Monday, May 30, 2011

Дэмбээ мэдэх үү хө

За ойрд гадаа дулаараад зуны урь аль хэдийнээ орсон тул ямар нэгэн бичлэг оруулахгүй өнгөрөөвөл алдас ч болох юм шиг гээлүү.
Нээрэн зун хурдан болоосой хөдөө очиж сайхан дэмбээдэх юмсан гэсэн. Дэмбээдэх гэснээс би ч сайн дэмбээ мэдэхгүй л дээ. Тэгэхдээ манай аав гэж ёстой мундаг дэмбээчин хүн байдаг юм. Бага байхад хөдөө зусдаг байсан өвөө эмээ дээрээ их очдог хүүхэд байлаа. Тэгээд л хот айлын ах эгч нар орой үдэш цугларч байгаад л ёстой нэг дэмбээдэж өгнө шүү дээ. Дэмбээ гэх сургаар л муу аавын минь нүд нь сэргэж ирэхийг яана. Хавь ойрын холбоо сүлбээтэйгээрээ xоёр хоёроороо талцаж байгаад л "Дэмбээ мэдэх үү, чи?" гэж аялгуулан эхлээд:
Ганган ганцаа
Хоёрын холбоо
Гунан гураваа
Дөгөөтэй дөрөвөө
Талын таваа
Зуравсын зургаа
Долоотой домбоo
Найзын наймаа
Есийн дэгээ
Арвын хангай
гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж ирээд наадаж өгнө шүү дээ. Хөдөөний эгч нарын мундаг дэмбээддэгийг яана. Савхан хуруугаа гозолзуулаад л муусайн харчуудыг хожиж өгөхөөр ёстой инээд хүрэм шд.
Гэхдээ зарим нэг нь албаар хожигддог ч байсан юм билүү хэн мэдлээ. Дүрмийг нь нэг их сайн мэдэхгүй, аавын тайлбарласнаар хоёр хүний гаргасан хурууны тоотой аль нэгний нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна.
Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь "Цацлаа" гэж мэдэгдээд бүх хуруугаа тэнийлгээд тав дахь оноо эхэлж авсан нь хождог шиг санаж байна. Хожигдсон нь хул хулаар айраг залгилаад л.
Ёоё яг одоо бол сайн дураараа би хожигдоё би хожигдоё л гэмээр болж байх чинь. Дэмбээ сайн ойлгодoггүй хүнд бол хөндлөнгөөс хархад яаж тоолоод байгаа яаж тэр хуруугаа харалцаад тэрүүхэн хооронд нэмж хасаад юу болоод байгаа нь нэг л сонин санагдаж магадгүй.
Нээрэн дэмбээний аялгуу их сайхан санагддаг. Сонсох бүрт cогтохын дайтай уярмаар, дуулах тусам домгийн идээр уужирдаг шд гээд байхгүй юу. Аялгуу нь чихэнд хоногшчихсоныг хэлхүү дэмбээ сайн мэдэхгүй ч гэсэн охиноо нялх байахд нь хааяадаа бүүвэйлхээрээ амандаа дэмбээ аялаад байдаг байжб илээ. Аавын хажууд нэлээн суусаных ядаж аятайгаа. Охин ч гайхасхийж бүлтийж байгаад л унтчихдаг байж билээ. Бүлтийж гэнээ нэх бүлтэн ч охинтой юм шиг ккк.
Энэ дэмбээ гээч нь айраг шингээх, хараа шалгах, хурдан сэтгэх зэрэгт ашигтай наадам юм гэнэ лээ шүү.
Тэр байтугай наадмын дараа зарим нэг нутагт хөгшид хөвөөд цуглараад тэрүүхэн тэндээ дэмбээний бага наадам хийдэг гэж байгаа. Бүр улс даяар дэмбээний улсын аварга шалгаруулаад байдаг билүү гүй билүү?
Аан нээрэн дэмбээ нь уламжилж ирсэн дэмбэээнээс гадна "хөгшин даглаа" хэмээх нэрээр хуалах (Сүхбаатар кинон дээр гардаг шиг) гэж байдаг. Уузий хаажуу дагланаа дүй яа (зөв бичсэн болов уу?) гэх мэт.
Дэмбээнд нэг тоогоор аялахыг нэг давхар ая, хоёр тоо угсруулан дуудахыг хоёр давхар ая, үүнийг гол төлөв ардын дуугаар аялдаг. Хэрвээ гурван тоог угсруулан хэлэхдээ, гар хуруугаа хэлэх тооныхоо хүчтэй хувь дээр цочмог гарган аялдаг.
Хоёр тал оноо авсанаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг юм байна лээ.
Дэмбээнээс гадна бас нэг тоглоом байдаг, цагаан гүү эмээллэнэ билүү, би бас яг сайн санахгүй байна. Бас л нэг дэмбээрхүү нэг нэгэндээ айраг шахаж уулгаад байдаг.
Яагаад цагаан гүү гэж нэрлэсэн юм гэсэн чинь уусан айраг нь амаараа гартал нь шахаж уулгадаг тул ингэж нэрлэсэн гэж нэг нутгийн ах хэлж байхыг санах юм байна. За нэг иймэрхүү, нээх сайхан айраг уумаар санагдчихлаа.
Манай өвөөгийнх тухайн үедээ овоо хэдэн адуутай бас айраг сайтайг ч хэлэхүү. Энэ зун очих юм бол гүүн зэлэн дээр тонгочиж өгнө дөө ёстой. Гарьд магнай дээр гардаг шиг ахаа миний бяр дуусчихлаа гэсэнээ баахан унага тэврээд гүйгээд байдаг шиг л за унагаа биш юмаа гэхэд хурга ишигхэн өргөж барьж бакирчихаад ирэх юм сан.

Thursday, May 12, 2011

Shalgaltandaa


Ene odruuded angi tugsuh shalgaltuud ehleed odor shonogui bilet tseejildegsen. 35-iin devtriin baruun bulang 1-35 hurtel dugaarlaj haichlaad, 1 bileted bolovsruulah 3 asuultad tsegtstei n argagui hariulj bicheed, angiaraa biletee unshih zorilgotoi ch huuch huuruh durtai ter ue saihan baijee. Yamar hicheel deer hed avch baisan, henees budaa idsen, hamgiin sonirholtoi n yamar shipi yaj hiij hereglej baisnaa sanaarai.

Tuesday, May 10, 2011

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар...

хэмээн их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ хаварын улиралыг магтан дуулсан байдаг.

  Жил бүрийн хавар...цэцэг ногоо дэлгэрч, байгаль дэлхий амь ордог цаг. Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэдрээм энэхүү улиралд хүн бүхэн дуртай байдаг нь гайхах зүйл байхгүй мэт.

  Гэвч яг л жил жилийн энэ улирал болгонд би ганцxан чамд л хэрэг болдог. Миний биен дотор аажим аажмаар нэвтэрч орон, намайг өдөр бүр тамлах чамд таатай байдгийг би мэдэрдэг... Хамгийн харамсалтай нь...чамайг хүрээд ирхийг чинь би мэддэг хирнээ, чамайг эсэргүүцэх хүчин мөхөс байдагтаа би байнга гутардагийг чи мэдхүү?

  Зун...намар...өвөл өнгөрөөд арай гэж чамайг мартагнаад, зүрх сэтгэл минь эдгэж, хичнээн тайван, амгалан, баяр баясгалантай байдаг гээч. Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хүн хэмээн гэнэхэн итгэн, нүүр дүүрэн имээсэглэж явж байсан минь худлаа байжээ.

  Тиймээ, ахиад л хавар боллоо, чи над дээр ахиад л хүрээд ирлээ. Ирнэ шүү гэдгээ ядаж утсаар ч хэлэхгүй хаалга ч тогшихгүй шууд л хүрээд ирэх юм.

  Азаар сүүлийн хэд хоног бороо хур ихээр орж, чамд гадагш гарч над дээр ирэх боломж олгосонгүй. Хэсэгхэн хугацаанд чамайг мартагнуулж чадсан ч энэ амьдрал гэдэг бүх зүйл түр зуурынх юм шүү гэх шиг нууцxанаар чив чимээгүй намайг ажиглаж байсныг нь би яахан мэдэх билээ дээ.

  Үе үе би амьд байгаа шүү гэх шиг хамар сэрчигнүүлэх нь ч надад тийм их тээртэй санагддаггүй байлаа. Чийглэг агаар цээж дүүрэн амьсгалаад гудманд тогтсон шалбааг дээгүүр хөл мэдэн харайлгаж явахдаа ч би чамайг дурсаж санаж байсангүй. Тиймээ, би чамайг тас мартах дөхсөн байжээ. Гэвч. . . наран авхай мэлтийж, тэнгэр хангай цэлмээд, зуны эхэн сар хүүшилж ирэхүй чиний минь өнөө л орооны цаг орж намайг буцаад эзэмдлээ. Чиний эсрэг би ямар их хүч мөхөс гэдгийг ч мэдэрч байна.

  Ямар насандаа хийсэн үйлийн үр гэхээрээ чамд ингэж дээрэлхүүүлж, нус нулимастайгаа хутгалдаж байнга бүлцийсэн улаан нүдэн царайлан явдагаа тайлбарлаж чадахгүй байна. . . Намайг өрөвдөж ширтэх бусад хүмүүсийн харц...нэгэнт л чамаас намайг ангижруулж энэ тамаас холдуулж чадахгүйгээс хойш ямар ч нэмэр алга даа.

  Ахиад бүтэн сар...чамайг тэвчиж тэсвэрлэнэ гээд бодохуй хүйтэн хөлс чихарч, хамаг бие минь шархирч байна. . .

Удаан бодсоны эцэст би чамд хэлье гэж бодлоо. Тиймээ, би чамайг үзэн ядаж байна, чи намайг тайван байлгаад өгөөч. . .

Хаапчxийи. . .хаапчхийи...

Жич: Энэ бол гайтай шарилжны аллергитэй ярьсан миний яриа байлаа.