Wednesday, March 17, 2010

25 жилийн дараахь дурсамжууд...

Бүлгийн ажил
...Одооны хүүхдүүд ийм юм хийдэг эсэхийг бүү мэд, бидний үеийнхэн л лав 7 хоногт 1 удаа бүлгийн ажил зохиодог байлаа,\ ангийн ажил энэ тэрээс шал өөрөө, ангийн ажил дээр бол Л багш та нар тийм ч байх ёстой, ийм ч байх ёстой гээд л үглэдэг болохоор би л лав дургүй байсан,\ тэр нь өөрөө бас лайтай утга учиртай сэдэвтэй, сүртэй сайхан юм байх ёстой л доо. энэ ажлыг чинь У бид хоёр нугалдаг байлаа даа, хичээл тараад ангидаа үлдэж хийх юм уу, эсвэл У-гийнд эсвэл манайд, эсвэл пионерийн танхимд \бүлгийн дарга, сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга\У-гийнх\ гэсэн сэтэр чинь харин өглөө хичээл орохоос өмнө сургууль руу ороход даанччиг хэрэг болдог байваа\ нэг анги нэг л бүлгэмийн зөвлөлийн гишүүнтэй байсан бөгөөд манай У тэр нөхдүүдийн дарга нь байлаа.өглөө эрт хичээл орохоос өмнө сууж байгаад төлөвлөгөө энэ тэр гаргаж байгаад нухацтай юм болдог байв даа. Одоо санахад голдуу л У-гийнд очдог байсан санагдах юм. А4-ийн цаасыг 4 хувааж байгаад бүлгийн ажлын төлөвлөгөө хийгээд тэрнийгээ пионерийн удирдагч Долгорсүрэн багшаар батлуулна аа болоогүй. Гадна талд нь хүрээ мүрээ татаад бяцхан номорхуу юм болгоод одоогийнхоор бол баргийн курсын ажлыг дагуулахгүй сайхан болгоно доо, тэгээд л дотор нь 45 минутаа яаж яаж зарцуулах талаар:
Төлөвлөгөө
1.
2.
3.
4.
гэж байгаад л хийх ажлаа жагсаагаад л, өөрснөөсөө бас жоохон зайлуулах гээд үзнээ, хийх ажлуудаа энэ тэр салааны дарга явуулна гээд хүнд даалгаад өгчихдөг байлаа гэж.
ер нь бол ямар ч бүлгийн ажилд заавал хөгжөөнт тоглоом гэсэн хэсэг заавал байдаг байлаа. Нэг удаагийн бүлгийн ажил дээр сандал тойруулж эргүүлж эргүүлж байгаад зүүнд утас сүвлүүлсэн чинь БЭ түрүүлж сүвлээд, П хоцроод тэрэндээ шаралхаад "намайг арай л олон тойруулсан" гээд баахан гомдол ярьсан санагдаад байна аа.
Ер нь тэгээд нэгэнт өнгөрсөн юм чинь гээд л үнэнээ хэлж байгаан, яг үнэндээ бүлгийн ажил хийх гэж У бид хоёр их ядардаг байлаашд.Ямар нэг зохиосон юмаа дараагийн ажил дээр давталтай биш, шинэ шинэ сэдэв хэрэгтэй, тэгээд ч хүүхдүүд нэг л давтагдсан юм шиг санагдвал шууд л "өө, больё, энэ чинь тэгсэнш дээ" гээд л нам унтраагаад хаячихдаг болохоор одоогийн хэллэгээр бол их л эрэл хайгуул хийж, өөрийгөө болоод өрөөлийг онгичиж байж хийдэг байсийм.
Одоо та хэдийн хэлээд байгаа "хогийн" гээд байдаг фракцийнхан л эсэргүүцэж энэ тэр гэхгүй бол, ер нь аятайхан, тэр хэд тэгээд л энэ чинь түрүүчийн ажил дээр хийсэнш дээ гээд л эхэлбэл манай бүлгийн ажил ёстой нэг эх захгүй хаанаа юу нь болоод байгаа нь ч мэдэгдэхгүй шахам юм болноо. Гэхдээ л мань хоёр чинь захиргаадаад сурчихсан, нөгөөдүүл нь ч загнуулаад дасчихсан юм болоод бас ч гэж учиртай, жаахан дуугаа өндөрлөж хашгирч байгаад ямар ч байсан эхэлсэн юмаа дуусгаад л таардаг байсаан. Тэхдээ хүн чинь алдаанаасаа үргэлж л сурч байдаг амьтан юм чинь дараагийн удаагийн бүлгийн ажил дээр нөгөө эсэргүүцээд хүн уруу татаад байсан нөхрөөр чинь аль нэг хэсгийг нь хариуцуулаад хийлгэчихээр яг тэгж цуглаан зохион байгуулаач, та нар чимээгүй бай гээд л гүйж байгаа юм чинь. гэх мэтчилэнгээр явдаг байвш.Тэгээд тэмцээн уралдаанд түрүүлсэн нөхдүүдийг чинь хоосон яаж суулгахав гээд л 12 хуудастай дэвтрээр ч шагнах шиг болно доо, \У, бид хоёр ээлжлээд л гэрээсээ дэвтэр аваад байдаг байсан\ Тэгж тэгж 45 минутаа дуусгаж аваад нөгөө мундаг төлөвлөгөөнийхөө хамгийн сүүлийн "Биелэлт" гэсэн хуудсан дээр тийм тэмцээнд тэр салааны тэр түрүүлэв, тэр түрүүлэв гэж бичээд нийт төдөн оноогоор тэддүгээр салаа түрүүллээ гээд дуусгадаг байваа. Маргааш нь билүү, дараа долоо хоногийнх нь 1 дэхэд билүү ПАУ-гийн өрөөнд сургуулийн бүлгэмийн зөвлөлийн хурал болохоор нөгөө хийсэн юмаа яриад нэг санаа амардаг байлаа гэж, тэхдээ бид нар 5 ангид байсан хэдий ч дээд ангийнхний дор орно гэж байхгүй л байсийм дөө.

14 comments:

happiness said...

Ёстой сонин, содон дурсамж байна. Нээрэн одоо бодоод байхад хүүхэд гэлтгүй тэрүүхэндээ хийх ажил ихтэй, хөөрхөн юм, юм сэтгэх гээд үздэг байж дээ.
Бүлгийн ажилд бэлтгэж цаас хайчилж суухдаа ширээний бүтээлэг давхар хайчлах, гарахгүй болсон фламастрын хойно үнэртэй ус шахаад нөгөөх нь гоожиж юм хум завааруулах зэргээр бүтэлгүйтэх бас энүүхэнд. Открытка хайчилж бйгаад эргээд түүнийгээ эвлүүлэх тэмцээн зохиодог байсан. Одоо бодоод байхад энэ puzzle-г л монгол маягаар хийж байсан юм уу даа.
Баярлалаа, хэсэг зуур ч гэсэн тархинд минь "кино" үзүүлсэнд, :)

БЭ said...

Одоо бодохоор ичмээр дамшиг даа гэдэг шиг их юм байна аа. Гүй одоо яая гэхэв, дээрээс хий гээд тушаачихаар хийхээс өөр арга байдаггүй байж билээ. Ханын сонин хийнэ гэж бөөн юм болдог байж билээ.
Бас юу билээ, манай сургууль дотроо радиотой болоод, завсарлагаар нь анги болгонд нэг нэг өсгөгч өлгөчихсөн, түүгээр нь ангиуд ээлжлээд дуу муу дуулаад байдаг байсан санагдаж байна.

Аав аа хараарай, ээж ээ сонсоорой
Алтан номын үсгийг би ах шиг сайн сурсан даа

гээд цааш нь юу гэдэг билээ, нэг сонин дуу дуулаад байсан санагдаж байна.

СГ said...

...Аав аа, ах аа, алимаа гэхэд
А ордог тийм ээ аан,
Тийм тийм.
гээд л үргэлжилдэг байгаагүй юу

Л.Д said...

Ёстой сайхан дурсамжууд байна даа. уншсан чинь бүүр сэтгэл хөдөлчихлөө. Ангийн хөвгүүд та бүхэндээ эрчүүдийн баярын мэнд хүргэе. /зэвсэгт хүчний 89 жил/

Зулаа said...

Нээрээ тэр үед чинь эгч дүү 3 Урнаа гэж гарч ирлүү. Тэгээд
Үүрийн шувуудын жиргээ шинэхэн Үүлээ арчсан тэнгэр шинэхэн
Үлээх салхины амьсгаа шиэнхэн
Өглөө болгон дандаа шинэ
гээд их гоё дуулдаг,тэр нь манай сургуулийн радиогоор явдаг байж билээ. Энэ дуу их таалагдаж сураад амандаа дандаа аялаж явдаг байлаа нэг хэсэг

Batka said...

Огт мартагдсан дурсамж байнаа, нээрээ тийм юм их хийдэг, лайтай санагддаг байж билээ. Ханын сонин чинь толгой зураг гаргана, Орон бүхний пролетари нэгдэгтүн гэж заавал бичнэ, одооныхоор бол багаар ажиллах дадал, шинийг санаачлагч, юм хум зохион байгуулах менежментийн дадал олгодог байсан юм уу даа... Хэрэгтэй л эд бйаж дээ нээрээ

СГ said...

У, чамд германаас 12 өнгөтэй фламастр ирээд нэг хэсэг тийм бэрхшээлээс гарсан тээ

БЭ said...

Фламасытэр гэж нүдний гэм байжүүлээ. Үнэртэй ус чихнэ гээд л гэрт байсан хамаг Саша Наташа үнэртэй усыг дуусгачихдаг байж билээ. Бас үзэгний бэхээр их заваартана аа. Анги дээр ченрилиэр байлдаад л орой гэртээ ирэхдээ галтайсан юм орж загнууладг байжүүлээ. Аан нээрэн нэг удаа анги угааж байгаад яагад ч юм(бодвол өдсөн л бололтой) муудалцаад би уурандаа нүүр лүү нь угаалгын нунтаг цацчихсан чинь нүд рүү нь ороод, өнөөх чинь түүнээс болж алергитаад бөөн юм болж байж билээ. Аав ээж нь манайд ирж намайг загнаад л, ёстой балай. Одоо нэг уулзвал уучлаарай гэж хэлэхгүй бол аягүй бол хэлээгүй л тууж яваа.

БЭ said...

өө дашдэлэгтэй муудалцаад гэж бичсэн чинь нэр нь дээрхи сэтгэгдэл дээр орсонгүй.

Хулан said...

Хичээл эхэлхээс өмнө салаануудын дунд уралдаан зохиодог байгаагүй юу. Нэг удаа дууны тэмцээн зохиохоор болж Нямзаяа буруу харж зогсож байгаад нусны алчуур шийдэж дуулах хүмүүсээ сонгосон юм. Алчуур хэний хажууд унана тэр хүн дуу дуулах шийтгэлтэй. Би шилжиж ирээд удаагүй байсан. НЗ намайг сайтар харж байна шүү. Цаад санаа нь шинэ хүүхдийн авъяасыг үзэх байж л дээ. Алчуур ч миний хажууд уналаа. Нямзаяа Ука хоёрын төлөвлөгөө биелж баярлаж байна гэж жигтэйхэн. Би "Электрон жаалд тохиолдсон явдал" киноны дууг ичин барин нэг юм дуулж зогсоход ашгүй хонх дуугарч амь аварсан юм даа.

БЭ said...

хаха, хулангийн дурсамжууд нь үнэн хорхойтой шүдэндээ зуучихсан лайтай дурсамжууд байх юм аа.

Хулан said...

Яанаа хэнийг ч хорхойтой шүдэндээ зуугаагүй штээ. Харин ч тэгж өвтгөж өөрийгөө зовоож байснаас эмч дээр очоод бушуухан шүдээ авахуулчихдаг шүү дээ. Ёс зүйн хувьд алдаа гаргасан бол ангийн хурлаар орж засахад бэлэн шүү. Хэхэ

Anonymous said...

haniin soninii tolgoid tavag tavij bgaad buurunhii zuraad teriigee delhiin bumburtsug bolgoj budaad oron buhnii parill.itar nar negdegtun! gee l.tegee l eniig zur teriig zur geel chi bas ih daramttai sg-ee.pj

сг said...

пд-оо, би нээрээ тийм их дарамттай байсийм уу, уулзалтанд очсон чинь намайг бас тэгээд байсан
ханын сонины толгой бол яахав дээ, цаадах чинь өөрөө зурж чадахгүй юм чинь тэг ингэ гэхгүй юу