Thursday, January 29, 2009

Хөдөө өнгөрүүлсэн 10 өдөр - 2р хэсэг

Ерөнхийдөө хөдөөний амьдралыг та нар мэднэ дээ. Ажил нь өглөөний 6 цагаас эхлээд үдшийн бүрийд дуусдаг. Бид ч хотын бацаанууд л болсон хойно үд дунд болтол унтаж, үхрийн дуунаар сэрж байгаа юм чинь. Биднийг унтаж байх хооронд өглөөгүүр чинь наян юм болоод өнгөрцөн байдаг. Үхрээ саагаад, бэлчээрт гаргаад сүүгээ хөөрүүлээд, аарцаа буцалгаад, ааруул хатаагаад, бяслаг хийцэн, хонио гаргаад бэлчээгээд явцан, хот хороогоо цэвэрлээд, усанд яваад аргаль түүгээд байж байтал эхнээсээ мөндөлнүүд нүхнээсээ шомболзоод гарч ирж байгаа юм шиг нөгөө муу гурвалжин майхангаасаа ээлжлээд гарч ирнээ. Хамгийн түрүүнд бол манай С юм уу Э хоёр сэрнэ, би дараа нь, хамгийн сүүлд Г эсвэл Е хоёрын нэг сэрдэг юм. Уг нь бид нар шудрага ярилцаад өглөө бүр жижүүрийг ээлжилж хийхээр болсон юм. Тэр жижүүр нь юу хийх үү гэхээр, босоод усанд яваад, галаа түлээд цай чанаж өглөөний цай бэлдэнэ. Тэгээд хүмүүсийг босгож гимнастик хийлгээд цайг нь уулгана, дараа нь аяга тавгаа угаана. Майхнаа цэвэрлэнэ. Орой бас хоол ундаа хийх, угаах цэвэрлэх ажилаа хариуцдаг байсан шиг санаж байна. Е, Г хоёрийн ээлжин дээр өглөөний цай горьдолтгүй дээ. Босохгүй унтаал байна. Бид нар хөөш босоочээ, өлслөө энэ тэр гээд нэмэргүй. Аргаггүйн эрхэнд боссоноороо Э, С, бид 3 юмаа хийж байгаа юм чинь. Манай зуух гадаа байдаг, ядаж байхад тэр хавь овоо салхтай газар. галаа асаах гэж үйл лайгаа эдлэнээ. Юм хум барьж салхи хагаад, нүүрээ чинэртэл үлээгээд л утаа май хахаж цацаж байж нэг юм асаана.

Биднийг байхад эмээгийн бие муудаад өвөө эд нар байхгүй, өвөөгийн охин Оюунаа эгчийн охид гэрийг нь сахиад зуны амралтаараа ирцэн байсан, хажууд нь эмээгийн дүү Ишгэнхүү эгчийнх, байсан юм. Биднийг Ишгэнхүү эгч их унтлаа гэж янзгүй байдаг байлаа. Өглөөний цайгаа л 12 цагт ууж байгаа юм чинь, тэрийг өглөөнийх гэх үү өдрийх гэх үү хэцүү.

Өдөртөө айлууд хоньний ээлжтэй. Бид нар бас хонинд явах ажилд томилогдсон. Хонио харж байгаад л уул даваад холдоод явчуул салхиний зүг чиг бэлчээрийн даац өвсний шим энэ тэрийг харж байгаад эргүүлж барина шүү дээ. Нэг удаа манай Г-ийн хоньний ээлж боловоо. Хашир өглөө босоод л догдлоод л үс толгойгоо угаагаад л бид нарын хамаг гайгүй цэвэрхэн ганган буцаад хот орохдоо өмсөх гэж байсан хувцасыг түүж аваад жигтэйхэн ганган болооцорлоо. нарны цагаан кепкен малгай саравчийг нь буруу харуулаад тавьцан, Э-ийн банда алчуурыг хүзүүндээ зүүцэн, өөрийнхөө цагаан өргөн өмдийг өмсөөд, улаан шоотой Е-ийн цамцийг угалцан, пүүзтэй. Нөгөө хэдэн хонь нь бараг үргээд алга болмоор амьтан хониндоо явсан даа. Бид хэд баахан шоолж шоолж явуулсан. Би лав амьдралдаа тэгж гангалж хонинд явдаг хүн дахиж хараагүй. Хашир морьтой явсан юмаа, тэгээд араас хянах маягаар Ишгэнхүү эгчийн ач хүү Батуухай зааварчилгаа өгөх маягаар явган явсан. Бид хэд ч үлдээд шатар матар тоглоод байж байсан баруун талын уул даваад л хонио туугаад гараад ирлээ. Бид хэд өөдөөс нь тосоод гүйлээ дээ. Тэгсэн мань эр явган, харин нөгөө Батухай морийг нь унацан явж байна. Яасан гэсэн, Батухай ядраад моринд сууя гэсэн Г суулгахгүй гэсэн чинь эвхрээд унаад өгсөн гэнээ, тэгээд ёолоод гэдэс гүзээ, тархи толгой өвдлөө гээд бахирч байгаад худлаа хуураад Г-гээс морийг нь авсан гэсэн инээцэн явж байсан. Г уур нь хүрцээд хүрлийцэн. хэхэхэ.

Бидний байсан айлууд адуу байхгүй, 2-3 морьтой бид нар тэднийг нь ээлжилж унанаа, хөдөө очсоны маргааш баахан ээлжилж морь унасан чинь Е-гийн бөгс эмээлэнд холгогдоод нэг хэсэгтээ сууж чадахгүй болсон гэжуайгаа. С морь унана гэж алнаа. Дөрөөн дээр хөлөө тавиад нөгөө хөлөө давуулах гээд газраас хөндийрөв үү үгүй юм морь нь аваад давхицан циркийн жүжигчин шиг л нэг талд нь зүүгдцэн амьтан яваад элэг авах шахаж билээ. Харин манай Э чинь их намбалаг унанаа, ер нь бол өрөө нэхэж ирж байгаа хужаа шиг харагддаг юм, бөгтийгөөд. Мань бол яахав тэр хэдийг бодвол жил бүр хөдөө яваад морь хар унаад сурцан. Бакаалтай, дээлтэй догь эр байгаам чинэ. хар халуунд бакалтай дүрдээ итгэцэн гэд намайг их шоолдог байсан, хөл халууцдаггүй л байсан юм даа.

To be continued...

3 comments:

Boloroo said...

хахаха ямар инээдтэй юм бэ, яа тэгээд бичээд байгаарай.

Anonymous said...

batuhai chin sainaagiin moriig luiwardaj unsan shvdee he he tegeed bas chinii hul tsetsegiin jiremsen baih veiih shig boltson baidag baisan hudlaa gevel gansvhees asuu

happiness said...

yo yo eleg hushluu, hushluu...