Friday, July 30, 2010

УРИЛГА

Hn: Гоё өнгөтөөр бичих гэхээр блогт бичих эрх бас дуусчихжээ.
30 Jul 10, 08:26

Hn: 08-07 ны өглөөний 09:00 д УДЭТ-ийн үүдэнд бултаараа ирнэ үү?
30 Jul 10, 08:25

Hn: УРИЛГА

30 Jul 10, 03:51
khashaa: ok

30 Jul 10, 03:49
Hn: Бас нэг зүйл. Та нар өөрт байгаа багын ангийнхантайгаа авахуулсан дурсамжтай зургаа аваад ирээрэй. Мөнгө хураахдаа давхар цуглуулна. зургуудыг эвлүүлж альбом хийх юм. Ок

30 Jul 10, 03:46
Hn: Бас хонуутаар амралтад явахаар болсон бөгөөд Гансүх амралтын судалгааг хийж байгаа болно. Санаа оноо байвал хэлээрэй?

30 Jul 10, 03:42
Hn: Нэг хүнээс 60.000 төгрөг хураах болсон шүү. Утас цохиж хаана байгаа газраас чинь очиж мөнгө авах тул та бүхэн бэлэн байгаарай? 8-1 ны дотор шүү. Зөвшөөрч байна уу?

Friday, July 23, 2010

ТӨМ!




Миний хөөрхөн найз
Магнай халзан зурвастай

Мянган залуусын дундаас
Би хармагц таньдаг

Мярс мярс майлаад
Намайг чиглээд ирдэг

Дун цагаан шүдтэй
Дуран хар нүдтэй

Түмэн залуусын дундаас
Түүнээс хөөрхөн нь үгүй

Багын анддаа удахгүй болох төрсөн өдрийн мэндийг хүргье ээ! Сайхан тэмдэглээрэй. Удахгүй очиж байгаад нөхөмз!

Thursday, July 22, 2010

Бяцxан наргиа



40 жилийн дараа манай ангийн охидууд ингээд сууж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн баримой!

Wednesday, July 21, 2010

Явлаа даа

Явлаа даа
Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...

Яагаад ч сэтгэл минь тогтохгүй нь
Унасан нутгийнхаа намартай
Учрахаас нааш болохгүй нь

Нарлаг сайхан нутаг минь
Намайгаа гэнэт дурсав уу?

Өөгшин дассан газраа би
Өөрийн эрхгүй үгүйлэв үү?
Яагаад ч сэтгэл минь тогтохгүй нь

Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...

Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...

Бухимдсан сэтгэл минь тогтохгүй нь
Бууралхан аавынхаа дугараанаас
Булхаж л гарахгүй бол болохгүй нь

Сэтгэлээр сайхан аав минь
Сэмхэн намайг дурсав уу?

Уулаас санах аавыгаа би
Ухаандаа гэнэт үгүйлэв үү?

Бухимдсан сэтгэл минь тогтохгүй нь.

Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...

Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...
. . .

Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...

Monday, July 19, 2010

Хувцаслалт, стиль

Мода монголоор дуусдаг гэдэг үг одоо ч тохирохоо байждээ. Бидний үед юм хаалттай, мэдээлэл хомс дэлхий юу өмсөж зүүж байгааг мэддэггүй байлаа шүү дээ. Мэдсэн гадаад дотоод явдаг нэгнээсээ л мода гэдгийг мэдэж даган дуурайдаг байлаа тэр нийгэмд. Ингээд 80 аад оны сүүл, 90 оны эхээр хүүхэд залуус юу өмсөн гангардаг байсныг энд санаж байгаагаараа чадан ядан сийрүүллээ. Нөхдүүд нэмээд бичнэ биз дээ. Миний орхисныг...

1.
Зах зээлд шилжээд эрээнээс хятад бараа Монголын зах зээлд чихэж байх үед монголчуудын хөлийг газрын хөрснөөс тусгаарлаж байсан нэг төрлийн гутал мода болж байсан нь Шаахай билээ. Хар илгэн материалтай, цагаан бор ултай. Сүүлдээ бүр өвлийн гэж гарсан. Улан дээрээ ямаа, тагтааны зурагтай, 3 ямаатай бол ориг ясан ултай гээл, тагтаатай нь жаахан мяа. Эр эм, хөгшин хөвөө, хүүхэд залуусгүй өмсөдөг байсан. Цемент дээр гүйж байгаад гулгах боломжтой, ер нь бол safety талаасаа тиймхэн эд л дээ. Урдуураа амархан цоорноо, мэдээж даавуун болхоор дээр нь хумсаа авахгүй бол бүр тэсэхгүй штээ хэхэхэ.

2.
Араб алчуур гэдэг юм чинь яагаад ч мода болсын Ясир Арафат л ганцаараа зүүдэг байсан чинь дэлхийгээрээ л зүүдэг болсон. 90 оны Snap гэх мэт хамтлагууд зүүгээд тэгээд л Монголд мода болсон байх. Би лав зүүхиймсэн гэж мөрөөдсөөр байгаад л чадаагүй дээ. Одоо ч мэр сэр залуус зүүцэн яваа харагддаг л юм. Цайцан жинсэн як дээр өмсөөд явах, рэп бүжиглэхэд бүр ч сүртэй харагддаг байлаа гэж

3. Охидууд өнгө өнгийн иртүүз нэг хэсэг өмсдөг байж билээ, ягаан, цагаан, хар гээд л. Тэрэн дээрээ богино буюу мини юбка, өргөн мөртэй уртавтар пиджак өмсөнөө тэд нар чинь...За тэгээд охидууд өөрсдийн өмсдөг байсан юм аа дараа нь бичнэ биз дээ тэ...

4. Өргөн өмд - МС Хаммер "U can't touch this" буюу " Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй байхгүй" дуун дээр гардаг өмд л дөө. Банди нар энэ өмдийг их мөрөөддөг байж билээ. Надад нэг даавуун улаавтар өнгөтэй байсан. Тэгээд тэрнийхээ доор нь арзгар ултай дамбагар хоншоортой гутал өшиглөчихөд рэп хийхэд үндсэндээ бэлэн болж байгаан. Дандаа улаан өмд өмсөөд байхаар уйтгартай, тэгээд шинээр авхууля гэхээр ээж санхүү муутай, тиймээс ээжийн жинсэр өргөн өмдийг нь гуйж хааяа өмсдөг байсан шд. хэхэхэ.

5.
Бакаал - хотын төвөөр хэр өмсдөг байсын мэдэхгүй манай шард лав бакаал нэг хэсэг их мода болж байлаа штэ, гялайтал тосолсон бакаал дээрээ бичгийн гялгар тавтай хадаасархуу юмаар хээ угалз байдлаар шивж гангална. уланд нь тах хийж дуугаргаж явах бүүр гоё. Дээр нь өсгийний хажууд шүдэнзний зуруул нааж шууд уландаа зурж асаах гэх мэтээр саакрана даа. Тэвэг тоглоход хамгийн сайн гутал.

6.
Шляпан малгай - Аав ах нарын дээр үед өмсдөг байсан шляпан малгайг дагзан дээрээ тавьж явах чинь трэнд байсан юмаа. Би нэг тийм малгай өмсөж яваад автобуснаас буугаад зам гарсан чинь салхинд хийсээд машинд малгай дайруулаад баларсан, автусанд байсан хүмүүс шоолоод би ичиж үхэх шахж билээ. дахиж өмсөөгүй...

7 .
Светир - банди нар пиджак дотроо сэвээтэр гээд хоолойтой бариу цамж бас их өмсдөг байсан. Надан нэг цагаан ниилоонон цамж олдоод (бас л нэг ах эгчийн юм байсан байх, тэр үед картын бараатай юун шинэ хувцас авах) тэр цамцаа салбарч унаад, гандатал нь өмссөн дөө хөөрхий...

8. Шоотой сороочкон цамц - Ээ бас л банди нарын мөрөөдөл, туранхайн болхоороо дотор нь пиджак өмсөж өргөн цээжтэй харагдах гэж хичээнэ.

9.
Израйль гутал - Тэр бүр олдоод байдаггүй ховор чамин эдэд ордог байлаа, хятадад хийсэн нимгэн арьстай юм олж өмсдөг боловч тэр нь тэсэхгүй дороо ханз үсрэнэ. Өргөн өмдний шуумгаа дотор нь хийгээд өмсвөл бүүр лаг харагдана.

10. Хар ноосон малгай - Хар ноосон малгайг дээд талыг ээтийлгэж босоо саравч маягийн болгож өмсөнө.

11. Үс - Охидууд үсээ цардуулаар, сахараар урд чёлкоо сэнсэрсэн пянз маягийн засдаг байсан, бас франц тайралт, нойтон хими, банди шиг дээшээ шуусан үс гээд л охидын үс засалт санаанд орж байгаа нь энэ байна. Доор зурган дээр манай охидын үснээс бас харцгаана биз. Банди нар NKOTB шиг үсээ их засдаг байсан. Есөө бид 2 лав нөгөө хэдийхээ үсийг засчдаг байсан штэ. Таван шарын үсчин эгч санаанд тааруулж засахгүй, эсвэл бид нар сайн тайлбарлаж чаддагүй ч байсан юм уу бүү мэд. NKOTB засалт чинь толгой дээрх захын үснүүдийг хойноосоо уртсах маягаар засаад голын үснүүдийг нилээн багасгана, тэгээд захын үснүүдээ хайчаар дотогш нь орооно. Хажуугаас нь харахад гулсуур шиг харагдана хахах. Мэдээж 3 талаасаа сайн шаталж шууна л даа. Есөө бид 2 тэгж нэг бие биенээ засчаад 3,4 хорооллол орж чихээ цоолж байлаа гэж, С, ГС нар ээж ааваасаа айгаад цоолуулаагүй шт. Миний чихний цоорхой одоо болтол байдаг хааяа хөгшин панк болж зүүдэг гэж байгаа хахаха. ББ нэг удаа үсэндээ бөөсний зам гаргаад ирсэн чинь Лхагваанаа ч билүү уурлаад тэгээд үсчинд очиж хусуулж байж билээ. Санаанд юм оруул үргэлжлэх л байх....

Saturday, July 10, 2010