Tuesday, May 4, 2010

Зах зээл

1990 оноос хонх жингэнэж, ардчилалт төрийн эргэлт болоод 20-р тогтоол энэ тэр гээд зах зээл эхэлж хүнсний бараа картанд орж амьдрал хэцүүдэж байсан үеэ эргээд нэг санъя.
Дэлгүүрт ороход бор давснаас өөр юм байхгүй, айлд ороход барагтай бол идэх юм аа гаргаж өгөхгүй амьдрал үнэхээр хэцүүдэж байлаа. Тэр үед манай ээж кассын эрхлэгч хийдэг байсан болохоор манайх талхыг тор тороор нь аваад палкон дээрээ хөлдөөчихдөг байж билээ. Урд дэлгүүрийн арын хаалгаар очоод талхаа аваад буцаж байхад хүүхдүүдийн нүд тор дагуулж хараад, зарим таньдаг нэг нь маньдаа жаахан булангаас өгчих л дөө гээд гэртээ харих замдаа нэг талх зарлагадчихдаг байсан юм. Хэхэ.
Манайх ам бүл 7-уулаа байсан учир 2 талхны нормтой байсан. Ам бүл 8 болонгуут 3 талхны нормтой болдог байсан юм. Яг картын нормын дагуу талхаа авдаг байсан бол ч өлсөж үхэх байсан байх аа. Хэхэ. За ,за тэр ч яахав. Хүмүүс зах зээлд шилжээд толгойтой болгон ганзагын наймаанд явж яг "Помогите нам" кино шиг, тохиролцооны дэлгүүр нээж амьдралаа дээшлүүлж эхлэх тэр үед манай ГС-ийн аав, ээж 2 хүмүүсийн нэгэн адил наймаа хийж эхэлсэн дээ.
Ингээд 1993 оны эхээр бид 8 дугаар анги төгсөх үед ГС-ийн аав, ээж 2-ыг наймаандаа явсан үед нь хань болж гэрт нь байдаг боллоо. Тэгээд л эзгүй гэрт бид баахан шуугиж тэдний гэрийг ч ёстой нэг нураах шиг болно доо. Утсаар тоглож хүмүүсийг үймүүлнэ, шөнөжингөө утсаар чалчина / нэг орой 22.30-аас өглөөний 06.00 хүртэл ярьж байсан. Салаа утастай учир хажуу айлын аймаар ааштай эгч уурлаад утасны үзүүр улайсгачихлаа гээд загнаж үглэж өгнө дөө. Хөгжим чангалж "Бид нар бүгдийг бүтээнэ, бид нар бүгдийг сөнөөнө" гэдэг шиг баахан дэвхэрч бүжиглэнэ, хөгжим сонсож дуу цээжилнэ, өөрсдөө янз янзын бичлэг хийнэ. Үнэхээр сайхан байж дээ. ГС-ийн дүү манай ангийн Т, дүү Х-гаа дагуулаад эмээгийндээ оччихдог байсан юм.
Идэх юм байхгүй, өлсөхөөрөө хүүхдийн манный каша агшааж идэн тэрийгээ хязгааргүй аз жаргалтай идэж их л хөгжилддөг байж билээ. Угаалгын машинаар ганцхан оймс угааж байсан тэр саваагүй үеийг бодохоор сэтгэл үнэхээр сайхан болдгийн. Хичээнгүйлэн бичлээ. Манайхан санаж байгаа дурсамж байвал нэмж бичээрэй.

Хүндэтгэсэн: Лувсандашийн Даваа

14 comments:

Хулан said...

Талханд эхэндээ их замбараатай очерлоно оо бас. Дэлгүүр онгойлоо. Ах нар дээгүүр доогуур гишгэлээд хөгшчүүл, хүүхнүүд, охидуудыг талын нэг тарааж өгдөг байсан даа. Гартаа картаа тас атгаад, хэн нэгний хувцаснаас тас зуураад дайрдаг байлаа. Энийг мэдсэн бол 2-хон талх авах гэж зовж байхаар Л.Д-ийн балкон руу дамждаг байхгүй яаваа.

БЭ said...

ёх, ёстой хэцүү үе байсан шүү, санахаар л зүрх өвдөөд байдын. ийм хэцүү үеийг бид давж чадсан шүү тиймээ найзуудаа?
нэг удаа маханд очерлож байгаад шахуулж үхэх шахаж билээ. сүүлдээ ч хоёр хөлөө өргөчихсөн чинь агаарт хөл дүүжигнэж шахагдсаар байгаад очер хүрээд нэг махны бараа харж байсанаа санаад байдаг юм.

Зулаа said...

Картын бараа авдаг байхад айлууд ихэнх нь өөрсдийн нормондоо тааруулан будааных, элсэн чихрийх гэх мэтчилэн жижиг жижиг давуун уутнууд хийсэн байсан нь бас л сонин ч юм шиг. Тэрийгээ бариад л дэлгүүр явна. Бас нээрээ тэр үеэр манай байрны пар нь хөлдөөд эгч бид 2 эсгий гутал, үстэй дээлтэй өвөлжсийш дэ. Аав ээж 2 маань тэтгэвэрт гараад хөдөө явчихсан байсын. Эгч нарыхаа багадсан хувцасыг өмсөнө /тэр нь таарахгүй янз бүр/, түүнчлэн урагдсан гутлаа ч хаяхгүй оёж өмсдөг байлаа ш дээ.

Uka said...

Ter uyed talh shig amttai yum ugui baijee. 2 talh avah gej buun yum bolno. Delguuriin gadaa bas l kartnii baraagaa avah gej huleesen huuhduudtei togloj, yarij suuj tsag unguruudug baisan daa.
Emeegiin hiisen boortsgiig bairniihaa naiziin barisan talhaar solij iddeg baij bilee.

ÄÎ said...

íýýðýý ë îäîî áîäîõîä òàëõ,ýëñýí ÷èõýð 2îîð õ¿í áîëæ äýý.6ð àíãèä áàéõäàà Íàðàí áàãøààð óäèðäóóëààä õîòûí àâàðãààð òîãëîîä, áààõàí ºëññºí õ¿¿õä¿¿ä 1 òàëõ õóâààæ èäñýí ìààíü åð ìàðòàãääàãã¿é þì.̺í ÷ àìòòàé áàéæ áèëýý òýð òàëõ.

СГ said...

нэг бодлын амар ч байсийм уу,нэгэнт л байхгүй юм чинь яахав дээ, тйим ээ, би л лав байхгүй л бол тэгээд тэрэнд дасчихдаг нэг тиймэрхүү хэнэггүй ч гэмээр тэнэг ч гэмээр занг тэр үеэс л сурсан байх.
хулангийн хэлдгээр эхэндээ их замбараатай байдаг болохоор өглөө эрт 4 өнгөрөөж ээжээрээ сэрээлгэж босоод л дэлгүүрийн гадаа очерт зогсоно доо, бараг эхний 5 дотор л багтана даа, тэхээр ямар ч байсан бөөн юм болохоос нь өмнө нэг юм талхаа аваад л харина даа.хэрвээ оройтчихвол /7 болчихвол шүү дээ/ тэр өдөр талханд явахгүй гээд л хэвтчихнэ, над ямар тэр амьтан ах дүүг хүүе хаая гэх сэргэлэн зан байх биш очоод шал дэмий гээл тэр өдөр талхаа авахгүй, аав маань нэг гамбир мамбирхан хайраал тэгэс ингэс гээдл өнгөрөөдөг байж билээ. одоо ингээд бодохоор муу ижий аавыгаа их л тэвдүүлж байж нэг юм өссөн байна даа,гээд ач хариулж базаасан ч юм алга шив...

Хулан said...

Энэ арабаар хэн бичээд байнааа? Цаас дэлгэж тавиад эхнээс нь орчуулах гэсэн нэг л бишээ? Араб ч юм шиг, асуултын тэмдэг нь доошоо харсан ч юм шиг? Тоон дотор үсэг цохиж явна шүү

Хулан said...

Махаа нэг зав гаргаж орж ирэхээрээ сэтгэгдлээ бичдэг байх даа. Даанч жоооохон мануураад буруу оруулчих юм. БЭ чи нэг зааж өгнө байгаа? Ингээд хэлчихээр БЭ-д бас загнуулдаг юм болов уу?

Л.Д said...

Сайнаа төрсөн өдрийн мэнд хүргье!!!

СГ said...

нээрээ энэ ДО ийн бичсэн юм ердөө уншигдахгүйм аа, ганцхан минийх л тйим юм бол уу гэсэн үгүй юмаа даа

BE said...

Тэр дээр був буржгар л юм нүдэнд харагдаад байна.

Сайнаадаа төрсөн өдрийн мэнд хүргье! Сайхан баярлаарай, Даваа та хэд өнөөдөр савах уу?

Л,Д said...

Төлөвлөгөөгөө гаргаж батлуулаагүй байна.

Хулан said...

Яанаа Махаа биш ДО-гийн буржгар юм байна лээ шүү. Дээрэлхээд сурсан зангаараа загначихлаа. Хэхэ.

Anonymous said...

medehguiee talh malh sanahgui bn. yamarch bsan manaih am bul 6-laa baisiin 6ambuld 2shil arkhi bsan yum. negii ni aav, negiin bi. joohon tom baij dee.pj