Monday, May 10, 2010

Эрүүл энхийн нэгэн жаргалан

3 сарын 6-нд уулзсанаас хойш нэг ч удаа таслалгүй эрүүл энхийн хичээлд явж байгаа. Очих боломжтой хөвгүүдээс Эрдэнэчулуун, Мөнхтөр, Батгэрэл гурав л огт ирээгүй. Бусад нь ямар нэг хэмжээгээр ирсээн. Энэ бүтэн сайнд 15 цагаас олуулаа тоглоцгооё. Дээрхи 3 залуугаа бас олж ирнээ. Хулан охидуудаа авчирна гэсэнд их баярлаж байгаа шүү. Манай хэд аргагүй л 5 шарынхан, тэр тусмаа “в”-ийн хүүхдүүд шиг тоглодог юм байна лээ. Гансүх шидвэл хийнэ, лаг гоолтой, Есөө юм юмтай шиднэ, үсэрнэ, Сайнаа багаар яаж ажилладгийг утгаар нь харуулна, хэрэгтэй мөчид хэрэгтэй газар зогсож л байна. ББ бас шидэлттэй, гоолтой. Даваа эхнэрээрээ заалгадаг байхаа хэхэ, дундаас нь алдана гэж байхгүй л юм байна лээ. Мөнх-оргилын тухайд бол зүгээр л мундаг гэхэд л болно. Батка бол ангийн шигшээгийн гарааны 5-д, төвийн тоглогчоор гарнаа. Минъяан бас сайн, үе үе гайхмаар гайхмаар гоол, оролтууд хийнэ.

Гэхдээ хамгийн гол нь тоглож, хөгжилдөж, инээлдэхдээ л байгаан. Найзуудаа хараад хэзээд нь ингэж тоглоод сурчихсан болдоо л гэж бодоод зогсож байдийн штээ, харахаар л 20 жилийн өмнөх жоохон хөвгүүд тэр хэвээрээ харагдаад байдаг юм чинь дээ. Энэ бүтэн сайнд 15 цагаас Монгол-Энэтхэгийн сургууль / хуучнаар өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль / дээр бэлтгэлийн хувцастайгаа ирээрэй. Зураг авч блог дээрээ тавинаа.

By: DO

17 comments:

БЭ said...

За бэлтгэлийн хувцасаа лав бэлдчихлээ. Очдог хэрэг ээ, гэснээс хэн хэн очоод байна аа. Манай хөвгүүд ч ланжгар харагдаж байна шүү. За тэгээд гүй гүй гүй гүйвэл та залуужина, гүй гүй гүй гүйвэл та чийрэгжинэ.

Хулан said...

Охидууд хөл мөлөө эдгээгээд, хөдөө мөдөөнөөс ирцгээгээд, ажил мажлаа зохицуулаад, холбоо молбоо бариад очих санаатай л байна оо. Гэхдээ найдвар нэг тиймэрхүү

Хулан said...

ДО их л олон хүний нэр бичсэн байхаар нь зургийг нь сэргээж харах гэж нэлээд үзлээ. Яг өнөө дуучин Батсүхийн тоглодог реклам шиг. Бага багаар нүүр нь гарч ирээд дошлоод нэлээд удлаа. Доогуур нь хэн суусан юм бол гэж хүлээгээд байсан чинь хөлнүүд байдаг байна шт. Хэхэ.

БЭ said...

Ганцxан зураг байгаамуу, өөр олныг үзье ээ Хулаан

Л.Д said...

ирэх бүтэн сайнд заавал очиж тоглоно оо. хөдлөхгүй байсаар байгаад бүүр мах болчихсон байна лээ.

БЭ said...

Даваа чи тэгээд үнэнгээсээ эхнээрээ заалагаад байдаг юм уу? ккк

Л.Д said...

kkk би чинь угаасаа л тийм мундаг байхгүй юу ккк

Batka said...

Манай Даваа-Очир 2 цаг тасралтгуй цуцалтгүй гүйдэг, тэдний баг дандаа хождог гэжуйгаа. Өөрөө шидээд л нэг мэдхэд шидэн дээр ирцэн дахиж бөмбөг аваад дахиж шидээд дахиж шидэн доороос өөрөө аваад гэх мэт...Би ч хүү мүүтэй болоод ойрд очсонгүй ээ. Ирэх бүтэн сайнд хөдөө томилолтоор явна бас л амжихгүй нь дээ. Уйлав...

Хулан said...

Одоохондоо энэ зургийг ханатлаа л харж бай БЭ. Дараагийн дугаарт үргэжлэлийг нь оруулна. Тэсч сууж чадахгүй байвал 1-100 хүртэл тоолчих. Хэхэ

Anonymous said...

Хэ хэ энэ зурагаа бяднуус ялалтийн баяраар авхуулсан юм. уг нь тэмдэглэх естой баяр шүүдээ, өө нээрээ энэ бүтэн сайнд монгол Коби болноо би, орой нь ганц 1 пийжүү ууна гэж бодоод байгаа,

happiness said...

Жоохон туранхай ангийн хөвгүүд минь зузаан эрчүүд болжээ.

ББ сагс тоглохоороо рекламддаг хэвээрээ юу? 8-р ангид сургуулийн сагсны тэмцээн дээр нэг бол буруу харж шидээд, нөгөөх нь гоол байтугай самбараа ч онохгүй, эсвэл салтаан доогуураа залж байна гээд бөмбөгөө алдаж бариад үзэж байсан бидний нервийг нэлээн барсан даа. Харин охидууд овоо тоглоод 2-р байранд орж байсан байх шүү.

Л.Д said...

Тийм тэмцээн болж байсан юм уу би ердөө санадаггүй ээ. Хөл бөмбөгийн тэмцээн их болдог байсныг санаж байна. Би тоглож чаддаггүй болохоор дандаа замен юм уу хаалгач хийдэг байсан хэхэ

СГ said...

0сэтгэгдэл гэсэн мөрт ороод үзэхээр сэтгэгдэл нь байж л байнаш дээ, нөхдөө ,санаагаар цнаад хэрэггүй ээ

Anonymous said...

yaagaad hen ch yuu ch bichihgui bnaa.setgegdel unshih geed orohod yag l heveeree bhiim.

Anonymous said...

hi

Anonymous said...

neree hel.pj.

Anonymous said...

neree hel.pj.