Thursday, March 18, 2010

Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан...."байжээ"

Санаандгүй интернэтээр хэсүүчилж байгаад 1976 оны Улаанбаатар хотын зураг олов. Тэр замынх нь сайхан сэлүүхнийг ээ! Хүмүүс нь машин зам дээгүүр хөндлөн гулд алхалж явна шд. Гүй мөн сэлүүхэн сайхан байж дээ.

Хэдэн оны билээ дээ "Дэлхийн хотуудын лавлах" дээр Улаанбаатарыг неоклассик загварын хот гэж тодорхойлсон байж билээ. Неоклассик гэдэг нь нэг ёсондоо барок, ренасанс стилийг орчин үеийн модерн стильтэй (дөрвөлжин хэлбэртэй, шулуун шулуун ханануудтай) холигдмол барьсан байдлыг хэлдэг шиг.

Бодвол Сүхбаатарын талбайг тойрсон нилээн олон байшингууд баганатай байдагтай холбоотой байсан болов уу?

-Төрийн Ордон
-Нийслэлийн Захиргааны Байр
-Хөрөнгийн Бирж
-Драмын Театр
-Гадаад Хэргийн Яам
-Дуурийн Театр
-Соёлын Төв Өргөө
-МУИС...

гэх мэт. Муу Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр маань ч гэсэн баганархуу юмтай. Тийм ч учраас Голомт банкны барилгыг барихдаа хэргээр тэр айдэнтити-г нь алдуулахгүй гэж баганатай барьсан гэдэг билээ. Юутай ч "Aзийн цагаан дагина" гэх мэт өөрийн гэсэн өвөрмөц дуудуулах нэртэй л байж дээ.Энэ дээрхи зурган дээр сайн ажиглавал нэг морин тэрэг бас шууд баруун тийшээ эргэж байх юм. Улаан "лада"-ны наах нь нэг хүн замын зах дээр суугаад тамхилж буй бололтой амарч байх юм. Хамаагүй эмх цэгцтэй бөгөөд ногоон харагдаж байна. Одоо ч зун ингэж ногоорч харагдах нь юу л бол.Гэтэл одооны энэ дүр төрхийг харвал хайран хот маань ингэж яайран болчих гэж хэмээн дэмий л халаглан сууна даа.

Бидний хэдэн хүүхдүүд жоохон байхдаа байрныхаа урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр өдөржин тоглож өнждөг байсан сан. Гэтэл одоо тэр талбай дээр нь болсон болоогүй баахан байшин барьчихсан. Хараад ёстой зүрх рүү "ёг" хийтэл нэг юм хатгасан шүү. Даанч дээ сайхан ногоон хотыг минь саарал шороон хот болгочих гэж.

Идэх уух юм нь хомс ч, элдэв хоронд хордоод үхчихнэ гэж айх аюyлгүй, гадаа гараад тоглоход нь зүлэг ногоотой, модны сүүдэрт нь хөгшид сүүдэрлэн суугаад л, даалуу үүлүүхэн нүүгээд сууж байдаг сан. Тоглоомын талбай дүүрэнтэй, утаа угаар гэсэн ойлголт мэдэхгүй, орой үдэш гархад нь "Эргүүл" гэчихсэн улаан дээр цагаан бичигтэй даавуу баруун гарын шуундаа зүүчихсэн, болгоомжтой явхыг сэрэмжүүлээд хэлчихдэг хөршүүдтэй л байлаа.Хот минь
Хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь
Дээгүүр нь шувуу нисээд бардаггүй
Дэлхийг бүрхсэн цардмал нутаг минь...
Ганц ч хаврыг үзээгүй цэцгийн минь тухай
Газарт наалдсан мэт намхан моддын чинь тухай
Нарийхан гудамж, гэрэлтэй үлддэг цонх...
Намайг өсгөсөн хотын тухай дуулъя!...

Ц.Хулан : Хотын реквием

Жич: Энэ бичлэгийг дээхни жил гаруйн өмнө бичиж байсан юм. Улаанбатараа санаад ахиад оруулчихлаа.

8 comments:

Batka said...

Харин тиймээ, манай хот одоо нэг л тиймхэн, ногоон бүс гэж юу ч байхгүй, модоо огтлоод л зүлгээ талхалаад л, одоо энэ хэдэн 76 мал нь ордны арын цэцэрлэгийг нурааж өөрсөддөө ордон барих юм гэсэн. Унхиагүй ноён, урагшгүй албатууд гэж үнэн болж байна даа. Тэгээд барьж байгаа байшингууд нь ямар ч өнгө гэрэл гэгээгүй, шинэлэг зүйл байхгүй дөрвөлжин дөрвөлжин зэвхий юм өрөөд л байна, тэр нь аймаар үнэтэй... Барилгын дизайнд шинэчлэл хиймээр санагдах юм, out of box сэтгэдэг хүн хэрэгтэй байна даа Эрка минь хэхэ. Чи нэг ирж энэ хотоо аврахгүйм уу.

happiness said...

Харин эмзэглэж явдаг зүйлийг хөндөж бичжээ. Хот маань ийм гоё байсан юм шүү гэж зурагнаас л эргэн хардаг болсон нь харамсалтай.
Хот төлөвлөлт гэж юу ч байхгүй болсон шиг, дээрээс нь англи, солонгос, хятад ханз холилдсон есөн шидийн хаяг, самбар...
Бид л энэ бүгдийн эсрэг дор бүрдээ хэлж, хийх ёстой цаг ирсэн байх аа.

БЭ said...

санги ах нь эргээд ирнэ ээ kkk

СГ said...

манийг бага байхад "сүүлэнхүүгийн адал явдал" гээд цуврал ном байдаг байсан даа, тэрэн дээрл роботууд дэлхийг эзэгнээд хотын бүх ногоон байгууламжийг устгаад битүү цемент болгочихсон байна, тэгээд л сүүлэнхүү тэдний эсрэг тэмцээд дийллээ гээд л гардагсан, өнөөдөр улаанбаатар яг тийм байна, гэхдээ сүүлэнхүү нь хаа байгаан бүү мэд.
баткагийн хэлдэг 76-г мал гээд хэлчихвэл буянт малын минь заяа гомдоод, сүйд болох байгаа, яг зүйрлээд хэлчих гэхээр эдэн шиг ийм цайсан дотортой амьтан олдохгүй л байгаан. өмбүү гэх гэхээр хөөрхий сүү саалийг нь хүртдэг тэгээд ч ногоо их л байвал баярлах гэмгүй амьтан тул болохгүй, новш гэх гэхээр бас л эдний дэргэд новш ч гэсэн дурсамж агуулж сэтгэл хөдөлгөх шидтэй тул мөн болохгүй, тэхээр оноогоод өгсөн алдраар нь л хэлэхгүй бол ертөнцийн бусад юмсыг хэлмэгдүүлсэн болох байх даа.

Зулаа said...

Тоочоод байвал манай оронд хэвийн гольдролоор бүтэж байгаа зүйл нэг ч алга. Бүр нийгмээрээ ёстой Лхагваанаа багшийн хэлдгээр анархист болчихсон. Энэ муухай нийгмийг өөрчлөхөд бид одоо л оролцож эхлэх насан дээрээ хүрээд байх шиг. Улсынхаа хөгжлийн төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө хамтдаа тэмцэж, идэвхтэй амьдарцгаая манайхаан.

Хулан said...

Ажил дээрээ ирэнгүүтээ л та нарыг юу бичсэн бол гэж бодоод өглөөний летучка дээр ч тогтож сууж чадахаа болих нь ээ нөхөд өө. Хэхэ.
Монгол Улс мандтугай ура ура ура л гэе дээ. Манайхаан улс төр лүү хэлбийх гээд байна уу даа. Яах юм бэ? Тэгж нервээ бараад. Сайхан инээцгээгээд дурсамжиндаа л умбацгаая л даа.

БЭ said...

тийм шүү, хулангийн зөв өө, ахиж иймэрхүү зүйл бичихийг цээрлэе, гэгээлэг сайхан дурсамжаа бичээд л гэгээ нэмээд явцгаая.

maxaa said...

ter morin teregtei hunii ard manichin suuj yavaa chu de hi hi hi