Thursday, March 11, 2010

...

За манайхаан, цаана чинь зарим нэг хүн уулзалтын тухай бичлэг хүлээгээд нас нь гүйцэхгүй, бие нь дийлэхгүй болох шинжтэй дэг шүү. Бушуул гэм гэсэн :).
Угийн тэвчээр муутайм болохоор тэгээд тэсэхгүй тэнд эндээс хүмсийн ажлын цагаас хумслан байж жаал жуул сонин дуулсан гэжугаа. Зүгээр сонсож чадахгүй л дээ нөгөөх чинь, "гоё юм аа", "сайхан юм аа" гээд дундуур нь атаархаад байгаа юм шиг сонин, сонин болно оо, :-р.

Зүгээр суухаар зүлгэж суу, амьтан хүн өдөж бичээч энэ тэр гэж байхаар санаанд орсон юмаа буулгаж байя дөө.

Багш ангид орж ирэхэд хүүхдүүд дэрр хийтэл босож зогсоод л:
-Сайн байцгаана уу?
-Сайн, (та сайн байна уу гэж араас нь хэлдэг байл уу, гүй бил үү?????????? энэ бүсгүй ч мартана санана гэж гачин болжээ)
-Сууцгаа
гээд л хичээл эхэлдэг байсан даа.
С багш маань тэгээд хаана ч байсан ахмад хүмүүс, багш нартай мэндэлж бай гэж ой тойнд суутал хэлсэн болохоор манька нь тэнд дүрдээ итгээд байрныхаа хэдэн өвөө, эмээтэй өдрийн хэд мэндэлдэг байв шд. Байтугай хойд талын байранд амьдардаг ээж, аавтайгаа тааралдахаараа "Сайн байна уу" гэж мэж мээкээтнээ. Эмээ дээрээ өссөн хүн ингэдийм байна гэсэн. Нэг л удаа хүнтэй яаж мэндлэх учраа олохгүй тэвдэж билээ. Ингэсийн, 1-р ангид би гадаа явж байлаа. Миний урд 2 эмэгтэй хоорондоо юм яриад л яваад байна. Тэгсэн нэг нь а-ийн Оюун, нөгөөх нь г-ийн Сарантуяа багш байна. Миний толгойд шууд л "У, чи багш нартай мэндлэх ёстой. Үгүй бол чи муу хүүхэд" ч юм уу нэг тиймэрхүү л юм бодогдсон байх. Гээд ард нь явж байгаа хүн хоолойгоо засаж анхаарлыг өөртөө таталтай ч биш, дөхөж очоод гарнаас нь дугтрах уу, тэрүүхэн хооронд учраа олохгүй дагаад л алхаад байлаа. Тэгж, тэгж нэг мэргэн ухаан төрөөд, нөгөөх чинь нэлээн ухарч хойшоо алхаж байгаад гэнэт хурдаа аваад л урагшаа гүйцэн. Тэгээд л яг 2 багшийн хажуугаар гарахдаа аймаар чангаар "Сайн байцгаана уу?", хэ хэ хэ. Нөгөө 2 чинь цочоод "хүүе яадгүлээ" гэсэн үү, ямар ч байсан аймаар дуу алдаад. Би яахав, үүргээ биелүүлж, санаа нь амарсан нөхөр маргааш нь хичээлдээ явсан чинь С багш намайг дуудаж байна. "Миний охин хүнтэй тэгж хамаагүй дайрч унагах шахан мэндэлдэггүй юм", :))
. Толгойд нэг юм дон, дон гээд сайн ойлгож авсан л даа, үүнийг.
За тэгээд хичээл эхлэхээр дэвтрээ гаргаад л голд нь
11-р сарын 14
Ангид
гэж бичнэ. Сар, өдөр нь ижил байвал нээх баярладаг байж билээ. Хичээл дуусахаар Гэрт: Дасгал 8 гэх мэтээр... Ёох, бүр саначихлаа байна, буцаад хэдхэн минут ч хамаагүй тэр үедээ эргэж очихсон.
За, за манайхаан, маниус нь (энэ мань гэж манай ангийн хөвгүүдийн байнга хэрэглэдэг үг тээ) энд та нарынхаа, багшийнхаа тухай юм хүлээгээд л, хүлээгээд л, хүлээгээд л...............байгаа шүү.

4 comments:

Batka said...

Хахахах, он сар ангид гээд яг тэгж эхэлдэг байсан. Цээж бичгийн дэвтэр гээд 12 хуудастай дэвтэрний тал байдаг байл уу. Дүнгийн дэвтэр гэж байс нэг юм байсан. Хувийн хэрэг одоо ч байдаг, багшийн бичсэн юм нээрээ байдаг шт, эртүүд аваад очдог байж....

happiness said...

Хөөх ямар гоё юм, хувийн хэрэг чинь байдаг юм уу? Дараа уулзахдаа хүмүүс бас дурсгалын дэвтрээ авчирвал инээдтэй юм зөндөө бий дээ.

Л.Д said...

Дараагийн уулзалтан дээр( 8 сард ) та 2 Германаас ирчихнэ биз дээ. Багш та 2-ыг ирэхээр хийгээрэй гээд бид нарт гэрийн даалгавар өгсөн ш дээ....

БЭ said...

харин энэ хэдийг хэзээ нэг бичлэг оруулах бол гээд харсаар нүд ширгээд үс бууралтах шахав хэхэ. тэр гэрийн даалгавар ч нэг тиймэрхүү юм байдаг байсан шүү. ахмад настан хүнд пионер ёсоор тусалж бай, төмөр ба түүний нөхөд шиг гээд хэлцэн чинь би хөөрч давхиад нэг эмээд сүүг нь өргөж өгөх үү гэсэн чинь энэ дүрсгүй банди миний сүүг булаах нь гэсэн аятай таягдуулж билээ. ккк