Wednesday, May 5, 2010

Өргөх бичиг

3-р анги төгсөөд 4т ордог жил дунд ангийн сурагчид болоод бид бага ангийн багш Сүнжидмаагийн гараас химийн Лхагвасүрэн багшийн гарт очиж билээ. 2-лаа 12-р сургуульдаа нэртэй хатуу багш нар даа. Лхавгасүрэн багшийгаа бид Лхагваанаа гэж дуудна, багш маань их чанга, хатуу шаардлагатай тийм нэг цэгцтэй “аймаар” хүн. Өмнөх нөхдийн бичлэг дээр энэ тухай бичигдсэн байгаа даа. Манай ангид химийн хичээл 7-р ангиас эхлэж орсон. Хичээл бүрт “За 10 минутын контрол” гээд шалгалт авна.
Манай ангийхан 6р ангид байхдаа юм уу /яг хэддүгээр ангид байснаа сайн санахгүй юм/ даа ангийн багш Лхагваанаадаа өргөх бичиг барьж билээ. Бид, дураараа байж тухтай нь аргагүй үймүүлэх гэсэн санаагаа гүйцэлтүүлэхээр хөөрхий багшийн эсрэг тийм арга хэмжээ авсан байхаа хэ хэ. Бас нөгөө талаар багшийн тавьсан өндөр шаардлагыг биелүүлж чадахгүй болохоороо тэрнээс мултрах сайхан шалтаг олж багшийн эсрэг дайн шахуу юм зарласан байгаам.
Өргөх бичигт бид “ Багш та нэг сайн хандсан хүүхэддээ хэт сайн ханддаг, анхнаасаа муу хүүхдэд дандаа муу ханддаг, өөр бас юу ч билээ биднийг дандаа ангийн хурал нэрээр загнадаг” гэж ирээд л тэр үед бидэнд таалагдаагүй зүйлийг эрэгцүүлэн бодох ч үгүй бичээд, бүгд гарын үсгээ зураад, ангийн хурал дээр өөрт нь гардуулчихаж билээ. Яаж тэгж чадсан байнаа аймаар. Багш маань тэр бичгийг аваад миний бодлоор лав их сандарсаан. Гар нь жаахан чичрээд ширээгээ түшиж байсан. Тэр өдрөө бидэнд бараг юм хэлээгүй тараасан. Харин маргааш нь ирээд ёстой бут авсан даа хөөрхий. Та нарын энэ бичиг гэж хүн авах юм нэг ч байхгүй гэж ирээд л. Тэрнээс хойш биднийг нөгөө арын өрөөндөө нэг нэгээр дуудаад байцааж өгсөн. Хэн энийг санаачилсан, хэн бичсэн, яагаад бичсэн гэх мэтчилэн. Чи хэний ятгалгаар гарын үсэг зурсан бэ гээд л шүүслүүлж өгсөн дөө хөөрхий. Тэрнээс гадна бас өөр багш нараар хүмүүжлийн ажлын лекц хүртэл хэд хэдэн удаа уншуулсан санагдана.
Зайлуул Лхагванаа багш биднийг л хүмүүжилтэй, сайн хүн болгох гэж хичээж байсан нь лавтай. Жаахан хатуу байсныг нь мануус далимдуулаад, маагуураад өргөх бичиг мичиг бичиж энэ тэр болоод л хэ хэ. Манай ангийг 8 төгсгөөд дахиж өөр анги дааж аваагүй юм байна лээ. Бид ёстой үйлийг нь үздэг байсан дагаа. Одоо багш гэртээ нөхөртэйгөө 2лаа тэтгэвэртээ гарчихсан сууж байгаа гэсэн. Сургуулийн ойн уулзалтаар ирээд манайхаас өмнөх төгсөлтийнхөө хүүхдүүдтэй уулзаад их баярлаж байна гэсэн. Ангийхныгаа та нар уулзах бол манайд ирээрэй гээд сүйд болж байна гэсэн шүү манайхаан. Зун цуглахдаа бас нэг бодмоор л юм тэ.

by Зулаа

15 comments:

Хулан said...

6-р анги мөнөөс мөн. Би дөнгөж шилжиж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь 6в-ийнхэн сургуулийн ард цуглараад нэг юм бичээд байна аа. Би шинэков болохоор жоохон дөлсхийгээд хол зогсоод л. Намайг гарын үсгээ зур гэж дуудахад юунд холбогдож байгаагаа ч мэдэхгүй шууд зурчихдаг байна шт. Дараа нь Лхагваанаа багш намайг дуудаад Чи бас юув дээ, дөнгөж шинээр ирчихээд гээд л бараг хөөгдөх шахсан. Шинэковыг хүртэл манаруулж чаддаг 6в-ийнхэн ийм л хүчтэй байж.

СГ said...

миний л сонссоноор лхагваанаа багшийг ганц залхаасан нв та нар юм биш үү, манай дээдүүл бол юм хэлдэггүй л байсан гэх юм билээ, юун тэр өргөх бичиг энэ тэр болохтой манатай.
10 минутын контролыг бол ёстой бүх ангиас авдаг байсиймаа, би 5-р ангид байхдаа өглөө эрт ирээд багшийг хичээл зааж байхад нь хойно, нь суугаад л ангийнхныхаа харилцах дэвтэр дээр дүн, мүнг нь таввж байхад анги нь лаг чимээгүй, хүн хуулдаггүй л байсан санагдаад байдаг.

Batka said...

За нөхдөдөө хүүтэй болсонд баяр хүргэсэнд баярлалаа. Аавын 7 хоногоо аваад ажилдаа орлоо. Блогоо нээлээ зөндөө гоё бичлэг угтлаа, сэтгэгдэл ч 20, 30 аараа ордог болж. Анх У, Э бид гурав л бичсэн юмандаа ээлжилж сэтгэгдэл үлдээгээд бие биенээсээ уйдах нь холгүй байлаа шт. Одоо тэгсэн сайхан байна шүү.

Манайхан бага насаа аатай деталны санах юмаа. Өргөх бичиг өгсөнөө бүүр мартсан байна.

БЭ said...

6-р ангийн хүүхдүүд байж их зоригтой байсан байгаан шүү, тухайн үед чинь гичнээн ардчилсан нийгэм эхэлчихсэн байсан ч соц нийгэмээс холдоод удаагүй, багш нарын хүнд суртал яг хэвээрээ л байсан даа. би энэ үед шилжчихсэн байсан хирнээ л та хэдийн тэр өргөх бичигийн талаар сонсоод та хэдээрээ бахархаж байж билээ. би байсан бол хамгийн түрүүнд гарын үсэг зурахгүй юу ккк. ёоё тэр лхагваанаагийн арын өрөөнд ч хүнд хүнд ярилцлага олон болж байсан даа хөөрхий.
нөгөө батцэцэгийнд нийллэг хийдэг чинь 7 билүү 8-р ангид байл уу? тэгэхэд бас бөөн юм болсон тээ?

happiness said...

Өргөх бичиг өгсний маргааш багш гэр рүү утасдаад багш нарын конторт хүрээд ир гээд л дуудсан. Ёстой юм үлдэхгүй болтлоо загнуулсан даа. "Атар газар илгээлтээр явж байгаа ажилчин залуусыг үймүүлж тараах нөхөр байна, чи" гээд л аймаар загнуулсан. Юун атрын илгээлт болоод явчихав аа, өргөх бичиг өгсөнд уурлаж байж гээд л тэр үедээ гайхаад л зогсож байлаа, хэ хэ.

Хулан said...

Сэдэв гарч ирсэн байна. Батцэцгийнд болсон нийллэгийн талаар алив нэг бичнэ байгаа манайхаан. Нэг хоёрын гурваа. Хурдан бичээрэй.
Жич: / чихэнд нь шивнэв / Ука би их ажилтай байна аа. Чи бичээрэй. Хурдан бичээрэй. Хэхэ

БЭ said...

Нээрэн одо Укагийн ээлж (аая лаг) Батцэцэгийнд болсон нийллэг тасархай болсон шүү хахах ёо үү үү үү!

Л.Д said...

Батцэцэгийнд болсон нийллэгэнд би очоогүй юм байхдаа. Мэдэж байгаа хүн байна уу

БЭ said...

аыгүй бол очоод хамгийн түрүүнд тас компаны захирал болчихсон юм байлгүй, нээрэн даваа байл уу яал аа?

Хулан said...

Ука сайн санаж бичээрэй. Энд тэндээс асуултаар булж эхэлж байна шүү. Хэхэ

Anonymous said...

hulan tasarchaad tasartsan davaag 2laa suuya geed l baisiinshd. nuguuh ni tegie geel. tegeed ugluu eruul bolood salsiishd.tegeed huuhdee hen ni gesnee uu neeree 2laa huuhedguishd geed tolgoi ni uvdsun 2 yum bair bairluugaa yavaal.tegeel hulan bairandaa irchiheed gertee orohgui namaig shar tailj ug geel unen hetsuu. manai ortsnii 3davhart bdag bsan yum. bi yahav uudaggui bsan bolhoor bugdiig ni sanaj bgaa baihgui yu.pj.

Hn said...

Гомбо хамаагүй нууц задалж болохгүй шүү. Чамайг архи архи уу гээд Тэнгэр шиг дуулаад байхаар нь нэг орцных юм байна, гэрт оруулаад өгөх байлгүй гээд найдаад уусан штээ. Даваа бид хоёр төгсөн төгстлөө үерхэж үргэлж хамт байсан нь үнээн үнэн.
\ Б.Давааг хэлсэн шүү \

БЭ said...

huue ee tegeed hulan b. davaatai suuya geed baisan yum uu? arai l... baisiim bish beez nohoor? kkk

Л.Д said...

Ёооё надтай суух гэж байсан юм байх гээд баярлалаа ш дээ. ккк

Anonymous said...

LD shuud avgaigaa muridag bainshd chi bsan shu dee.pj.