Tuesday, March 27, 2007

Найз

Энэ миний анхны блог бичлэг, энэхүү блогийг би өөрийн найзууддаа зориулж байна. Яагаад заавал найзуудыг онцолж байна вэ гэвэл, миний бодлоор, хүний амьралд тохиолдох баяр гуниг, зовлон жаргал, өгсөх уруудахын алинд ч "найз" гэдэг хүн л үргэлж бидний дэргэд байж нулимсыг арчиж, инээдийг хөөргөж байдаг. Мэдээж ээж, аав, эгч дүүс гээд та бидний төрхөөс заяасан дотно хүмүүсийг би мартаагүй л дээ. Тэд нараас маань ялгаатай нь найзууд бидэнд төрхөөс заяадаггүй бөгөөд амьралын ээдрээтэй замын уртад жинхэнэ хүн чанарын шалгуураар та бидэнтэй амьдралын эцсийн мөч хүртэл үлддэг ховорхон үнэт хүмүүс гэж би хувьдаа тодорхойлдог юма. Тиймээс энэхүү бяцхан блогоо найз нартаа зориулахаар шийдсэн юм. Та эндээс миний найзуудын тухай мэдээд зогсохгүй бас амьдралын баяр гунигын талаар бодлуудын минь унших болно. Тэгээд өөрсдийн бодлоо хуваалцана гэдэгт гүнээ итгэж байна.

2 comments:

БЭ said...

yeah baby, chinii zov shuu, blog chidiin egneend orj buid bayar hurgey, ih goyo sedev olson baina shuu, sain naizuud gedeg sain naizuud heveeree l ulddeg yum shuu, yag biden hed shig, hehe1 za olon goy zuils bicheerei, amtarhan unshihaar shulsee goojuulaad suuj baiya.

Anonymous said...

5 шар нэртэй 5 шар байшин одоо хэрнээ хэвээрээ. анх харж байгаа хүн бол энэ сэвсгэр байшин хэдэн оных вэ гэх байх. гэхдээ 5 шарыг тойрсон зүггүй хэсэг хүүхдүүд одоо даанч тэнд үзэгдэхээ байж. энэ сэвсгэр байшин бидний гэр гэж хэлэхээ байж