Жижигхэн гацуурхан өвөл хүйтэн байна даа
Тэртээ ойгоос гацуурхныг гэртээ бид нар авчирлаа
Олон янзын тоглоомнууд ондоо газар өлгөлөө
Урамтайяа хөгжилтэйеэ угтацгааяа шинэ оноо...
За ёлкоо засчихлаа, сүүлийн хэд хоног европ даяар сүүлийн арав хорин жил ороогүй их цас ороод гэрээс ч гарах хэцүүхэн л байлаа. Гэхдээ гоё цас мөстэй өвөл болж байна аа, яг л монгол шиг том том цас хаялаад л. Аз болж өчигдрөөс тэнгэр онгойж жоохон хайлж байх шиг байна. Тэнгэр онгойсныг далимдуулж хурдхан гарч нэг гацуур олж ирлээ. Охин маань бөөн баяр, хөөрөөд л, энд ч нэг тоглоом өлгөөд тэнд ч нэг тоглоом өлгөөд л. Хүүхдээ хөөрч байхыг нь хараад бага нас санаанд ороод.
Бага байхад 12 сар гарвуу үгүй юу л ёлкоо гаргаад ах эгчтэйгээ нийлж байгаад дур мэдээд засчихдаг байж билээ. Тэгээд хураана гэж байхгүй, бараг л худалч хүнд 2 сар хүргэж байж арай гэж үглүүлэн байж дурамжхан буцааж хураадаг байж билээ.
Аав ажлаасаа ирэнгүүтээ шууд мөнгө гаргаж ирж ёлкон дээр тавьж мялаагаад л, орж гарсан хүн болгон ёлкон дээр мөнгө тавиад л, өнөөхийг нь ёлк дуусангуут хамгийн багаараа би бүгдэнг нь хамдаг байсан санагдаад байна. Гэснээс ингэж ёлкон дээрээ мөнгө тавьдаг ёс хаанаас гарсан юм бол анх? Оросууд ингэж мөнгө тавьдаг юм байх даа?
Манай ёлкны тоглоомууд дотор янзан бүрийн хэлбэртэй, өвлийн өвгөн, цасан охид, элдэв янзын хэлбэр дүрстэй тоглоомнууд их байдаг байсан. Тэр болгоноор нь янзан бүрийн дүрд оруулаад л өдөржин тоглочихдог байж билээ. Ёлкон дээгүүрээ хөвөн цацна, (одоо хүртэл би хөвөн цацдаг, охиндоо заагаад өгчихсөн чинь сая энэ модон дээр бас баахан хөвөн цацаад байна лээ). Бас фосфортой тоглоомуудын фосфороор нь гараа сайн үрээд гэрлээ унтраагаад харанхуйд харвал яс нь тодорч харагддаг гээд хэн нэгнээс нь сонсчихсон чинь хамаг фосфортой тоглоомуудаа гараа цус шүүртэл нь үрээд үрээд яс харагдаагүй юмдаг.
Ёлкныхоо модны доогуур бас хөвөнгөөр битүүлж байгаад хагарсан ёлкны тоглоомуудаар бас бус чихмэл тоглоом тавьж гангална. Ёлк засах болгонд нь догдлоод л нэг их гоё үлгэрийн ч юм шиг санагддаг байж билээ. Тэгээд л цонхоороо орой харж байгаад л тэр айл ёлкоо засчихаж, энэ айлын ёлкны гэрэл нь анивчдаг юм байна этэр гээд л.
Манай ёлкны гэрэл анх анивчдаггүй байсан, тэгсэн эгчийн танил нь анивчуулдаг болгож чадна гээд, өдрийн гэрэлний нэг бөөрөнхий хар юмыг гэрлэн дунд нь хавчуулж холбоод залгасан чинь нээрэн анивчдаг болж билээ. Бүх юмыг монголчилно оо гэж. За тэгээд та хэд ч гэсэн ёлкоо засдаг байсан үеийнхээ дурсамжуудаа бичээрэй.
Бичээрээ гэснээс аягүй бол монголд ч хүмүүс нэг ёлкноос нөгөө ёлк руу хэсээд завгүй байгаа байх даа бодвол. Бүгдээрэнд нь удахгүй блох зул сарын баярын мэнд хүргэе ээ!