Tuesday, March 30, 2010

Дүнгийн журнал, багш хоёр

1-ээс 30 хүртэл сурагчдын нэрсийг А-гаас Я хүртэл ангийн дарга нэгэн жигд бичсэн, 8 В гэсэн тоог вактурдаж урласан улаан өнгийн хавтастай дүнгийн журналаа та нар санаж байна уу? Хуудас бүр дугаартай, дугаар бүр хичээлийн нэртэй. Математик, геометр, физик, хими, биеийн тамир, монгол хэл, уран зохиол, дуу хөгжим, орос хэл, монгол бичиг, түүх, биологи, газар зүй, дүрслэх урлаг, үйлчлэх хөдөлмөр. Дүнгийн журналд сурагчид дураар хүрэх эрхгүй. Багш юм уу ангийн дарга л журналыг хариуцна. Яагаад гэвэл бэх дусаах, хуудаснаас нь урах, энд тэнд нь эрээчих зэрэг хууль бус үйлдлийг бүрэн хориглоно гэсэн сануулгатай байсан болохоор тэр шүү дээ. Нэгэн дурсамж. Өндөөр нуруутай, костюм пиджакаас салдаггүй, толгой дээрх шар үсээ толийлгож самнасан багш ангийн хаалгаар орж ирэхэд сурагчид ширээ сандлаа нааш цааш татан тар няр хийлгээд сууцгаалаа. Багш маань хичээлээ заахдаа гарамгай. Орж ирэнгүүтээ самбар дээр бичиж өгнө дөө. Багш нэг нэгээр нь самбарт дуудаж зуруулна, бодуулна, маргана, магтана, зэмлэнэ. Хөвгүүд багштай мөн ч их ширээ тойрч хөөцөлдсөн дөө.Багшийн хамар маш содон. Хамар нь улайгаад ирэхээрээ л нэг биш болдогсон. Нэг биш болох нь сураггүй болохын дохио. Сураггүй болвол хичээл орохгүй, хичээл орохгүй бол дүн гарахгүй. Хичээлүүдийн дүн гараад байдаг. Бид багшийг хүлээгээд л байдаг. Багшийн тавьсан ганц хоёрхон дүн журнал дээр зурайна. Бусдад нь дүнгийн оронд цэг тавьсан байна. Цэг нь энэ сурагч хичээл таслаагүй, суусан гэсэн бүртгэлийн илтгэл шүү. За тэгээд хэн гэдэг мэргэн бөөдий санаачилсаныг санахгүй байна оо. Бүгдээрээ багшийг ирэхээс өмнө өөрсөддөө дүн тавъя гэдэг байгаа. Яаж болдог юм бэ? Ёстой үгүй гэж журнал хариуцагч сандарсан хоолойгоор хэллээ. Хэдэн талаас нь ухуулга хийж байна шүү. Мань хүн гацаанд орлоо. “Чи биднийг бод л доо. Багш ирээд муугаа өрвөл ангиараа муу гараад онигоо болно шүү дээ, гэтэл манай анги ямар билээ” энэ тэр гээд л. Хүн бүр өрөвдөлтэй харцаар хараад л , гуйгаад л байхаар ямар гүрийлтэй биш “Заза би хариуцахгүй шүү” гэж байна. Гэтэл проблем гарлаа. Хэн бичих вэ? Хэн багштай адилхан бичдэг вэ? Чи, би гэцгээгээд нэг нэгээрээ багшийн дүнг дуурайлгаж цаасан дээр бичиж гарлаа. Байдаггүй ээ. Болдоггүй шүү. Уг нь их амархан. 3 юм уу 4-ийн тоо тавиад л болоо шүү дээ. Тэгж тэгж адилхан бичдэг нэг хүн тодорвоо. Би бүрэн итгэлтэй биш байгаа болохоор нэрийг нь бичихээ түтгэлзэв. За ингээд багшийн эзгүйд дүнгээ засч, дүн нэмж бичиж эхэлвээ. Надад нэг 3 тавьчих, надад нэг 4 тавьчих гэсээр хоёр гурван дүнтэй болцгоосон доо. Тэр үед хоёр дүн байхад л хооронд нь харьцуулж бодоод хичээлийн дүн гардаг байсан шүү дээ. Мэдээж улаан цайм 5 юм уу 4 тавьбал азаартана. Хэрээ мэднээ бас. Хөө мөн бөх зүрхтэй байжээ манайхан. Ингээд багш урт хугацааны аялалаасаа ирээд ангид орж ирдэг юм байна аа. Сурагчид ширээ сандлаа нааш цааш татан тар няр хийлгээд сууцгаалаа. Багш журналаа сөхлөө. Зүрх лүг лүг. Яана аа? Багш: Дүн гаргана аа... гэлээ. Журнал дээрх дүнгүүдийг их нухацтай харж байна шүү. Багш: Асуугдаж дүнгээ засах хүн байна уу? Хонх дуугарахаас өмнө асуугдаарай гээд журналаа хажуу тийш болголоо. Дүнгээ дураараа өрсөн сурагчид баярын мишээлтэй, зүрхний цохилт ч хэвийн хэмжээндээ очлоо. Багш тэрийг даанч мэдэхгүй, дүнгээ гаргаад завгүй сууна ... Хэдий оройтсон ч гэлээ “Лучше поздно чем никогда” гэдэгчлэн Хамар Санжаа багшаасаа түмэнтээ уучлал гуймаар байна. Багшаа уучлаарай. Яагаад гэвэл би ч бас “хоёр ширхэг 3” бичүүлж Дунд гарсан товарищ байгаа юм. Муухай байгаа биз. Ингээд л болоо.

20 comments:

БЭ said...

фүү, ийм юм болж байлуу, таг саначихсан байна шд. хаха. чи том шатсан байна шд, мэдсэн бол ядаж дөрөв мөрөв тавьчихсан байсан бол тэ. санжаа багшийг тэтгэвэртээ гараад гэртээ байгаа сураг дуулдсан, үнэн болов уу?
овоо гоё бичигтэй хүүхдүүдээр журнал бичүүлдэг байсан шиг санаж байна. шугамдаад л нэрсийг нь дарааллуулж бичээд л. санжаа багш ч барагтай бол онц тавьдаггүй байж билээ хэхэ.

Зулаа said...

Нээрээ Санжаа багш ерөөсөө онц тавихгүй. Жоохон муухай бичигтэй хэ хэ, их томоор баахан улаан балаар зөвлөж байснаа 4 гэдэг дүн хайрладаг байж билээ. Нэг урт модон заагууртай, тэрүүгээрээ самбарт заагаад л...

L6D said...

хулаан чи нээрээ мундаг юмнууд бичиж байна шүү. баярлалаа.

Хулан said...

Тооны хичээлдээ нэг тиймэрхүү байсан нөхдүүд энэ бичлэгийг уншаад санах байхаа. Улаан цайм бүгдээрээ 4 өрвөл шууд л азаартана шүү дээ. Тэрийгээ мэдээд бас жоохон зориг дутсан байхаа.Хэхэ.

СГ said...

Санжаа багш мэдээгүй байна гэж байхгүй ээ, хөөрхий наанаа ширүүн дүр эсгэдэг ч цаанаа их зөөлөн хүн юм шиг санагддаг байсийнш.Нээх юу хийсэн яаснаа мэдэхгүй хүн л лав биш, зүгээр л хэдэн муусайн хүүхдээ өрөвдөө биз дээ, тэгээд ч та хэд чинь их айхтар өөрсөндөө тааруулж дүнгээ тавиад хэрэндээ л хэрээ мэдчихсэн гээ биз дээ.хэхэхэ

happiness said...

ямар бөх зүрхтэй байсийн бэ, бид нар. Хөөрхий нээрээ л хэдэн муусайн хүүхдээ бодоод мэдээгүй юм шиг царайлсан байх даа.

БЭ said...

бас барагтай бол дүн тавьдаггүй, улиралын эцэст дүн гаргах шаардлагатай болмогц л ганц хоёрхон дүнтэй дунджаар дүн гаргачихдаг байж билээ. одоо бодоод байхад ер нь хүүхдийг дүнгээр дүгнэдэггүй байгаагаар нь дүгнэж чаддаг байсан ховор багш нарын маань нэг байж дээ.

Batka said...

Санжаа багшийн талаар гоё дурсамж бичжээ, би ч таг санасан байна нээрээ нэг тийм юм болоод байсан байх шүү. Багш дээрээ нэг очих юмсан. Мод бариулаад намайг цохиж байгаагаар нэг зургаа авхуулах юмсан. Зул урагшаа суу гээд л зөндөө хөөцөлддөг байсан даа бид 2

Anonymous said...

манайхаан сайн уу. Санжаа багш гэснээс тооны хичээл дээр түрүүлж гарах гэж их ч уралддаг байж дээ. Санжаа багшийн маань ач хүү тундаг тоочин болсон байна лээ. Ач хүүгээ тооны олимпиадаас медаль авахуулаад л их аз жаргалтай явж байна лээ.

СГ said...

дандаа л чи түрүүлдэг байсан биз дээ, мань мэтийнхээ урмыг бодоод хаа нэг хоцорч байхад яадаг байсийн аан

Санжаа said...

Хөөе Зул чи ийм сайхан блог нээсэнд баяр хүргэе. Хулаан та нар намайг ингэж хуурдаг байсан юм бий вий. кккк

СГ said...

хулаан, санжаа багш мэдчихсэн байна аа /шивнэв/ нэгэнт мэдсэн юм чинь дүн тавья гэсэн хүний нэрийг хэлчихээ, тэгээд ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль цагийн дууссан гэсээн ккккк

Хулан said...

Санжаа багш яавал ч яаг хэн гэдгийг би хэлэхгүй ээ. "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" тийм ээ манайхаан

СГ said...

"нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө" гэдэг чинь гоё шүү. хэдүүлээ БЭ-тэйгээ хамт Түвд явах уу? /интернетгүй газрыг интернетээр хайсан чинь манай хятад ах нар юманд сүрхий юм болохоороо нэг тийм газар хожим хэрэг болж мэднэ гээд хадгалчихсан нь Түвд бололтой дог./

БЭ said...

нийт нь нэгийн төлөө нэг нь лаг амиа бол яах уу?

hulan said...

Тэр нөхрийг зүгээр л өршөө.

maxaa said...

huue bi uurtuu 2 onts tavisan shu de. tegsen teriig ni 5 iig ni deed taliig deesh ni tataad 3 bolgochihson. manidaa l taarsan goe dun shu de.

maxaa said...

ta nar mundag sanah um aa!!! manichini 12 davharaas unaad yu ch sanahaa bolichihsan bna

СГ said...

12 давхраас унаад амьд үлдэнэ гэдэг чинь ховрын тохиолдол шүү, ийм юмыг тэмдэглэхгүй өнгөрүүлж болохгүй дээ...

Anonymous said...

hulantai temdegleed dahiad 12davhraas unchih tegeheer sanadag bolno. hulantai hamt unaj bolohgui tegvel hulan sanahaa bolchino bas buun temdeglelt udruud.suuld ni angiaraa oron garan.pj.