Friday, January 29, 2010

Бидний идэж өссөн юмс

За тэгээд бид нарыг дөнгөж өсч өндийж ургаж байхад идэх юмны хомсдол, картын бараанд орж олигтой витаминлаг хоол унд идэж чадаагүйгээс болоод дунджаар өндөр нь 173 хавьцаа нөхдүүд болцгоосон билээ. Ер нь тэгээд социалист нийгмийн үед ч идээд байх юм ховор байсан даа. Одооний хүүхдүүд ер нь их жигдхэн өндөр болжээ 180 аас дээш. Эсвэл үүнийг хүн төрлөхтний генийн хувьсал өөрчлөлттэй холбож тайлбарлаж болох байх л даа.

Ер нь тэгээд бидний чинь гол хоол нь масло талх гэж байгаа. Масло бол ээж мээжийн цалин буусан хэд хоногт л байна. Ихэнхдээ л маслогүй, талхан дээрээ сахар түрхээд хар цай халбагаар жигдхэн тарааж норгож иднэ. Гансүх шинийг санаачилж 9-ийн тосоор маслыг орлуулдаг болсон заримдаа. Ер нь бол 9-ийн тосийг их олон юманд ашиглана. Гутлаа өнгөлнө, үсээ тослоно гэх мэт. Өдөртөө бол иймэрхүү хоолтой л өнжинө. Дүү нараа цэцэрлэгээс авахад өгсөн чихэр боов печенийг горьдлогын харцаар харна. Дүү нар мэдээж өгөхгүй, өөрсдөө бас зэлмүүн юм чинь.

Жимс лав би хэзээ ч тогтмол идэж байгуугүй. Мандарин энэ тэр зөвхөн шинэ жилээр барааг нь харна. Хальсийг нь пааран дэээрээ тавьж гэрээ үнэртэй болгоно. шүүсийг нь нэгнийхээ нүдрүү шахаж шоглоно. Хамгийн анх банана 9 бид хоёр Германаас Дойдоо эгч авчраад нэг ширхэгийг тэгээд идээд ямар сонин өөх шиг жимс вэ гээд. тэгээд тал бананаа барьж гүйгээд 9 өөгийн ээжд амсуулсан. Чадах чинээгээрээ олон хүнд амсуулсан. Тэр чинь 6-р ангид байхаа.

Хиам бол бас л нүдний гэмдээ. Баяр ёслол, цалин буухаар л иднэ. Арав жарын хиам бол мөрөөдөл. Долоо хорийн хиам бол иднэ. Бас цусан хиам голноо өлөн байжээж.

Талх, карантны ус л гол хоол байсан даа чааваас. Би чинь нээрээ хуруугаа усан үзэмнээс болж алдсан штэ. Ээж орос дэлгүүр явлаа усан үзэм авна гэхээр би явна гээд дагаж яваад тэгээд орос дэлгүүрийн гадаа хүлээж байхдаа дүүжин даажинд авцан шт. Өлөн гэдэс өрөөл татуу болгоноо гэж.

Ингээл бодоод байхад талхаар л өссийн биш үү хэхэ.


13 comments:

Anonymous said...

hehe neree l tiim baisan shu. Talhnaas oor zuil ih bolson bolhoor talh ch neeh idheen bolison bhdoo odoogin huuhduud.

happiness said...
This comment has been removed by the author.
happiness said...

Чухам үнэнийг өгүүлжээ, хэ хэ. 9 та 2 юун хөөрхөн юм, чадлынхаа хэрээр олон хүнд халуун орны жимс амсуулаад. Би анх кивиг ийм хачин төмс шиг юм идэхгүй гэж байсан.
Нээрээ л талхаар өссөн юм чинь над мэтээс авахуулаад давжаа байхаас яахав. Бааст голд би тортой талх барьж явж байгаад унаж байсан шд. Үнэнээ хэлвэл гэрийнхэндээ "гүүрээр гарахгүй, эмэгтэй хүүхэд байж энэ тэр чулуун дээгүүр үсчээд.." гэж загнуулна гэж айсандаа өлсөөд замдаа нэг талхаа идчихлээ гэж худлаа ярьж байлаа. Тэгээд нээрэнгээсээ замдаа нөгөө муухай, нойтон талхаа нулимсаа цийлэгнүүлэн барин идэж дуусгаад, аягүй тэнэг ээ. Яаж харин янзан бүрийн өвчин тусчихаагүй юм.

Batka said...

Хахахах, тийм үү бүтэн талх идсэн юм уу. Нүдэнд харагдчлаа уйлцан явж байгаа нь.

Anonymous said...

сайн уу найзуудаа тэр үед бас л хэцүү үе байсан шүү. Одоо ч бүх юм элбэг болж дээ. гэхдээ манай 2 хүүхэд янз янзын юм идэхгүй талх иднэ гээд байдаг шүү хэхэ

Anonymous said...

Өө нэрээ бичихээ мартсан байна. Даваа байна аа.

БЭ said...

хэхэ бааст голонд дүрсэн талх идээд байхдаа яахавд ээ ёоё хахах.

даваа сайн уу хөгшөөн? чи бичлэг бичилчихгүй юм уу? чи майл хаягаа энд үлдээчих, мань чинь чамайг уриад, хамтарч бичилцэе.

happiness said...

Сайн уу Даваа? (сайн уу, Л.Даваа?)хэхэх, сурсанаараа дуудахгүй бол болдоггүй ээ гээл үү. Удаан уулзаагүй ангийн андтай энд таарч байгаадаа баяртай байна шүү.

Anonymous said...

Одооны хүүхдүүдийн идэх дуртай " цэлцэгнүүр"-ийг анх картаар идэж байлаа. Ээжээсээ карт гуйгаад л. Нэрээ бичүүлж идэхэд бүр ч амттай байж. Одоо ч дээ.

Aaruul said...

haha goy shuu, bi tand tsetserlegeesee avsan boortsog eneteree ugdug l baisan shdee. tehdee jaahan bolhoor yu ch medehgui, yagaad batka ah iim ulssin boloo geed gaihdag bj bilee hehe

paah 9-iin tos usendee gelddeg bsiimuu? haha yostoi medeeguin bn

d said...

er n bidnii ueiinhen l katrnii talhandaa yavdag bsan doo.4 hurtel huntei aild 1sh,7-s deesh huntei aild 3sh talh ugnu.hoshin shog deer gardag shig duu naraa elsen chihree ih taviad bna geel heruul hiideg bj bilee,hehe.chiher bas hovor bsan bolohoor elsen chiher hailuulj iris hiij iddeg bsan bna tee bas.

uranchimeg said...

Хэхэ Би танай анги биш л дээ. гэхдээ санамсаргүй энэ блог руу орчлоо. Картын талханд оочерлоод амьсгаа боогдодд л... аймаар байдаг байсан. бас талхаа арай гэж авснаа мэдэхгүй зарим залхуу гаруудад жаахан өндөр үнэтэй зарчаад буцаад л талханд оочерлосон сүрэг гарууд руу дайраад л ордог байсан. Анх би банана олж харчаад яааж идэх учраа олохгүй бүгдийг талх зүсэж байгаан шиг зүсч идэж байж билээ. Хиам, модон чихэр гээд л тухайн үед үнэд ордог ховрын бараа их байлаа.
Сайхан дурсамжууд, идэж уух юм бичжэээ. Баярлалаа Батка ахаа. Та намайг танихгүй ч би таныг хүндэлж явдаг шүү. Өшөө олон юм бичээрээй. Ер нь танайхан ангийнхан яг манай ангийнхан шиг байжээ. Хаа газрын хүүхдүүд адилхан дөө. Тэгээд энэ блогыг уншаад байхаар та нарын найз болмоор ч юм шиг. Их атаархаж байна хэхэ. Бас уншсан нийтлэл бүр үнэхээр сэтгэлийн гүн дэхь баяр баясгаланг өдөөж байна. Инээгээд л. Бүх хүмүүст, энэ блогыг хөтөлж байгаа, уншиж байгаа, блогт нэр нь дурдагдаж байгаа тэр азтай хүмүүст аз жаргалыг хүсий. Цаашид зөндөө юм бичээрэй. Амжилт

БЭ said...

манай ангид бас уранчимэг гэж байсан шдээ, чи тэр биш биз дээ арай хэхэ