Tuesday, September 25, 2012

.

 ... Гүндэгмаагийн анхны хайрын захиа гэнэ ээ, юун хөөрхөн юм... за та хэд анхны хайруудаа дурсаад байгаарай...тэрэнд сайн байсан майсан гэж нэр дурдахгүйгээр бас болно. Ангийн даргаасаа эхэлчих үү?

Thursday, August 23, 2012

ЖУРНАЛЫН НЭРИЙН ЖАГСААЛТ:
1. Алтанзул
2. Ариунаа


Журнал дээр бичдэг нэрний дарааллыг санах нуу? 


Thursday, July 19, 2012

Tuesday, July 3, 2012

Monday, February 27, 2012


БАЯСГАЛАНТ хэмээх усан ЛУУ жилдээ АНГИЙН ХАМТ ОЛОН БОЛОН ХАЙРТ БАГШ та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байх болтугай

Friday, February 17, 2012

Захидал

Сайн байна уу Дэлгэрээ,

Чамд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе!
Ангийхан чинь цөм сайн, үйлдвэртээ ажиллаад сайхан л байна. Саяхан захирал багш үйлдвэр дээр ирж бидний ажил байдалтай танилцсан. Ямар сайхан байсан гээ? Захирал багш чиний тухай сурагласан, чи багш нартаа захиа бич л дээ, багш нар одоо хүртэл чиний төлөө санаа зовцгоож байгааг бодоорой.
Бид чамайг цэрэгт байгаа гэж бүртгээд ажлыг чинь хувааж хийж байгаа шүү, төлөвлөгөө чинь дандаа давж биелдэг гээд бод л доо. Анги нөхөд биднийхээ санал сэтгэлийг хүндэтгэн үзэх ухаан бий гэдэт эргэлзэхгүй байна. Энэ захианы төгсгөлд манай ангийхан бүгд Баяраагаас бусад нь гарын үсэгээ зурлаа. Баяраа сургуульд орно гээд өнгөрсөн зун ажлаас гарсан. Багшийн дээдэд шалгалт өгөөд тэнцээгүй гэсэн, ер нь тийм хүн яаж багш болохов дээ.
Үрлээ диспечирийн албанд ажиллаж байгаад саяхан амралтаа авсан. Hайз минь чи битгий гайхаж гомдоорой, Үрлээ маань удахгүй маамуулах гэж байгаа шүү дээ. Баяраагийн хүүхэд гэнэ. Үрлээ түүнд хэлэлгүй өдийг хүрсэн юм. Тийм хүний үнэргүй амьтанд хэлээд ч нэмэргүй биз. Гэтэл Үрлээгийн маань аав өнгөрөөд тусгүй юм болсон. Хөөрхий Үрлээ маань ийм байгаа болохоор бид байнга очиж тусалцгаадаг юм. За ингээд бид чамайг тэсэн ядан хүлээж байна, хэзээ ирэхээ тодорхой бичээрэй.

Бид онгоцны буудал дээр гуулин хөгжимтэй тосцгоож байна шүү.

Баяртай "АНГИЙНХАН" чинь. . .

Monday, January 30, 2012

БАТБОЛД, ПҮРЭВДОРЖ хоёр Солонгост









Махаа, Гомбо хоёр
Солонгост хамт уулзжээ
Идэж ууж баясан
Өдрийг зугаатай өнгөрөөжээ
Идсээр байгаад Махаагийн
Гэдэс нь дүүрээд иржээ
Инээсээр байгаад Гомбогийн
Сэтгэл нь баясаад иржээ буюу үлджээ