Wednesday, February 10, 2010

Цагаан сар

Цагаан сар болох нь ээ. Банш, бууз тоолж, өрөх зэрэгхэн хийж, айл хэсэж авах бэлгэндээ хөөрдөг байсан бидний ихэнхи маань одоо баярын бэлтгэл гээд ид завгүй гүйж байгаа.

Цагаан сараар овоо хэд хоног амардаг байж. Шинийн 2, 3-аас найзуудынхаа аав, ээжтэй золгоно гээд айл хэсдэг байлаа. Дэлгэрмаагийн ээж дээр лав заавал очдог байсан. Ангийн хөвгүүд бол бүгдээрэнгийнхнээр нь (ямар аймаар урт үг вэ, энэ) ордог байсан байх аа.

Хамгийн тод санаанд үлдсэн дурсамж:
6-р ангид байсан санагдаж байна. Амралт дуусч, хичээл дээр баахан баярын чихэр, боовондоо хахаж, цацсан нөхдүүд л ирцгээсэн шиг байгаан. Тэр үед хүүхдүүд чөмөгтэй, 9-ийн чихэр их бэлгэнд авсан байлаа. Нөгөөхөөрөө хоорондоо байлдаад... Би аминдаа доошоо тонгойж, өөрийгөө хамгаалсан биш үсэндээ Е-өөр бохь, чөмөгтэй чихэр наалгуулж заваарсан юм болж билээ. Хариад гэрийнхэндээ мэдэгдэхгүйгээр цэвэрлэх гэсэн чинь болохгүй байхаар нь үсээ барьж байгаад наалдаж, зунгаарсан хэсгээс нь зүгээр л тайрчихсан гэжугаа. Тэгээд л нээх урт хэрнээ шилэн хүзүүнийхээрээ тэрүүгээр богинохон, халимаг шиг хачин, сонин үстэй хүн л тоохгүй хэд хоног явсөөн. Нэг өдөр эгч анзаараад миний үсийг анх удаа тайрч өгсөн юм даг.

8-р ангид цагаан сараар Лхагваанаа дээр очиж золгох юм болоод Е-ийнд цугларцгаав. Охидуудаас НЗ бид 2 л ирсэн байсан учраас багшаас айж, санаа зовоод бултчихсан, хэ хэ. Одоо харин багш дээр нэг очих юм сан л гэж бодох юм. Дараа нь сонсоход хөвгүүд гэрт нь очиж золгоод, бэлэг аваад ирсэн байсан. Бэлгээ харин 2, 2 чихэр л өгсөн гээд голоод байсан санагдаж байна, :-). Татдаг нөхдүүд нь тамхи авна гэж бодсон шиг байгаан, яг шд, ккк.

Хэзээ ч билээ, бас л цагаан сарын дараа би өвчтэй байж байгаад хэд хоног хоцорч очсон юм. Эхний цаг биеийн тамир ороод зааланд байсан санагдаж байна. ГЗ харин ангийнхан хоорондоо золгоцон, алив ахтайгаа золго гээд, би үгүй гэж заал тойрч зугтаад.... :D

Бас л 8-д байх аа, ангийн хэд манайд ирж эмээтэй золголоо. Гомбоо сууж байснаа зураг үзье гэсний нь зуу татъя гэж сонсоод, лаг күүл царайлж эмээгийн задалсан архинаас нь хийж өгсөн чинь архи нь дуусцан. Тэгээд хоосон шилийг нь буцаагаад сервантанд хийцэн, :р. Эмээг яах бол гэж бодож байсан чинь юу ч хэлээгүй, мэдээгүй байх л даа, зөндөө хүн орж гарч байхад.
Тэгэхэд тэд нар өмнө нь ЭЧ-нд очсон, ууцны махнаас нь огтлоод идээд байсан чинь яс нь гарчихсан гэж байсан, ёоё, үнэн санаа зовмоор оо.

За эцэст нь "Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Цагаан бар жилд хүсэл бүхэн чинь биелэх болтугай, зорьсон зорилгодоо хүрэх болтугай" гэж ерөөе дөө.


Зургийг http://montur.miniih.com-с авч ашиглав.


6 comments:

BE said...

зээ, бултаараа сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй.

дэлгэрмаагийн бараашиг нь тасархай амттай байдаг байж билээ. 8-ын цагаан сараар очиж байсан санаанд ороод байдаг юм.

гэснээс манайхан улам олуулаа болоод ёстой гоё байна. найзуудаа, майл хаягнуудаа бүгдээрээ
tse_bat_erdene[at]yahoo.de
хаяг руу явуулаарай. би урилга илгээе, тэгээд хамтарч бичлэгнүүдээ бичиж байя аа.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

оросоор бичсэн ч юм шиг үгүй ч юм шиг. ойлдгодоггүй ээ

Batka said...

Ангийн андууд бүгдээр сар шинэдээ сайхан шинэлээрэй. Багадаа цагаан сараар сайхан авдаг байж дээ. Дэлгэрмаагийн ээж их сайхан хүлээж авдаг байсан бид нарт яг л том хүмүүс шиг хандаад л бараашиг өгөөл. Халж малцан энэ тэр дараа нь. Лх багшийн өгсөн бэлгийг П голонгуутаа золгосон мөнгө үүднийх нь ширээн дээр байсныг шууд өөрийхөө өгсөнийг буцааж аваад гарч билээ хэхэхэ. Атаманууд гостуу дайралдаад ахтайгаа мөнгөтэй золго гээд шаналганаа. ГС, 9 хоёр Дуулгаатай тэгж таараад урьтаат ахаа найзыхаа ээжд золгох гээд мөнгө өгөөч гээд өөрөөс нь мөнгө авсан гэж уйагаа. Сэргэлээн

Anonymous said...

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй
Цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай
Жүнз хальсан сархадтай
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ДАВАА.Л said...

Сайн уу? ангийнхан минь сайхан шинэлцгээсэн үү? Баткагийн бичсэнийг харсан чинь санаанд ордог байна ш дээ. ГС, 9 бид 3 С-ийнд очиж золгох гээд 9-ийнхаас гараад ирсэн чинь Дуулгаа 79-р цэцэрлэгийн үүдэнд баахан атамануудтай зогсож байдгийн тэгээд л бид 3 за одоо яах уу юу гэх үү гээд л тэгсэн чинь ГС юу ч гэсэн очоод золгоё гэдэг тэгэнгүүт нь 3-уулаа 20, 20-н төгрөг барьж золгоод юм асуухаас нь өмнө Дуулгаа ахаа ангийнхаа хүүхдийнд орж золгох гэсэн мөнгө байдгүй танд мөнгө байна уу гээд Г асуучихсан тэгсэн чинь хаха би та нараас авах байтал та нар надаас авдаг байна ш дээ гээд л 100, 100-н төгрөг өгч билээ. Г-д их сайн байсан л даа ээжийнх нь даасан ангид байсан юм шиг байгаан.