Friday, January 16, 2009

Бид идэр залуус гэхдээ хөдөлгөөн хэрэгтэй


Одоо мань хэд чинь эхнээсээ 31 хүрээд эхэллээ. Ер нь бол ид хийж бүтээдэг, ир нь жагссан жинхэнэ залуу нас л даа. Монголын стандартаар бол хөгшин баагий нарын тоонд орж ч байх шиг. Надаас хөгшин баагий энд тэнд дайралдхаараа ахаа ахаа гээд л сүйд болооцордогийн, сүүлдээ бүр энэндээ дасцан дүрдээ итгээд Ах нь, ахын дүү гээд л хаа явсан газар нэг л ах болооцорцон. Ер нь гэхдээ манай найзууд харьцангуй сэтгэлгээ нь 20 настан шиг , залуугаараа, хүүхдээрээ шүү дээ. Манай Е гэхэд л дэгдэж гүйгээд л жоохон бацаан шиг хэвээрээ, хэн ч хоёр хүүхдийн аав гэж хэлхээргүй. Харин Г, Би, Буба бид 3 бол найзууд дундаа хамгийн жин ихтэй нь л дээ. Гүзээ баатрууд, биллиард цохиход гүзээ бариа хийнэ гэсэн үг хүртэл гарцан байгаан зэвүүн...

Жин ихтэй байх ч үнэн балай овор нэмчинэ, хувцас зохихоо байна, таарах юм олдохгүй, жаахан гүйчихээр амьсгаадаад нөгөө муу мотоор чинь зогсонгоо алдана. Дандаа урдаас тахиа шувуу шиг ястай хүмүүсийн өмсдөг юм оруулж ирдэг юм чинэ хувцас таарахгүй нь аргаггүй шт. Тэд нарын хажууд маниус чинь архайж дархайгаад арслан заан шиг байгаа юм чинь. Харин европ явбал хувцас ч хап хап гээд л захиалцан юм шиг ордоргийн. Манай монголчууд тэр зүгийн бие хаатай юм шиг байгаан.

Жин нэмэх бас нэг шалтгаан нь хөдөлгөөний хомсдол юмаа. Машин унаад нааш цаашаа явчихна, ажил дээрээ ширээний ард хадаастай, гэртээ очоод зурагтын өмнө суваг солиостой. Тэгээд бидний хэдэн нөхөд бүтэн сайн бүр заал авдаг уламжлалаа сэргээе гэж шийдээд энэ долоо хоногоос эхлэхээр болж байгаа юм. Урт насалж хүн болсон хувь тавилангаа удаанхан шиг эдлэхээр шидээд байгаа нь энэ л дээ. Бараг 20-иод найзууд цуглах шинжтэй, дээр нь эхнэрүүд, хүүхдүүд, найз охидууд нь ирвэл хайшаа юм 40-50 болох юм уу, бүү мэдээ хэхэхэ. Бүтэн заалд багтахгүй болохнээ, хожигдчихвол тоглох ээлжээ хүлээгээд суусаар 2 цаг нь дуусчих байх, хожоод байхаас аргаггүй, ямар ч аргаар хамаагүй. Маажаад , дэгээдэд, гар цохиод, үсдээд доороо хийж чирээд ч хамаагүй хахаха

Бид нар залуучууд, өвчин хууч ярих болоогүй байна, гэхдээ одооноос биеэ бэлдэж, чийрэгжүүлж байх ёстой юмаа. Ялангуяа Монгол шиг стресстэй, утаатай, зам нь түгжээтэй, хоол хүнс нь баталгаагүй газар.

Биеийн тамир мандтугай !!!

1 comment:

Anonymous said...

Хаха, гүзээ бариа хийнэ гэж яг яадаг юм бэ?

Монголд нэг нэгнээ байдгаараа ахаа эгчээ гэж дуудах их дртай юм билээ. Дэлгүүрт оронгуут нэг л их ахаа эгчээнүүд ккк. Нөгөөдүүл нь бас хэлүүлээд их сурчихсан шинжтэй. Ер нь энэ та та гэдэг үгэнд би нэг л дургүй. ккк


Заал авч нэг сайхан тоглох юм сан. Хөдөлгөөн багасаад хэний янаагүй л өргөөшөө өсөөд хэрэг алга. Манай бригад чинь ийм олуулаа болчихсон хэрэг үү, 40-50 гэдэг чинь хөөрхөн бага олимп зохиочих юм байна шд.

За тэгээд нээрэн л биеийн тамир мандтугай гэж.