Saturday, January 30, 2010

Онгоц буудах

Заавар:

1. Тоглогчид эхлээд хэдэн онгоцтой тоглохоо харилцан ярилцаж шийднэ. Үүнд мөн онгоцны урт (Зураг: дээш харсан байрлалтай, сөнөсөн онгоц) буюу богино далавчтай (Зураг: доош харсан онгоц) байх эсэх нь хамаарна.

2. Баруунаас зүүн, дээрээс доош тус бүр 1-10 хүртэл бичиж тэмдэглэсэн талбар дээр онгоцоо зурж тэмдэглэнэ.

3. Хэн эхэлж буудахаа хуруудаж юм уу, эсвэл эмэгтэйгээрээ (миагаараа??) чи эхэлж бууд гэх зэргээр урьдчилж тохирно. Бэлтгэл дууссан тохиолдолд тоглолт эхэлнэ. Ээлжлэн тус бүр 3, 3 буудна.

4. Дөрөвний гурав, тавны долоо гэх мэтээр буудан байршлыг тодорхойлсноор хэн түрүүлж дайсны онгоцыг бүгдийг сөнөөсөн нь тоглоомын ялагчаар тодорно.

Богино далавчтай онгоц нь эхлэн суралцагсдад тохиромжтой, сөнөх нь хурдан.
Огт сөнөдөггүй онгоц байж бас болно. Зурагт ийм онгоцыг 2 шархадсан, хажуу тийш харсан байрлалтайгаар үзүүлсэн байна. Нөгөө тал танай онгоцны толгойг хайж "үхтэлээ" эргүүтэх нь найдвартай.
Шархгүй азгүйтлээр шууд бүтнээрээ сөнөх нь ч бий. Зурагт энэ онгоц хоёрны хоёр байршилд байна.
Сөнөх нь бүү хэл бүр шархаддагүй онгоц ч бас байж болно. Дүүрэн хоосон, тэгээд онгоц байхгүй юм уу гэхээр байгаа, хэ хэ, (Зураг: зураасан онгоц).

Тоглогч таны хараа хурц байг.
Have Fun!

4 comments:

Batka said...

Хахахаха, энэ онгоцнуудыг чи хадгалсан юм уу, жишээ болгож зурсан уу. Компүүтэр байкүй, бид нар иимэрхүү л юмаар зугаацдаг байсан даа нээрээ.

БЭ said...

ёоё чи чинь элэгний эмч юм уу даа, хамаг инээд хүргэчих юмаа. тэр нэгхэн нүхэнд багтсан онгоц, зураасан онгоц этэр нь юун инээдтэй юм бэ хэхэх.

happiness said...

санан байж өөрөө зурсан юм аа. Уйгагүй байна уу?,кк...

Anonymous said...

тооны шалгалт авч байхад онгоцоор л тоо боддог байсан даа. багшид азаартахгүй гэж...