Tuesday, February 9, 2010

Тоглоом үргэлжлэл

За тэгээд бага насны тоглоомны талаар үргэлжлүүлье ээ. Орж уншиж байгаа хүмүүс сэтгэгдэл энэ тэр үлдээж жаахан ч гэсэн цаг завнаасаа гаргавал бид баярлаад л явчина штээ. Хэхэхэ...

Усанд сэлэх

За усанд сэлэх гэхээр хүмүүс ер нь бассейн энэ тэр бодоод л явчих байх, тийм биш шүү. Манай таван шар чинь Цахилгаан станцтай тун ойрхон урагшаа зам гараад төмөр зав даваад цахилгаан станц байдаг. Цахилгаан станцын тогоо хөргөдөг ус гээд дараалсан олон ус оргилдог фонтан шиг юмтай тогтмол ус байдаг юм. Их бүлээхэн гоё устай, тунгалаг. Бид нар тэнд их сэлдэг байсан. Манаач нь нээх хөөгөөд байхгүй. Гэхдээ усаа сорох болхоор ирж хөөдөг юм... Хүүхэд сорогдож үхсэн гэж ярьж айлгадаг гэхдээ яг хэн хэзээ үхсэн нь тодорхойгүй болхоор зүгээр л айлгадаг байсан байх одоо бодоод байхад.
Хичээлээ таслан байн сэлнэ шүү дээ. Охидууд багшийн даалгавраар бид нарыг хичээлд оруулах гэж ирнэ тээр хол зогсчоол "Хүүе багш дуудаж байна, хичээлдээ ороочээ, ямар шараа юм бээ бүгдээрээ шалдан" гээл, хахаха. Бандааштайгаа л даа уг нь...
Тэгээл сэлээд л эрэг дээр нь хэвтэж бие шараад л, заримдаа лаг романтикдаж төмс авчирч цогонд булж иднээ. тэр бассейн шиг юмыг "Вирзгаал" гэдэг байсан юм... Яг юу гэсэн үг юм мэдэхгүй...Орос л үг байх.

Тэлээгээр байлдах

Манай анги 14 бандитай. Долоо долоогоороо хуваагдаад тэлээгээр байлдана. Ер нь бол "Хогыхон" "Комуныхан" гэж нэрлэнэ. Хогыхон гэдэг нь зүгээр л жаахан сахилгаггүй, хөдөлгөөнтэй хэдийгээ хэлж байгаан, комунууд нь мануус, хичээлээ хийдэг, онц сурдаг гэх мэт... хэхэхэ. Хэн ч анх тэгээд хуваацын. Тэгээд анх энэ дайн чинь 9 бид хоёрын хурган малгайг хогыхоноос нэг нь шүүрч аваад явж байсан машин дээр тависнаас эхэлсийн. Тэгээд Миньяан толгойлоод комунууд дайн зарласан юм... Таван шарынхаа газрын зургийг зураад хувилаад дайсны талаас хэн хэн хаана байна, хаана штаб нь байна тагнуул хийж бие биендээ мэдээлнэ тэгээд бөөгнөрсөн газар нь дайрч очиж бүгд бүсээ эргүүлээд орно тэгээд байлдана. Толгой түрүү хамаа намаагүй эргүүлнэ. Орос цэргийн бүстэй бол лаг... Яваандаа дайн даамжирч комуны 3 гар бакаалныхаа түрийнд хутга, заазуур хийцэн явж байгаад Пионерийн удирдагчид баригдаж Багш нарын зөвлөлийн хурлаар орж банга авхуулан дайн төгсгөл болсон юм даа. хурал дээр " Наад хутгаараа яах гэж байсын" гэсэн чинь " Тагтаа алах гээл" гээд шилээ маажсан хүн нь манай энэ Г юм шүү дээ.

үргэлжлэл сануул бий... санахгүй бол байхгүй.. :)



12 comments:

citrus said...

yostoi aimar adal yavdaltai, ersdeltei togoldog baijee ain. Tagtaa alah geel genshuu. haha .. zerlegiin. Odoonii huuhduud gej huurhii tegej togloh ch gazar baihgui , computerees salahgui hudulguunii dutagdald orson umnuud boljdee.

Batka said...

Харин тэхх одооны хүүхдүүд гэснээс чи нэг сэдэв санаа өгчлөө бичнээ... Хужа гомпүүдэр яаж тоголж байснаа...

citrus said...

aa нээрээ хужаа компьютер гэж нэг юм байлуу.. галуу бууддаг тэгээд онохгүй бол нэг нохой гарч ирснээ ххихихихи гэж мэнгэцэн. Бас сүпер танк, марио.. бас нэг идээл идэээл яваад байдаг төөрдөг байшин шиг юм байсан нэр нь бүү мэд. дараа нь арай гайгүй tekken, street fighter эдр гээд .. орц болгон нэг тоглоом тоглуулдаг газартай.PLAYSTATION гээ бичцэн.. модон урт сандал дээр хажуу хажуугаараа зэрэгцэж суужаагаал тоглож өгнөшт: даанч зарим СD нь үсэрч мүсрээд фактладаг

happiness said...

ккк, хүүе ээ хичээлдээ орооч ээ гээд нүдээ дарсан гарныхаа салаагаар хардаг байсан гээд байгааз.
Хужаа комьютерээс гадна тетрисэнд лав донтдог байсий шд.

citrus said...

Tetrisnees ch yostoi medreliin yadargaa tussan shuu. Shunu untkaal hevtheeer nuguu heden yumnuud chin nudend haragdaad.. aa enii ni golzoiglood iishee oruulchuul dooshoo shingeleee gej megeed nudend haragdaad

uka said...

haha, citrus yag helsen. Neeree tegj nudend haragdaad saldaggui shd

Anonymous said...

банди нар нь усанд сэлж загас болоод, багшийн зараалаар очсон охидууд нь тээр холоос дуугарч чадахгүй загас шиг дуугүй зогсоод л ...

Batka said...

Ука та 2 ямар фонт ашиглаад байнаа, хэмжээ нь бас юу вэ, минийх зөрөөд байх юм муухай харагдаж байна тэ. та 2той адилхан болгоё

Anonymous said...

Сайн байцгаана уу? Намайг санаарай. Би Х байна.

davaa said...

таван шарын баруун талын дулааны шугаман дээр очиж тэлээгээр байлддаг байсан ш дээ. тэгээд цаашаа савангийн үйлдвэрийн тэнд очно. нэг удаа манай ангийн дэлгэрмаагийн өрөөсөн сандаалыг савангийн үйлдвэрийн хөөсөн дунд унагаагаад алга болгочихож билээ. Тэр хутга заазуур түрүйлсэн нөхдүүд
Г-ээс гадна бас Э. байсан бас нэг хүн байсан тэрийг хэлэхгүй ээ хаха тэд нар чинь үнэхээр тагтаа барина гээд л явж байсан ш дээ. Ганзориг л бариад өгчихсөн юм байхгүй юу хэхэ. тэнэг байж дээ

happiness said...

бас нэг байсан хүн нь хэнийг би мэднээ, Даваа, ккк

Anonymous said...

citrusee hen be? taniltsay namaig purevdorj gedeg.