийн Даваа

Monday, May 3, 2010

Пионерийн зуслан

Намар, өвөл, хаваржингаа эрдмийн их далайгаар хичээнгүйлэн аялаж ядарсан сурагчдын алжаал, ядаргааг тайлж, амраах зорилгоор уул ус нь тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газруудад пионерийн зуслангууд зуны 3 сар ажиллана.
Хүүхдүүд бид 14 хоног аав ээжийн хараа хяналтаас гарч пионерийн удирдагч /ПАУ/ нарын хяналтанд ирж олон хүүхдүүдтэй бужигналдана. Пионерийн зуслан 6 ээлжээр хүүхдүүдийг амраана. Эхний 2 ээлжинд бага ангийн хүүхдүүд, дараагийн 2 ээлжинд дунд, сүүлийн 2-т ахлах ангийнхан тус тус амрах нь элбэг. Аав ээжийн ажлын газрууд нь зуслангуудтай шиф маягаар ажиллдаг байсан байх. Жишээ нь "Мах комбинат"-д ажилладаг хүний хүүхдүүд “Нарс” зусланд, геологич хүний хүүхдүүд бол “Хайгуулчин” зусланд, харин онц сурдаг, анги бүлгэмийн зөвлөлийн энэ тэр дарга хүүхдүүд олон улсын “Найрамдал” зусланд гэх мэтчилэн амарна. Миний бие энэхүү пионерийн зуслан гээчид 2-хон удаа л амарсан байх юм. Түүний эхнийх нь 3-р ангид байхдаа шиг л санаж байна, багын найз Х-ын хамт “Хайгуулчин” зусланд амарч үзсэн явдал байлаа. Манай Х-ын аав нь Намсрай гэж Монголдоо л нэртэй өнгөт чулууны судлаач геологич хүн, ээж нь бас геологийн лабораторид ажилладаг байлаа. Морьтын хишиг явганд гэгчээр Х-ын ээж, аав бид 2-т урилга олж өгснөөр хамтдаа 1-р ээлжээр “Хайгуулчин” зуслан явж билээ. Анх удаа гэрээс хол явж байгаа бидэнд хэцүү ч юм шиг сайхан ч юм шиг байсан биз. Гэхдээ одоо сайхан л санагддаг юм. Зуслан маань дотроо "Алт", "Мөнгө", "Тана", "Зэс" гэх мэт хэд хэдэн бүлэгтэй. Бид 2 "Тана" бүлэгт орсон шиг санаж байна. Зусланд очсоны маргааш өглөөнөөс эхлэн дэглэмд орж эхлэсэн.
Өглөө 7 цагт босоод ор дэрээ хурааж, гар нүүрээ угаагаад өглөөний гимнастик хийнэ. Өдөрт 3 удаа хоолонд орно, хоолоо идэж дуусаад тогооч ах эгч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж ширээ ширээгээрээ шүлэг шахуу юм уншина. Өглөө хоолны дараа “Үнэхээр их баярлалаа үд болтол баяртай” үдийн хоолны дараа “Онц их баярлалаа орой болтол баяртай” оройн хоолны дараа “Маш их баярлалаа маргааш болтол баяртай” гэж хэлэн талархсан сэтгэлээ илэрхийлэхээс гадна дараагийн хоолонд орох эрхээ авна. Хэрвээ андуураад өдрийн хоолны дараа маргааш болтол баяртай гээд хэлчихвэл оройн хоолонд ширээгээрээ орохгүй шийтгүүлнэ.
Гэхдээ тэгж шийтгүүлж байгаагүй л дээ. Хоолноос гадна сүү, тараг аарцаар хангана. Өлсөнө л гэж байхгүй. Дандаа идээд байхгүй ээ ээлж ээлжээр гал тогоонд тусалж аяга таваг угаана, жижүүрт гарна гээд бага сага туслах ажил хийнэ.
За тэгээд уралдаан тэмцээн, урлаг уран сайхны олон олон арга хэмжээ зохион явуулаад бидэнд гэрээ санах, уйдах зав олддохгүй байсаар томилолтын хугацаа дуусч нэг л мэдэхэд гэрийн зүг гэдэн годон.
Хөгжилтэй хөөртэй, нэгнийгээ айлгасан, инээлгэсэн янзан бүрийн дурсамж дүүрэн пиенерийн зусланд амрах сайхан шүү.

By Зулаа