Цонхийж бүүдийсэн амьтан
ширээнийхээ ард сууж байна
Цор ганцаар,
аглаг буйд дахь бяцxан цагаан байшинд
Цоожгүй хаалгаа цэлийтэл нээсэн ч
хэн ч орж ирдэггүй газар
Орон гэрээсээ алс,
Монголын тэнүүн талаас хол,
харь өндөр уулсын нутагт
Одоо цагаасаа бүүр гараад явчиxсан,
хаа эртийн дурсамжууд дотроо
Навч унах чимээ
ямар чанга болохыг анх удаа сэрдхийтэл мэдрэн
Намрын, сүрдэм гоо эзэрхийлэгч хүчний дор,
Хүйтэн ширээнийхээ ард,
хүв хүйтэн ширээнийхээ ард
Гань ганцаараа,
гараа элгэндээ тэврээд
зүгээр л сууж байна.
Аниагүй атал юуг ч үл харах нүд минь
алсаас үл сална
Ахиад ирэх өдрүүдийг
эх нутаггүйгээр төсөөлөхөөсөө ч айна
Ядуухан төрөлх нутгийг минь
мартуулам үзэсгэлэнт энэ газар
Яав чиг дасаж чадахгүйгээ
мэдэрсэн хайрандаа л амьд байна.
Л.Ө.
"Төсөөллийн өрөөнд" номноос
Буцаад гэртээ ирчихлээ. Болдогсон бол тэр чигээрээ үлдчихмээр л байлаа. Михаелд нэг бодол бий гэдэг шиг юутай ч дотроо нэг бодол төсөөлөөд ирчихсэн байгаа. Төсөөллөө мөрөөдөл, мөрөөдлөө хэрэгжүүлэлт болгохын төлөө. . . Явсан газрын сонин болгож хэд гурван зурагнаасаа дурсамж болгон үлдээе.
Хүний амьдралыг нэгэн боть гэж үзээд, өнгөрч буй өдөр болгоныг нь нэг хуудастай зүйрлэвэл энэхүү зузаан номны хэсэгхэн бүлгийг хамтдаа туулж, жаргал зовлонгоо хуваалцан өнгөрүүлсэн эгэлхэн нэгэн захын хорооллын нэг ангийн андууд үзэг нийлүүлэн бичиж байна...Тууж маань дуусах болоогүй, бидний дурсамж дүүрэн хүүхэд насны минь хүүрнэлд тавтай морил!
Tuesday, August 31, 2010
Wednesday, August 11, 2010
Party (үргэлжлэл)
-Миний хүүхдүүд багадаа зүгээр л явцын шалгалт өгөөд байна гэж боддог байсан байх даа. Ангиараа олимпиадад ороод 1-р сургуулийнхантай л өрсөлдөж, байнга 1 юмуу 2-р байранд ордог байсан юм шүү. Монгол хэлэндээ бусад хичээлээсээ илүү сайн байж зурагтаар гарч, сонинд нийтлэгдэж байлаа.
- Бага ангийн багшдаа бид хайртай.
- Бага ангийн багшдаа бид хайртай.
Нэгдүгээр ангидаа нэг ширээнд сууж байлаа.
Цэцэг багийн гишүүн Бат-Эрдэнэ 1-р байр эзэлсэн "Мод" багт алс холоос авчирсан идээний дээжээр шагнал гардуулж байгаа байдал.
Мод багийн зурсан онгоц.
Tuesday, August 10, 2010
Party
Эрхэм хүндэт Бат-Эрдэнэ эх орондоо айлчилж буйтай холбогдуулан ангийн андууд маань нийллэг зохион байгуулав. 2010 оны 08 сарын 07-ны өдрийн 09 цагт УДЭТ-ын гадаа болзож баяр хөөр дүүрэн уулзацгаалаа.
Багш маань Монголынхоо үзэсгэлэнт байгалиар зугаалж байсан аяллаасаа яаран сандран бидэндээ ирсэн билээ. Багшдаа их баярлалаа.
Хулангийнхаа хийсэн video-г орууллаа.Хуландаа бас их баярлалаа.
Арын эгнээнд Батзул, Батдэлгэр, Хулан, Багш, Алтанзул, Мөнх-Оргил, Хаш-Эрдэнэ, Батболд.
Урд сууж байгаа Даваа, Миньяан, Бат-Эрдэнэ, Гансүх, Даваа-Очир
(Ууж идээгүй байгаа арай л өнгөлөг хүмүүс байгаа биз.)
Тэрэлжийн амралтанд очиж хүндэтгэлийн зоог барингаа ардын жүжигчин Махаа ч билүү Гурилаа ч билүү залуугийн дуулахыг сонслоо. Сайхан дуулдаг хүү шүү гэж бүгд магтав.
Дараа нь бүгдээрээ чулуу, мод, цэцэг гэсэн 3 багт хуваагдан спорт, урлагийн болон funny тэмцээнд өрсөлдөцгөөв.
1-р байр эзэлсэн "Мод" баг.
3-р байр эзэлсэн "Цэцэг" баг.
Тэмцээний үеэр...
Эрхэлж тоглохдоо сайн юм болохоор ДО,МО 2-ын баг л түрүүлээд байсан.
Зарим нөхдүүд араас ирнэ гэж байсан тул уулан дээр гарч утсаар ярих гээд алхаж байгаа нь. Бат-Эрдэнэ харин нутагтаа ирсэнийх нэг сайн ууж авъя, даанч хүн 2 гартай юм даа. Өшөө нэг гар байсан бол дахиад нэгийг барихгүй юу.
Үргэлжлэл бий...
Thursday, August 5, 2010
Данс
Манайхаан, нэг ийм горимын санал байна ээ.
Ангийн данс банкинд нээлгэвэл ямар вэ? Ингэснээр наад захын цугларч уулзах, ямар нэгэн юм тохиолдоход заавал нэг нь кассны ажил хийж өөрийгөө зовоохгүй, нөгөө нь бас боломжгүй байдаг уг нь 2,3 хоночихвол болгоно л доо гэж дотроо шаналахгүйгээр бололцоотой үедээ данс руугаа мөнгөө шилжүүлээд...
Тэгээд хаана ямар банк, хэдэн төгрөг ороод, хэдийг юунд зарцуулав, үлдэгдэл хэд вэ гээд бүх мэдээлэл нийтэд ил тод байг. Блог дээр сар сарын тайланг нь гаргасан ч болохгүй гэх газаргүй байх..
Энэ талаар Батка, Даваа мэтийн хүмүүс анхаарлаа хандуулж ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдвөл зүгээр юм уу гэсэн бодолтой байна.
Та нар бас санаа оноогоо бичээрэй.
Олны санал оломгүй далай бөлгөө :)
Ангийн данс банкинд нээлгэвэл ямар вэ? Ингэснээр наад захын цугларч уулзах, ямар нэгэн юм тохиолдоход заавал нэг нь кассны ажил хийж өөрийгөө зовоохгүй, нөгөө нь бас боломжгүй байдаг уг нь 2,3 хоночихвол болгоно л доо гэж дотроо шаналахгүйгээр бололцоотой үедээ данс руугаа мөнгөө шилжүүлээд...
Тэгээд хаана ямар банк, хэдэн төгрөг ороод, хэдийг юунд зарцуулав, үлдэгдэл хэд вэ гээд бүх мэдээлэл нийтэд ил тод байг. Блог дээр сар сарын тайланг нь гаргасан ч болохгүй гэх газаргүй байх..
Энэ талаар Батка, Даваа мэтийн хүмүүс анхаарлаа хандуулж ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдвөл зүгээр юм уу гэсэн бодолтой байна.
Та нар бас санаа оноогоо бичээрэй.
Олны санал оломгүй далай бөлгөө :)
Subscribe to:
Posts (Atom)