Friday, May 7, 2010

Үргэлжлэл: Би асуугдъя. Би би?

Гараа өндөөр өргөөд асуугдана аа. Миний санахын:
Бүх юм 200 төгрөгөөс эхэлсэн юм. За тэгээд 200 төгрөг олох асуудал гарч ирвээ. УН бүгдийнх нь нэрийг ярайтал бичсэн цаастайгаа тэмдэглэл хийн салаан дундуур явж аазгай хөдөлгөөд эхэлвээ. Мэдээж ийм сайхан үйл ажиллагаанаас хэн хоцрохыг хүсэх вэ дээ? Би ч аав ээжийгээ гайгүй сайн рекетэлж, хоолоо ч идэхгүй туньж, агшиндах нь холгүй байсаар 200 төгрөг авсанаа бодохоор ичмээр ч юм аа. Нийллэг эхэлвээ. БЦ-ийн аав үнэхээр шавар хаасан шүү. Гэхдээ л БЦ-ийн аав ээж шиг сайхан хүмүүс байгаагүй дээ. Охидууд бид тэр нийллэгээс хойш 10 ангиа төгсөн төгстөлөө өдөр бүр гэсэн ч хисдэхгүй, тэднийд будаатай хуурга хийж иддэг байлаа. Тийм айл ч ховор доо. За хадуураад яахав. Охидууд салатны төмсөө арилгаж дуусгаад чанаж байх хооронд палкон дээр гарсан нь үнээн үнэн. ГТ, ДМ, ГХ, Х нар тамхи татсан. Х анх удаа татсан болохоор ПҮХ ПАХ болоод хөвгүүдэд азаартцан юмаа. Тэгсэн ББ Х-г толгойг нь эргэтэл загнаад Х чамд хамаагүй гэж уурлаад тэгээд Х-ийн настр нь будаа. ББ Х-гаас уучлалт гуйгаад л үүр цайтал дагаад л байсан. Х уучлаагүй. За тэгээд 00-ын хаалга нь онгойдоггүй ээ. Тэвчихээ байгаад Х БЦ-тэй хамт гарч гүйн катокны тэнд !!! Аан жижиг өрөөний хаалга БАС нээгдэхгүй байсан нь тийм учиртай байх нээ. Ер нь тэр өдөр энд тэндгүй хос төрөх гээд л эвгүй байсан даа. Хэхэ. ОГ-ийн зайрмаг үнэхээр үнэд орсон тээ. ОГ-т зайрмагаа манах даалгавар өгсөн ч толгойг нь эргүүлсээр байгаад хайрцаг дүүрэн байсан чинь аль хэдийн ёроолдоо орсон байв. Тэгээд л талын нэг тарсан юм байна л даа. УН, НЗ, ГХ гурав ламбадаг лайтай бүжиглэж эхэлсэн. Бусад нь даган баясч том өрөөний шалыг доргитол, доод айлын таазыг чичигнэтэл үнэн зад авч БАЙХАД өнөө аймар багш хаалга нүдэж, араас нь ГС-ийн ээж ирэн нэг хэсэг мануусыг нэдрүүлэгдэж өгвөө. Охидын нэрийг барьчихъя. Тэр өдөр анх удаа архи амсаж үзсэн байх. Аа баа баа. Хөвгүүд 1 юм уугаагүй байхаа. Үнэнээ хэлээрэй. Бүгдээрээ л хөөрхөн болсон байсийншт. Шуугиж шуугиж аваад ядарцгаагаад унтах болвоо. Гэрийн бага эзэгтэй БЦ орон дээрээ ч унтаж чадаагүй. Жижиг өрөөний хаалга өглөө болтол нээгдээгүй шүү. Ямар амьжиргаатай хоёр нь орчихдог юм бүү мэд? Хайрын үгээ ярилцаад тэр хоёр товарищ үнэн амиатсан даа. Хэхэ. Үлдсэн нөхөд нь ширээ дэрлэн, газар хөглөрөн, сандал дээр тогтон БАС коридорт байсан ширээн дээр багталцаж ядан чи наашаа би цаашаа гэсээр байгаад өглөөтэй золгосон юм даа.

13 comments:

БЭ said...

Сайн дураар гар өргөн асуугдаж даалгавараа сайн хийж бусдадаа хуулуулсан Хуланд онц тавьлаа.

Ээ тэр жижиг өрөөнд нуугдсан хоёр хэн байлаа? Нөгөө МБ ын дагуулж ирсэн банди мөн үү?

БЭ said...

Аан тийн, төгсөлтийн шалгалт дөхөж байна шүү хүүхдүүдээ, Хулан шиг дүнгээ засуулах хүүхэд байвал хурдан засуулаарай, эс тэгвэл та хэдийн кармааны оноо л багасна гэж мэдээрэй.

Хулан said...

Хүмүүсийн мэдэхийг хүсч байгаа тэр 2-ын нэрийг хэлчих л дээ? тэгэх үү Ука? Өчнөөн жил өнгөрчихлөө штээ. Араас нэхэл дагуул болохгүй байлгүй дээ? Тэгвэл БЭ Укад шууд 200 оноо тавина тийм ээ?

happiness said...

kkk, yasan heregt durtau humsuud ve. Helehgui ee helehgui(helee gargaj, nudee aniad tolgoigoo huchtei segsrev)

БЭ said...

Өө энэ Ука хэл амаа гаргаад яасан хачин нахальный, анархист хүүхэн бэ? Ангийн хурлаар авч хэлэлцэж арын лаборантын өрөөдн оруулж байцаана шүү.

Anonymous said...

Hulangiin hard ch sain sergej bna shuu.MB-n daguulj ochson huuhdiig bi tanina.Mongol jijig shdee,uuruus n asuuh uu? hehe.

happiness said...

Ямар айхтар араас нь хөөж байна аа, өөрөөс нь асуух уу гэж мэгээл..., :)

Batka said...

Тэр тухай бүдэг бадаг санаж байнаа. Лав торт нь ихдээд бялуураад маслаар нь Е, Г, би гэх мэт хүмүүс гутлаа тосолж мосолж мянгуурч байсан. Хөөрхөн халсан байсан, тамхи гарч татаж байснаа, сүүлдээ болкон дээр нь татаж матаад байсан шиг санагдаж байна. Хүүхдээрээ байсан нь мэдэгдэж байна шүү. Маруужин энэ тэр авсан, нуусан гээл... Хонхны баяраар Гутлын 22-т манайд нийлсэн тухайгаа сайн санаж байгаа хүн байна уу. Таван шарын атманууд ирээд л. Е нэг сандал дээр үсний хайчаа тэврээд унтаж байдаг чинь тэр нийллэг штээ.

БЭ said...

сандал дээр унтдаг чинь тэр нийллэг байсан юм уу? би бүр холион бантан л юм санаад байсан юм байна шдээ.

Зулаа said...

Хонхны баяраар өдөржин гадуур хэсэж ирээд орой нь БЗ-ын нийлсэн ш дээ хоногоор. Лхагваанаа багш нийлсэн бүх хүүхдүүдийн гэр рүү утсаар яриад тэд бидэн рүү яриад, 5 шарын атманууд ирээд л гэх мэт бөөн шуугиан дунд нийлж билээ. Гэхдээ тэгээд ч бидний нийллэгийг тарааж чадаагүй ш дэ хэ хэ.

Anonymous said...

өглөө үүрээр лхагваанаа багш ирээд л янзан бүрийн сексвалны юм болоогүй биз гээд л шиншлээд л хэхэ.

Anonymous said...

gerlee unduggui salad angiihandaa iduuleel.pj.

Anonymous said...

ene anonymous Lkavgasuren bagsh yum bishuu! yarisan yariagaa sanaj bn shuu!pj.