Wednesday, February 3, 2010

Бидний тоглоомууд

Биднийг төрөөд балчир байх үед чинь гадаа эсвэл гэрт тоглоомоор тоглохоос өөр сонголт үнэн дээ байгаагүй. Гэртээ бол тоглоомон индианууд, ковбойууд хоёр талд өрж тавьж байгаад юм шидэж эсвэл наалддаг буутай сумаар буудаж онох, хэнийх нь хамгийн түрүүнд унаад дуусна тэр нь ялагддаг байсан. Мөн орцондоо нүдээ бооно. Хажуу айлын охидтой ширээн доороо айл гэр болж тоглоно аавын дүрд тоглоод дандаа согтуу ирнэ. (Үлгэр жишээ ард түмний хүүхдүүд тэр нийгмээ л дуурайж тоглоно) Тэгж айл гэр болж тоглож байхдаа согтуу гуйвж жүжиглэж байгаад нүдээ юманд цохиж сохлох шахаж билээ. За тэгээд гол сонирхол нь бол ер нь л гадаа л байж байх. Шөнө дөл болтол дуудуулан барин тоглоно. Ээж гэрийн цонхоор 5 шараар нэг орилно штээ, гэртээ ороорой гээ л. Манайх хойшоо харсан цонхтой, тэрүүгээр орилоод сураггүй бол хажуу айлд ороод урагшаа харсан цонхоор орилно. Гадаа гарах гэж ээжийгээ гуйж долигонож өгнө дөө. Гэрээ цэвэрлээл, даалгавраа гялс хийгээл, дүү нарын сүүнд яваал. За тэгээд нэг гархаараа уяанаасаа алдуурсан нохой шиг алга болж өгнө дөө.

Тоглоом 1 - Хөл бөмбөг
Байраараа, ангиараа хуваагдаж байгаад шороон дунд хутгалдаж өгнө. Хэн хамгийн хурдан шороотой хутгалдах вэ гэдэг тэмцээн зохиоцон юм шиг л хамаа намаагүй үзнэ дээ. Хожигдохоороо зарим нэг шартай нь уйлаад бүүр халтар болно. Жижигхээн монгол гуталны сувинерийг цом болгоод хожсондоо өгнө. Нөгөөх нь бөөн баяр. Гэрээрээ дамжуулж цомоо хонуулаал энэ тэр.

Тоглоом 2 - Дугуйн дээр эсвэл урт сандал дээр гардан байлдаан хийх
Хичээл орох, хичээл тарсны дараа байнга. Сургуулийн арын биеийн тамирын талбай дээр хөндлөнгөөр нэг эгнээ, цуваагаар нэг эгнээ болгосон дугуй байдаг. Баг болоод байлдана хоёр дугуйны хооронд алцайж зогсож байгаал түлхээл, татаал. Хэнийх нь багийн хүн хамгийн сүлд тогтож үлдсэн нь хожно. Форм морм эймээр болноо. Халтайгаад, гялайгаад.

Тоглоом 3 - Маатаг
Ер нь бодоод байхад одооний энэ бейсболорхуу л юм уудаа. 2 баг болоод нэг баг нь модоо авна нөгөө нь бөмбөгөө. тэгээд ээлжилнэ. Бөмбөг авсан нь эхлээд нөгөө багын цохиур барьсанруу шиднэ. Шидээд ирсэн бөмбөгийг нөгөө гар нь шууд цохиж цөлнө. Хол цөлүүл сайн. тэгээд бөмбөг шидсэн баг нь бөмбөгийг авч дамжуулна. Цохьсон багын гүйгчид тодорхой 100 м хэрээний зайд байрлах үүр лүүгээ гүйнэ нааш цаашаа. Гүйж явхад нь оногдсон нь амьгүй болдог ч билүү, хасагддаг ч билүү. Ерөнхийдөө иймэрхүү л тоглоом их гоё өрсөлдөөнтэй.

Тоглоом 4 - Туг булаацалдах
Томоохон талбай татаад нэг нэг эсрэг өнцөгт үүр засаад туг байрлуулна 2 баг. Талбайгаа яг тэнцүү хуваагаад хүнээ мөн хуваан. Тэгээд аль баг нь түрүүлж айлын тугийг авч өөрийн зураасны талд гарсан нь хожно. Багууд зураасны 2 талд зогсоод бие биенээ татна. айлын талд татагдаж чирэгдэж орсон нь амьгүй болно. Нөгөөдүүл нь ам өгөхийг оролдоно. Нэгийгээ татагдахад нөгөөгөө бас айлд татуулахгүй гэж хөл гарнаас нь нөгөө тийш нь татаж ерөнхийдөө хүнийг тэлэх маягтай болгоно доо. Хэхэх тэгж сатаарч байх хооронд нь нэг сэргэлэн гар нь айлын туг байгаа үүрлүү гүйж очоод туг авах ёстой юм. Бас их хөөрхөн тоглоомоо. Гэхдээ л хувцас эймээр болноо бас.

Тоглоом 5 - Мөнгөдөх эсвэл товчдох
Мөнгөднө гэдэг нь жорлонгийн бочкины бондгор хар бариул, цагаан бөөрөнхий чулуу, болон бусад өнгийн чулуу гэх мэт зүйлсээр мөнгийг давхарлаж бүгдийг нь тоогоор нь дээш харуулж байгаад тавиад дээрээс нь цохино. 2 хүн мөнгөн дүнгээ тэнцүү тавьна. тэгээд хэн нь цохиод сүлдээр нь олон харуулна тэр мөнгөө авна. Зоосон мөнгө яриад байгаа штээ. Бас л азаартны гоё.
Товчдоно гэдэг нь байшингийн буланд хагас дугуй төө хэрээтэй нүх ухна. Тэгээд 10 м орчим зайнаас товчоо няслана. Нясалсаар хамгийн түрүүнд оруулсан нь нөгөөхийгөө бас няслаад оруулаад товчийг нь авна. Орос цэргийн товч, монгол цэрэг товч гээд хамгийн супер нь товчоо алдуул гутарч дахиад товчнуудын эрэлд гарна. Ер нь бол товчний хулгайж болж байгаан. Гэрт ирсэн хүний хувцаснаас авах гэх мэт.

Тоглоом 6 - Бөглөөдөх
Ундаа болон пивнийн бөглөөгөөг янз бүрийн байрлалаар шүүрч бас нэгнийхээ бөглөөг хомбодож дуусгах зорилготой.

Тоглоом 7- Амь насанд аюултай тоглоомнууд
Холорын шохойг лаазанд хийж гаднаас галаар төөнөж лааз нисгэх, эрэг боолтыг бас иймэрхүү аргаар бас тэсэлж нисгэнэ. Элекотрод гээд гагнуурын төмрөөр шидэлцэж байлдах. Гуя муя, бөгсөнд аймаар зоогдоно. Хонгилдоон гээд бараг анхны Монголчуудын зодоонтой кино гарснаас хойш, урдаа үзүүрэндээ зүү зоосон дэрсэн сумтай, гуурсанд хийж үлээж байлддаг, Төмрөөр од хийж шидэх, хадаас үзүүрлэж шидэх, биретик бас шиднэ, Нум сум хийнэ, чавха хийнэ. Модон буу хийж П үсэг маягийн сумаа резинээр харвадаг буу хийж байлдана. Бороо орхоор аймаар их ус тогтоно. Тэнд нь сал хийж сэлнэ. 5 шарын араар төмөр замтай гурил буудай ачсан вагоноос зүүгдэх, явуут дунд нь үсрэх. Зогсож байгаа вагонууд дээгүүр дамжиж гүйх, хажууд нь байгаа жижиг байшингуудын дээвэрлүү бас үсрэнэ. Граж дамжиж гүйц хөөцөлдөнө. Олон хүүхэд унаж хөл гараа хугалж, вагонд дайруулдаг байсан даа хөөрхий. Ер нь хамгийн эрсдэлтэй болохгүй бүхнээр л тоголдог байжээ.

Тоглоом 8 - Дугуй унах эсвэл дугуйны хаймар түрж гүйх
Дугуй унана гэдэг бол тэр үеийн хүүхдүүдийн мөрөөдөл. Би эгчийн гадаадаас явуулсан чихэвчний хөгжмийг (бас л тэр үедээ ховор) Украйн гээд дугуйгаар солиод үхтрээ загнуулж байсан ээждээ. Тэгээд дугуйг хол хүнгүй газар хэсэг бүлгээрээ ээлжилж унана. Тэгэхгүй бол байрны атаманууд унаад алга болчдогийн. Гэхдээ мануус дунд бас хөгийн гарууд байнаа. Махаа энэ тэр гээд. Ээлж нь болоод дугуй унаад тойрог хийхдээ унаад алга болчдог. 2-3 цаг хүлээлгэнэ шүү дээ.

Дугуйны хаймарыг их түрж гүйдэг байсан дэгээ шиг тахир төмөр бариул хийгээд. Тэрэндээ шаврын хаалт маалт хийгээд их гангалнаа. Хэгээсийг нь бас өнгө өнгийн тогны утсаар ороож гангална.

Дугуйг орлуулж самкат гэж юм ах нараараа хийлгэж унанай. Скэйт маягийн, гэхдээ модоор хийсэн, сууж явдаг араас нь нэгнийгээ түрнэ, эсвэл уруу газар уруудаж өнхөрнө.

Бидний багад иймэрхүү л юмаар зугаацаж тоголдог байсан даа. Өөрсдөө тоглох тоглоомоо урлаж тоголдог байсан байгаан. Бас толгойгоо гашилгаж бодож олдог. Дараа нь дахиад үргэлжлүүлнээ. Ука охидууд яаж тоголдог байсан талаар нэг бичнэ биз тэ хэхэхэ бас сонин штээ. Охидтой бас их тоголоноо бөмбөгдөх, чиртаа, дээс, резин, орон булаалдах гэх мэт....

9 comments:

БЭ said...

Хожигдохоороо зарим нэг шартай нь уйлаад бүүр халтар болно.

хаха, даваа-очирын дүр зураг шууд нүдэнд харгддаг гэжий шд. тэр цомоо хонуулах гөө мөн жаргал байж шүү дээ.

маатаг чинь гүйдэг маатаг хаадаг маатаг гээд бас 2 янз шүү.

туг булаацалдахад ч ёстой хамаг товч тасрана дөө.

мөнгөдөх гэдгийг гөөмийдий гээд байдаг байлуу юу билээ.

happiness said...

Унтуулж байгаа хүүгээ сэрээхгүйг хичээж чичгнэн, чичигнэн инээн байж уншив. Яаж тоглодог байсан нүдэнд харагдаж байна шд.
Хөл бөмбөг тоглохоороо "маньдаа, маньдаа, ээ маньдаа л даа" гээд гүйгээд байдаг биз дээ, хэ хэ.
МөнхЭ, МөнхО 2 товч тоглодог гэж Сүнжээ багшид дандаа загнуулдаг байсан, тээ.
Маатаг, туг булаацалдах 2 хамгийн гоё. Тачигнатал гүйж үүрэндээ орсноо 1000 авдранд гээд л аймаар бахтай шүү, ккк.
Дугуйнд бол дурлаж байлаа. Даанч том Украйн унаж унасанаасаа хойш эрэгтэй дугуй унахаас айдаг болсон. Дугуйнаас унасан эмэгтэй хүүхэд "дотуур бэртэл" аваад нөхөртөө тоогдохоо больдийн гэж байрныхаа охиноос сонсоод хожмын амьдралдаа ихэд санаа зовж, шаналж байж билээ.

Anonymous said...

Бөглөөдөх дээр нэг юм нэмж хэлэхэд чихрийн цаасаар охидууд бас бөглөө маягийн юм тоглодог байсийн. Хэхэ энд дандаа эрчүүдийн тоглоом бичсэн юм боловуу. Уншаад суусан чинь яг тэр гудамжинд би хамт тоглож байгаа юм шиг санагдлаа. Бас зөндөө инээлээ. Хүүхэд насанд хүргэж өгч байгаад баярлалаа. Би ч бас гэрээсээ гарахдаа эгчдээ их долигнодог байсан.

9 said...

Ninja bolj togloh hamgiin goy togloom b,san jinhen kino kino, Bidnii heden sanaa niilsen nuhud monchok, selem, od ,nijagiin nooson malgai (aimaar haluutsdag b,san) geh met zewsgeer zewsgelj awaad towloson gazraa uulzana, ter ni 12-r surguuli, tegeel manaach uwguniig jorlon oroh hoorond zarimdaa bvr ulaim tsaim nvden deer ni surguuliruu dairch gvij orno, tegeel huurhii uwuntei muur hulgana bolj huutsulduj garnadaa vnen eo eotoi b,jee, ene olon angit kino 1udaa tom tsonh hagalsnaar tugsgul bolsiimda, gehdee bid nar 1 ch udaa barigdaagvi, he he teghed mani uwgun tsagdaa duudsan bol yanada gej, bid ch 1 iimerhvv teroruud b,laa, bas bid nar 2 huwaagdaad bvseer baildag b,san te

Anonymous said...

гэхдээ хамгийн гоё нь хичээлээ таслаад формтайгаа сагс тоглох. багш цонхоор хараад л. бид юу ч болоогүй юм шиг...

d said...

gadaa l togloj bval yuu ch hamaagui toglodog bj dee.bi daanch teveg togloj chaddaggui bsiin.bid 4r angid bhdaa uzegnii saviig TSOM bolgood l nuguu 4n angiihantaigaa uzdeg bj dee.puuz,giidree neg n baruuniig n,neg n zuuniig n umsuud l.hehe,mani n daraagiin togloltod umsii gej neg negneesee guigaal.....
BE-d ih goe puuz bdag bsan.bi guij umssuur bgaad ursan bhaa daa.yamarhc bsan bid 2-t neg tiim puuznii asuudal bdag bsan.

d said...

bas neeree huvtsan deeree PUMA gej bichih geed RITA geed bichchihej bilee,hehe. humuus RITA gej yu gej bgaan geheer ih ichdeg bj bilee.

БЭ said...

хаха нээрэн нэг пүүзний асуудал болж байж билээ.
сайн уу хөгшөөн, ямар сонин хүн бэ? хаана юу хийгээд байна даа?

улам олуулаа болж байгаад баяртай байна.

БЭ said...

подволкон дээрээ цаасаар үсэг тоо хийж байгаад будаж мудаад л.

чи ч нээрэн хөл бөмбөгийн хорхойтой нөхөр байж билээ, одоо ч гэсэн хэвээрээ юу хэхэ