Friday, March 12, 2010

Баатарчуудын гишүүн..пионерийн гишүүн...эвлэл гэх мэт

Нэгдүгээр ангид ормогц бидний хэдэн хүүхдүүд чинь автоматаар шахуу баатарчуудын гишүд болчихож байгаа юм. Баатарчууд гэдэг нь бас Сүхбаатарын хүүхдүүд гэсэн утгатай байх. Баатарчуудын гишүүн хүний үүрэг даалгавар гэвэл мэдээж ах захаа хүндлэнэ, пионерийн гишүүн хүний үгнээс гарж болохгүй, дүү н араа асрана, гэр орон аав ээждээ туслана, цэвэрч нямбай, арвич гамтай байна гээд л. Ингээд л сургуульд орсон биш энэ өдөрөөс эхлэн олон арван хариуцлага хүүхэд бидний толгой дээр бууж байгаа юм.

За тэгээд 2-р ангид элсэхүй өвлийн амpалтын дараагаар пионерийн гишүүн болж байгаа юм.

Хуудасxан цаас жаалхүү аваад
Хурмаст тэнгэрийг нартай нь зураад
Нарны зургийн нэгээхэн дор
Нажнай хичээж бичихдээ

Энэ нар үүрд мөнх мандаж байж
Ээж минь үүрд мөнх насалж байг
Тэгээд би үүрд байж байг

Солнечный круг,
Небо вокруг —
Это рисунок мальчишки.
Нарисовал он на листке
И подписал в уголке:

— Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я!



...за санаанд орж ирсэнээрээ биччихсэн шүү, ганц нэг мөр, үг нь буруу байж мэднэ.
Пионерт элсэж байсан өдөрөө та нар санадаг уу? Би нилээн тод санаад байдаг юм. Мэдээж 2 сарын 2-н байсан байж таараа. Сүхбаатарын төрсөн өдөр, багш нарын баяр гэдэг утгаараа Ленины музеид очиж бөөнөөрөө элсэж байсан санагдах юм.
Эгнэж зогсож байгаад л энэ дууг дуулж байгаад л пионерийн тангараг аа дуржигнуулна даа. "Д. Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагад элсэн орж... МАХН-ын үйл хэргийг үнэнчээр залгамжлахаа тангарагaлаж байна" (3 удаа тангарагалах ёстой) гээд жинхэнэ пионер хүн шиг гаран дээрээ улаан бүчээ өлгөчихсөн, түүнийг нь пионерийн удирдагч (Маруся мөн билүү) хүүхдүүдийн хүзүүнд нэг нэгээр нь зүүж өгч байсан санагддаг юм.
Пионерийн удирдагч бидэнд яриа хийхдээ:
"-Та нар бол жанжин Сүхбаатарын хойчийг залгамжлагчид юм. Ийм учраас их жанжны төрсөн өдрийн ойгоор цөмөөрөө пионер болж залуу Сүхбаатарчууд болох ёстой.." гэх мэт өрнөнө, ухуулна. Бид хэд цэх зогсоод нэг ч чимээ гаргахгүй гүрийнэ.
Ийм болохоор пионер болно гэдэг Сүхбаатар жанжны хойчийг залгамжилж, залуу Сүхбаатар болно гэсэн үг юм. Би Сүхбаатар шиг баатар жанжин болохыг хүсэлгүй яахав.
Мэдээж өвөл болохоор их л хүйтэн байсан байж таараа. Харин би тэр хүйтнийг мэдрэх сөхөөгүй палтьоныхоо энгэрийг задгай тавьчихсан, галстукаа салхинд намируулаад баяртай нь аргагүй алхаж байсан санагдах юм. Хүмүүс миний галстукийг харчихгүй өнгөрчих вий гэж эмээж байгаа нь тэр. Гэртээ ороод л шууд пальтогоо тайлснаа, галын өрөөнийхөө цонхоор цухуйгаад, бараг цээжээ тэр чигээр нь шахуу урагш тонгойнгуут хүзүүн дэх улаан бүч салхинд дэрвээд л, ай мөн бахдалтай байжээ.
Ангийн дарга болохоор улаан бүчээ цэнхэр хүрээлдэг байсан шиг санаж байна. Хоёр гурван давхар хүрээтэй бол за тэгээд бүлгэмийн зөвлөлийн гишүүн этэр гээд тушаал дээшлээд явчихаж байгаа юм. Салааны дарга бол формон дээрээ нэг шар хөндлөн тэмдэгтэй, ангийн дарга бол ахиад нэг нэмэгддэг ч байлуу.
За тэгээд дээрээс нь ийм пионерийн тэмдэг энгэртээ зүүчихвэл өдөржин тэр хавиас халуу төөнөөд байдаг байсан бус уу.
Гэх мэт дурсамжууд байх юм. Гудамжинд зүгээр ч явчихгүй тааралдахаараа хоорондоо ёсолж этэр хэнхэглэнэ.
Биднийг ахлах ангид орох жилд ардчилал нээгдэж социализм нурсанаар эвлэлд элсэх гэдэг ялнаас салж байж билээ. Юутай ах эгч нарынхаа ярианаас сонсохуй эвлэл элсэхдээ заавал цээжилчихсэн байх ёстой өгүүлбэрүүд байх. Тухайлбал “Чи одоо хаана зогсож байна?” гэх ч юм уу, эсвэл “Чамд одоо цонхоор юу харагдаж байна?” гэх мэтийн зүйлсийг заавал асуудаг байсан бололтой юм. Тэгэхээр нь “Би МХЗЭ-ийн гал улаан шугам дээр зогсож байна”, “Надад цонхоор МАХН, түүний залгамж халаа болсон МХЗЭ-ийн социалист бүтээн байгуулалт, БНМАУ-ын хөгжил цэцэглэлт харагдаж байна” гэх мэтчилэнгээр хариулах ёстой байсан гэнэ.
Эвлэлийн гишүүнээ дуусгаад арав төгсөвүү үгүй юу тэгээд л МАХН-ын гишүүн болж байгаа юм. Гэх мэт социалзмын дардан зам урсаж өгнө дөө урсаж өгнө. Сонирхолтой ч юм шиг. Иймийн учир бидний үеийнхэн бол бүхэл бүтэн цаг үеийн амьд гэрч нар гэж боддог oo.

11 comments:

happiness said...

Ёоё, нүдэнд харагдтал бичих юм аа. Пионерт элссэн тэр өдрийг би бас ерөөсөө мартдаггүй юм. Лениний музей цэв цэвэрхэн, шалан дээр нь үүдэнд гутлынхаа гадуур өмссөн даавуун углаашаараа сэм сэмхэн дороо гулгаад л... Сүрдмээр, гоё газар байж билээ.
Пионерын удирдагч чинь Долгорсүрэн багш, Оюунгэрэл багш 2 байсийн. Цаанаасаа гоё, нэг тийм дулаан хүмүүс байжээ.
Эвлэлд элссэн бол бас л нэг сонин дурсамж байх байсан байх, аягүй бол эвлэлийн гишүүнээсээ хөөгдөж барьж баларсан байгаа даа, ккк.

БЭ said...

Ааан нээрэн тийн, Долгорсүрэн, Оюунгэрэл шдээ. Тэр угладаг таавчигийг нь өмсчихөөд музеигээр нь уран гулгалт хийх нь холгүй гулгадаг байжүүлээ. Тэгээд гулгахаар тог их цохино. Нэг нэгэндээ хүрч час хийтэл нь тог цохиулаад л.
Лениний музей-г нураах гээд байгаа гэлүү эсвэл юу гээд байлаа даа байз.

Хулан said...

Багш нар тэгж байгаад их хэнхэгтэй. Сурагчдыг хэд сурдагаас нь шалтгаалж пионерт элсүүлэх даалгавартай. Жич:Ленин гуай, Сүхбаатар ах 2 амьд ахуйдаа тэр даалгаврыг ч арай өгөөгүй байх оо... Би сайн дунд хоёрын дундуур таваргадаг байсан болохоор галстук гэгч эдийг эгчийнхээ хүзүүн дээрээс л харж санаа алддаг байсан доо. Хааяа нүдийг ньхариулж байгаад гялс мялс зүүнэ. Даанч амархан баригдаж загнуулдаг байв. Яагаад гэвэл буруу зангидчихаж байгаа юм чинь. Өнөөх нь тайлагдаж өгөхгүй хүн зовоогоод. Манай ангийн онцчууд урдуур хойгуур явж муучуулд галстукаа гайхуулнаа бас. Би их гүргэр хүүхэд байсан болохоор харин ч нэг тоохгүй. Харин ч эсрэгээр онцчуулын эсрэг баг бүрдүүлээд "байлдах" шахсан гээч. Яах гэж хүүхдүүдийг тэгж ялгаварладаг байсан юм? Бүү мэд. Хэхэ. Гоё дурсамж шүү.

Batka said...

Хахаха, галстукыг их хайрладаг байсан шүү, анги дэвших тусам гэхдээ уйдаад л , салхинд дэрвүүлж индүүдэж энэ тэр, салаан дарга бас цэнхэр хүрээтэй байсан шиг санаад, би чинь бас салаан дарга ухаантай бсн юм аа. хэхэ

БЭ said...

би яагаад ч юм галстүк индүүдэх хоббитой хүүхэд байжүүлээ. усанд норгочихоод индүүднэ, яг голоор нь нугалаас үүсгэж байгаад л индүүднэ, галстүк зангидаж сурах гэж бас наян юм болжүүлээ.

СГ said...

би та нартай хамт пионерт элсэж чадаагүйш, та нөхдийг Лениний музейд элсэж байхад хоолой өвдөөд гэртээ хэвтэж байсан, тэгээд дараа нь арай гэж нэг юм эдгэрээд хичээлдээ орсон чинь хулангийн хэлдгээр сайн, муу нь бүгдээрээ элсчихсэн байсан болохоор намайг ангид самбарын урд ганцааранг нь зогсоож байгаад л Сүнжидмаа багш пионерт элсүүлчихсэн, тэгээд л пионер гээч юм болсон доо,их л гоё санагдаад тэр өдөржингөө дээгүүр харж давхисан гээ, хамгийн сүүлд пионер болсон байж...
БЭээ, тэгж их индүүдээд байхаар чинь амархан хуучраад үзүүр нь сэмэрчихдэг байхгүй юу, тэгээд нэгэнт сэмэрчихсэн юм чинь хөөрхийг зүгээр байлгаад яахав гээд үзүүрийг нь идэж, зажилж их харж үздэг байсан шүү

СГ said...

орос галстук гээд арай содон нэг байсан тээ, даанч эгч нарын өмч байсан болохоор маньд ямар олдох биш, тэгээд л эгчийн хичээл тараад гэртээ ирэхийг хүлээж байгаад галстукийг нь хааяа зүүдэг байж билээ, дандаа тэгж чадахгүй ээ ирэхийг нь харсаар суутал хичээлийн цаг болоод, харсаар байтал нүдний өмнө шуугиж байсан хүүхдүүд могой шиг цувраад орчихоор чинь тэсэлгүй гүйгээдл, тэгээд л тэр өдрийн гоё галстуктай явах будаа. Одоо бодохоор эгчдээ уур хүрээд байдгийн хаа нэг зүүлгэж л байна биз.

Anonymous said...

sunjidmaa bagsh bgaagui bhaa neg zaluuhan teneg bagshiig bid nartai angid uldeegeed avtobus huleelgeel. nuguuh ni uimuulsen huuhduudiig pionert elsuulehgui gedeg bainshd!tegeel ailgaj bgaa baih geed uimuulj bsan chin uneheer orhiod yavdag bainshd. tegeed angidaa tsoojilogdood 3laa uldsendee. 3 honogiin daraa sambariin umnu elssen de.teneg huuhen.nadaas gadna hen 2 bsan be? taagaarai shagnaltai!!!

Anonymous said...

bichsen pj.

Л.Д said...

ГЗ, МТ байсан байж магадгүй

БЭ said...

huuh neeren tiim yum bolj bailuu, tag sanatsan baishde. neeren hen hen baisan yum be oor? bi yur sanhgui baina ee.