Thursday, March 4, 2010

Манай ангийнхан

Зангад гуайн дуулсан ийм нэг дуу байдаг бил үү?

А үсэг хамт заалгаад
Аргын тоо зэрэг зурсан
Зүггүйхэн багын хэдэн нөхөд минь
Зүрх сэтгэлд үргэлж хүүхэд хэвээр явдаг

Хүүхэд гэхэд сонин байгаа ч
Хүний чихэнд содон дуулдлаа ч
Наадаж өссөн багын нөхөд минь
Насаараа нэгэндээ ангийн хүүхдээ

Аяны шувуу шиг он жилүүд
Ар араасаа нисээд өнгөрсөн
Уралдаж тоглож өссөн болохоор
Уулзахад тэд минь дандаа хүүхэд хэвээр байдаг

Магтаал зэмлэл алинд нь
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь гэнэтхэн таарахад
Хэнзхэн насны дурдатгал сэргээд ирдэг

...Нэг билүү хоёрдугаар ангид л байсан байх. Нэг удаа аавынхаа гараас хөтлөөд гурав дөрөвдүгээр хорооллын тэнд алхаж явтал нэг хүн манай аавыг их л танимхайран хүрч ирээд л мэнд усаа мэндэлцэн сүйд майд болох юм. Хэсэг юм ярилцаж байгаад тэр хоёр салаад, сүүлд автобусанд суусаныхаа дараа ааваас би "саяны хүн хэн бэ?" гэсэн чинь "аан, манай ангийн хүүхэд" гэж авсан. Миний инээд хүрээд, "ийм хөгшин ангийн хүүхэд байдаг юм гэнэ ээ..." хэмээн ээрч муурч унасаар өнгөрч билээ. Яагаад ч юм одоо ангийн хүүхэд гэхээр л нөгөө аавтай явж байсан дурсамж санаанд бууж ирээд байдаг юм.
Үүн шиг л ангийн хүүхэд ангийн л хүүхэд хэвээр үлддэг гэдэгийг тухайн үед балчир ухаандаа ойлгохыг ч хүсэхгүй явж дээ.
Зиа ингээд ангийн андууддаа 3 сарын 6-д сайхан уулзалдаад, багш дээр очоод зөндөө олон зураг хөрөгнүүдээ авaхуулаад, хүүхэд насаа дурсаж байгаад ирээрэй гэж захия. Бас уулзсан хүүхдүүдийн эмайл хаягнуудыг цуглуулахаа мартав. Олон сонинтой, сайхан бичлэг дараагийн удаа оруулаарай.
Аан тийм, алс хол хүний нутагт суугаа хэдэн нөхдүүд бид хэдээс томоос том мэнд хүргэхээ мартуузай. Үргэлж энэ дотор(цээж рүүгээ заав) та хэдийнхээ дүр зургийг хүүхэд чигээр нь хадгалж явдаг юм шүү.

16 comments:

happiness said...

Аяыг нь сонсоод санах болов уу гэхээс үгийг нь уншаад санаанд буудаггүй ээ.

Уралдаж тоглож өссөн болохоор
Уулзахад тэд минь дандаа хүүхэд хэвээр байдаг

Магтаал зэмлэл алинд нь
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь гэнэтхэн таарахад
Хэнзхэн насны дурдатгал сэргээд ирдэг

гээд л гоё үгтэй юм.

Харин тэр уулзалтын дараах сонин ихтэй бичлэгийг хүлээж ядан сууна даа.

БЭ said...

Зураг үзэх юм сан, хэн хэн яаж өөрчлөгдсөн бол? Тэр, тэр...бас тэр...20 гарам жил уулзалдаагүй хүмүүс хүртэл ирэх сураг гараад байгаа. Энэ блогийн ачаар сүүлийн үед маш ховор хүмүүстэй эргэж уулзалдан(мэдээж виртүэлээр) сайхан байгаа шүү.
Ука, хоёулаа бас эндээ уулзалт зохион байгуулдаг ч юм билүү, та хэд нэг манайх руу зүглэнэ байгаа. ккк

davaa.l said...

маргааш хурдан болоосой гээд тэсч ядан хүлээж байна шүү. Өнөө орой ч нойр хүрэхгүй байхаа. Батка, Даваа-Очир 2 маргааш зураг авна. Олон зураг оруулах байх аа. Зарим өгүүлбэрийг жижгээр эхэлцэн байна ш дээ одоо намайг сарангэрэл (өө бас жижгээр эхэлчихлээ) загнана аа. ( намайг дааж авч байсын )

D.L said...

uka nyamzayatai yarisan uu

happiness said...

holboo barij chadaagui l baina

БЭ said...

нүүрээ угаагаад, нөгөө хувцасаа өмсөөд очдым шдээ даваа минь, ккк

Anonymous said...

uka sain uu burmaa bna tanai angi vneheer goy yma bvr ataarhchihlaa chi mini yu hiij bna da so saihan nuguu hedtei holbootoi yu

Даваа.Л said...

яаая манайхан сайхан байсан шүү. гадаадад байгаа хэд атаархаж байна уу хэхэ өнөөдөр манай хэд зурагнуудаа оруулах байх аа. их ховор ховор хүмүүс ирцгээсэн. бага ангидаа шилжээд явсан гэх үү дээ.

Anonymous said...

даваа чи болиорой, хүн энийг чинь уншаад намайг нэг аймаар юм байдаг гээд л бодийш дээ,тэгээд ч та нарын тэр өдөр хэлсэн зоддог энэ тэр гэсэн чинь мартагдаагүй шинэхнээрээ, сэтгэл эмзэглүүлсэн хэвээрээ л байгаа шүү

БЭ said...

хэхэ, чи хэн бэ? юун зоддог, юу болсын, яасын ийсийн?

хурдан бичлэг, зураг оруулалдаа.

за бүгдэд нь мэнд шүү.

Anonymous said...

4-р байрны 4-р орцны нэг давхарт байсан охин байна.аймаар зодооч

БЭ said...

өө сайн уу, ямар сонин хүн бэ? ажил амьдрал тавлаг биз дээ?

майл хаягаа илгээгээрэй хө! би өдрийн цагаар ажил дээрээсээ мэссэнжэр лүүгээ ер орж чадахгүй байна ээ. чадвал майлээр зураг илгээгээрэй.

жич: даваа одоо хүүхэд яагаад гомдоогоод байна аа, уучлалт гуйгаарай хэхэ.

«Ребята, давайте жить дружно»

БЭ said...

өө майл хаягаа үлдээхээ мартчихаж, сори.

tse_bat_erdene[at]yahoo.de

энэ шүү

Anonymous said...

c_tseren@yahoo.com миний хаяг шүү, нөгөө зодоочийнх чинь шүү, би та хэдийг бүгдийг нь бүртгэсэн санагдаад бхийн

Anonymous said...

аймаар дарамттай хэлэх юм аа. санагдаад байхын хэхэ

СГ said...

хөөх би өнөө өгдөө хөвгүүдийн үүрээд байдаг байсан офицер цүнх харлааш, нээх удаан уулзаагүй сайн ианилтай уулзах ч шиг, хараад л баймаар, илээд ч авмаар... /хахахаха/