Wednesday, January 6, 2010

Хил, хичээл...

Алтан панаалууд үгээ бэлдэнэ
Аварга таслагчид тактик боловсруулна
Үймээний эзэд эрзээн хайна
Үүрэглэсэн зарим нь парт мөргөнө..................................... гээд л энэ асар үнэн үгтэй, амьдралд ойрхон шүлэг тээ. Тэр мөргөдөг парты чинь голоор нь зураас татаад хилийн шугам босгодог байлаа шд. Дэвтэр, ном, гар хуруу зураас давж болохгүй, шууд л хил зөрчсөн хэрэгт орно, дайсны этгээд зарим тохиолдолд хүчтэй эсэргүүцэл илэрхийлнэ. Зарим хөршүүд байнга шахуу асар дайсагналцах байдалтай. П, З хоёр жишээ нь хоорондоо байнга дайн зарлаастай, хожим бодоод байхад хэн хэндээ гайгүй таалагдаад тэрийгээ тийм сонин маягаар бие биендээ илэрхийлдэг байсан шиг байгаан, :-р. Дайны байдал нэг удаа бүүр хурцдаад З гаднаас тусламж хүссэний дагуу аав нь анги дээр ирж, П тэр 2-г зэрэгцүүлж зогсоож байгаад л, Та хоёр хоорондоо учраа олоод аятайхан суувал суу, салбал сал гэж энэ тэр, ха ха. Хаа очиж манайх хөрштэйгөө тунчиг л найрамдалтай төдийгүй, тухалж өнөө партаа дэрлээд хэн хэнд сайн гэсэн, тэгээд гуйсан чинь зөвшөөрөөгүй гэсэн, хэн лаг найраатай, охин уяраадаг, тэр ч байтугай хэний мээм нээх аймшгийн том гээд л ярихгүй, хэлэлцэхгүй юм байдаггүй байлаа. Сэгсээ (манай монгол хэлний багш, химитэй үстэй болохоор л ингэж нэрлэдэг байсан байх даа ), энэ ГЗ ядаж ярингаа юмаа хийгээч гээд л загнадаг, би муу санаатайм болохоороо хажуугаар нь нөгөө дасгалаа хийгээд байдаг байсан шиг байгаан. Хамар Санжаа бол үглэж, үглэж тэсэхээ болихоороо урт шугамаа бариад уурандаа улайгаад л хүрээд ирнэ. Тэхээр нь би лаг багшид зай тавьж өгөөд гялс үсрээд босчихно ( гүй мөн муухай хүн шүү, би), багш хөөрхий надад юм хэлэхгүй, ГЗ л нэг сайн шугамаар цохиулна даа. Сайн багшийг одоо бодоход их зовоосон санагддаг юм. Ер нь багш нар манай ангид хичээлтэй цаг дээрээ яаж орноо гэж зүрхшээдэг байсан байх аа. Зарим багшийн хочийг санаад байгаа хэрнээ нэрий нь санахгүй байвал яах уу, ккк. Жоомын жинхэнэ нэр нь хэн ч билээ, бодоод бодоод олдоггүй ээ. Санаж байгаа хүн байвал бичээрэй гэсэн. Ямар ч байсан, ГЗ-г асууж байхдаа багш нь та нарын яриад байдаг нөгөө амьтантай тийм адилхан байна уу? гэсэн гэсэн, хөөрхий. Нөгөөх нь бодвол аахаан, харин нэлээн төстэй гэсэн байх даа, хэ хэ. Асуугдаж байхдаа хүн, хүн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Батка ярьж байхдаа хойшоо ухраад л, ухраад л байна. Тэгээд нөгөө 301-н жижхэн индрээс нэг удаа арагшаа унахаа шахаж билээ. Би багшийн ширээ 2 гараараа тулж зогсож байгаад ойлгосноо ярьдаг байлаа. Харин нэг удаа Галсанд гудамжны атаман шиг цээжээ хүн рүү түрээд гэж нэг сайн загнуулснаасаа хойш өөрийн муу зуршлыг анхааралдаа авсан болно, :-)). Махаа самбарт гарвал уншсан ч бай, үгүй ч бай сайхан авна даа. Тэр бол агуу хүн байсийм, түүгээр бид бахархах ёстой гээд л зохиолч, яруу найрагчийн тухай асуугдахдаа авч өгнө шүү дээ. (ББ гээд жинхэнэ нэрээ хэлээд ноднин нэг утсаар ярьсан чинь хэн билээ, юу билээ гээд бодож байна лээ шд. Дараа нь санангуутаа, өө чи нэрээ ингэж хэлэхээр чинь яаж танихын бэээ гээд, ккк.)
Т паарчигныхаа хормойгоор оролддог, ГС шилээ мааждаг (ер нь ихэнхи хөвгүүд тийм байсан санагдчихлаа) , Д.Л. яг хариугүй уйлах гэж байгаа царай гаргадаг, галзуу ГТ бол мэдэхгүй байсан ч күүл зогсдог байлаа гэж...
За, өнөөдөртөө ингээд өндөрлөе дөө. Манайхан ч дуусашгүй баян дурсамж ихтэй анги шүү.

11 comments:

БЭ said...

"...Та хоёр хоорондоо учраа олоод аятайхан суувал суу, салбал сал гэж энэ тэр, ха ха..."

хаха, нээрэн тэгж байсан шд. П-н аав нь цэргийн хүн байдаг байл уу яал аа? дүрэмт хувцастай ирчихсэн байсан санагдаад байх юм.

тэр хил зааглаж партан дээр зурдаг бүр нүдэнд харагдчихлаа байна. мөнгөнцэцэг-тэй гүй мөн их хил заадаг байж билээ. сүүлд шижирээ атамантай зэрэгцэж суугаад тэгэхээ байчихсан юм байна.

"...тэр ч байтугай хэний мээм нээх аймшгийн том гээд л ярихгүй, хэлэлцэхгүй юм байдаггүй байлаа..."

хөөх ийм юм бас ярилцдаг байсан байх нь ээ та хоёр хаха.

Хамар Санжаа багш хөөрхий сайн багш байсан шүү, бидний хэдэн хүүхдүүдээс болж хэдэн эд эс нь үхсэн бол доо.

Нээрэн Жоомны нэрийг нь хэн гэдэг юм бол оо? Гэрт 8-н мантааж байгаа, очиж харна аа.

"...Харин нэг удаа Галсанд гудамжны атаман шиг цээжээ хүн рүү түрээд гэж нэг сайн загнуулснаасаа хойш өөрийн муу зуршлыг анхааралдаа авсан болно..."

ёоё, энийг уншаад ямар их инээвээ. ажил дээр сууж байгааг ч хэлэх үү, инээдээ барих гэж алж байна аа.

сайхан бичлэг оруулсанд баярлалаа. хэсэг хором ч гэсэн хүүхэд нас сануулаад.

happiness said...

Ажлын цагаар ажлаа л хий, нөхөөр. Ойрхон байсан бол жинхэнэ пионер хүн шиг даргад нь хэлэхгүй юү, :-р.

БЭ said...

ээ ингээд ангийн даргадаад байдын, заза ажлаа хийлээ дээ хийлээ, даргад битий ховлоорой ккк

Batka said...

За мань чинь ажил дээр систем админаас болж блог млог үзэж чадахгүй их уджээ. Ука-ийн энэ бичлэгээс эхлээд үзэж байна. Бас шинэчлэгдээд гоё болж. Одоо найз нь юм бичнээ. Баярлалаа андуудаа.

9 said...

he he bid narbagshiin shireenii dawtsang salgaj awaad P-g hewtvvleed koridooroor ydag b,sniig yu gej oilgoh uu urd ni bas lenin bagshiin zurgiig barichnaa bas

Anonymous said...

Үхэж тоглодог байсан Пүрэвдорж биднээс урт наслана даа. хаха

d said...

3 sariin 6nd ochihdoo 8-iin mantajaa avaad ochooroi.bodood bhad bi hamgiin goe uedee shiljeed yavchihsiin bnoo.

Anonymous said...

d, boljgono gej hen be? ter bagshiig dulamjav gedeg bsiin. chi namaig dahij joom gej helhuu geheer ni ugui geed 3 avch baij bilee tegeed partandaa suugaad joom gej heleed jamiyan bagshid aluulah shahaj bilee angiin anduudiin zugt gesen zuvulguug dagaad odoo seruun yavj bn da. jamiyan bagshiin ohin ni biluu ber ni baisanshd.pj.

Anonymous said...

d, boljgono gej hen be? ter bagshiig dulamjav gedeg bsiin. chi namaig dahij joom gej helhuu geheer ni ugui geed 3 avch baij bilee tegeed partandaa suugaad joom gej heleed jamiyan bagshid aluulah shahaj bilee angiin anduudiin zugt gesen zuvulguug dagaad odoo seruun yavj bn da. jamiyan bagshiin ohin ni biluu ber ni baisanshd.pj.

Ука said...

аан, нээрэн Дуламжав гэдэг бил үү. Чи бас сайн санаж байна шүү.

Л.Д said...

Гомбоо ингэж шүлэглэдэг байсан биздээ?
Жоом үхэхээрээ жорлон өөдөө авирдаг юм гэнэ билээ
Эхээс унасан газраа эргэж нэг хардаг юм гэнэ билээ
Эцэс сүүлд нь сахлаа даахгүй унадаг юм гэнэ билээ
..... цаашаа мэдкү байна аа