Friday, January 22, 2010

Хэдэн дуу

Махаагийнд нэг удаа ангиараа байж байхад З, ГХ хоёр биднийг ангайтал Ламбада хийж билээ ;). "Хээ Ламбаада, баярсайхан мөөмөө унжуулаад.." гээд л дуулдаг байлаа.


Dr. Alban ч бас л 90-ээд оныг эргэн сануулдаг дуунуудын нэг. Ангийн хөвгүүд завсарлагаанаар самбарын урд хааяа тачигнатал реп хийнэ ээ.


London Beat-н энэ дууг сонсохоороо л нээх уйлмаар болдог байж уу, юу дуулаад байгааг нь ч ойлгодоггүй байж, ккк

5 comments:

Batka said...

хэхэхэ, энэ чинь харин сонин содон дуунууд байна даа. East 17 дуурайж их шүтдэг байсан даа. Бас NKOTB. NKOTB ийн аймаар том зураг Ука танай коридорт байдаг байсан. Ах нар чинь лаг адилхан үс мүстэй, бас л бишрээстэй штэ.

happiness said...

харин тийн, "стээп бая стэп, үү бэйбэ" гээд л, ккк

БЭ said...

ёстой сэтгэлд хоногшисон дуунууд шүү.

Anonymous said...

Б танайд нээх лаг нийллэг хийгээгүй юу? шөнө болоход бүгдээрээ уянгын дуунд уяраад унтчихаж билээ

Anonymous said...

Багшийн ширээний тавцан салдаг байсан даа. Салгаж аваад хэн ч билээ / санахгүй байна. Гомбо ч билүү / дээр нь үхсэн болж хэвтээд араас нь бусад нь гашуудал зарлан уйлж байхад охидууд элгээ хөштөл инээсэн дээ.Тэгсэн өнөө үхсэн хүн өндийж босоод "Би дахин эргэж ирнэ" гэж дуулж билээ. Элэг тэгэхэд үнэхээр хөшөөд дуу ч гарах тэнхэлгүй болж билээ.
Х байна