Monday, May 3, 2010

Пионерийн зуслан

Намар, өвөл, хаваржингаа эрдмийн их далайгаар хичээнгүйлэн аялаж ядарсан сурагчдын алжаал, ядаргааг тайлж, амраах зорилгоор уул ус нь тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газруудад пионерийн зуслангууд зуны 3 сар ажиллана.
Хүүхдүүд бид 14 хоног аав ээжийн хараа хяналтаас гарч пионерийн удирдагч /ПАУ/ нарын хяналтанд ирж олон хүүхдүүдтэй бужигналдана. Пионерийн зуслан 6 ээлжээр хүүхдүүдийг амраана. Эхний 2 ээлжинд бага ангийн хүүхдүүд, дараагийн 2 ээлжинд дунд, сүүлийн 2-т ахлах ангийнхан тус тус амрах нь элбэг. Аав ээжийн ажлын газрууд нь зуслангуудтай шиф маягаар ажиллдаг байсан байх. Жишээ нь "Мах комбинат"-д ажилладаг хүний хүүхдүүд “Нарс” зусланд, геологич хүний хүүхдүүд бол “Хайгуулчин” зусланд, харин онц сурдаг, анги бүлгэмийн зөвлөлийн энэ тэр дарга хүүхдүүд олон улсын “Найрамдал” зусланд гэх мэтчилэн амарна. Миний бие энэхүү пионерийн зуслан гээчид 2-хон удаа л амарсан байх юм. Түүний эхнийх нь 3-р ангид байхдаа шиг л санаж байна, багын найз Х-ын хамт “Хайгуулчин” зусланд амарч үзсэн явдал байлаа. Манай Х-ын аав нь Намсрай гэж Монголдоо л нэртэй өнгөт чулууны судлаач геологич хүн, ээж нь бас геологийн лабораторид ажилладаг байлаа. Морьтын хишиг явганд гэгчээр Х-ын ээж, аав бид 2-т урилга олж өгснөөр хамтдаа 1-р ээлжээр “Хайгуулчин” зуслан явж билээ. Анх удаа гэрээс хол явж байгаа бидэнд хэцүү ч юм шиг сайхан ч юм шиг байсан биз. Гэхдээ одоо сайхан л санагддаг юм. Зуслан маань дотроо "Алт", "Мөнгө", "Тана", "Зэс" гэх мэт хэд хэдэн бүлэгтэй. Бид 2 "Тана" бүлэгт орсон шиг санаж байна. Зусланд очсоны маргааш өглөөнөөс эхлэн дэглэмд орж эхлэсэн.
Өглөө 7 цагт босоод ор дэрээ хурааж, гар нүүрээ угаагаад өглөөний гимнастик хийнэ. Өдөрт 3 удаа хоолонд орно, хоолоо идэж дуусаад тогооч ах эгч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж ширээ ширээгээрээ шүлэг шахуу юм уншина. Өглөө хоолны дараа “Үнэхээр их баярлалаа үд болтол баяртай” үдийн хоолны дараа “Онц их баярлалаа орой болтол баяртай” оройн хоолны дараа “Маш их баярлалаа маргааш болтол баяртай” гэж хэлэн талархсан сэтгэлээ илэрхийлэхээс гадна дараагийн хоолонд орох эрхээ авна. Хэрвээ андуураад өдрийн хоолны дараа маргааш болтол баяртай гээд хэлчихвэл оройн хоолонд ширээгээрээ орохгүй шийтгүүлнэ.
Гэхдээ тэгж шийтгүүлж байгаагүй л дээ. Хоолноос гадна сүү, тараг аарцаар хангана. Өлсөнө л гэж байхгүй. Дандаа идээд байхгүй ээ ээлж ээлжээр гал тогоонд тусалж аяга таваг угаана, жижүүрт гарна гээд бага сага туслах ажил хийнэ.
За тэгээд уралдаан тэмцээн, урлаг уран сайхны олон олон арга хэмжээ зохион явуулаад бидэнд гэрээ санах, уйдах зав олддохгүй байсаар томилолтын хугацаа дуусч нэг л мэдэхэд гэрийн зүг гэдэн годон.
Хөгжилтэй хөөртэй, нэгнийгээ айлгасан, инээлгэсэн янзан бүрийн дурсамж дүүрэн пиенерийн зусланд амрах сайхан шүү.

By Зулаа

25 comments:

Хулан said...

Би цэргийн хүүхэд болохоор хагас цэрэгжилттэй "Шонхор" зусланд амардаг байлаа. Хоёр нусны алчуурныхаа нэгийг чемодонаасаа алдаад баахан хайж уйлж билээ. Яагаад гэвэл алчуургүй бол хоол будаа. Үлдсэн ганцыгаа энгэртээ сүлбээрдээд харин харьтлаа биенээсээ салгаагүй дээ. Хэхэ. Гэнэт санасан чинь гоё байна шүү. Баярлалаа Зулаа

happiness said...

Пионерын зуслаан гэж, яахын аргагүй бидний бага насны хөгжилтэй дурсамжуудын нэг дээ.
Анх удаа 1-р ангиа төгсөөд Дугана Хад зусланд 10 хоног амарч байсан. Эхний өдрөө ПАУ-ын ярианаас орой болгон кино үзэх, эсвэл диско, бүлгүүдийн хоорондын тэмцээн болно гэж сонсоод аймаар хөөрч байснаа мартдаггүй юм. Сэтгэл их хөдөлсөндөө болоод гадагшаа цэлийтэл нээсэн байсан цонхыг анзааралгүй толгойгоороо мөргөөд хагалчихаж билээ. Тэгээд 7 төгрөг 50 мөнгө төлбөрт төлж байлаа.
Сайхан дурсамж байна, баярлалаа Зулаа.

Л.Д said...

Би 6 дугаар ангидаа байхаа ямар ч тохиолдлоор юм бүү мэд Янзага зусланд амарч байсан. Тэнд очоод л байж байсан чинь Ука, Оюунсүрэн /бага ангид манай ангид байсан/ 2 бас тэнд явж таарсан. Таних хүүхэдгүй байсан болохоор ангийнхаа хүүхэд Ука-г бараадаж байгаа юм чинь хэхэ. Харин азаар бид 2 зэргэлдээ байшинд хувиарлагдаж таарсан. Ингээд манай 2 байшингийнхан найзууд болцгоож орой болохоор аймшгийн юм яриад л шөнө нь айчихсан хүмүүс зүүдлээд нойр муутай хононо доо хэхэ. Харин тэр Оюунсүрэнтэй зуслангаас буцан буцталаа юу ч яриагүй танихгүй юм шиг байсаар байгаад л ирцгээсэн.

happiness said...

анхны сэтгэгдэл бичиж байна гэж бдсон чинь Хулан түрүүлчдэг байна шд, аааааааааааааааааааа :(, Хулаан :)

Л.Д said...

Би бас хоцорсон байх шив дээ бүүр 2-ын ард хэхэ.

happiness said...

Би бас Шонхорт амарч байсан. Зүгээр явж байхдаа хүртэл индрийн хажуугаар Зэрэгц командаар толглойгоо баруун тийш эргүүлж алхдаг энэ тэр, ккк, хоббитой байжээ нээрээ. Тэгээд л томдсон цэрэг хувцас өмсч, модон буу үүрээд дүрдээ итгэсэн хүн харуулд зогсож байлаа. Тэр харуулд зогсох гэж бөөн өрсөлдөөн болж байгаам чинь, багашаасаа гуйгаад л..

happiness said...

Нээрээ тийн, Янзага ш дээ. Би хаана хамт амарч байснаа санахгүй байсын.

Л.Д said...

Би амьдралдаа ганц удаа зусланд амарсан болохоор мартдаггүй юм хэхэ.

Хулан said...

Шуурхай бай гэж багш заасан юм аа. Яаая Зулаагийн бичлэг хүчтэй байна шүү. Мануусыг уралдуулаад. Нөөж байгаад гаргана гэдэг л энэ байх даа. БЭ харж байна уу? Одоо Л.Д бүр ч хүчтэй юм оруулах байхаа. Тэсэн ядан хүлээж байя

БЭ said...

та хэд одоо энд уралдаад байдаг юм уу, зулаагийн бичлэгийг оруулчихаад аяга кофе олоод ирэхийн хооронд гоцорчихож ккк.

нэг дурсамж ер гардаггүй ен, би ямар ч билээ сөгнөгөр ч билүү зусланд амрах эрхийн пучонкоо авчихсан байснаа яагаад ч билээ явж чадахаа байгаад, гансүхд өгчихөж билээ. гол нь пучокон дээрхи цээж зураг нь гансүхтэй мангар адилхан гарчихсан байсан, нөгөөх чинь миний нэр дээр хоёр долоо хоног амарчихаад ирж байжүүлээ.

бас есөө, гансүх бид 3 нэг удаа нарлагт хамт амарч байсан санагдана. манай гансүхд охидууд дурлаал бөөн юм болдог байжүүлээ хаха.

БЭ said...

манай аав сургуульд ажилладаг байсан болохоор яалт ч үгүй ар өврийн хаалгаар нэгээс арав төгстлөө 10 жил пионерийн зуслан, харшийн ёлкноос салаагүй хөөн үнэнээ хэлье энүүхэндээ гэхэд ккк.

Л.Д said...

Манай тасагын нэг банди Укад бас дурлачихаад надаар захиа өгүүлнэ гээд хэхэ тэгээд би дамжуулж өгчийм уу үгүй юу бүү мэд санадаггүй юм хэхэ

happiness said...

Өө, тэр захиаг нь өгөхгүй, анх удаа аваад, догдлоод баларч өгөх байсан байлгүй, ккк.
Гансүхэд охидууд унаж тусдаг байсан гэж нээрээ их сонссон юм байна шүү.
Ер нь манай ангийн бэрүүд их азтай бүсгүйчүүд юм аа :D
Хүргэнүүд нь ч гэсэн, :))

БЭ said...

чи ч азтай би ч азтай
бяд цөмөөрөөн азтай ккк

Хулан said...

Би ах нарын захиаг хөөрхөн эгч нарт зөөж оронд нь чихрийг нь авдаг байсан шт. Элч миний ажил сайн байж одоо тэд гэр бүл болцгоосон бол намайг дурсдаг байх даа. Хэхэ. Хар багаасаа захиа зөөх овоо туршлагатай болсон доо. Одоо ч хэвээрээ. Хандах хүн байвал хандаарай. Үнэ төлбөргүй сэтгэлээсээ.

Хулан said...

Нано технологийг манайхан сайн эзэмшжээ. Хурд гэж ванлий байна доо. Ийм байхад яг хөгширөөч тээ

happiness said...

Бидэну азтай жаргалтай арад түмэн дор нэгэн биеэ хоёр болгоху сонирхолтон одоо хэр буй аваас Хулан ахайд хандам уу.

Хулан said...

Өнөөдөр их нервтэй ажиллаж байлаа. Блогоо уншаад ганцаараа мангар юм шиг инээж бусдыг мэл гайхуулав. Ядрах үед тайвшруулсан, уурлах үед уяраасан, инээх үед элэг хөшөөсөн сайхан блог шүү.

БЭ said...

Сэтгэл мядралын үнэгүй массааж хийж өгдөг ачтай буянтай блог минь уу зээ!

СГ said...

блогоо нээж үзэх болгондоо л яагаад ч юм нэг их сэтгэл догдлоод л байдаг юм, тэгсэн та нар бас тэгдэг юм байжээ, гэж...
зулаагийн тэр аав ээжийнхээ ажлын шеф зусланд амардаг байсан гэдгээр би 2-р ангид байхдаа эгчтэйгээ хамт Нарс явдгийм байна, очсон хойноо хоолыг нь голоод манай аав ийм муухай хоол хийж өгдөггүй, идэхгүй гээд, бүр ПАУ-гийн зөвлөлийн хурлаар орж байж билээ, тэгээд л баахан амлалт аваад ахиж хоол голохгүй энэ тэр гээд л бөөн юм болж байсан санагдаж байна. тухайн үед баахан том хүн чи яагаад хоол голов, энэ тэр гэхээр нь эхлээд айж байснаа сүүлдээ шаралхаад ингээд загнаад байвал ирсэн замаа дагаад л алхаад харьчих юм чинь гэж бодож байснаа эгчдээ хэлсэн чинь манай эгч сандраад багшид хэлээд, багш ПАУ-д хэлээд тэгээд нэг юм гайгүй болж билээ, дандаа хараад байж чадахгүй юм чинь нээрээ хүүхэд харих гэж яваад янз бүр болчих байх гэж айсан байх даа. Харин дараа нь зуслангаас ирсний дараа манай аавыг дарга нь дуудаад чи гэртээ юу өгдөг болоод хүүхэд чинь хоол голдгийн гэж асуусан гэсэн.хамгиын анхны зуслангийн дурсамж гээд бодсон чинь шууд л хоолтой холбогдож байна гээч ...

СГ said...

хулаан, энэ төлбөргүй үйлчилгээгээ олон жилийн өмнөөс олон нийтэд таниулсан бол их хэрэгтэй байлөө гэж, гэхдээ хожимдож гэхгүй хэрэглэнээ хө кхкхкх

Зулаа said...

Энэ олон жилийн дараа бага насныхаа дурсамжийг ангийхантайгаа хуваалцаад бөөн бөөн эерэг энерги авч суух сайхан байна шүү /сэтгэл хангалуун нүүр дүүрэн инээмсэглэв/. Юм хөгжинө өө гэж.......... Хөгжлөөс хоцроохгүй алхуулж байгаа найз нартаа дахин баярласнаа илэрхийлье.

ÄÎ said...

Áè 4ð àíãèä áàéõäàà Íàéðàìäàë çóñëàíãèéí ºâëèéí ýýëæèíä 40 õîíîã àìàð÷ áèëýý.Õè÷ýýë îðíî ãýæ æèíõýíý ãóðèëòàíà äàà.30 ìèíóòààð 2 öàã,3 öàã ë îðíî.Õàðèí õ¿ì¿¿æëèéí òàë äýýð ìóíäàã ñóðãàëòòàé áàéñàí.Áè ÷ Ï ¿ñýã ì¿ñýã õàìààã¿é õýëäýã íºõºð î÷îîä,áààõàí îíö ñóðäàã êîìóóíóóäûí äóíä æààë õ¿ì¿¿æèæ àâñàí 人.Äàðàà íü àõëàõ àíãèä îðîîä Áàÿíãîë çóñëàíä íýã ÿâñàí.Òýãýýä ø¿òäýã õºëáºìáºã÷íèéõºº ä¿¿òýé íýã á¿ëýãò îðæ òààðààä,áàñ áîëîîã¿é ýý 2óóëàà çóñëàíãèéí áºìáºãèéã ºì÷뺺ä àâ÷èõñàí.Áàãø íü òîãëî ãýñýí á¿ëýã áîëãîí äýýð î÷îîë òîãëîíî.Òýãýõýä ë õºëáºìáºãò õî¸ðã¿é ñýòãýëýýð ñàéí áîëñèéì äàà,õýõý.

BE said...

энэ дээрхи бичсэн хүний сэтгэгдэл нь буржийгаад юу ч уншигдахгүй байна ээ.

Хулан said...

ДО мазамбек хэл сурсан гэнээ. Тэгээд биднийг бас сур гээд ингэж бичээд байгаа гэнэ. Яах уу? Мазамбек толь бичиг хаанаас олох вэ?