Tuesday, January 13, 2009

Найзуудын тухай үргэлжлэл "Mr. Д"

Блогоо нээчээд бараг жилийн хугацаанд хаячлаа. Блог минь уучлаарай... Одоо байсгээд л шинэчилнээ. Уншигч нараа ч олон болгоноо. Эрка, Ука 2 минь бас блогоо ажиллуулаарай, пилиииз :)
Ер нь яагаад блогоо шинэчлэхгүй байсан бэ гэхээр өнгөрсөн хугацаанд эхнэр жирэмслээд, төрөөд, сайхан охинтой боллоо, хажуугаар бас давхар ажил хийдэг болсон, мөн өөрийн гэсэн оромжтой болж тэрэндээ нүүдэл суудал ийм ч юм дутуу, тийм ч юм хэрэг болоод гэж явсаар нэг л мэдхэд харвасан сум шиг өнгөрөх цаг хугацааг яаж ч чадсангүй.

Доор манай найзуудын талаар нилээн дэлгэрэнгүй бичсэн байгаа.... Тэгээд Д ийн талаар дараа бичихээр Э найз маань дуусгасан. Шинэ эхлэл болгоод Д найзынхаа тухай жаал сийрүүлье.

Д маань доороо 2 дүүтэй, дээрээ ах эгчтэй айлын дундах залуу л даа. Гэр нь манай сургуулийн баруун хойхно байдаг юм. 3-р салааны хойноосоо 2 дахь партанд Ариунаа гэж охинтой суудаг, эргэн тойрон дандаа охидууд. Манай хүний хойно ангийн эмэгтэйчүүдийн атаман Г гэдэг махлаг, бадриун, шар охин суудаг байсан юм. Тэрэнд Д маань их дээрэлхүүлнээ, хааяа зодуулаад уйлцан байдаг байсан. Ер нь их уйланхаа, хөөрхий нуугаад яахав...Тооны багш Энхтуяа, Гонгор гээд л мань эрээр гарын шүүсээ гаргадаг.... Гонгор багш нэг удаа заамдаж дээш нь өргөөд урд талын паартан дээр чулуудаж байсан юм даг. Бас л овоо юм үзсэн гар шүү манай Д. Тэр хавийнхаа охидтой л маазраад сууж байдаг. Их даруухан, тамхи татахгүй, охин эргүүлэхгүй, улаан хацарлачихаад л явж байдаг. Бидэн дундаа биеэр их жижигхэн. Е, Э, С, Г маниус Д тэй тоглохгүй гээд их зугатаана. Гэхдээ л араас гүйсээр байгаад ирээд тоголдог байсан даа. Манай Е-ийнх гэртээ хужа зурагтанд залгадаг компютертэй, тэрүүгээр Танкны 70 үе, Алтны хулгайч гээд туйпуу нүхлээд, гурвалжилж овоолсон алтыг бүгдийг нь аваад дараагийн үед ордог тоглоом, Марио, Street Fighter, Counter гээд хэдэн тоглоомд цагаа мэдэхгүй тоголдог байсын. Би бүр гэртээ харихаа болиод ээж бүр хотоос таван шараас ирж намайг чихдэж авч явдаг байж билээ. Одоо бодход тэнэг байж дээ муу найзыгаа хаяж зугтаагаад, багын гэнэн тэнэг зан л юм даа.

Нэг хэсэг манай ангийхан 14 банди комунист 7, хогийн 7 гээд хоёр хуваагдаад дайн зарлаж зодолддог байсын. Баг бүр таван шарын газрын зургийг гараараа зурцан, одоо дайснууд тэнд байгаа эндээс дайраад тэгж бутаргаад гол толгойлогчийг нь тэнд шахаад тэгээд та 2 отож байгаад барьж аваарай гээд л яг байлдааны үед байгаа юм шиг. Бүсээр голцуу байлданаа, эргүүлээд л төмөртэй хэсгээр нь ороолгох бол энүүхэнд. Нэг өдөр тэгсэн байдал хурцдаж манай комунистуудын нэг Д маань Г бас нэг ангийн хүүхдийн хамт бакаландаа заазуур, хутга хийцэн явж байгаад хичээлийн эрхлэгчид баригдаад бөөн юм болсон. Ээж аав нь дуудагдаад сургууль даяар сенсаци. Тэгээд бараг шүүх хурал шиг л юм болж "Та 3 яах гэж хутга, заазуур авч явсан?" гэсэн чинь, байлдааны цэрэг эрийн ёсоор нэг ч хуваагдаж зодолддог энэ тэр гэж хэлэлгүй харин " Бид 3 тагтаа алж идэхээр явж байсан юм" гэж хариулсан. Тэгээд нэг Д маань гайгүй өнгөрсөн дөө. Пионерт элсүүлэхгүй энэ тэр гэлүү яаалаа, пионерээс хөөнө ч гэлүү. хэхэхэ. Бид нар тэгж хутгатай ирсэнийг мэдээгүй, ер нь ч бодоод байхад багшид баригдсан нь болж, тэгээгүй бол байлдаан эхэлж нэгнийгээ гэмтээсэн бол яана.

Нэг л мэдхэд 8-р ангиа төгсөж бид бүгд ийш тийш өөр сургуульд орсон юм. Удалгүй Д цэргийн албанд явсан, аав нь цэргийн офицер л доо. Цэрэгт яваад л тэр маань их өөр хүн болсондоо, өндөр сайхан ханхар эр болсон, одоо бараг хамгийн өндөр нь байхаа. Тэндээсээ Багануурын сагсны шигшээгийн охинд хайраа өгөөд одоо тэр хоёр маань охин хүү хоёртой. Охин нь бараг 5-р анги байх шүү, хүү нь яг Д ийн бага дүрээрээ. Тэд маань сайхан амьдарч байгаа, одоо нэг банкны дотоод аудитороор ажилладаг.

6 comments:

Anonymous said...

Манай Д ч хүнд тусархуу сайхан сэтгэлтэй залуу шүү. Бидэн дундаа хамгийн ахмад нь шдээ гээд л би өөрийгөө тайтгаруулдаг шд ккк. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье ээ муу найздаа. Багадаа тэр бидий зугатаадаг байсан түмэн нүглийг өршөөгтий.

Boloroo said...

та хэд нээрэн Д-р их тоголдог байсан гэж сонсож байсан юм байна хэхэ, одоо харин ч та нар дотроо хамгийн өндөр нь байх шүү

d said...

hervee bi shiljeegui bsan bol kommunist7,hogiin7-n ali tald n bh bsiin bol.bi uuruu lav todorhoilj chadahgui l bna.yaagaad geheer hogiin7 dotor hulbumbug toglodog n olon bsan. harin komunuudtaigaa bas l ih niildeg bj.neg shine jileer Munhbayar bid 2 angidaa goe ungu ungiin gerel hiij ireh gej 2 geriinhee shchooshigiig mun ch ih buuduulj bj bilee.

happiness said...

Sain uu D? Bas neg sonin hun baih chini ve.
Shiljeed yavsan huvguud bas l yag cham shig bi alind ni oroh baisan bol gej boddog yum shig baina lee. Munhbayar bi yagaad alind ni ch oroogui baigaan, bi ali alintai ni l niildeg baisan shd geheer ni chi tegvel sarisan bagvaahai shig 2-land ni haryalaltai l yum baina geed helsen :-p, togloj helsen yum chini gomdoogui baih aa.
Yamartai ch shiljij irsen, sjiljeed yavsan buh l huuhduud ene goyo angiig burduulj baigaa.

d said...

sain uu Uka.buten nereer chin duuddag bsan bolohoor Uka gesen chin sonin bna,hehe.bi ug n 96 on hurtel 5n shardaa bsan hernee,angiinhnaasaa ih hunduu bdag bjee.hundii bsnii gol buruutan n HULBUMBUG shuu.ug n ta nartai,tanai bairnii urd sags toglomoor l bdag bsan,daanch ohiduudtai toglohoos icheed bdag bsiimaa,hehe.tegeed l 5n shariinhaa joohon batsaanuudtai hulbumbug toglood l guij yavdag bj.odoo bodohod ohin sonirhoh nas n boloogui joohon batsaanuudtai toglodog bsan bna.6 nd Sunjidmaa bagshtai uulzana gesen,dogdlood l bgaa.

Anonymous said...

bichsen zuiluud chini goe bna shu.