Tuesday, January 12, 2010

Өвөл

Энэ жил ч тэнгэр аав (юм хум оруулдаг болохоор эр хүйсэн дээр ярилаа шүү, тосоод авдгаараа газар нь ээж юм уу даа) цасыг хаа сайгүй, гамгүй хаялж байна дөө. Бид томоогүй хүүхэд, Улаанбаатар утаагүй хот байхад чинь цас орсны дараа наранд нүд гялбаад л, бүх юм нээх гоё, өнгө орчихсон юм шиг гялалзаад л байдаг байж билээ.

...Өвөл тагтан дээр гараад хаалганыхаа төмөр бариулыг буцаж орохдоо хэлээрээ долоож наалдан пад болоод бөөн юм болж байв даа. Манай 2 ах шоолж инээлдээд, би уйлаад, хэ хэ.

...Хамгийн анх 1-р ангид байсан санагдаж байна, С багштай 1-р улирлын амралтаар ангиараа зугаалга хийж, хойшоо мах руу яваад тэр нэг жижигхэн довноос доошоо гулгаж тоглоод л, гэр гэрээсээ авч гарсан жаахан юмаа идэж уугаад л.... Хүйтэнд хөлдөж үхэх гэж байж гэрийнхнээрээ уурлан байж нэг ундаа авахуулж авч явж байлаа. Ундаа гэдэг чинь дандаа уугаад байдаггүй, ховор нандин юм байлаа, энэ одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ, даанч гэсэн.

...Хичээл тараад цасаар нэг нэгнийхээ нүүр ам угааж, хүзүү рүү нь нойтон цас чихэж энэ тэрээр их "өднө өө". Зарим нэг нь "хүүеэ, болиоч ээ. Ямар тэнэг юм бэ? Өддөг охиноо очиж өдөөрэй" гээд л "дургүйцлээ" лаг илэрхийлнэ.

...Хааяа нэг коток явахаараа салж унасан паарыг чарга болгоод дээр нь сууж тоглодог байсан. Надад канки байдаггүй байсан болохоор байрныхаа Г-н чамин, цагаан орос канкиг нь хааяа өмсөөд, тэшиж, гулгаж чадахгүй хүн чинь тэрүүхэндээ дороо гишгэлдэг байлаа.

Өвөлтэй холбоотой нэг иймэрхүү эрээвэр, хураавар зүйлс санаанд орж байх юм. Багштайгаа хамт баяртай нь аргагүй явж байсан жаахан хүүхдүүд л бага насыг минь сануулчих шиг боллоо :-).

4 comments:

БЭ said...

энд ирснээс хойш ер нь одооных шиг ингэж цас орж байхыг би лав санахгүй юм, наана чинь бас цас их байна уу?
цас орохоор л гарч гүйгээд орос байрын гаднах коток руу очиж баахан гулгадаг байж билээ. хокеи тоглоно оо бас. тэгэж тэгэж оросуудад хөөгдөөд л.
хичээл тараад нөгөө офицер цүнхээ доороо тавьж байгаад л баахан гулгана, орой гэртээ ирэд дүнхээ онгойлгохоор доторхи хамаг ном дэвтэр норчихдог, өнөөхөө хуулан бичлэг хийж дуусах шахсан дэвтэрийг шөнө дөл хүртэл хуулж бичдэг байлаа.
тэр нэг цасанд очсон зугаалга бас санаанаас гардаггүй юм. би хэдэн боорцог ч билүү хайраад, халуун саванд чихэртэй хар цай хийгээд авч явж байсан санагдаад байна. хэхэ.
аан тэр тэнгэр аавын талаар бас их үнэний хувьтай хэлж ээ хэхэ.

гоё гоё юм бичижээ, цааш нь үргэлжлүүлээд байгаарай андууд аа

happiness said...

энэ жилийн цас нээрээ дэндүү байна аа, одоо болно ш дээ, боль л доо гээд л байж байна.
Шөнө дөл хүртэл дахин дэвтэр хуулж бичнэ гэж бас л аймаар шүү, тээ. Сүнжидмаа багш дэвтэр муухай байхыг үздэггүйг хэлэх үү, би байнга бэх дусааж заваардгийг хэлэх үү, бас л олон дэвтэр хуулсан даа.

БЭ said...

сарангэрэл та 2-ын дэвтэр л байнга үзүүлэн таниулах самбар дээр цэвэр бичигтэн этэр гэцэн өлгөөтэй л байдаг байсан шд, ийм учритай юм байж хэхэ.

Batka said...

Хахаха, бид нар тарагны төмөр сараалжин авдар түрээд гулгадаг байсан. Хокей тоглох их дуртай байсаан бүүр багадаа, тэгээд томроод цохиур нь мяараад хугараад, ишээр нь сэлэм хийгээд тэгээд дууссан. Ангиараа зугаална гэж алдаг байжээ, хойшоо төмөр зам гараад нэг довцог дээр очоо л болоо, хахаха, багш нар нь лаг залхуу наасан. Ядаж зайсан аваад явчихгүй тээ. Гэхдээ л тэр үедээ кайфтай байсаан. Гансүх бид хоёр нэг хүүхдийн сүүнд өвөл явж байгаад бааст голд цөмөрч шалба нөрж байсан. Эрэг дээр нь сууцан гутал оймсоо тайлж мушгиж энэ тэр. Энэ жил бас нилээн хүйтэн өвөл болжийно. Цас ихтэй.