Thursday, March 18, 2010

Багш нар

Манай сургууль чинь тухайн үедээ л тэргүүний гэгддэг алдар цуутай сургууль байлаа. Олон арван тамирчид, эрдэмтэд төрсөн нь багш нарын маань нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой. Ардын сургуулийн алтан босгыг мөлхөж биш алхаж орсон тэр өдрөөс эхлээд л бүхэл бүтэн 10 жил эдгээр хүмүүсийн гарт нухлуулсаны үр дүнд энэ муу бөндгөрт хангалттай зүйл үлдсэн гэж баярлаж явдаг. Тухайн үед нийгэм өөр байсан ч юм уу багш нар ажилдаа дээд зэргийн үнэнч хичээнгүй, хүүхдүүдийнхээ гэрээр хүртэл очиж аав ээжтэй нь уулзаж танай хүүхэд тэглээ ингэлээ гээд явдаг байлаа шд. Яагаад баахан багш нар яриад унав гэхээр Баткагийн авсан зурагнууд дотор багш нарын зургийг шилэн самбар нэвтлэн авсан ийм зурагнууд байсаныг олж харан бөөн баяр болсон юм. Зарим нэгэн багш нарын зүсийг нь таниад байгаа хирнээ нэр ус нь өгөр толгойд орж ирдэггүй ээ. Та бүгд тусалж тэр тэр гээд нэрийг нь хэлээд өгөөрэй. Ингээд миний бие нугаларсан өнцөг буланг нь тэгшлэн эзнээс нь асуулгүй блогтоо оруулчихлаа.Урд эгнээнээс уртаашаа 3 багш л таниж байна:
Хамгийн баруун талын эмэгтэй багш манай ангид хөдөлмөр сургалт заадаг байсан багш мөн шиг байх юм. Нэр нь орж ирэхгүй юм, юутай ч охидуудад оёдол нэхмэл зааж бариад, нэг удаа хөдөлөмөрийн хичээл дээр бүх хүүхдүүдээр хоол хийлгүүлж анги дээр авч ирж нийлүүлж идэж байсан санагдаад байдаг юм.
Түүний хажууд биднийг 4-т ороод дааж авсан ангийн багш Лхагваанаа маань сууж байна. Яасан залуухан байсан юм бэ дээ. Сууж байгаа нь хүртэл их донжтой, дээд зэргийн цэвэрч, яг л нэг нийтлэг сэхээтэн хүний дүр төрхтэй. За тэгээд багштай холбоотой олон зуун дурсамж манай хэд нэмж бичнэ биз. Бусдадаа боломж олгоё.
Лхагвасүрэн багшийн дэргэд Батхүү багш. Биеийн тамир заадаг байл уу даа, юутай ч манай ангид яг хичээл орж байсаныг санахгүй байна. Сургууль даяар лав их нэртэй багш байлаа. Сайн хичээл заадгаараа ч биш байх, элдэв янзын хэл аманд их өртдөг байсан шиг санагдаж байна.
Голын эгнээнд:
Манай муу багын найз ГС-ийн маань ээж Ганчимэг багш манайд физик ордог байсан санагдаж байна. Хичээлээ их гоё сонирхолтой заана, юутай ч би физикт их дуртай болж байж билээ. Үе үе реферат бичүүлнэ, баахан бодлого бодуулна гээд л.
Дэргэд нь зогсож байгаа Жимсээ, Должмаа багш 2 ыг бол таниад байгаа юм. Манай ангид ордоггүй байсан ч энэ хоёр багшийг танихгүй хүүхэд бараг байдаггүй байсан байх. Гоё багш нар байж билээ. Сүүлд Должмаа багшийн бага хүү нь манай хотод доктор цол хамгаалаад нутаг буцсан. Хүүгээ энд байхад нь хэд хэд ирж байсан, би очиж золгодог байж билээ. Манай ахын ангийн багш нь байсан болохоор манай гэрийнхэнийг их сайн танина, дээрээс нь манай аав багш байсан болохоор бүр ч илүү танидаг байв. За аав нь сайн уу гээд л, сургуулийн тухай их ярьдаг байв.
Жимсээ багш бас л манай эгчийн ангийн багш байсан болохоор Жимсээ багшийн талар их юм сонсдог байлаа. Юутай ч бахархмаар сайн багш нар шүү.
Должмаа багшийн дэргэд байгаа Цэнд багш мөн үү? Би буруу санаагүй бол бас физик ордог байл уу, эсвэл газар зүй родог байл уу? Яг санадаггүй ээ. Юутай ч их хатуу багш байсан санагддаг юм. Хүүхдүүдтэй нэг их дотносохгүй, түс тас хичээлээ заачихаад л гараад явдаг. Гэхдээ бас муу багш бол биш байсөөн.
За тэгээд хамгийн буланд байгаа биеийн тамирын багш бас Батхүү бил үү? Манай ангид биеийн тамир ордог, нэг удаа зааланд хичээл орох гээд байсан манай ангийн ГЗ үймүүлээд байл уу даа, яг юунаас болоод уурыг нь хүргэчихсэн юм, юутай ч уурласандаа гартаа атгаж байсан монгол цоожийг шидчихсэн чинь хөмсөгийг нь оноод сэтэлчихэж байж билээ. Яаж нүд амыг нь оноод сохолчихоогүй юм. Сүүлд эмнэлэгт байхад нь очижэ ргээд уучлалт гуйж барьж байсан санагддаг юм, аймар шүү.
Арын эгнээнд хөдөлмөрийн багш билүү, цэрэгжилтийн багш байл уу, Наран гээд би зөв санаж байна уу? Тэрний дэргэд манай Д-О ийн аав Гонгор багш зогсож байх шиг байна. Тооны багш, их чанга, гэхдээ чансаатай заадаг байсан санагддаг юм. Үе үе их уурлаж хүүхдэд гар хүрчихдэг байсаныг эс тооцвол мэргэжилдээ ур чадвартай, ёстой мундаг багш. Гэснээс манай Д-О аавтайгаа яг адилхан болчихсон байна лээ. Яг аав шүү.
Гонгор багшийн дэргэд зогсож байгаа Санжаа багш мөн үү биш үү? Мөн бол бас л манайд математик ордог байсан. Мөн ч их ширээ тойрч хөөцөлдсөн дөө. Бид хэд л их бөөрөлхдөг байсан болохоос тун сайн хичээл заадаг байлаа.
Хажууд нь байгаа өндөр багш чинь хөдөлмөр сургалтын багш байсан шиг санагдаад байна. Мөн үү биш үү? Хөдөлмөрийн хичээл дээр мод, ялтас төмөрөөр янзан бүрийн юм хийлүгүүлдэг байсан санагдаж байна. Би ч гар урлалын зүйлдээ сайн биш байсан болохоор хөдөлмөрийн хичээл дээр ёстой л гарын дүйтэй хүүхдүүд нь цоорч байгаа юм чинь, хэхэ.
Хажууд нь зогсож байгаа шар багш чинь шугам зургийн багш Төмөр...хэн билээ, мөн шиг байх юм. Зургийн хичээлд дуртай байсныг хэлэхүү, их идэвхитэй оролцдог байсан санагдаж байна.
За тэгээд бусад багш барыг нь үнэхээр санахгүй юм, туслаарай нөхдөө.
За Маруся багш бол бага ангийн хичээлийн эрхлэгч байсан санагдаж байна. Чанга багш даа ёстой. Яагаад ч юм хүүхдүүд гөл авдаг байж билээ энэ багшаас.
Энд эрэгтэй багш нарын зураг бас байна.

17 comments:

СГ said...

тэр багш чинь чиний хэлдгээр хөдөлмөрийн багш мөөн, оюунчимэг гэдэг, манай бусад багш нараас арай ахимаг настай нь байсан, гэхдээ олон сонин юм хичээл дээрээ ярьж өгдөг, их л гоё хүн байсан санагдаж байна, нэгг их уурлаад загнаад байхгүй мөрт хүүхдүүд үгнээс нь гардаггүй л байсан санагдаад байна.хойд солонгосын хүүхдүүдийг монголздд асрамжийн газар байлгахад нь тэнд багшаар ажиллаж байсан, тэгээд дараа нь ардчилсан солонгосын урилгаар тэнд очсон гээд л ярьдаг байсийнш. Тэр хүнээс л анх удаа солонгост хүмүүс нийтээрээ өглөө 5 цагт босоод гудам талбайгаа /цементш дээ/ щеткоор угаадаг, айлууд нь хөшиггүй байдаг гээд л сонин юмнууд сонсож байв дөө,

Зулаа said...

Цэнд багш чинь түүх ордог байсан биз дэ, зургийн багшийг Төмөрбаатар гэдэг байха манай байранд гэр нь байдаг байсан. Одоо ч тэндээ байдаг юум шиг байна лэ. Хааяа тэнд очихоор таардаг ш дэ.

Зулаа said...

Аан бас урд эгнээний нөгөө захад нь сууж байгаа багшийг Мөнх-Очир гэдэг байсан шиг санаж байна. Бас л түүх ордог байсан. Манай ангид 5-ын түүх орсон байха мөн бил үү.
Цэнд багш болохоор 6-8 ангид түүх орсон уу, ямар ч байсан 8 анги төгсөх шалгалт өгч байснаа санаж байна

Batka said...

Дууны Янжин багш байна тэр Цэнд багшийн дэргэд, Санжаа багш биш байна, түүний зураг энд алга Зул чи урагшаа суу гээд л намайг их урагш нь суулгах гэж үздэг байж билээ. Аймаар том мод барьж орж ирнэ. Костюм нь аймаар цэмцгэр, цэвэрхэн хувцаслана, үсээ долгионтуулж самнадаг, Миний хайртай багшийн нэг шүү.

БЭ said...

СГ---> аан тийм, нэг Оюун...гэж орж ирээд байсан юм, бүтнээр нь санахгүй байлаа. Намуухан хоолойтой нэг тийм намбалаг хүн байсан санагдаад байна. Тэгээд солонгост багшилсан гээн үг үү мундаг л байна шд.

Зулаа---> Аан нээрэн түүх шдээ, би ч гаран гаран болж байна аа. Нэн шинэ түүх, ниндэрвааний түүх гээд байдаг байл уу ккк. Юу ч гэсэн үг юм бүү мэд.
Зургийн багш нээрэн Төмөрбаатар, малийсан шар нөхөр байдаг байж билээ. Тэр багшийн хичээл дээр онц авдаггүй хүүхэд байгаагүй байх аа тэ, дүн тавихдаа их сул гартай байсан шиг ккк.

Зулаа---> 5-р ангид уул нь би 12-т байсан даа, энэ багш зааж байсныг санахгүй юм, эсвэл мартчихсан юм байлгүй. Нэр нь бол үнхээр мэдэх ч гүй юм байна. Эсвэл намайг шилжсэний дараа 6-д орог байсан юм болов уу?

Батка---> Янжин багш мөн үү, их залуухан байсан байна шүү, би танисангүй, энэ юун багш билээ тэрэг гээж эргүүтэж байгаад. Мундаг багш тиймээ. Санжаа багш биш юм уу тэр үсээ толийлгосон хүн?

СГ said...

энэ зурган дээр 1-р группд орос хэл ордог байсан наранцэцэг гээд нэг гоё багш алга байна тээ,г-ийн ангийн багш байсан..
бас манай муу модон батаа ч тэр

Хулан said...

Батхүү багш нэг хэсэг биологи ордог байгаагүй юу. Номон дээрх хүний биеийн эрхтнүүдийн зургийг нэгд нэгэнгүй зурсаар байгаад дэвтэр үү? ном уу? гэж андуурахаар болгодог байжуу. Бас давхар хичээлийн эрхлэгчийн ажлыг хийдэг байсан бил үү дээ. Хааяа ажилдаа дарагдахаараа тэддүгээр хуудасны тэддүгээр зургийг зураад текстийг нь бич гээд гараад явчихдаг. Бид хэд ангиас гараад явахад нь эрх чөлөөгөө эдлээд ура хашгирдагсан. Би андуураагүй байгаа?

Хулан said...

Батхүү багш нэг хэсэг биологи ордог байгаагүй юу. Номон дээрх хүний биеийн эрхтнүүдийн зургийг нэгд нэгэнгүй зурсаар байгаад дэвтэр үү? ном уу? гэж андуурахаар болгодог байжуу. Бас давхар хичээлийн эрхлэгчийн ажлыг хийдэг байсан бил үү дээ. Хааяа ажилдаа дарагдахаараа тэддүгээр хуудасны тэддүгээр зургийг зураад текстийг нь бич гээд гараад явчихдаг. Бид хэд ангиас гараад явахад нь эрх чөлөөгөө эдлээд ура хашгирдагсан. Би андуураагүй байгаа?

Хулан said...

9-р ангид орох жил сонгоны ангиуд нээгдэж Цэнд багш нийгмийн сонгон, Мөнхжаргал багш химийн сонгоны ангийг дааж авахаар болов оо. Бүх сурагчид нийгмийн сонгоны ангид ороод хуваагдаж эхлэв. Тэр үед "БЭГУНЦО" ч бил үү Жич:Ука дэлгэрэнгүй мэднэ дээ бичнэ биз дээ. Охидын шинэ фракц үүсч тэд бие биеээсээ салахгүй нийгмийн л сонгонд орно гээд гагнасан гинж шиг зогсоод салдаггүй шүү. Үлдсэн охидуудад тэд шууд нам цохилт өгч химийн сонгонд орохоос өөр зам үлдээгээгүй юм даа.Тэрнээс биш миний химийн хичээлд дуртай гэж юу байхав дээ. Менделеев ахыг ч сайн танихгүй юм чинь. Хэхэ

happiness said...

Энэ хамгийн сүүлийн эрэгтэй багш нарын зурган дээр тэр голд нь сууж байгаа нь биеийн тамирын их сайн багш байсан. Нэрийг нь санадаггүй.

Нэлээн сүүлд нэг тамирын эмэгтэй багш хичээл ордог болсон чинь амьдралдаа анх удаа биеийн тамирын хичээл дээр шинэ дэвтэр нээж үзэж байлаа. Тэгээд л 48 тоот дасгал их заадаг, намайг хийхээр алиа салбадай шиг гээд 3 тавичихдаг байсан.

Хөдөлмөрийн тэр эмэгтэй багш чинь их гоё хүн байсан. Энэ багш дээр байх аа, дүн гарах болоод оройжингоо гэртээ амарханаар нь тал нь улаан, тал нь цэнхэр бөмбөг хатгасан чинь өмдтэйгөө цуг оёчихсон, баларсан юм болж байсан шд.

БЭ said...

4-р ангид анх модон батаа орос хэл зааж байсныг санаж байна уу? нэг нэгээр нь гаргаж ирж байгаад л што это? это книга этэр гээл ккк

Anonymous said...

ariin egneenii zuun zahiin bagshiig Batsuh gedeg.bieiin tamiriin bagsh.nileen deer ungursun doo.tuunii hajuud tseregjiliin bagsh Naran(suuld bieiin tamir ordog bsan)tegeed Gongor bagsh.Togtoosuren bagsh(bieiin tamir)Batchuluun bagsh(bas l bieiin tamiriih)Tumurbaatar bagsh(zurag)

Anonymous said...

Bathuu bagshiin hajuud Dambaa bagsh bna(hudulmur ordog bsan)

davaaochir said...

dund egneend Yanjin bagsh,Tsend bagsh,...............,Jimsee bagsh,Ganchimeg bagsh,Oyun......(hudulmuriin bagsh),.........neriig n martjee(yamar ch bsan bieiin tamiriin bagsh.hundiig urgultiin olon ulsiin hemjeenii master bh shuu)

Anonymous said...

uvur egneend Tumur-Ochir bagsh(Bataa bagshiin ehner),............bas l neriig n martaj(hudulmuriin bagsh),Namsraijav bagsh,Dambaa bagsh,Bathuu bagsh,angiin bagsh Lhagvasuren,Oyunchimeg bagsh

БЭ said...

хөөх, чи ямар мундаг санаж байна аа нэрсүүдийг нь, нээрэн тийм шдээ, батаа багшийн эхнэр төмөр-очир багш манай ангид ордог байсан. нэг их хамраа ухдаг багш байж уу, би урд суудаг байсан болохоор үнэн гүцүүтэй байдаг байжүлээ.

СГ said...

лайтай санаж байнаа, би лав олны танил хэдийг л гэхээс бусдыг нь санахаагүй их зовж байнаш