Friday, March 12, 2010

Бөөн баяр

Сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж ангийнхантайгаа уулзахаар сургууль руугаа алхлаа. Хоёр давхар хуучин сургууль гаднаасаа хэвээр сүндэрлэнэ.Хаалгаар ороод чигээрээ явах гэтэл хаалт хийгээд жижүүртэй болчихож. Асуулаа. 102 тоот ангид хэдэн сурагчид багштайгаа хичээл хийнэ гээд л орсон, баруун эргээд чигээрэй яваарай, чимээгүй байгаарай гэж харин хэлсэнгүй шүү. Ойртох тусам “хүүхдүүд”-ийн инээд чангарсаар. Хаалгаар орохоос нэг л имээлээ. Хачин догдлоод эхэллээ. Зориг орлоо шүү. Ороод харлаа. -3 \ хараа муудсан \ шилний цаанаас хэн нь хэн бэ гэдгийг хэлүүлэлтгүй танилаа. Багын төрх байна шүү, багын зан нь ч байна шүү. Инээж, ярьж байгаа яг хэвээрээ. Хорин хэдхэн нас нэмэгдсэн болохоос бусдаар ч цоглог байсан шүү манайхан. Хөвгүүд маань гар дээрээ сунахаа болиод том гүзээтэй, том том баавгайнууд болж. Аальгүй охидын шивнээ яриа хананы цаана үлдсэн юм болов уу? Намба сууж, айлын эзэгтэй болоод даруухан болж охидууд маань. За тэгээд муу хүн идэж ууснаа гэдэг ч яадгийн идсэээн, уусааан. Болор, Тайгер хоёр лайтай байсан шүү. Охидууд хайрлагдаж, хөвгүүд зангарагтай яваагаа нэг нэгээрээ нууж хаалгүй дэлгэж эхэллээ. Бүгдээрээ амьсгаа даран сонсч эхэлсэн. Ингээд өөрийн ойлгосноор нөхдүүдийнхээ намтаруудыг набор болгож бичлээ.
Чингис хааны удамт Батболд хүү
Банзан гитар, баргил хоолойгоороо
Охидыг уярааж байсан цаг саяхан
Одоо харин гадаадынханд
Охидоо алдахаас эмээдэг болж
Орж гарахад нь биеийг шалгаж
Чингис хааны буудалд санааширдаг болж
Тоонд дуртай Даваа-очир
Тооны багш аавтайгаа хамт
Азын дугаартай машинуудын дугуйг
Уралдаж тоолж харсаар байгаад
Дугуйны бизнес эрхэлдэг болж
Гурван очир ХХК-тай юм дагаа
Гомдолтой хүн байна уу гэж багш асуухад
Би Укад гомдолтой гэж Мөнхтөр хэллээ
Гомдлоо тайлж идсээр байгаад
Мах комбинатын үнэнч ажилчин болжээ
Хүч чадлын томъёон доор
Хүмүүжиж өссөн Гансүх
Банкны сандал дээр хүчээ үзнэ
Долларын ханштай хүчээ үзнэ
Сэргэлэн бас их сэргэлэээн
Сургуулиасаа салахыг хүсээгүй ч юм уу
Багш болох даалгавартай байсан ч юм уу
12-р сургуульдаа аварга сайн багш болж
Алдсан цагаа нөхөх болж
Мөнгөдөх дуртай Мөнх-оргил
Одоо ч мөнгөдөж тоглодог гэнэ
Өөр юм бодох үнэн завгүй
Хувиараа мөнгө хийгээд ёстой завгүй
Мистер болоод ч хүүхэд хэвээрээ
Боос болоод ч Батзул хэвээрээ
Банкны хаалгаар эргэж дэггүйтдэг байх
Блогоо уншаад уярч дэггүйтдэг байх
Багаасаа л эмч болохыг хүсдэг байсан
Алтанзул маань доктор болжээ
Ашгүй дээ биеэ үзүүлцгээе гэтэл
Хүн эмнэхгүй ээ битгий мөрөөдөцгөө
ТИС-ийн оюутнуудад газар эмнэхийг зааж байгаа гэдэг байгаа
Сэм ирж, сэм явдаг
Сэм сэм нэг хөвгүүн
Мэргэжлээ зөв сонгосон байна лээ
Мөнхбаяр “сэм” хэрэгтэй тэмцдэг прокурор болсон гэж байгаа
Ардын элчийн Ариунаа
Кинон дээрээ л бүтэлгүй нөхдөөс зугтсан
Амьдрал дээрээ харин эсрэгээр
Бүтэлгүй нөхдүүдээ хөөдөг хуульч болж
Орчлонгийн сайхан Минъяан
Гэртээ тогтоно гэж үгүй
Монгол Япон улсын хооронд
Орчлонгийн сайхныг судалдаг гэсэн
Эмээ өвөө нар шуугилдаад эхэллээ
Эх орны хишиг тарааж байгаа бололтой
Манай Даваа угаасаа өрөвч
Бүгдэд заавал хүртээж л таараа
Хотоор дүүрэн машин
Зам бөглөөд зогсчээ
Есөнчулууны автосервисийг тойроод
Наашаа ч үгүй цаашаа ч үгүй болсон юм байжээ

Хэн нэгнийг үлдээгээгүй байгаа? Аан нээрэн. Сайхан-уянга, Хаш-эрдэнэ, Сарангэрэл, Батдэлгэр, Янжинсүрэн гэдэг таван сайхан бүсгүйтэйтэй танилцсан. Дөнгөж танилцсан болохоор дөмөгхөн үг хэлж мэдэхгүй байна. Цэрэг аавыгаа дагаж энд тэнд тэнүүчлээгүй байсан бол би 6В-д биш 1В-д орж таван бүсгүйтэй чамгүй найзууд болохгүй юу. За үргэлжлээд. Дуулсаан, хоршсоон. Бүгдээрээ анхны хичээлээ, анхны хайраа дуулсан. Дуулж дуусаад багшаа амраахаар таксинд суулгасан. Харин далимд нь хэсэг нөхөд бултаж эхэлсэн, баригдахаасаа өмнө зам гараад голорч эхэлсэн. Үлдсэн нөхөд үргэлжлүүлж халуураад паркад байрлах “үсэргээний” газар руу явлаа. Бүжиглэсээн, үсэрсээн. Модерн токинг, ламбада, бони-м багын шүтээн дуунууд захиалсан юм шиг ар араасаа доргиож өглөө. Бүжиглэсээр байгаад цаг 03 болсоныг анзаарсангүй. Гэр бүлтэй гэдгээ бүгдээрээ саналаа. Нэг л салмааргүй байсан болохоор таксинд 6-уулаа км хүрэхгүй газар чихэлдэж явсан гээд боддоо. Махаа, Даваа хоёр багтаагүй үлдсэн нь яамай даа. Тэгээгүй бол ч шпрот болсон. Бөөн баяр сэтгэлд хурсан ч харих замдаа жоохон гунилаа. Ингээд л болоо.

Энэ бүхнийг бичсэн сэтгүүлч Хулан.

20 comments:

happiness said...

wow, Хулаан чи минь ямар ч авъяаслаг юм дээ? Яасан ч мундаг шүлэглэсэн юм. Уншихад урамтай, сайхан байлаа. Бас бусдынхаа тухай хангалттай сайн мэдээлэл авлаа.
Зураг үзээд сэтгэл их хөдөлсөн шүү.

БЭ said...

вөөв, яасан гоё бичээ вэ (бичгийн хэв нь(тэкст фонт) ч гэсэн цаанаа л нэг хуланлаг). хулангийн гэрт нь очиж зургийн альбумийг нь үздэг байжүүлээ. биднээ хдэн нөхөд хулангийн подезонд орох хүртэлээ махын хулигаанууд, хойд дэлгүүрийн атаманууд, сүүний дэлгүүрийн манаачууд гэх мэт олон бэрхшээл даван даван баатар цол хүртэх нь холгүй очдог байсныг маань мэдэхгүй л байх даа гэсэн.
нээрэн гоё мэргэжилтэй болсон юм байна, сэтгүүлч гээд чамд яг зохино оо. сайхан бичлэг оруулж нүдэнд харагдтал бичсэн байна, маш их баярлалаа.

Л.Д said...

Хөөе би суусан шүү. Есөө, Махаа 2 үлдсэн. Чи согтсон байна шүү ккк

БЭ said...

Би Укад гомдолтой гэж Мөнхтөр хэллээ

Мөнхтөр яагаад Укад гомдолтой юм бэ?

happiness said...

нээрээ яагаад?, яагаад?, яагаад??????????
бараг өөрөө гомдохоо шахав. :-р , :)

хулан said...

Ука чи өөрөө Манхтөртэй үерхэнэ гэчихээд голорцон гэсэн шүү дээ. Хэхэ. Тэгээд л цаадах чинь одоо хүртэл ...

Хулан said...

Даваа минь согтолгүй яахав дээ. Ямар их уулаа даа? Харин ч би их гүрийсэн шүү. Хэхэ

hulan said...

Хэхэ. Бат-эрдэнэ гуай хүний зураг зөвшөөрөлгүй авахаар зорин зорин ирж байгаа хүмүүсийг бурхан юу гэж зүгээр нэг хараад суухав. Замд нь бартаа гаргаж өгсөн юм байна л даа. Зураг эргүүлж өгөөрэй нөхөөөөр

hulan said...

Нээрэн бас. Би та нарын зураг голруулах үйл ажиллагааг аль хэдийн мэдчихээд зурагнуудаа тарган цавуугаар авагдахгүй болтол нь наасан шт. Гэсэн ч нэмэр болоогүй. Авцан л байгаа юм даа

Зулаа said...

Манай Хулан ёстой мундаг бичжээ. Баярлалаа. Энэ мэтчилэн сайн бичдэг хүмүүсийн дэргэд юм бичихээс ч ичих юм. Тэгэхээр бичсэн зүйлийг уншаад, мишээгээд, санал сэтгэгдэл үлдээж байя даа. Та нар маань олон сайхан зүйл бичээрэй.

BE said...

Хөөе, би лав тийм нүгэл хийж байгаагүй шүү, чи хүн андуураад байна ккк.

Batka said...

Эймээр шүлэглэх юм ааа, гоё бичиж

СГ said...

blog unshihaar yag l gadnii tanuhgui hun shig setgegdel turuh yamaa, delguuriin silnii tsaana bgaa umiig avch chadahgui murtoo, holdoj ch chadahgui shirteed zogsoj bgaa hun shig............

БЭ said...

яагаад тэрэв? бас ч гэж 5 жил нэг анги байсных чамд ч гэсэн нандин дурсамж дүүрэн л байгаа дөө, тэрнээсээ бичиж болно шүү дээ хө.

Batka said...

Яагаад гадны хүн шиг санагдаа вэ энэ бүх зүйл дотно санагдахгүй байна гэж үү....

СГ said...

өө ямар аймаар юм бэ,хүн өөрийнхөө сэтгэгдлийг л үлдээж байхад, тэгж яривал яг учраа мэддэг болоод ирэх үед та нар 5 шард таарчихаад зугтдаг байсан биз дээ,
тэгээд ч ийм олон жилийн хойно, бусдын дурсамжийг уншаад атаархсан л хүн нэг байна даг...
ач холбогдол өгөөд байх хэрэггүй ээ, тэгж байгаад дасамц.юманд чинь хугацаа хэрэгтэй шдээ

СГ said...

зэ нөхдөө, энд нэг ийм нэмэлт тайлбар хийх хэрэгтэй боллоо, өмнө бичсэн сэтгэгдлийг уншаад хүмүүс ямар золигийн гомдомхой, урьж уулзаад байхад ч дасдаггүй ямар хөгийн амьтан бэ гээд байна аа.
ямар өөдгүйм бэ гээд битгий их гомдоод байгаарай, та нарыг дотночилж үздэггүй, миний сэтгэлд та нарын тухай дурсамж өдий тод, нандин байдаггүй байсан сан бол би тэгж сэтгэлд буусан гунигтай ч гэсэн үнэн мэдрэмжээ бичихгүй л байх байсийм аа........

БЭ said...

заза тэгвэл яамай даа, илэн далангүй байгаа нь бас авууштай юм шд ээ, тиймээ. зугатаадаг байсан эсэхийг мэдэхгүй юм, үнэн ч байж магад, шилжилтийн насанд очоод охидоос "ичиж" зугатаадаг байсан нь би ч ганцаараа биш байсан байх шүү, тэрнээс хар бараан санасандаа, албаар харангуутаа пижигнэтэл гүйсэн нь юу л бол, тиймээ хө?

СГ said...

за за би атаархсан чи ичсэн хүн болоод дууслаа шүү, битгий дахиад хүнийг гомдомхой, яагаад дотносдоггүй донгио вэ гээд байгаарай

СГ said...

ай арван жил чи
алтанхан үеэ чи
ай арван жил чи
ахиад наддаа ирээч