Friday, March 19, 2010

25 жилийн дараахь дурсамжууд...: Тоглоом үргэлжлэл

Тоглоом /үргэлжлэл/

Дүки даки-дах
Хэдэн ч хүн,хаана ч тоглож болно, гол нь ямар нэг байшингийн хана, булан, орцны хаалга гээд тиймэрхүү газар байвал илүү тохиромжтой. Тоглогчдын дундаас нэг хүн /энэ хүнийг ямар ч журмаар сонгож болно, хамгийн сүүлд ирсэн, саналаараа гэх мэтчилэнгээр сонгоно/бусдыгаа олохоор сонгогдох ба толгойгоороо хана түшиж зогсоод, ер нь бол нүдээ ань гэсэн шаардлага тавигданаа, хэдэн хүн тоглож байнав, тэрний тоогоор 10,20,30,40,... гэх мэтээр 100 хүртэл тоолно. /хэрвээ 10 хүн тоглож байвал 10 удаа энэ циклийг давтана гэсэн үг/ Тэгээд тоолж дуусаад нүдээ нээхэд нөгөө нөхдүүд нь энэ хооронд амжиж нуугдсан байх бөгөөд ологч маань бусдыгаа хайна даа. Анхны байрнаасаа холдохгүй бол нөгөөдүүл нь олдохгүй тул болгоомжтой нь аргагүй байрнаасаа холдоод хайж эхэлнэ. Энд тэнд хүний толгой шоволзох, хувцас хунарын булан энүүгээр тэрүүгээр цухуйх төдийд л ологч маань хар хурдаараа буцаж гүйж ирээд харсан хүнийхээ нэрийг хэлээд "тэр дүки даки" гээд ханаа цохичих хэрэгтэй. Ологч маань хэнийг ч харсан бай заавал өөрийн байрандаа буцаж ирж тэр хүнийг олсноо зарлана, дээр бичсэнчлэн. Нөгөө нуугдагч маань ч гэсэн хэрвээ илэрчихвэл ологчоос түрүүлж анхны байрандаа ологчтой уралдан гүйн ирж "тэр дүки даки" гэж хэлэх ёстой. Гэх мэтчилэнгээр тоглоно, хэрвээ ологч бүгдийг нь олоод "дүки даки" гэчихвэл хамгийн анхны олдсон хүн ологч болно гэх мэтээр үргэлжилнээ. Хэрвээ нэг л хүн ологчийг "дүки даки" гэчихвэл ологч дахиад л олох хэрэгтэй болдог тул нүдний хараа, хөлийн хурд шалгасан сонирхолтой юм болдог байсан нь дамжиггүй ээ.

Нууц хийх
Э
нэ бол ерөнхийдөө охидын л юм байгаан. Манийг бага байхад их элбэг байдаг байсан хагархай шил олж аваад /гэхдээ энэ шил нь хэлбэр сайтай, тунгалаг, гадаргуу нь гэмтээгүй байх шаардлагатай, /энэ шаардлагыг хангасан шил нь голдуу л ногоон байдийм дөө, хүрэн шилний цаанаас юугаа харах вэ дээ тийм үү,/ ер нь бол ажилд авах гэж байгаа хүн нуруу туруу, үс зүс хардаг шиг их нарийн шалгуураар орно л доо/ шилнийхээ нэг талд урьдчилан бэлдсэн зургаа байрлуулаад л өөртөө аль аятайхан санагдсан модны ёроол, ер нь хаана ч байж болно, сонгосон газраа нүх ухаж булаад л гүйцээ. Тэгээд найзууддаа бусдаас нуугдаж байгаад үзүүлдэг юм, сайн нуугдаж жинхэнэ чекист маягаар ажиллахгүй бол өөр нөхдүүд мэдчихвэл нууц чинь тэгээд байхгүй болох тул маш их болгоомжтой байх хэрэгтэй. Бас үзүүлэх хүнээ ч сайн сонгохгүй бол тэр нөхөр чинь дараа нь ганцаараа ирээд авчихна даа. /надад яг ийм юм тохиолдоод би их харамсаж байж билээ, тэгээд бараг дахиад нууц хийхээ больчихсон ч байх/

Чулуугаар байлдах

Маш ойлгомжтой тоглоом, бас осолтой, амьд гэрчүүд энд тэндгүй их бий.....

18 comments:

БЭ said...

бас 3 ын бөмбөгөөр угсармал байшингуудын хана руу шидээд таван давхар хүртэл шидэж тоглодог байсан юм байна. би таван давхар хүртэл шидэж чаддаггүй, хүч дутаад их хэцүү байдаг байжүүлээ.
сургуулийн гаднах дамжуурга, дугуй мугуйн дээр бөөн алаан болдог байжүүлээ. дамжуурга дээр нь гүйж хөөцөлддөг байлаа. бас нэг нэгээ хөлөөрөө хавчиж эсвэл гаран дээр нь чанга дарж тэвчээрийг нь шалгана шүү дээ.

Зулаа said...

Нууц шилнийхээ доор янз бүрийн гоё өнгөтэй гялгар чихрийн голдуу цаас олж хийнээ бас, гоё байжээ.

Хулан said...

Б.Даваа бид хоёр хичээлээ тараад гэртээ харих гэж хөө мөн зовдог байжуу. Мах, 5 шарын атаманууд яг замд чулуугаар байлдана. Томчууд байлдаж байвал дундуур нь шургах ямар ч боломжгүй. Бид хоёр эргэж тойрч Махын дэлгүүрийн хажуугаар гараад гэртээ амьд мэнд хүрнэ. Харин хүүхдүүд байлдаж байвал "Хөөе түр зогсоож бай. Бид хоёр гараадахъя" гэж зандардаг байсан даа. Бас Таван шарын хамгийн том атаманууд болох хэдэн ах нар үнхэлцэг хагартал зоддолддог байсныг санаж байна. Цонхоор харж байгаа хэрнээ л айгаад. Ёстой айймааар.

Anonymous said...

Hello. And Bye.

СГ said...

сургуулийн биеийн тамирын талбайн зүүн талд яг сагсны шитний хажууд 4ш нарийхан төмөр багана байдаг байж билээ, овоо өндөр өө тэр чинь. дээд талд нь 4-үүлэнг нь хооронд нь холбочихсон, тэрэн лүү ёстой хэнээтэй юм шиг авирдаг байсанш.манай НЗ сайн авирна, бид 2 г-ийн охидуудтай уралдаж авираад хоёулаа орой дээр нь гарч байгаад тэр холбоосон дээр нь сууж байв даа, сүүлд нэг тэр төмөр рүүгээ харсан чинь дотор муухайрч байж билээ, яаж авираад, яаж тэр дээр нь сууж байсийм бол доо гээд бодохоор хачин болж байгаам чинь, унасан бол хөөрхий бурхны оронд зардалгүй очихгүй юу

Batka said...

Хахаха, тэр дөрвөн төмөрлүү чинь их авирч дээр нь суудаг байсан, бараг л сургуулиас өндөр юм биш үү, орцонд нүдээ боож их тоглодог байсан тэ. Дамжаад л тэдэн давхраас доош явахгүй гээд хязгаартай, нүдээ боосон хүмүүс гараа тэлээд шатаар хөлөө хана руу савчиж явна, тэгээд хэмнэлийг нь тааруулж гаран доогуур нь гүйнэ, заримдаа хөлд нь тээгэлдэж доошоо ниснэ. эр эмгүй эймээр зүүгдэцэн энэ тэр хаха

БЭ said...

өө та нар яасан мундаг юмб, би сульдаа байсан юм байлгүй дээшээ тэр төмөр лүү гичнээн гачаалдаад гачаалдаад авирч дийлдэггүй байжүүлээ. ккк

Зулаа said...

За за бууж өглөө би. Дахиж тийм зүйл бичихгүй.
Охидууд хичээлээ тараад ангиараа бас байраараа нийлээд дээс их тоглодог байж билээ. Олуулаа бол цуварна, цөөхүүлээ бол 5-20 хүртэлх тоогоор янз бүрээр, буруу зөвгүй үсэрнэ. Хичээлээ хийхгүй тоглосны ачаар сая амралтаар манай ажлыхан салхинд гараад дээс тоглосон чинь би алдахгүй аварга боллоо ш дээ. Хэ хэ

СГ said...

нүдээ боож тоглох ёстой гоё тээ, зун хэдүүлээ тэгж тоглох уу

БЭ said...

Зулаа, майл хаягаа наашаа илгээ дээ хө, чамд блогт юм бичиж байх урилга илгээе ээ, хүлээн авна уу пилийз

Зулаа said...

БЭ-ээ баярлалаа. Ингэж нэг эрх олж авдаг байжээ. Би өнөө өглөө Л.Д-аас яаж орохын гэж асууж байлаа. Миний ID altanzul2005 шүү.

СГ said...

би бол БЭ-г юу вэ өгсийнш гээд л загнаад байсийншдээ

Хулан said...

БЭ-ээ бүгдэд нь урилга илгээнэ байгаа. Махаагаас эхлээд яаж орж юм бичих юм бэ? гээд байна шүү дээ хөө

Зулаа said...

Хүүе ээ. Тэр чинь Уучлаарай боломжгүй байна гээд би бүртгэгдэхгүй байна ш дээ, би яахийн бэ.

Зулаа said...

Уг нь зохиолч болж байгаад нэг дурсамжаа бичье гэсэн чинь нэмэгдэж чадахгүй байнаа, тэгээд тэсэхгүй энэ comment-оор нэг юм асууя. Өчигдөр кино үзэж байтал сүнс дууддаг хэсэг гарлаа. Тэгсэн бид нар бас 8 төгсөх жилээ улсын шалгалтанд орохын өмнө 301 тоот ангидаа нэг оройн хэн гуайн ч билээ сүнс дуудаж байсан нь санаанд орлоо. НЗ, ГЗ өшөө хэн, хэн 4 билээ багшийн ширээний тэнд ширээ тойрч суугаад доош харуулсан таваг эргүүлж, сүнс дуудаж ирүүлээд, ирсэн сүнсээс бид ээлж дараагаараа сугалах билетийн тоогоо, дүнтэйгээ асууж билээ. Манайхаан тэгэхэд ер нь яаг юу болсын мэдэх хүн байвал сайхан тайлбарлаад бичээч э. Би сүнснээс айсан ч юм уу өөрийн суудаг ширээний тэнд ангийн буланд сууж байсан болохоор нарийн учрыг ойлгоогүй өнгөрсөн бололтой сайн санахгүй юм аа. Хэ хэ

happiness said...

тэр сүнс дуудаад таваг нь эргээд л билетийнх нь дугаартай тоон дээр зүү нь таарч зогсоод байсан санагдаж байна. Гэхдээ минийх лав дараа нь таараагүй.
Орой нь бүгдээрээ айгаад нэг нэгээрээ гэр рүүгээ явж чадахгүй, бөөнөөрөө бие биенээ хүргэж өгөөд тарсан. Хамгийн сүүлд хэн нь гэртээ ганцаараа харисан бол. Бодвол нэг эрэгтэй нь л байх даа. Х-н гэрийнхаан, Х-гээ аваарай гээд л айл бүрийн цонхны доор зогсож байгаад орилж хэлээд л...., гоё байжээ.

БЭ said...

зулаа сайн оролдоод үз дээ, болох л ёстой.

хулаан, махаагийн майл хаяг нададбайхгүй ээ, ормоор байгаа хүмүүс байвал майл ээ үлдээхэд л болно шүү дээ хө ай хө зээ хө ардын намын журамт цэрэгээ хө

Л.Д said...

Сүнс дуудаж байна гээд гэрээсээ таваг зөөдөг байж дээ. тэгээд авч харьж болохгүй гээд оройдоо хагалчихдаг байсан гэрээс ч олон таваг алга болсон доо. хаха