Thursday, March 11, 2010

1В-Reunion

Нэг мянга есөн зуун наян таван онд 12-р сургуулийн 1В ангид ээж аав, ах эгч, эмээ өвөөдөө хөтлүүлэн орж ирцгээсэн ангийн андуудын 25 жилийн дараах цугларалт 2010 оны 3-р сарын 6-ны 12 цагт төрөлх сургууль дээрээ, 108 номерийн ангидаа болсноор эхэллээ. Ангийн нөхдүүдээс 9 охин, 10 банди буюу нийт 19 хүн хүрэлцэн ирсэн нь хүлээгдээгүй маш олуулаа цугласан уулзалт болсон. Ирсэн хүүхдүүдийн нэрийг дурдваас....Ангийн дарга Сарангэрэл, Сэргэлэн, Янжинсүрэн, Батдэлгэр, Хулан, Алтанзул, Хаш-Эрдэнэ, Ариунаа, Сайхан-Уянга, Есөө, Гансүх, Болдоо, Миньян, Мөнхтөр, Даваа-Очир, Л.Даваа, Батка, Гансүх, Мөнх-Оргил + Ангийн багш Сүнжидмаа.

За тэгээд цугласан нөхдүүд маань нэг нэгээрээ багш дээр очиж өнгөрсөн 25 жилийн тайлангаа тавьцгаалаа товчхон, тэр хооронд нөгөөдүүл нь мөн үүх түүхээ ярилцав.Зарим нэг нөхдүүд маань бие биендээ танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн үү, эсвэл 25 жилийн амьдралын нугачаа, ачаалал стресст мартсан уу нэрийг нь хэлж чадахгүй байх, танихгүй байх..." Чи чинь хэн билээ" гэх зэрэг асуудал гарсөөн нуугаад яахав.Ангидаа бөөнөөрөө, багштай нэг нэгээрээ зургаа авхуулж зөндөө юм ярьж инээлдэв. Бас хамт суудаг байснаараа партан дээрээ сууж зургаа даруулав.

Ангидаа энэ мэтчилэн сууж байгаад 8-аа төгссөн ангидаа (301) орж суухаар болсон боловч түлхүүр нь олдсонгүй, тэгээд үүдэнд нь бас тэр үеийн дурсамж, Ука Ганааг индэрт хийж сэгсэрсэн, охидоо шатнаас дүүжилдэг байсан, Махааг боож ухаан алдуулсан зэрэг тэнд болж байсан явдлуудаа яриад бас нэг патиараа даруулцгаав.Ингээд сургуулиасаа гарч үүдэнд нэг зураг даруулаад хүндэтгэлийн зоог барихаар 10-р хороололд байдаг Effes хэмээх баарын зүг хөдөллөө. Ихэнх нь машинаа орхиж ирсэн тул таван шараар хөндлөн алхаж буудал орж такси барихаар явцгаав банди нар. Замдаа Гансүх бид 2 өссөн байрныхаа гадаа зургаа даруулсан гэж байгаа. Ингээд болзоот газраа ирж хоол идэж, ширээ тойрон сууж халуун яриа өрнүүллээ. Эхлээд 4 ширээнд хуваагдаж сууж байснаа хоол идсэний дараа ширээнүүдээ нийлүүлэн бүгд нэг тойрогт оров.

Анхны хундага... Багш үг хэлж ерөөл айлдав....Манай багш нийт 8 бага анги төгсгөснөөс бид нар хамгийн бахархалт, бас эргэж ингэж гоё уулзсан, сэтгэлд ойр анги нь гэдгээ хэлсэнийг дуулахад баяртай байлаа.





Багшдаа бэлэг гардуулав....

Цэцэг, морин хуур, Монголын уран зохиолын дээжиc түүвэр 12 боть ном бэлэглэсэн....

Зохион байгуулагчдын маань дарга Алтанзул маш их сэтгэл гаргаж дүү нараа хүртэл дайчлан дөнгөж хамтдаа авхуулсан зургаа хүн бүрт нэг нэг хувь угаалгаж өглөө. Зураг бүрийн ард нэрээ, утсаа бас Yahoo ID гаа бичиж байгаа нь.....
Ингээд хүн бүр өнгөрсөн хугацаанд хаагуур юу хийж явсан, одоо хаана ажиллаж байгаа, гэр бүл, үр хүүхдийнхээ талаар ярьцгаалаа. Тэгээд энэхүү газраасаа гарч хажууд нь байдаг Караокед орж дуулж суув....
Ингээд 10 цаг хүртэл арга хэмжээ маань үргэлжилсээр дуусч багш гэртээ харьж диско эхэлсэн билээ. Энэхүү тайланг бичигч миний бие вээр мөн тасардагийн даваан дээр тэгэсгээд явсан тул цаашид диско дээр юу болсон талаар байсан нөхдүүд үргэлжлүүлнэ буй зааа.

Энэхүү уулзалтыг зохион байгуулсан Алтанзул, Даваа-Очир, Хаш-Эрдэнэ, Даваа нартаа дахин бүх нөхдийнхөө өмнөөс гүн талархал илэрхийлье. Хүмүүсийг энэ олноор цуглахад Ука, Э бид 3-ын хөтөлдөг энэхүү блог маш их хөшүүрэг түлхэц болсон гэж хэлж байсныг та 2-тоо дуулгахад таатай байна. Дурсамжаа үргэлжлүүлэх урам зориг орсоон та нараасаа ингэж дуулаад... Уулзалтын тухай цаашид, хүн бүрийн зургийг мөн оруулах байдлаар үргэлжлүүлнэээ....



18 comments:

Л.Д said...

Ангийнхантайгаа уулзахад үнэхээр сайхан байсан шүү. Хэдүүлээ 8 сард БЭ, Ука 2-ыг ирэхээр багшийн өгсөн гэрийн даалгаврыг хийнэ ээ.

СГ said...

Даалгавраа өмнө нь тараагаарай даа, ганцаараа онц авах гээд маньдаа хэлэхээ мартчиваа,

Бас нэг юм байна, 03.06-нд би уг нь 12 цагаас өмнө очоод 5 шараар баахан хэсье гэж их юм бодож байсан л даа, гэтэл юун тэрэнтэй мантай өөрөө арайхийж 2 цагтай уралдан барин нэг юм очлоош. Гэхдээ та нарыг юм яриад учиргүй их бухимдаагүй байгаасай гээд залбираад л явсаан.
Түрүүлж очихыг үнэхээр их хүссэн ч хүслээр болдоггүй хорвоо тэнд намайг хясчихав даа, гэж...

Batka said...

Нээрээ бас хамтдаа 5 шараар хамт явъя гэж би бодож байсан, хүйтнээс айгаад санал гаргаагүй. Бас захиалгат газрын хугацаа тулаад. Байрныхаа өмнүүр л явж амжлаа. Зун Германуудыг ирхээр тэгж явсан ч яахав...тэ

happiness said...

Хүсэн хүлээсэн уулзалтын сониноос зураг, хөрөгтэй нь нийтэлж эхэлсэнд баярлаад баярлаад ханашгүй ээ.
Үнэхээр олуулаа сайн цугларсан байна шүү. Зураг үзээд таах гэж оролдсон хүмүүс хэд, хэд байлаа. Одоо бүгдийнх нь нэрийг оноож санаа амарлаа, ккк.
Зохион байгуулагчдад чин сэтгэлээсээ талархаж, бахархаж байна.

happiness said...

Ангийн ширээ, сандал, тохижилт өөр болж, гүй тэгээд 25 жил нэг хэвээрээ байна гэсэн юм ч хаа байхав.
Хананд өлгөөтэй гурвалжин цэцгийн тавиур харин тэр үед байдаг байсантай ижил юм. СГ-ийн аав ангид ийм цэцгийн тавиур хийж өгч байсан санагдана, андуурч байж ч магадгүй.

БЭ said...

өө ямар гоё юмб, та хэдийнхээ гэгээн дүрийг хараад хоёр нүдний мэлмийд хосгүй баярын нулимас...заза худлаа ярих яахав, юутай ч та хэдэд баахан атаархав. уулзалтын сонин сайхан бичихгүй удаад байхаар нь өдөр болгон сахиж байж арай гэж нэг хэдэн зураг үзээд баярлав, магнай тэнийв. зарим нэг хүнийг үнэхээр танисангүй, нэрсүүдийг нь дурдаагүй бол гайхаад л хоцрох байлаа. зун 8 сард ахиад гоё уулзалт зохиогоорой, би эндээс нисээд очино оо.

жич: болдоо этэр эгхээр нь бас хэн юм бол доо гээд байсан махааг болдоо гээд байгаамуу хэхэхэ.

БЭ said...

өө мэдээж зохион байгуулсан андууддаа маш их баярлалаа, ийм ховор хүмүүсийг олж цуглуулна гэдэг элсэн дотроос зүү хайхтай адил байсан байх гэж бодном. та хэдийнхээ зургийг зөндөө удаан харж суулаа, удаан харах тусам хүүхэд төрх нь улам тодроод, анх харчихаад яагаад таниагүйгээ гайхаад л байна.
багшийгаа хараад сэтгэл гэдэг эмзэг эрхтэн уярав, ануухан сайхан харагдаж байна. нүдний харц яг хэвээрэ шүү.
за бүгдээрэнд нь гал халуун мэнд, ингээд нэг юм бичээд унахаар салдаггүй хоббитой байгаа юм.

СГ said...

Уулзалт зохион байгуулсан хүмүүст уг нь их баярлаад л байгаа л даа, гэхдээ байн байн бөөн бөөнөөрөө хэлээд байхаар нэг худлаа манжлаад байгаам шиг болох вий гээд үгээ харамлаад байгаан шүү,бас энэ блог хөтөлж цаг заваа зориулдаг нөхдүүдэд ч гэсэн энэ үгийг хэлмээр л байгаан, гэхдээ бас плогтоод өвдчихвөл дэмий ч юмуу гэсэн юм бодогдоод бас үгээ харамлаваа, хөөрхий /гол нь та нарыг хайрлаад байгаам шүү дээ/

БЭ said...

одоо үед чинь нөгөө сурагч болгон дамжаад явдаг дурсгалын дэвтэр гээч нь ийм болоог молоог гэсэн зүйлсээр солигдож, олон жил уулзаж учраагүй хүнийг хорин хэдэн жилийн дараа олоод өгдөг буянтай эд юм.

3 жилийн өмнө энэ блог нээгдэж байхад цааш ингэж өргөжинө гэж санаанд буухгүй байсан нь ганц би биш болов уу.

БЭ said...

нээрэн энэ хамгийн сүүлчийн өгүүлбэрийг уншаад бас л нүдээ ширгээх гээд хүлээгээд суучихсан байгаа шүү андууд минь, удахгүй нэг юм бодоцгооно биз

maxaa said...

andaa, munhbayaraa,davaaochiroo, ug ni olon goe zurag avsan bizdee? zuragnaasaa oruulaachee!!! guijiinaaaaa

Hn said...

...Потому что на 10 девчёнок
По статистики 9 ребят... \ орос дуунаас \ гэж үнэн юм даа

Anonymous said...

zurag2 tsagaan pidjagtai zaluu munh-orgil mun uu? bas naana garsan ohin hen be? heleed uguuch hen neg ni. MT SG 2yamar hainga suuj bnaa. yag etseg ehiin hural deer irsen etseg eh shig.barnii ehnii zurag deer M DO 2iin gold zogsoj bgaa 2ohin hen hen be?pj.

Anonymous said...

zurag2 tsagaan pidjagtai zaluu munh-orgil mun uu? bas naana garsan ohin hen be? heleed uguuch hen neg ni. MT SG 2yamar hainga suuj bnaa. yag etseg ehiin hural deer irsen etseg eh shig.barnii ehnii zurag deer M DO 2iin gold zogsoj bgaa 2ohin hen hen be?pj.

Anonymous said...

busdiin tanij bn oo

uka said...

PJ- tiim ee, ter chini Munh-Orgil mun, naana ni baigaa ni Saihan-Uyanga.

ука said...

ЯС, БД 2, одоо ингэж хэлэхээр таньж байна уу.

Anonymous said...

yay yanjinsuren aan. yamar sonin hun be? mileen gyalalzsan shirev tatav gesen ohin sanagdaj bn.jurnaliin hamgiin suuld bichegdene aan laitai.usegleliin bayaraar neriig ni bichej sursan bhdaa byadnuus. YA eniig unshval 1 yum bicheerei!