Thursday, November 3, 2011

Дуудах нэрийг эцэг эх өгдөг...



Хүний нэр ямар нэгэн учир утгатай биз? "Нэр хугарахаар яс хугар" хэмээн хэлдэг нь ч учиртай. Тэгэхээр ангийнхаан нэгдүгээр ангидаа "Миний нэрийг ... гэдэг" гэж хэлж танилцаж байсан шигээ өөрсдийнхөө нэрний УТГЫГ тайлж хэлцгээе. За хэн эхлэх вэ?

Tuesday, June 7, 2011

Дурсамж дүүрэн гэрэл зурагнууд

Бидний хэдэн найзууд нэг хэсэг нэг нэгнийхээ төрсөн өдөр алгасахгүй, хуруу хумсаа хугалан байж арай гэж хэд гурван цаас цуглуулан хэрэндээ хөөрхөн тэмдэглэчихдэг байлаа. Наад зах нь төрсөн өдөрүүд тааруулж дурсгалын патиар даруулдаг заншилтай байв.
Энэ үеийн зурагнууд дээрээс тухайн үеийн шилжилтийн насныханы стиль моод тэр чигээрээ үнэртэж байх юм.

За жишээ нь энэ зурагны ар тал дээр нь:

1992 оны 10 сард гэчихсэн байна. Иргэн БЭ миний бие нь тухайн үеийн моод болж байсан өдөн күүрчик хэгэлдрэглэн, хөлөндөө израел гутал углаадахжээ. Энэ өдөн күрчик нь болбаас их ядаргаатай, өмсөөд арав алхав уу үгүй юу хамаг өд нь доошоо бөөгнөрөөд дээгүүрээ нив нимгэхэн доогуураа жирэмсэн хүн шиг томоос том болчихдог шидмэр байв. Мөр гараараа тасарч унах гээд даaраад байгаа хирнээ гаднаа гоё ганган хaрагдах гэж гүрийж алхдаг байв. За тэгээд энэ үед 15 насыг зооглоод том хүн болчихсон мэт санагдаж харц дээгүүр рэпчин царай гаргасан бацаан байлаа.

Энэ зурагны ар талд " Цагаан сараар, хөлдөж үхэх шахсан үе" гэж бичсэн байх юм. Бодвол 1993 оны 1,2 сарын үед байх. Би мөн л өнөөх доошоогоо унждаг өдөн күрчиктэйгээ, аан харин энэ удаад цэнхэр талаар нь биш ногоон талаар нь эргүүлж авхуулсан байна. Ингэж хоёр талаар нь эргүүлж өмсөж зурагнууд дээр олон күрчиктэй юм шиг харагдах нь бас нэг л такчик байлаа. Идэр 9 тачигнаад тэс хүйтэн байхад би жишээ нь малгайгүй толгой нүцгэн, Баткагийн энгэр заам задгай, Есөө биеийн тамирын кэттэй, ГС ороолт мороолт ч байхгүй, аан харин Л.Д. нээх хөөрхөн жоохноороо байсан байгаа биз? Бид нараас хамгийн намхан нь байсан гээд бод доо. Муу золиг чинь 10 төгсөөд суга өссөн дөө.

Аан харин энэ доорхи зурагны ар тал дээр нь 1993 оны 05 сарын 05 гэж байна. Сайнаагийн маань төрсөн өдөр байсан бололтой. Уул шугамандаа бүгдээрээ ихэд гангалцгааж, өөр хоорондоо хувцаснуудаа сольцгоон өмсцгөөсөн шиг байгаа юм. Миний санахын иргэн БЭ ийн өмссөн жинсэн як болбаас Л.Д.-ийнх, харин Л.Д -ийн өмссөн чанамал болбаас иргэн БЭ ийнх. Есөө, ГС хоёрын өмссөн цамцнууд бөгдөөрөө Батка атаманых, харин Сайнаагийн өмссөн малгайтай цамц нь ГС-ийх гэх мэт өөр хоорондоо хувцаснуудаа сольцгоож өмсөцгөөсөн санагдаж байна. Аан бас жинсэн өмдний өвдөг албаар урж, цацагладаг байсаныг мэргэн үзэгч та анзаараа байлгүй. Тухайн үед энэ зургаа угаалгачихаад муу угаасан гээд их л голж байж билээ. Тэгээд ч тэр үү, өөрийнхөө цамцанд өнгө оруулж үзгээр будаг нэмчихсэн байх юм, ёстой мядрал.

Зээк, удаахь зурагны мөн ар тал дээр нь 1993 оны 07 сарын 09 гэж бичжээ. Уг өдөр иргэн БЭ ийн төрсөн өдөр болж тааран бид хэд зургаа авхуулцгаасан байх юм. Батка энэ үеэр Гирман явчихсан байл уу даа, юутай ч хамт авхуулж чадаагүй юм. Есөө хааччихсан байсан юм бол бүү мэд, бас л хөдөө гадаа явж байсан байх. Би ер нь багадаа өөрийнхөө төрсөн өдөрт их дургүй байв. Дургүй ч юу байхав, зун болдог болхоор энэ үеэр хүүхдүүдийн амралт, эсвэл улсын наадам таараад хотод хүүхдүүд бараг байдаггүй байсанд их дурамжхан байдаг байлаа. За тэгээд энэ өдөр их бороотой өдөр таарч бид дөрөв гүрийсээр зургаа авхуулсан байх юм. Л.Д яагаад миний толгойны ардуур орсоныг, ГС яагаад өөр тийшээ харсаныг өөрсдөөс нь асуугаарай. Зиак Сайнаа маань мөн адил израел гутал өмсчихсөн саравчтай ийм малгай бас их моодонд орж байсан санагдаж байна. Миний өмдний шуумаган дээр одоо анхаарлаа төвлөрүүлнэ үү. Доод хэсгийг сэмэлж, албаар цацагласан байх юм. Тансран хилэн өмд байсан шиг санаж байна, хөвөхөд их амархан байж билээ. Цоортол өмссөн дөө энэ муу өмдийг. ГС бас жэнсэн өмдн, пиджак өмсөж гангарсан байна. Мөн л ингэж хослуулж өмсөх их дэлгэрч байсан юм байна. Энэ зургаа угаалгачихаад Москвад авхуулчихсан юм шиг гоёр гарч гээд хөөрөлдөж байсан санаанд орж байна.

Одоо энэ зураг руу анхаарлаа хандуулъя. 1994 оны 01 сарын 09 гэжээ.
Баткагийн маань төрсөн өдөр. Чухам миний санахын энэ өдөр их хөгтэй өдөр байсан санагдаж байна. Учир нь энэ орой Гоёл ч билүү нэг тоглолт үзэх байсан санагдаж байна. Тэгээд тоглолт эхлэх арай болоогүй байхаар нь соёлын төвийн арын музеины хаалга онгорхой байхаар нь яваад орчихож билээ. Тэгсэн бидний хэдэн нөхдийг дотор нь орсоныг мэдээгүй юм уу хаашаа юм, манаач нь үүдээ түгжээд явчихдаг байгаа. Янзан бүрийн цамын баг маг, эртний одлвор молдвор дунд бид хэд наашаа ч гүй цаашаа ч гүй түгжигдэж билээ. Хаалгыг нь балбаад л балбаад л хэн ч сонсохгүй, тоглолт маань ч эхлээд сандралдав. Доторхи өрөөнүүд рүү нь санааднүги өөрсдийнхөө түлхүүрүүдийг тааруулж үзтэл манай гэрийн түлхүүр даргынх нь өрөөнд таарч таараад онгойлгож ороод ил байсан печенийг нь идэж гол орж байв. Тэгээд бүр аргаа бараад хаалгыг нь салгаж онгойлгож байгаад гарч байж билээ. Өчнөөн хэдэн цаг түгжигдэн барин ариа хийж гарч ирээд энэ зургийг юу ч болоогүй юм шиг авхуулцгааж байж. Өдөн күрчикнүүд моод дуусаагүй, харин арай өөр уртавтардуунууд нь шинээр моодонд гарч байж. Араб алчуур, энэ зузаан ултай шар гуталнууд, мэхэрэн ороолт, бөөрөнхий тарвас шиг малгайнууд бас их эрэлттэй байлаа.

За тэгээд урин дулаан цаг ирж, бядны хэдэн хүүхдүүд 9-р ангиа төгсөх дөхөн гэгэлзэцгээн байсан үе. Батка ГС 2 маань ӨЗБТ сургууль, би 22 луу, Л.Д., Сайнаа, Есөө гурав хүнсний техникумын талхны ангид хуваарьлагдацгаан тал тал тийш салцгаасан байсан үе. Өөр өөр сургуульд сурч байсан ч бид байнга л уулзалддаг хэвээр байлаа. Энэ зурагны ард 1994 оны 05 сарын 05 гэжээ.
Энэ хэдхэн сарын хугацаанд хувцаслалт эрс өөрчлөгдсөн байх юм. Boyz II Men, Babyface, EAST 17, Bon Jovi, Guns'n Roses өөр өвчилгөөж, барууны урсгал даган хувцаслахыг хичээцгээдэг байж. Хүзүүтэй светр дээгүүр пиджак өмсөнө, өргөн мөртэй харагдахын тулд пиджакан дотуураа ээж, эгч нaрынхаа цамцны мөрийг хуйлгаайлж хийгээд хэн ч мэдэхгүй юм шиг бодон алхалдана. Цайвардуу өнгийн өргөн өмднүүд, хар божинкнуудаар хосолцгоосон нь бас л их учиртай. Пиджакны товчнууд нь цэргийн хүрэм шиг шар шар товчнуудтай, миний пиджак тийм товчгүй байсан болхоор товч тусад нь худалдаж авч байгаад нэмж оёж өмсөж байсан санагдаж байна. Энэ өдөр мага (магитфон) байдгаар нь чанга хангинуулан, хотын төвөөр сэлгүүцэж баахан тэнэсэн санагдаж байна. Гай болж миний уруулан дээр хомхой долоочихсон байсныгаа халхлах гэж эвгүй поозтой зогсож байгааг минь хараад л байгаарай.

Ингээд бүгд 10-р ангид орцгоон, төгсөлтийн шалгалтандаа бэлцэгээн энэхүү уламжлал маань бараг тасарсан байх юм. Хамгийн сүүлд 10 аа төгсчихөөд намайг наашаа ирэхийн өмнөхөн (1995 оны 09 сарын эхээр) ангийнхантайгаа талбай дээр уулзалдан энэхүү дурсгалын патиар даруулцгаасан санагдаж байна.
Гирман явах онгоны тийзээ авчихсан, хэлний дамжаанд сууж байгаад тараад уулзалдсан санагдаж байна. Миний үс мүс бол панк, урт ургуулчихсан байв. Энэ урт үстэйгээ нилээн олон жил болсон санагдаж байна. За ингээд энэ сүүлчийн зурган дээр андууд нэмэлт тайлбар хийцгээнэ байх гэж найдаж байна.

Надад уул шугамандаа ангийнханы зураг гэж овоо их байдаг байсан юм. Даанч ийшээ ирэх болоод альбумаа орхиод явчихсан хойгуур манай гэрийнхэн бодийг нь хутгачихсан байгаа юм даа. Одоо хүртэл харамсаад бардаггүй юм. Тэгээд ганц нэг аврагдсан зурагнууд гэвэл энэ хэд л байх шиг байна. Юун азаар бас аваад ирсэн юм.

Monday, May 30, 2011

Дэмбээ мэдэх үү хө

За ойрд гадаа дулаараад зуны урь аль хэдийнээ орсон тул ямар нэгэн бичлэг оруулахгүй өнгөрөөвөл алдас ч болох юм шиг гээлүү.
Нээрэн зун хурдан болоосой хөдөө очиж сайхан дэмбээдэх юмсан гэсэн. Дэмбээдэх гэснээс би ч сайн дэмбээ мэдэхгүй л дээ. Тэгэхдээ манай аав гэж ёстой мундаг дэмбээчин хүн байдаг юм. Бага байхад хөдөө зусдаг байсан өвөө эмээ дээрээ их очдог хүүхэд байлаа. Тэгээд л хот айлын ах эгч нар орой үдэш цугларч байгаад л ёстой нэг дэмбээдэж өгнө шүү дээ. Дэмбээ гэх сургаар л муу аавын минь нүд нь сэргэж ирэхийг яана. Хавь ойрын холбоо сүлбээтэйгээрээ xоёр хоёроороо талцаж байгаад л "Дэмбээ мэдэх үү, чи?" гэж аялгуулан эхлээд:
Ганган ганцаа
Хоёрын холбоо
Гунан гураваа
Дөгөөтэй дөрөвөө
Талын таваа
Зуравсын зургаа
Долоотой домбоo
Найзын наймаа
Есийн дэгээ
Арвын хангай
гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж ирээд наадаж өгнө шүү дээ. Хөдөөний эгч нарын мундаг дэмбээддэгийг яана. Савхан хуруугаа гозолзуулаад л муусайн харчуудыг хожиж өгөхөөр ёстой инээд хүрэм шд.
Гэхдээ зарим нэг нь албаар хожигддог ч байсан юм билүү хэн мэдлээ. Дүрмийг нь нэг их сайн мэдэхгүй, аавын тайлбарласнаар хоёр хүний гаргасан хурууны тоотой аль нэгний нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна.
Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь "Цацлаа" гэж мэдэгдээд бүх хуруугаа тэнийлгээд тав дахь оноо эхэлж авсан нь хождог шиг санаж байна. Хожигдсон нь хул хулаар айраг залгилаад л.
Ёоё яг одоо бол сайн дураараа би хожигдоё би хожигдоё л гэмээр болж байх чинь. Дэмбээ сайн ойлгодoггүй хүнд бол хөндлөнгөөс хархад яаж тоолоод байгаа яаж тэр хуруугаа харалцаад тэрүүхэн хооронд нэмж хасаад юу болоод байгаа нь нэг л сонин санагдаж магадгүй.
Нээрэн дэмбээний аялгуу их сайхан санагддаг. Сонсох бүрт cогтохын дайтай уярмаар, дуулах тусам домгийн идээр уужирдаг шд гээд байхгүй юу. Аялгуу нь чихэнд хоногшчихсоныг хэлхүү дэмбээ сайн мэдэхгүй ч гэсэн охиноо нялх байахд нь хааяадаа бүүвэйлхээрээ амандаа дэмбээ аялаад байдаг байжб илээ. Аавын хажууд нэлээн суусаных ядаж аятайгаа. Охин ч гайхасхийж бүлтийж байгаад л унтчихдаг байж билээ. Бүлтийж гэнээ нэх бүлтэн ч охинтой юм шиг ккк.
Энэ дэмбээ гээч нь айраг шингээх, хараа шалгах, хурдан сэтгэх зэрэгт ашигтай наадам юм гэнэ лээ шүү.
Тэр байтугай наадмын дараа зарим нэг нутагт хөгшид хөвөөд цуглараад тэрүүхэн тэндээ дэмбээний бага наадам хийдэг гэж байгаа. Бүр улс даяар дэмбээний улсын аварга шалгаруулаад байдаг билүү гүй билүү?
Аан нээрэн дэмбээ нь уламжилж ирсэн дэмбэээнээс гадна "хөгшин даглаа" хэмээх нэрээр хуалах (Сүхбаатар кинон дээр гардаг шиг) гэж байдаг. Уузий хаажуу дагланаа дүй яа (зөв бичсэн болов уу?) гэх мэт.
Дэмбээнд нэг тоогоор аялахыг нэг давхар ая, хоёр тоо угсруулан дуудахыг хоёр давхар ая, үүнийг гол төлөв ардын дуугаар аялдаг. Хэрвээ гурван тоог угсруулан хэлэхдээ, гар хуруугаа хэлэх тооныхоо хүчтэй хувь дээр цочмог гарган аялдаг.
Хоёр тал оноо авсанаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг юм байна лээ.
Дэмбээнээс гадна бас нэг тоглоом байдаг, цагаан гүү эмээллэнэ билүү, би бас яг сайн санахгүй байна. Бас л нэг дэмбээрхүү нэг нэгэндээ айраг шахаж уулгаад байдаг.
Яагаад цагаан гүү гэж нэрлэсэн юм гэсэн чинь уусан айраг нь амаараа гартал нь шахаж уулгадаг тул ингэж нэрлэсэн гэж нэг нутгийн ах хэлж байхыг санах юм байна. За нэг иймэрхүү, нээх сайхан айраг уумаар санагдчихлаа.
Манай өвөөгийнх тухайн үедээ овоо хэдэн адуутай бас айраг сайтайг ч хэлэхүү. Энэ зун очих юм бол гүүн зэлэн дээр тонгочиж өгнө дөө ёстой. Гарьд магнай дээр гардаг шиг ахаа миний бяр дуусчихлаа гэсэнээ баахан унага тэврээд гүйгээд байдаг шиг л за унагаа биш юмаа гэхэд хурга ишигхэн өргөж барьж бакирчихаад ирэх юм сан.

Thursday, May 12, 2011

Shalgaltandaa


Ene odruuded angi tugsuh shalgaltuud ehleed odor shonogui bilet tseejildegsen. 35-iin devtriin baruun bulang 1-35 hurtel dugaarlaj haichlaad, 1 bileted bolovsruulah 3 asuultad tsegtstei n argagui hariulj bicheed, angiaraa biletee unshih zorilgotoi ch huuch huuruh durtai ter ue saihan baijee. Yamar hicheel deer hed avch baisan, henees budaa idsen, hamgiin sonirholtoi n yamar shipi yaj hiij hereglej baisnaa sanaarai.

Tuesday, May 10, 2011

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар...

хэмээн их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ хаварын улиралыг магтан дуулсан байдаг.

  Жил бүрийн хавар...цэцэг ногоо дэлгэрч, байгаль дэлхий амь ордог цаг. Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэдрээм энэхүү улиралд хүн бүхэн дуртай байдаг нь гайхах зүйл байхгүй мэт.

  Гэвч яг л жил жилийн энэ улирал болгонд би ганцxан чамд л хэрэг болдог. Миний биен дотор аажим аажмаар нэвтэрч орон, намайг өдөр бүр тамлах чамд таатай байдгийг би мэдэрдэг... Хамгийн харамсалтай нь...чамайг хүрээд ирхийг чинь би мэддэг хирнээ, чамайг эсэргүүцэх хүчин мөхөс байдагтаа би байнга гутардагийг чи мэдхүү?

  Зун...намар...өвөл өнгөрөөд арай гэж чамайг мартагнаад, зүрх сэтгэл минь эдгэж, хичнээн тайван, амгалан, баяр баясгалантай байдаг гээч. Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хүн хэмээн гэнэхэн итгэн, нүүр дүүрэн имээсэглэж явж байсан минь худлаа байжээ.

  Тиймээ, ахиад л хавар боллоо, чи над дээр ахиад л хүрээд ирлээ. Ирнэ шүү гэдгээ ядаж утсаар ч хэлэхгүй хаалга ч тогшихгүй шууд л хүрээд ирэх юм.

  Азаар сүүлийн хэд хоног бороо хур ихээр орж, чамд гадагш гарч над дээр ирэх боломж олгосонгүй. Хэсэгхэн хугацаанд чамайг мартагнуулж чадсан ч энэ амьдрал гэдэг бүх зүйл түр зуурынх юм шүү гэх шиг нууцxанаар чив чимээгүй намайг ажиглаж байсныг нь би яахан мэдэх билээ дээ.

  Үе үе би амьд байгаа шүү гэх шиг хамар сэрчигнүүлэх нь ч надад тийм их тээртэй санагддаггүй байлаа. Чийглэг агаар цээж дүүрэн амьсгалаад гудманд тогтсон шалбааг дээгүүр хөл мэдэн харайлгаж явахдаа ч би чамайг дурсаж санаж байсангүй. Тиймээ, би чамайг тас мартах дөхсөн байжээ. Гэвч. . . наран авхай мэлтийж, тэнгэр хангай цэлмээд, зуны эхэн сар хүүшилж ирэхүй чиний минь өнөө л орооны цаг орж намайг буцаад эзэмдлээ. Чиний эсрэг би ямар их хүч мөхөс гэдгийг ч мэдэрч байна.

  Ямар насандаа хийсэн үйлийн үр гэхээрээ чамд ингэж дээрэлхүүүлж, нус нулимастайгаа хутгалдаж байнга бүлцийсэн улаан нүдэн царайлан явдагаа тайлбарлаж чадахгүй байна. . . Намайг өрөвдөж ширтэх бусад хүмүүсийн харц...нэгэнт л чамаас намайг ангижруулж энэ тамаас холдуулж чадахгүйгээс хойш ямар ч нэмэр алга даа.

  Ахиад бүтэн сар...чамайг тэвчиж тэсвэрлэнэ гээд бодохуй хүйтэн хөлс чихарч, хамаг бие минь шархирч байна. . .

Удаан бодсоны эцэст би чамд хэлье гэж бодлоо. Тиймээ, би чамайг үзэн ядаж байна, чи намайг тайван байлгаад өгөөч. . .

Хаапчxийи. . .хаапчхийи...

Жич: Энэ бол гайтай шарилжны аллергитэй ярьсан миний яриа байлаа.

Thursday, April 21, 2011

.

TA NARIIG BICHEH HOOROND BI ARGATSAAJ BAIYA DAA.

-HODOODOND HOOL SUUJ BAIJEE. TEGTEL 100GRAM ORJ IREED TSAASHAA SUU GEJEE. TEGTEL DAHIAD NEG 100GRAM ORJ IREED TSAASHAA SUU GEJEE. TEGEED 3-LAA SUUJ BAITAL DAHIAD HEG 100GRAM ORJ IRJEE. TEGSEN HOOL ZA ZA BI GARLAA GEED DEESHEE GARAAD YAVCHIHJEE.-

EMGEN UVGUN 2 SUUJ BN GENE. TEGTEL EMGEN UVGUNIIG GALIIN HAICHAAR TSOHIOD NASAARAA OLIGTOI SEX UZSENGUI GEJEE. HELEEN BJ BGAAD UVGUN EMEGNIIG GAANSAARAA TSOHIOD OLIGTOI SEX UZSENL BN DAA GEJEE.

-AAN BAS 1 ASUUH YUM BN ANGIINHNAASAA HEDDUGEER ANGID BLAA SAIN SANAHGUI BN UKA GANAA 2 TER SANAL ASUULGIIN ULAAN HAIRTSAG DOTOR YU HIIJ BSAN YUM BOL? HEN TATAJ GARGALAA? ZA TEGEED 1 BOLSON YAVDAL YARIYA. DENJIIN MYANGIIN ZAH GEJ BSAN DAA TER ZAH DEER BAIJIGAA GANTUYA 2 TAARAAD BUUN DUU SHUU BOLOOD UULZSANGUI
UDSANAA GAIHAAD BAS HEN HEN NI ZAVGUI YAVAAGAA GAIHAAD GYALS UULZSANAA TEMDEGLII GEED ZAHIIN HASHAANII GADAA ZOGSOJ BGAAD GANTS YUM UUSAN GESEN TSOGLOG BGAA BIZ. AILIIN HUUHDUUD TIIM AIHTAR.

PJ.

Thursday, March 17, 2011

Гарчиггүй

интернээс олов. эх сурвалж нь хаа сайгүй байна лээ. хэн бичсэнийг мэдэж чадсангүй.

-------------------------------------------------------------------------------

Бид нар жоохон байхдаа юмханаар юм хийж идэж байсан санагддаг юм. Бидний үед чихэр, бохь энэ тэр гээд амттангууд ховор байлаа. Байсан ч үнэ ихтэй, ээжээ ааваа найрах уу л болдог байлаа. Тиймдээ ч “цаг цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэсэн яриа гарсан болов уу. Энэ нь өлсгөлөн байсан гэсэн үг биш ч гэсэн амттан бага идсэнээс болоод том болсон хойноо дандаа ярвайж явдаг юмнуудыг харахад өрөвдмөөр. Чихэр нь багадчихгүй юу. Харин энэ удаа гарын доорх материалаар хийж иддэг байсан зарим жороо нэгэн найзтайгаа нийлэн “санах ойгоо” сэргээснээр хүргэж байна.

Ирис

Хийхэд маш амархан, материал бага шаардана. Ердөө л хэдэн грам элсэн чихэр, бага зэргийн масло байхад болоо. Жижиг төмөр сав олоод маслоо хайлуулаад, элсэн чихрээ дээрээс нь хийгээд хайлуулна. Элсэн чихэр нь хайлахаараа бор зууралдсан өнгөтэй болох бөгөөд бүрэн хайлсаных нь дараа сайтар хөргөөнө. Ингээд л эрээс маань бэлэн болно. Хэрэв энэхүү эрээсээ илүү романтик болгомоор байгаа бол элдэв дүрс энэ тэр гаргаж, иш модонд өлгөх, цайны халбаганд хатаах зэргээр элдэвлэж болно. Дээр үед эрээсээ хийх жижиг сав тэр бүр элбэг байдаггүй байсан бөгөөд халуун савны гадуурх төмөр таг нь бол яг л зориулалтын юм шиг таардаг байлаа. Зарим айлд ороход халуун савных нь таг нь байдаггүй байсан нь ийм учиртай.

Харин энэ нь эрүүл мэндэд хэр нөлөөтэй, хэр их уураг, өөх агуулагдсан байдгийг сайн мэдэхгүй юм. Лав л шүдэнд сайн биш гэдгийг бид мэднэ. Дахин хэлэхэд энэ нь хааяа л хийж идэх ховор эд гэдгийг дахин санаарай. За залуу минь, одоо энэ лангуун дээр ёоз ёозоороо өрөөтэй байгаа ирис хэмээх багачуудын хорхойг нь гижигдсэн амттанг чинь ээж аав, ах эгч нар чинь иймэрхүү маягаар л гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байлаа шүү дээ.

Какаотой пирог

Энэ амттан бол жоохон үнэтэй босдог. Бас үнэн тэвчээртэй байх хэрэгтэй. Хэрэв тэгж чадах аваас салахын аргагүй гоё амттанг өөрөө үйлдвэрлэх боломжтой. Пирогыг хийхэд лаазтай какао, хуучин жаран мөнгөний хэмээх жигнэмэг хоёр боодол байхад болоо. Одоо энэ Юбилейное ч болно доо. Эхлээд печениэ хоёр хоёроор нь хооронд үрж, үйрмэг болгоно. Хэрэв энэ нь ядаргаатай бол хэд хэдээр нь цаасанд ороогоод нүдэж үүрүүлэх Бага тойргын арга ч бий. Микрийн гэж бас нэг арга бий. Тэр нь жигнэмэгээ амандаа хийж, сайтар зажлаад буцаан гаргаж ирэх бөгөөд үүнийг чамд нэг их зөвлөмөөргүй байна.

За ингээд яаж ч яахав жигнэмэгээ үүрүүлсэн бол саванд хийгээд дээрээс нь какаогоо задлаад асгана. Хооронд нь сайтар хутгах бөгөөд бүр нойтон болгож болохгүй. Хоорондоо зунгааралдаад зуурмаг маягтай юм болж ирнэ. Түүгээрээ бас л элдэв дүрс, өнхрүүш гэх мэт хийж болно. Маш амттай.

Бохь

Энэ бол маш аюултай бөгөөд эрсдэлтэй. Бохь хийх гурван янзын арга байна. Дээр чинь бохь дэлгүүрт зардаггүй. Байгаа ганц газар нь валютын дэлгүүрүүд бөгөөд тийш монгол хүн орох эрх байхгүй. Нөгөө нэг арга нь Хийдийн (ХИД буюу Хүнсний Их Дэлгүүр гээд одоо энэ С1 ТВ-ын байр) цаахна зогсох панзчин нэртэй хүмүүсээс худалдан авах. Бас хэрэндээ үнэтэй. Нэг төгрөг байсан санагдана. Тэд нар бол Чингис буудлыг барьж байсан Венгерийн мэргэжилтэнгүүдээс худалдаж авдаг байсан шиг байгаа юм. Тэдний байр нь яг манай хажууд байх бөгөөд аймаар гоё хувцастай, хөөрхөн эгч нар тэр байраар дандаа эргэлдэнэ. Нэг орой бүр нэг нь согтоод бөөн юм болж байсан санагддаг. Гэхдээ одоо бол энэ нь жирийн үзэгдэл тул чамд сонин биш. Тэгээд ч том хүмүүсийн асуудал, харин бид зөвхөн чихэр боов ярьж байгаа. Гэхдээ бас тэр эгч нар их гоё үнэртэй байсан санагддаг юм. Яагаад ч үнэрийг нь үнэртэх боломжтой болсон юм. За за бохио ярья.

Бохь олдвол тэр чинь мөнхийн юм. Биентэйгээ хуваана. Зажилж байгаа бохио шүү дээ. Орой унтахдаа хадгална. Одоо ч зарим улсууд ингэсэн байгаа харагддаг, хөөрхийс. Чихнийхээ ховдолд наан хадгалаад, хоолоо дуусаад дахиад зажилна. Ширээнийхээ доор, төмөр орны арааманд гээд нааж хадгалж болох хаа л байна, түүнд наана. Хэрэв үнэр, амт, өнгө нь гарсан байвал өнгийн харандааг бэрээткээр зороод, бохьтойгоо хольж өнгийн бохьтой болно. Ээ дээ, бид яасан ч их санаачлагч байсан юм бэ дээ. Маргааш зажилсан бохь алга болвол хөөрхөн дайн хийнэ. Бохь гэдэг бидний хувьд тийм л үнэтэй, нандин юм байлаа.

Өнөөдөр ч бохь гэдэг нь амны хөндийг эрүүл байлгах, шүдний завсар орсон өвдөл цөвдөлийг суга татан авдаг түр зуурын хэрэглээ байх утга учраа ч олоогүй л байна. Ялангуяа дэгжин авгай нар амандаа бохийг хэдэн арван цагаар тас няс хийлгэн зажилах нь үнэн тамтай. Тэр бохь нь амных нь өмхий үнэрт хордоод, аманд орсон даруй шууд үнэрээ алдаад, одоо бол зүгээр л эрзээн болсон гэдгийг анхаарах ч сөгөөгүй, гудамж, олон нийтийн газар хаа л бол хаа жалир жалир гэнэ. Өмнөөс нь цаас аваад өгмөөр.

За ингээд хялбар биш ч гэсэн мөнгө төлөхгүйгээр бохьтой болох хэдэн аргыг хуваалцья. Эхний арга нь тун энгийн. Хуучин сүрчиг хэмээх “духи”-нууд байлаа. Наташа, Новая Заря, Красная Москва гэх мэтийн нэртэй. Эдгээр сүрчигнүүд бол бидний дараагийн “хохирогч” нар болох юм. Тэдгээрийн эргэдэг таглааг нь аваад доторхийг нь харахад нэг жоохон цагаан пластик жийргэвч байгаа. Энэ нь үнэртэй усны үнэрийг нь гаргахгүй, тагыг нь бөх бат байлгах гэсэн эд л дээ. Түүнийг нь хуруугаараа, зүүгээр янз бүрээр оролдоод татаж гаргана. Тэгээд л болоо. Түүнийг угааж, арчихгүйгээр шууд амандаа хийн, хэдэн цагийн турш эрүүгээ чилтэл зажилна даа. Тэгж байтал чинь аяандаа сайхан, жижигхэн цагаахан бохь болоод ирнэ. Бас сүрчигний үнэртэй. Хэсэгтээ л цагаанаа алдахгүй дээ.

Хоёр дахь арга нь бас тун энгийн. Үүнийг зун, намрын цагт хийвэл зохилтой. Ууланд гараад модны давирхайг цуглуул. Энэ нь маш наалдамтгай шинж чанартай, шингэн байгаа. Амандаа цуглуулж явсаар байтал хоорондоо нийлээд овоо юм болно. Амт нь гэж их эвгүй, тэгээд ч залгиж ерөөс болохгүй. Нилээд хэл ам дарвигнуулан, явдал суудал болж байж байж нэг юм аманд эвлэрнэ дээ. Түүнийг хэдэн цагаар ч амандаа хивж болно. Хамгийн гол нь “найрахаар” очсон охиндоо давирхай зажилж байгааг мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Ам л хөдөлж байвал тэр чинь саак.

За сүүлчийн нэг арга нь бол бүр замаа алдсан юм байгаа. Одоо бол маш элбэг болсон. Энэ нь замын хар хэмээх байшин барилга, зам харгуйг шавахад хэрэглэдэг материалыг хэлж байна. Мэдээж тас хар өнгөтэй, хэл амыг тэр чигээр нь тас хар болгоно. Үүнийг туршиж үзэхгүй байхыг зөвлөж байна. За ямар хортой болохыг манай онцгой байдлынхан ч дор нь хэлж мэдэхгүй эд дээ. Гэхдээ л хаа нэгтээ хар бохьтой хүүхдүүд байдаг л байлаа.

Тоглоом

За тэгээд бидний үед тоглох тоглоом ч ховор байлаа. Бөглөөдөх, мөнгөдөх, дадаандах, чихрийн цаасдах гэх мэтийн үнэн гоё тоглоомууд зөндөө. Монголчууд бид мал гаргаад түүнээс хаях юм байдаггүй гэж ярьдаг шиг, чихэр идэхдээ хаях юм байдаггүй байлаа. Цаасыг нь мөлийтөл нь тэгшлээд гурав эвхээд тоглоом тоглочихно. Бид тэр бүр ээж ааваараа ийм ч тоглоом, тийм ч амттан авахуулна гэж урвагнадаггүй байлаа гэж. Их creative байгаа юм.

Жоохон том болоод ирэхээрээ бөглөөднө. Улаан ус, шар айрагны бөглөөг тэгшлэн нүдээд л болоо. Уул нь энэ байрнуудын хогыг ухаад байгаа үзэгдлийг миний үеийн хүүхдүүд анх санаачилсан юм шүү дээ. Гэхдээ хоол хүнс, шил лааз биш, харин бөглөө түүхээр. Түрүүн дээр хэлсэн хажуу талын мэргэжилтний байрны хогын пункерыг нь яруу алдарт тоглоомныхоо төлөө нэг удаа ухаж байсан юмдаг. Венгерүүдийн хогноос том улаан таван хошуут, жижиг таван хошуунууд гээд янз бүрийн бөглөө гарна. Эд бол жинхэнэ том гарууд нь. Нэг нь бараг таваас арван бөглөөтэй тэнцэнэ. Одоо санахад тэр жижиг таван хошуунуудтай нь Heineken байсан шиг байгаа юм.

За бүр том болвол мөнгөднө. Энэ бол үнэн шуналын бас аз эзийн тоглоом. Бутархай мөнгө цохидог тусгай чулуунууд хүртэл байх. Олон мөнгө хожсон цохиур хааяа үнэд хүрэх тохиолдол ч бий. Эзэн нь түүнийгээ нандигнан хайрлана бас хамгаална гэж хэрэндээ зовно. Бүх мөнгөө монжуулсан хүүхэд тэр чулуунд өс санан барьж аваад холоо чулуудах нь ч энүүхэнд.

Бас хадаасдах, автийркдах гэх мэтийн тоглоомууд байхаас гадна тоосгоор танк болгон элсэн дээр тоглоно. Гарын дүйтэй хүүхдүүд шаврыг шүлсээрээ сайтар зууран хатуу болгоод тоосгон дээр нь хөөрхөн бөөрөнхий хийчихнэ. Харахад л сүрдмээр. Тоосго олдохгүй бол гутлаараа ч болно. Гутал байхад туйпуугаар яахав дээ гээд л. За бүр уйдсан үед дунд хуруугаа гозойлгоод онгоц юм уу танк болгон тоглоно. Харин энэ тоглоом бол одоо экстримли хориотой.

Wednesday, March 9, 2011

Пж-тэй уулзсан нь

Миний бие цагаан сар өнгөрөөгөөд Солонгос улс руу албан томилолтоор явах болонгуутаа шууд л Пж-той чатлаж, ”Найз нь танай нутгаар зочлох болсон тул Монголоос захих зүйл байвал хэлээрэй” гэтэл харин ангийн найз маань тун даруу загнаж “Надад захих зүйл алгаа хө, харин чи ирээд холбоо бариарай” гээд утасныхаа дугаарыг өглөө. Бусад хүмүүс шиг ууцны мах, ул боов энэ тэр зүйл захисангүй. Ажил ихтэй тул уулзалдаж чадахгүй байж магад, тэгээд ч элдэв зүйл дайж төвөг удаад яах вэ гэж бодсон бололтой.
За ингээд хөлгийн жолоог Солонгос улс руу заллаа. Солонгосын гааль дээр баларсаан, нөгөө олон хүмүүсийн архинаас болж шалгагдаад, торгууль энэ тэр юм төлөх болж байтал, ашгүй анх удаа явж байгаан байна, дахиж ингэж болохгүй шүү гэсэн сануулга аваад хил нэвтэрлээ. Буусан өдрөө утас олж Пж-руу ярьж чадсангүй, маргааш нь нөхрийнхөө дүүгийнд очингуутаа утсаар залгалаа.
- Байна уу, Пж-уу?
- Аан за одоохон, /өөр хүн авсан бололтой/. Байна уу З юу?
- Байна, байна, за сайн уу, ажил төрөл сайн уу, чи хаана байгаан? би Сөүлээс холгүй байгаа бололтой,
- Өө сайн хө, найз нь харин ажилд гараад явчихсан, сая хэд хоног амарч байгаад, одоо Сөүлээс бүр хол байнаа, ажил ихтэй болохоор очиж уулзаж амжихгүй нь ээ, чи сайн явж ирсэн үү, хэд хонох билээ?
- Би 7 хононо, өө тэгээд уулзаж чадахгүй юм уу, Монголоос уулзах гээд ирж байхад...........
- Харин тийм ээ хө, ажил ингээд таарчихлаа. Чи харин дуу хоолой чинь шал өөр болчихсон байна ш дэ, төсвийн байгууллагад ажилладаг хүн шиг л намбатай ярьж байна. Бз та 2 ер нь тийм болсон байха, 2-лаа миний мессенжерт хамгийн дээд талд байдаг, тэгээд яг цагтаа 6-д ажил тарангуут гараад явчихна, ажлын цагаар бол байж л байна. /хэ хэ хэ /
- За за, яг ш дээ, хэвээрээ л байгаа биз дэ /ха ха ха/
-Үгүй ээ өөр болсон байна, за за тэгээд ирсэн ажил төрөл бүтэж байна уу, манай ангийхнаар сонин юутай байна, бүгдээрээ уулзаа юу?
- Харин ойрд ажил төрөл ихтэй, тун завгүй л байх шиг байна ш дээ,
-Харин тийм бололтой, нэг зав гаргаад нэт-д орохоор шинэ зүйл нэмэгдээгүй л байхын, яагаад байгаан, У-г ирснээс хойш уулзаа юу?
Үгүй ээ? Уулзаагүй, завгүй байгаан байлгүй, За за би энэ утсан дээр байна, чи дараа залгаарай
-За тэгнээ, завтай болохоор ярина
Товчхондоо /мэдээж энэнээс олон зүйл ярьсан л даа/ иймэрхүү яриа боллоо.

2 хоногийн дараа.

5 цагийн алдад дүүгийн утсанд утас ирлээ. Надтай ярина гэсэн байнаа, авсан чинь Пж:
- Хүүе найз нь эндээс хурдны автобусанд суугаад хөдөлж байна, чи хаана байна?
- Өө тийм үү, би энд Түндэмүн дээр дэлгүүр хэсээд явж байна. Тэгвэл энэ хавиар дэлгүүр хэсэнгээ чамайг хүлээж байъя
- За тэг, цастай зам халтиргаа ихтэй жаахан удаан явж байна, бараг 3 цаг болохоор байна шүү
- За за би энүүгээр юм үзэнгээ хүлээж л байя
- За
Ингээд тэнгэр хангай цаанаасаа цас оруулж бид 2-г уулзууллаа. Цас ихээр орсон учраас Пж амарсан байлаа.
Хүлээсний эцэст Пж ирж бид 2 уулзлаа. Анх уулзсан сэтгэгдэл гэвэл: "...яг л өнгөрсөн 3 сарын 6-нд манай ангийхан яаж догдолж байсан яг л адилхан, Пж том болсноос яг л хэвээрээ, нөгөө багын дүрсгүй хөдөлгөөнтэй хүү дүрээрээ ..."
Пж-той хамт манай нөгөө ангийн 2 хүүхэд ирсэн. Би бас нөхөр, дүү г.м хүмүүс дагуулаад олуулаа Монгол таунд уулзлаа. Солонгос, Монгол ямар хоолонд орох вэ, гэсээр эцэст нь маханд орлоо. Бид баахан ярьж инээж суусан /бага насны дурсамж, ангийн хүүхдүүд, багш нар гээд л/. Пж уг нь ангиасаа ЛО-той хамт 2-лаа байж, одоо харин ангиасаа одиноороо болсон байна.
Сайхан хоол, солонгос архиар дайлсанд баярласан шүү хө. Нэг мэдэхэд цаг харвсан сум шиг өнгөрч явах болсон байлаа. Уг нь тэр хавьд хамтдаа жаахан суудаг ч юм уу, эсвэл хамт явъя гэсэн ч 1-д хамт явсан нөхдүүд хэт олдоод, 2-т буусан айл маань Түндэмүнээс метрогоор 45 мин явж хүрдэг газар байж таараад хамгийн сүүлчийн метронд арай гэж амжсан.
За тэгээд бид нарын уулзалтын зургаас хальт оруулбал:


by З...

Wednesday, January 26, 2011

Миний мэдэх Улаанбаатар аа гэж...

Дуулж чаддагүй нь
Дуучин болдог
Дуучин нэг нь
Дуулxаа больдог...

Яагаад ч юм энэ дууг зөндөө сонсож байсан хирнээ клипийг урд нь үзэж байгаагүй юм байна. Сая санаадгүй юүтүүб дээрээс Сараагийн энэ клипийг нь олж үзээд ёстой гоё санагдаад. Учир нь энэ клип дээр яг л миний 15 жилийн өмнө орхиж явсан Улаанбаатарын дүр зураг тэр чигтээ хадгалагдаад үлдчихсэн байх юм. Сансрын тунель...Их сургуулийн гудамж...Сүхбаатарын талбай...Их дэлгүүр...



Зам нь сэлүүхэн чөлөөтэй, бас клипэнд орсон хүмүүс нь энгийн хүмүүсийг тоглуулсаныг ч хэлхүү их гоё болжээ. Сараагийн өмссөн хувцаснууд нь ч гэсэн их хөөрхөн энгийн харагдаж байна.

Миний мэдэх Улаанбаатар аа гэж, иймэрхүү л байсан даа.

Хот минь
Хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь
Дээгүүр нь шувуу нисээд бардаггүй
Дэлхийг бүрхсэн цардмал нутаг минь...
Ганц ч хаврыг үзээгүй цэцгийн минь тухай
Газарт наалдсан мэт намхан моддын чинь тухай
Нарийхан гудамж, гэрэлтэй үлддэг цонх...
Намайг өсгөсөн хотын тухай дуулъя!
Мандсан соёл иргэншил нь чи биш
Магадгүй харин дэлхийн гуравдугаар дайн!
Амьдарч үзээгүй өвс ногооны ширхэг бүр
Аймшигт энэ дайнд үрэгдсэн цэргүүд...
Дайрагдаж, зам дээр үхсэн шувуу болгон
Далавч нь сэвтсэн Пикассогийн тагтаа...
Өндөрсөн тэлэх дэлхийн хот болгон
Өөрсдийг минь булшлах оршуулгын газар!
Хот минь, хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь!...

Ц.Хулан

Жич: Батка, энэ клип дуусаад хамгийн сүүлд гарч байгаа байшин танай гутлын 22-ын хуучин байр мөн шиг байх юм зөв үү?