Thursday, December 23, 2010

Тэртээ ойгоос гацуурхныг гэртээ бид нар авчирлаа...


Жижигхэн гацуурхан өвөл хүйтэн байна даа
Тэртээ ойгоос гацуурхныг гэртээ бид нар авчирлаа
Олон янзын тоглоомнууд ондоо газар өлгөлөө
Урамтайяа хөгжилтэйеэ угтацгааяа шинэ оноо...
За ёлкоо засчихлаа, сүүлийн хэд хоног европ даяар сүүлийн арав хорин жил ороогүй их цас ороод гэрээс ч гарах хэцүүхэн л байлаа. Гэхдээ гоё цас мөстэй өвөл болж байна аа, яг л монгол шиг том том цас хаялаад л. Аз болж өчигдрөөс тэнгэр онгойж жоохон хайлж байх шиг байна. Тэнгэр онгойсныг далимдуулж хурдхан гарч нэг гацуур олж ирлээ. Охин маань бөөн баяр, хөөрөөд л, энд ч нэг тоглоом өлгөөд тэнд ч нэг тоглоом өлгөөд л. Хүүхдээ хөөрч байхыг нь хараад бага нас санаанд ороод.
Бага байхад 12 сар гарвуу үгүй юу л ёлкоо гаргаад ах эгчтэйгээ нийлж байгаад дур мэдээд засчихдаг байж билээ. Тэгээд хураана гэж байхгүй, бараг л худалч хүнд 2 сар хүргэж байж арай гэж үглүүлэн байж дурамжхан буцааж хураадаг байж билээ.
Аав ажлаасаа ирэнгүүтээ шууд мөнгө гаргаж ирж ёлкон дээр тавьж мялаагаад л, орж гарсан хүн болгон ёлкон дээр мөнгө тавиад л, өнөөхийг нь ёлк дуусангуут хамгийн багаараа би бүгдэнг нь хамдаг байсан санагдаад байна. Гэснээс ингэж ёлкон дээрээ мөнгө тавьдаг ёс хаанаас гарсан юм бол анх? Оросууд ингэж мөнгө тавьдаг юм байх даа?
Манай ёлкны тоглоомууд дотор янзан бүрийн хэлбэртэй, өвлийн өвгөн, цасан охид, элдэв янзын хэлбэр дүрстэй тоглоомнууд их байдаг байсан. Тэр болгоноор нь янзан бүрийн дүрд оруулаад л өдөржин тоглочихдог байж билээ. Ёлкон дээгүүрээ хөвөн цацна, (одоо хүртэл би хөвөн цацдаг, охиндоо заагаад өгчихсөн чинь сая энэ модон дээр бас баахан хөвөн цацаад байна лээ). Бас фосфортой тоглоомуудын фосфороор нь гараа сайн үрээд гэрлээ унтраагаад харанхуйд харвал яс нь тодорч харагддаг гээд хэн нэгнээс нь сонсчихсон чинь хамаг фосфортой тоглоомуудаа гараа цус шүүртэл нь үрээд үрээд яс харагдаагүй юмдаг.
Ёлкныхоо модны доогуур бас хөвөнгөөр битүүлж байгаад хагарсан ёлкны тоглоомуудаар бас бус чихмэл тоглоом тавьж гангална. Ёлк засах болгонд нь догдлоод л нэг их гоё үлгэрийн ч юм шиг санагддаг байж билээ. Тэгээд л цонхоороо орой харж байгаад л тэр айл ёлкоо засчихаж, энэ айлын ёлкны гэрэл нь анивчдаг юм байна этэр гээд л.
Манай ёлкны гэрэл анх анивчдаггүй байсан, тэгсэн эгчийн танил нь анивчуулдаг болгож чадна гээд, өдрийн гэрэлний нэг бөөрөнхий хар юмыг гэрлэн дунд нь хавчуулж холбоод залгасан чинь нээрэн анивчдаг болж билээ. Бүх юмыг монголчилно оо гэж. За тэгээд та хэд ч гэсэн ёлкоо засдаг байсан үеийнхээ дурсамжуудаа бичээрэй.
Бичээрээ гэснээс аягүй бол монголд ч хүмүүс нэг ёлкноос нөгөө ёлк руу хэсээд завгүй байгаа байх даа бодвол. Бүгдээрэнд нь удахгүй блох зул сарын баярын мэнд хүргэе ээ!

Saturday, December 18, 2010

Ий ий ХХ

За бүгдээрээ доорх зүйл ангиудыг сайн гэгч уншаарай. Сонирхолтой.

БНМАУ-ЫН АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ № Х-30
2-р зүйл: сургуулийн бүх сурагчдын цэс бүртгэлд бүртгэгдсэн дугаар, сурагчийн нэрийн эхний үсэг хоёроор тухайн сурагчийн хувийн хэргийн дугаарыг тогтооно. Жнь: Цэс бүртгэлийн “С” үсгээр эхэлсэн нэрсийн 5 дугаарт бичигдсэн сурагчийн хувийн хэрэг нь С-5 дугаартай байна.
Х-30 гэхээр би “Х” үсгээр эхэлсэн нэрсийн 30 дугаарт бичигдсэн хүн болж таарах нь. Догь хэрэг ээ. Хүнийг бас нэрлэж байгаа шүү. Х-30 асуугд, Х-30 суу гэдэг байсан бол яана аа. Юутай ямар адилхан юм бэ? Ойлгож байгаа биз дээ.
1-5 дугаар анги хүртэл бөөн 5 5 5 , 6-р ангиасаа бөөн 4 3 4 3-ууд өрж сайхан таваргажээ. Монгол хэл, монгол бичиг, математик, түмэн бодис, ургамал судлал, амьтан судлал, хөдөлмөр сургалт гэх мэт хичээлүүд дээр юу үзэж, юу сурсанаа санаж байтал... Нийтийн түүх, БНМАУ-ын төр эрх зүйн үндэс гэж байна. Энэ хичээлийг санадаггүй ээ. Юу зааж байлаа ангийнхан? Цэргийн анхан шатны бэлтгэл гэсэн хичээл байна. Бас л санадаггүй. Юу ч санахаа байжээ. Энэ хичээл дээр надад дүн алга. Тэгэхээр хөвгүүдтэй л холбоотой болж таараа.
7-р зүйл: анги удирдсан багш сурагчийн зан чанар, сурлага хүмүүжлийг хувийн хэрэгт нь тодорхойлон бичиж, гарын үсэг зурж тамга дарах ба төгсөхөд нь Ардын боловсролын яамны сайдын тушаалаар баталсан үлгэрчилсэн зааврыг баримтлан тодорхойлолтыг бичиж багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
Ямар хүүхэд байсан, юун дээр алдаж, юун дээр онож вэ гэдгийг нухацтай гэгч уншлаа. Томоотой, даруухан, анги хамт олны ажилд идэвхтэй, хүмүүжил сайн, үерхэл нөхөрлөл сайн, нөхдийн төлөө санаа тавьж чаддаг энээ тэрээ гэж сайхан магтжээ. Энд бас хөдөлмөрлөснийг минь үнэлж хаврын нийгмийн туст хөдөлмөр хийсэн, траншейны нүх ухсан, чулуу зөөсөн, намрын ургац хураасан нь үнэн болно гэж. Аая би шүү ухааны юм бодож байтал юу гэнэ вэ? Энэ багш чинь харин шулуухан хэлчихдэг гар байна уу? Үгүй юу?
Сэтгэн бодох чадвар, ой тогтоолт дунд зэрэг гэж бичээд бүх магтаалуудыг минь накаут болгодог байгаа. Дунд зэрэг гэдэг чинь бараг муу гэсэн үг биз дээ? Ээ хөөрхий. Хэддүгээр ангидаа сэтгэн бодох чадваргүй болсон юм бол? гээд хартал VI гэсэн байна. 6-р ангиас миний ой тогтоолт ноль зааж, сэтгэн бодох чадваргүй болсон байна. Тэгснээ үргэлжлүүлээд эцэг эхийн зүгээс анхаарал халамж сайн тавьж чаддаг гэж бичиж. Ашгүй дээ. Аав ээж минь намайг дор нь анхааралдаа авч дутагдал дээр минь ажиллажээ. Харин 10-р ангид багш намайг магтаж, биеэ зөв авч явж чадна, цаашид их дээд сургуульд суралцаж болно гэжээ. Ээ гялай ёох. Тэр чигээрээ ой тогтоолтоо алдсан бол яана аа.
12 зүйл: сургууль төгссөн тухай тэмдэглэж, хувийн хэргийг хуваарьтай сургууль, газарт албан ёсоор хүргүүлнэ.
Сүүлийн хуудсан дээр монтаж дээрх цээж зургаа нааж, ашгүй ангийн дарга нөхөр Уртнасангийн 9-р ангид хуваарилагдсан болно гэсэн бичгийн хэвтэй, Лхагвасүрэн багшийн гарын үсэг тамгатай, сургуулийн зөвлөлөөр орж батлагдсан тэмдэглэлтэйгээр миний биеийн хувь хэрэг хаагджээ.
Дүгнэлт: Сурагч Х нь 6-р ангидаа хотод шилжиж ирээд, Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн 10 жилийн 12-р сургуульд оруутаа л ой тогтоолтоо алдаж, сэтгэн бодох чадваргүй болсон учир нь: 6в ангийнхны уруу таталт, дэггүй сахилгагүйтлүүд пионер онц сурлагтан хүүхдийг яаж өөрчилж болдогын тод жишээ юм.
Өөртөө дүгнэлт зохиогоод биччихлээ. Арай л гэж зөөлөрлөө. Ий ямар аймар дэвтэр вэ? Та нарынх дээр юу гэж байна?

Thursday, December 16, 2010

Цэцэрлэг Яслийн дурсамж

Томыгоо цэцэрлэгт өгж сүүлийн үед их паянтай байгаа. Уйлаан, майлаан, гэрээр нэг скандал. Би гэртээ байж байя, эндээ байя, аав та ажилдаа яв гэж өглөө болгон царайчлах охиноо хараад өрөвдөх юм, халшрах юм. Гээд яах билээ, хүний хувь заяа нийгмийн амьтанаас хойш багаас нь өгч дасгаж байсан нь дээр гэж бодоод гүрийж л байна. Цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгдөг болсноор өөрийн цэцэрлэг яслид явдаг байсан дурсамжууд сэргэж байгаагаа та нартайгаа цаг гаргаж хуваалцахаар шийдэв.

Би чинь 41-р яслид хамгийн анх явж эхэлсэн тэгэхэд цагаан цэнхэр паарчиг өмсөөд нусны алчуураа баруун мөрөн дээрээсээ зангидуулаад явдаг байлаа. Дөнгөж хөл мөлд л орж байсан байх, тэгэхдээ тод санагдаад байдаг юм. Одоо тэр яслын үнэр ч санаанд тод үлдэж. Яслид явахдаа уйлдаггүй байсан. Гэхдээ яслын манаач нэг том хар өвөөгөөс их айдаг байж билээ. Манайхан зарим нь мэдэх байхаа, дараа нь сургуульд орход ч байж л байсан. Яслийн хашаанд тоглож байгаад тэр өвөө гараад ирэнгүүд аймаар зугтаадаг байсан. Тооны дэвтэр шиг хэрсэн хашааг өмд цамцаа урж ирээд л бараг Хонгилдон шиг давдаг байсан байх айсандаа. Яслид явахад хамгийн зовлонтой юм нь кааш идэх. Бүхэл бүхэл болсон каашыг залгихаар огиод бөөлжчдөг байсийн. Идэхгүй бол багш уурлана.

За тэгээд цэцэрлэгт анх явж эхлэхдээ 79д орж байсан. Юун ясли их гоё санагддаг байж билээ. Манай цэцэрлэгийн дизайн ч их гоё. Дотроо дугуйрсан шаттай. Гадаанаа бас дээшээ гарчдаг шаттай. Манай ангид Ука явдаг байсан. Би чинь ангийн даргатайгаа багаасаа ангижив юм байгаан штээ. Ука чинь лагаа ганцаараа ном уншдаг багш нарын хайртай хүүхэд. Бусад хүүхдүүдийг тойруулж сууж байгаад л үлгэр энэ тэр уншиж өгнө. Бишрээд л сонсоно шүү дээ.

Би чинь солиотой. Дуу хөгжийн багш мангар таалагддаг байжуу. Тийм жаахан байж аймаар багаасаа сайн майн болоод байгаамуу яагаад байгаан хахаха.

Ангийн багшийн хүүхдүүд бид нартай лаг зэрлэг харьцдаг загнаад л сургуулиасаа ирчээд бид нарын хоолноос буудаад л.

Цэцэрлэгт байхдаа дүүргийн гимнастикийн тэмцээнд орж морж энэ тэр. Бариу хар бараг бандааш шиг шорт, цагаан пудволк (яг зөв бичих гэснээ хэллэгээрээ бичүүл амар санагдчлаа) өмсөөд бүгдээрээ жагсаад л гар мараа өргөөл нээх хөлдүү гимнастик сонин аянд хийнээ. Ямар ч ая байсийн мэдкүү. Тэгээд түрүүллүү яалаа мартчихаж.

Цэцэрлэгээ гэж бас л дурсамжаар дүүрэн хэдэн жил тэнд өнгөрсөн шүү. Одоо ч үнэр нь үнэртэж, хоол нь амтагдаж, багш нарын царай тод санагддаг юмаа. Андуудын цэцэрлэг яслийн дурсамж сэргэсэн байлгүй сэтгэгдэлээ хуваалцаарай.

Thursday, December 9, 2010

Мантааж

. . .гэж бичдэг билүү? 17 жилийн өмнө иймэрхүү л боцкаанууд байж дээ. Зурагчин нь ажлаа сайн хийж чадаагүйн үүднээс нэг иймэрхүү дэпээкттэй мантаажтай хоцорсон 8в ангийнхаан гэж. Бүгд зурган дээр эрэн сурвалжлагдаж байгаа юм шиг гарчихсан, миний нүүрэн дээр гэрэл цохиод нэх сонин халтар хүзүүтэй гарчихсан. Хүнд үзүүлxээс ичдэг байж билээ. Одоо ч яахав тоохоо больчихсон юм байлгүй, багын дүр төрхүүдээ харахаар хөөрхөн л санагдаж байх чивээ.