Thursday, May 6, 2010

Хүсэлтийн хариу буюу Батцэцэгийнд нийлсэн нь

... гээд бичих гэсэн чинь ёстой юу ч санахгүй байна, манайхаан. Одоо яах уу, хм....(хуруугаараа ширээ товшив). Ямартай ч Батцэцгийнд анх удаа ангиараа нийллэг зохион байгуулсан нь үнэн, тэрний дараа бөөн юм болж загнуулсан нь бас үнээн. 1993 оны өвөл (гэдэг чинь хэддүгээр анги билээ гээд толгойгоо гашилгаж байна уу, хо хо хо) байсан юм даг. Бидний нэрлэдэгээр 9 давхрын 3 өрөө байранд сайхан нийлж байжээ. Зочны өрөөнд нь урт ширээ засчихсан, МБ хамаатныхаа ч бил үү нэг хүүхдийг бас дагуулаад ирчихсэн. Тэрэнд ГХ их найр тавин инээмсэглэж, харин өнөөх нь Т-г байн байн хараад л, БС бид 2 жижиг өрөөнийх нь орон доогуур орж суунгаа хоёр хүний хоорондын сэтгэлээ нээсэн яриаг чагнаж хэрэгт дурлаад л.... Гэсэн чинь тэр 2 нь хэн байсан юм бол гээд бас хэрэгт дурлаад байна үгүй юу, аан хөөе, яасан хэрэгт дуртай юм бээээ, ингэхээр чинь улс, эх орон маань яаж хөгжихийн бэээ....... гээд таг далийхгүй юу, ккк.
Зооз, цааш нь нээрээ явахгүйм байна.
Ингэе ерөөсөө, үргэлжлэлийг сэтгэгдлээр үргэлжлүүлэн уншина уу. Баярлалаа.

_______________________________________________________________

Гээл Ука бичингүүт нь би дундуур нь ороод үргэлжлүүлчихье. Яадгийн сонин шд.

Ингэсийн. Тус бүр 200 / 200 төгрөг цуглуулаад (аймар их мөнгө, нийллэгний мөнгөө олох гэж юу юу хийж байсан тухайгаа дурдвал ахиад л баахан бичлэгний сэдэв үүсчих гээд жоохон харам төрөөд байна ээ) нийлэх санааг хэн нь ч гаргачихсан юм. Архи дарсгүй нийлнэ гэж Лхагваанаад ам өгсөн хирнээ(өгөөгүй ч билүү?) яаж ийж байгаад 2 шил архи хөвгүүд олоод ирчихсэн байсан юм даг. Тэгээл нийллэг эхлэх гээд л охидууд нь гал тогооны өрөөнд салатны төмс арилгаал. . .байж байсан чинь Батцэцэгийг аав ээж нь явна гэсэн хирнээ явж өгөхгүй, ялангуяа аав нь нөгөө 2 шил архийг ажигч нүдээр олоод харчихсан сахиад суучихдаг гэж байна шд. Бид хэд ч нийллэгээ эхлэмээр байдаг, том хүмүүс хажууд байгаад байдаг. Тэгсэн хэн нэгнээс Батцэцэгийн аавыг согтоож унагаж байгаад хэдүүлээ нийллэгээ үргэлжлүүлье гээд өнөөх 2 шил архиныхаа нэгийг нь шууд л стаканд пүл пал хийтэл нь хийгээд өгсөн чинь яах ийхийн зуургүй нэг амьсгаагаар уучихсан. Тэгсэнээ л үргэлжлүүлж горьдож хараал . . . хийж өгөөл . . . хөнтрөөл . . . байсан чинь нэг шил архи нь дуусчихсан. Бид хэд ч өнөөх лонх юмандаа харамсаад л сууж байлаа. Тэгэж тэгэж хажуугийн өрөөндөө ороод аав нь унтаад өгсөн санагдаж байна. Тэгээд цаашаа яал аа? Үргэлжлүүлэх хүн байна уу? Муу хүн юм болохороо архи мархитай холбоотой юм нь л тархинд тунаад үлдчихсэн байх юм.

_______________________________________________________________

Гэнгүүт Хулан зулан, Батка матка, Зулаа мулаа, Лувсандашийн Даваа Маваагийн санаанд юм орж ирж байна уу? Хуланд лав архи уулгах гээд гичнээн үзсэн чинь амандаа балгачихаад галын өрөө лүү гүйж очоод пүү паа яасан заваан юм гээл асгачиж байж билээ.

Есөөгийн ганцxан ширхэг сандал дээр унтаж байсан тухай. . .Одгэрэлийн авч ирсэн 60 мөнгөний маруужингуудын тухай. . .өглөө нь босоод бөөн өлссөн гарууд энд тэндээс идэх юм хайж ухаж байгаад энд тэнд нуусан маруужингуудыг илрүүлсэн тухай(нээрэн ямар амьжиргаатай нь тэр их бужигнаан дунд энд тэндгүй маруужин нуугаад яваад байсан байна аа, ёоё элэг бөөр элэг бөөр) . . . хэний гутлан дээр маруужин уначихсан чинь гутлаа тосолсон тухай. . . ламбада ая тавьж байгаад хэн хэн онжигоо хөдөлгөж бүжиглэсэн тухай. . .доод давхарт нь амьдардаг байсан Байгальмаа багш хаалга нүдсэн тухай, хаалгаа гүрийгээд хэн ч байхгүй байсан юм шиг байгаад байсан тухай. . .дараад нь тэр олио багш Лхагваанаад бүх юм ольж бидний хэдэн нөхдийг хяргуулсан тухай. . .Гансүхийн ээж нь шөнө ирж бядныг хяргатал загнаж байсан тухай. . .миний охиныг гаргаж өг гээд Т-г хуу татаж сугалж авч явж байсан тухай. . . хэн хэн хэдэн рүнк архи уусан тухай. . .хэн уугаагүй хирнээ уучихсан юм шиг согтож дүр үзүүлсэн тухай . . . хэн үргэлжлүүлэх үү? Айн айн айн?

Цааш нь бичих үү яах уу? Эсвэл улс эх орны хөгжилийн чиг бодлого, ирээдүйн таван жилийн гавшгайч үйл ажиллагаа, МАХН-ын XX тогтоол этэрийн тухай ярилцах уу?

15 comments:

happiness said...

Хахахаха, ёо ёо энд үхтэлээ инээлээ шд. Нээрээ тэгсийн, чамайг бичихээр санадаг гэжийнэ. Лхагваанаад архигүй нийлнэ гэж бас ам өгсийн.
За цааш нь бичээрэй, гуйя, бүр инээд хүрээд болохгүй байна аа.

БЭ said...

харин тийн, миний бас инээд хүрээд энд элэгээрээ эвхрээд дээшээ хараад гэвтэж байна.

Зулаа said...

Уг нь нэммээр л байна, даанч манай эгч босс бөөн шалтгаан тоочоод миний эрх чөлөөг хаан боогдуулснаас би энэ сайхан зүйлээс хоцорцын. Тэгэхээр та хэдийн нийлсэн талаар уншиж инээх үүрэг хүлээж байна. Гэхдээ бас дам сонссоноос хэн хэн ч билээ /би уг нь нэрийг нь санаж байна л даа, олон нийтийн хэвлэлээр тэгж хүний нэр хүндэд халдаад яахав/ охидууд хэ хэ Батцэцэгийн ралкон дээр тамхи татаж үзсэн сураг байсан шүү.... /хм хоолой засаж, нүдний шилээ дээшлүүлэв/

СГ said...

уригдаагүй болохоор хэлэх нэмэх юм алга, байсан бол давслаад хужирлаад, та хэдэд кино үзүүлэхгүй юу.
...яагаав нөгөө хэн хэн тасраад жорлонгийн усаар нүүрээ угаагаад, дараа нь бас хэн хэн нарийхан шугаман дээгүүр тэгшхэн алхаад, нөгөө нэг хэн хэн нь полкон дээр татсан тамхиндаа ханиалгаадл, тэгээд нөгөө хэн хэнийг найрах гээд, гээд л явж өгөхгүй юу...гээд нэгэнт явах зам гүй юм чинь та хэдийн бичсэнийг хүлээхээс...

Л.Д said...

Би нийлээгүй юм байна аа. Цааш нь бичээд байгаарай. Аймаар хэрэгт дуртай хэхэ

Хулан said...

1993 онд өвөл, зун дамнан 2 нийллэг хийсэн аугаа хүмүүс бол бид нар. Хэхэ.

Л.Д said...

Манайхан бас нэг лифтэнд хэдүүлээ ч билээ /13 гэл үү/ гацсан гээд байдаг ш дээ тэр нийллэгний үеэр юм уу

БЭ said...

Даваа яагаад нийлээгүй юм бол? Тэр өдөр зураг авсан ачтай буянтай хүүхэд байхгүй л байх даа. 2 дохь нийллэг нь хаана боллоо? Хонхны баярыг хэлж байна уу? ГС ийн эмээгийнд хийж байл уу яалаа, таг саначихсан байна шд.

happiness said...

2 doh niilleg chini honhnii bayariinh baihgui yu. Batkagiind hiij baisan.
Harin liftend oluulaa gatsdag chini (minii sanahiin 15) buur suuld, 8 tugssun hoinoo neg uulzahdaa tegsiin. T, GH hoyor agaar, agaar geed neg ni liftnii haalga hucheer joohon yarah gej oroldood baisan sanagdaj baina.
Bas neg udaa Deegiigiind ochood butsahdaa mashin bariad 9-lee neg 24-t bagtsiim daa.

Хулан said...

Аанхан та нар бас ГС-ийнд нийлсэн юм бий вий? Эсвэл би Л.Д шиг хоцорцийн болуу. За дахиад сэдэв. ГС-ийнд нийлсэн тухай шүү. Бичээрэй. Ер нь ингэсээр байгаад хамаг нууцаа дэлгэчих юм байна л доооо

БЭ said...

Хамаг нууцаа дэлгэсээр байгаад зун очиход ярих юм байхгүй дуусчихна. Тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна.

Anonymous said...

niilleg hiihed 14s hed n bsiin bee.GZ,PD,MT,BG geed huvguudiin ner er garahgui yum.hicheel deer zugeer bdaggui humuus,tend ug n sain sahilhgaguitsen bmaar yum.

happiness said...

Миний мэдэхийн ГЗ, ПД 2 байсан. Ер нь нэлээн олуулаа байсан. Тэгээд бас Д-н үерхдэг найз залуу нь (тухайн үеийн нэг атаман) ирээд дуудаж авч гарж мараад байсан санагдаж байна. Гэхдээ яг сайн бодохоор нарийн санахгүй юм.

СГ said...

санаач ээ санаач

Л.Д said...

Бид нар төгссөн хойноо Баян-Уул амралтанд очиж байсан санагддагийн ГЗ, ББ, БЗ, Е, нэг москвич машин хөлслөөд манайхаан санаж байна уу. ББ амралтанд нилээн тараасан ш дээ.