Thursday, March 25, 2010

Хавар

Гадаа ямар гоё дулаахан байна аа. Өчигдөр бүр 20° хэм хүрсэн. Гадуур ч баахан нүцгэн шилбэнүүд гялтаганаад нүд гялбаад жигтэйхэн байх чив ээ. Сэтгэл сэргээд ганц хоёр зураг дарсан болно.

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Монголд хавар дөххөөр нэх сайхан байдаг сан. Төгсөлтийн шалгалт дөхөөд л оюутан сурагчид одоо сандралдаж байгаа даа. Хавар боллоо шүү хүүхнүүдээ, нүүрээ будаарай, нимгэн хувцаслаарай. :-)


Хаварын улиралын яг юунд нь дуртай вэ? Бичээд байгаарай...

12 comments:

Anonymous said...

bidniig bagad tsag uragshilj,hoishildog bsniig heleh uu havar bolhoor udur urtsaad l........tegeed dulaarahaar bi nuguu muu bumbuguu aimaar sanasan amitan buun bayar boliishdee.odoo bodohod hairan saihan usvur nasaa zuvhun bumbugtei naizlaad unguruuj dee,hehe.

БЭ said...

би одоо ч гэсэн боддын, тухайн үед чиний авьяасыг дэмжээд өгсөн бол тоогоороо биш хөл бөмбөгөөрөө илүү амжилтанд хүрэх байсан байх гэж. магадгүй монголын алдарт хөл бөмөбгчин болчихсон, чамионс лига-д тууж явах байсан ч юм билүү.
хөл бөмбөгийг манайхан нэг их дэмждэггүй сонирхолын төдий л байдаг байж. бөх мөхийг дэмждэг шиг сайхан стадион тай, сайн дасгалжуулагч, хөл бөмбөгийн хороотой байсансан бол...хайран сайхан авьяас, барагтай хүн ингэж чам шиг нэг юманд хамаг юмаа мартан байж оролддоггүй л байхгүй юу тэ. би их харамсдын.

Зулаа said...

Хаврын улирал сайхаан. Бүх юм өнгө төрхөө засаж шинээр эхэлж байгаа мэт болдог болохоор сайхан байдаг байхаа. Хавар дулаараад бороо шиврэх үнэхээр сайхан шүү.

Л.Д said...

гэхдээ манай улсад хавар хавар болохоо байсан юм шиг байна аа аймаар хүйтэн байна. өдийд чинь сайхан дулаахан байдагсан

Хулан said...

2010 оны 3-р сарын 26. Улаанбаатарт өдөртөө +1 шөнөдөө -14 хэмийн дулаан байна. 10 жилийн өмнө хэдэн хэм байсан бол?

Batka said...

Хавар дулаараад ирхээр бага залуу настай байхад их догдлоод, гэртээ тогтож сууж чадахгүй, гэгэлзээд л сонин болчдог байсан. Одоо хөгширсөн чинь тийм юм мэдрэхгүй болсон... Тогтож байгаа нь юм болов уу хэхэх. Гадаа гарч тоглох боломжтой болсонд л их баярладаг байж дээ. 4 улирал болдог эх оронд төрсөндөө баяртай байдаг...өвөл нь хацар хайрсан ч будрах цаснаар чийхарсан чимээ гарган алхах, өнгө өнгөөр сүлэлдсэн намар, дэлгэр сайхан зун, зуслан, хөдөө, хүмүүсийн нуруу тэнийгээд цаанаа л нэг царайд нь баяр тодроод хавар ч сайхаан сайхан...

Зулаа said...

3сарын 26-нд ямар байсныг сайн мэдэхгүй юм аа. Харин 2 жилийн өмнө 3 сарын 8нд миний хавар намрын гутал, пальтотой авахуулсан зураг байхыма, гэтэл сая манай ангийхны уулзалтаар нэхий дээл, өвлийн гатлаасаа салаагүй хэрнээ даарчих гээд байсан шүү. Хүйтнээс болоод 5 шараар ч зугаалж чадаагүй ш дэ.

СГ said...

БЭ-ийн үгэнд ороод нүүрээ будаад, ниймгэн хувцаслаад гарсан чинь хөлдөж үхэхээ дөхлөө хө

Хулан said...

БЭ бичлэг оруулах гэсэн чинь болохгүй юм.Яах уу?

БЭ said...
This comment has been removed by a blog administrator.
hulan said...

Болчихлоо хөө. Би жоохон манарсан байна. Хэхэ

СГ said...

Хаврын тэнгэр ороо бусгаа, яг л хүмүүний сэтгэлийн дайд дахь бодлын хуйлраа мэт...
Үүлээ хөөсөн тэнгэр нь нүүрээ угаасан бүсгүй мэт цэмцийж байснаа тэр дороо л хувирч сэтгэл нь хувирсан бүсгүй хүн эр нөхрөө аашлах мэт зан гаргаад л...
гээд ийм байдаг болохоор нь л хаварт дуртай, ерөөс амар амгалан, хувиралөөрчлөлтгүй байна гэдэг бол үхэл мөхөл юм гээд нэг хүн хэлчихсэн ч бил үү, би тэрнийг нь их зөв юм байна гээд бодчихсон ч бил үү...