Monday, April 19, 2010

Ахиад хэдэн зураг

Сая СГ ээс энэ хэдэн зургийг майл ээр хүлээн аваад маш их баярлалаа. Нэх хөөрхөн, хараад л баймаар хэхэ.

Зураг 1: Үсэглэлийн баяр дээр манай ангиас төлөөлж үсэг болж байсан хүүхдүүдийн зурагнууд. Тоо болж байсан хүүхдүүд бас тусдаа авхуулж байсан санагдаж байна. БЗ цагаан толгой болсондоо их додигор зогсож байна аа янз нь хэхэ. ГТ яагаад ингээд гарчихсан юм бол хэхэ, нэх хөөрхөн айлын эрх хүүхэд шиг гарчихсан. ДО бид 2 яагаад учиргүй гар гараасаа хөтлөлчихсөнийг санахгүй байна, хаха. Би бүсээ байдгаар нь татчихсан, хаха. Энэ төмөр бүсээр эргэлдүүлж байлддаг байл уу яалаа? Юутай ч энэ бүсгүй бол баатарчуудын гишүүн биш л байдаг байлаа. Бас тэмдэг зүүчихсэн. Бэхээ Р үсэг болсон хирнээ яагаад хавирган сар дээшээ өргөчихсөнийг, СГ гартаа юу барьчихсаныг сайн мэдсэнгүй. СУ лав Лениний зураг барьчихсан юм шиг байна, бодвол сур сур бас дахин сур л гэсэн бололтой. ЛО нэх хөөрхөн номхон зогсчихсон, энэ хүн нээрэн одоо хаана юу хийж явдаг бол, Сайнаатай нэг байранд байдаг байл уу, юутай ч багадаа их хамт тоглодог л байсан юм даг.Зураг 2: Энэ 3-р ангид байхад авхуулсан санагдаж байна. Хавар болчихсон байсан хэдий ч гадаа дулаараагүй, сэрүүн байсан ч бидний хэдэн хүүхдүүд эрэхлэг зориг гарган пальтогоо тайлцгаан формтойгоо авхуулж байсан санагдана. Миний энгэр задгай үнэн сак, бас харц марц одоо юун ч ярвагар гарчихсан юм. Аймар сэхүүн бацаан байсан юм шигээ гээлүү хаха. Сайнаа майнаа Даваа маваа нэх хөөрхөн бондоок байсан байна шд. Нөгөө 2 ын тооноос зугатаагаарай гээд дуулаад байдаг байсан МЭ гээд хүүг бас хараал байгаарай, үсээ тожийтол нь норгочихсон. Энэ өдөр зурагчин ирнэ, охидууд нь бүгд хар паарчик улаан лентээр хослоно, хөвгүүд нь формоо сайтайр индүүдэж ир гэж Сүнжээ багш тушаал буулгаж байсан санагдана. Дэлгэрмаа нэх хөөхрөн орой дээрээ лент зүүчихсэн, өөрөө зүүх дургүй байсан байх даа бодвол.Зураг 3: Энэ 5-р ангид байхад авхуулсан байх шүү. Хөвгүүдээрээ ингэж авхуулсан зураг байдаг билүү? Эсвэл энэ өдөр зөвхөн манай охидууд булаганаж авхуулсан юм болов уу? Ангиараа бас авхууллуу энэ өдөр, яалаа, сайн санахгүй юм. Та хэд нэмэлт тайлбар хийнэ биз.Жич: Хүмүүсээс блог дээр юм бичих гэхээр чам шиг гоё бичиж чадахгүй болохоор бичихгүй этэр гээд нилээн олон удаа сонсогдлоо. Энэ блог дээр хэн гоё бичих нь вэ гэсэн уралдаан зарлаагүй л шиг санагдах юм, хэхэ. Хэн ч дотроо хадгалагдаж яваа дурсамжаа дэлгээд бичиж болно шүү дээ. Алив Зулаа, СГ, Хашаа, ДО, Л.Д юм бич л дээ. Бичлэг бичихгүй бол энэ блог оо түгжээд бичлэг нэмдэг хэдэд л харагддаг болохоор тохируулж өөрчиллөө шүү. Бич бич бас дахин бич.

Владимр Ильич Б-Э

33 comments:

СГ said...

аймаар дарамталдаг байнашд.
өөрөө бичсэнээс чиний, бусдын бичсэнийг үзээд баясаад суухад нээх гоё байдгиймаа. хувиа хичээсэн л болох байх даа, гээд үнэнээ хэлсэн хүнийг манайхан яах ч үгүй тээ.....хэхэхэхэхэ

СГ said...

бэхээ, сар гэхэд ордог р үсэг би байна гэсэн байлгүй, ямар рам, радио, гээд л гадгаад үг хэлэлтэй биш гэсэн байхаа.
ГТ-ийн зурагнуудыг хараад л байгаарай, цаанаасаа л нэг эрх гэдэг нь мэдэгдээд, гоё харагдаж байгаа биз, хошуу амыг нь хараад л байгаарай. Энэ охинтой нэг уулзах юмсан даа гэж, хайж байгаа хүн байна уу, гадаад яваагүй гэсэн юм чинь болмоор л байхаа.
буланд одко үнэн гоё багтсан байгаа биз дээ,
би ямар юм бариад зогсож байснаа ер санадаггүйм өө

БЭ said...

bidnii heden huuhduud chin sotsiolist niigemd osson bolohoor deereesee nuhluulj daramtluulj baij l neg hodloh magadlaltai gej bodood bichsen yum hehehe.

БЭ said...

hamgiin dood talyn dan ohiduud avhuulsan zuragan deer SG iin ard B.Davaa baih shig baina te, nuur n taglagdchihsan chi odoo urduur n orood taglatsan baishd.

happiness said...

За ингээд хүмүүс гоё , гоё сонин зурагнууд оруулаад сайхан байх чинь вэ?

Тэр ангиараа авахуулсан зураг дээр МЭ ямар хөөрхөн юм бэ, үсээ шолбойтол норгочихсон. Миньяаныг бас харахаар л инээд хүрээд байх юм аа, лааг эгдүүтэй бондойсон, хамар нь хацрандаа чихэгдцэн, ккк..

Би тэр сүүлийн зурган дээр лаг өндөр харагдаж байна шд. Миний амьдралд бусдаас өндөр байсан үе байсан юм байна, баримтаар мэдэж авлаа, сэтгэл санаа сайхан боллоо гээд л хүн залхаагаад унахгүй юу, хэхэ...

hulan said...

Хунт нуурын балетчингууд шиг охидын зогсолт нэгэн жигд, хөвгүүдийн дэггүй зан нүүрэнд нь тодорч цаанаа л нэг аазгай хөдөлгөсөн, нүүрний баясал 100% гэмээр зурагнууд байх чинь ээ. Хөөрхөн байжээ.
Одоо ч хэвээрээ л дээ. Гэхдээ л...

СГ said...

б.д-г тэгж таглахгүй л бол тэр чинь надаас хөөрхөн гарах гээд байсан юм чинь арга ч гүйл дээ.хахаха

СГ said...

МЭ миний санахаар л дандаа үсээ тэгж норгодог хүүхэд байсөөн, бас ЭЧулуун ч гэсэн, бодвол ориг гел түрхчихэж байгаа нь тэр байх лл даа, манийгаа бодвол гоо сайхны мэдрэмж нь өндөр нөхдүүд байжээ...
гэтэл тэр хэдэн охидуудыг хар 5-р ангийн тавчикнууд байж, таван үс нь таван тийшээ, арван үс нь арван тийшээ арзайчихсан байгаа биз дээ, кхкхкхкхккхкх

Anonymous said...

neeree l hicheeldee yavah hurtlee togloj toglochood,yavah bolohooroo nuuree ugaagaad,usee sain norgoj avaad gardag bsan shuu.barag bugd l tegdeg bsan shdee,PD,BG geed l....

СГ said...

шороотойгоо зуураад яг ориг гель болдог байсан байнашдээ, даанч үснүүд нь нэг ч зурган дээр арзайсан гардаггүй байсиймаа, нууцыг нь мэдлээ, өөр дээрээ шууд хэрэгжүүлнээ хөө гэж...

BE said...

за одоо үс гэзэг ч яахав дүүрч, нэг шороотой хутгалдаад л өнгөрч, харин нөгөө форм маань хэцүүддэг юм байгаа биз дээ, хичээлээ тараад сургуулийн гадаа тоглоно, шороон дээр өнхөрнө, орой нь гэртээ хариад шороог нь нэг чийгтэй марлаар арчаад л индүүдээд л маргааш өглөө нь дагтаршисан юм углаад л явдаг байв шд. ккк

BE said...

гэснээс хамгийн өндөр 4 охиныг нь баахан хөвгүүдийн дунд хамгийн ард тээр дээр зогсоочихдог бас л нэг учир байсан байгаа юм шүү хэхэ. дээд эгнээнд нь хоёр талаар нь тус бүр 4 4-вөн хөвгүүдийг зогсоогоод голд нь ангийн хамгийн өндөр 4 охин.

тэгсэн голын эгнээд дан охидууд зогсож байхад ганц МТ-л багшийн хажууд хээв нэг зогсож байх юм.

доод эгнээний голд нь охидууд шавааралдаад хоёр захаараа тус бүр хоёр бандиар хана мэт хашуулаад зогсож байгаа..

гэх мэтийг анзаарвал энэ зурагчин энэ зургийг авах гэж мастер төлөвлөгөө боловсруулж олон талын стратеги бодсон нь харагдаж байна шүү.

Batka said...

Надад байсан тэгээд алга болсон зургууд байна. Хараад уйлмаар болдог байна шт. Ер нь хүн өөрчлөгдөхгүй юмаа. Царайнууд бүгд хэвээрээ байна шт. Сайхан зураг тавьсанд, явуулсанд баяраллаа СГ, БЭ нар минь. Ойрд эхнэр төрөөд блог млог бичих завгүй байна ооо. 3,7 хүүтэй болсон.

Хэхэх, зурган дээр бүгд л эгдүүтэй нялх харагдаж байна шүү. Энэ насандаа очих юмсан гэж.

Л.Д said...

Баткадаа хүүтэй болсонд нь баяр хүргье.

Anonymous said...

Huuy yasan huurhuniin

BE said...

Хөөх, Баткааа, баяр хүргье аа, ямар хөөхрөн юм бэ, ээжийн болон шинэ хүний бие тэнхээ сайн уу? зун очиж байгаад муу найздаа спэшл баяр хүргэнэ ээ. Манай найзууд ч улам бүр бүл нэмэгдээд сайхан байна аа.

äî said...

Áààòêàäàà áàÿð õ¿ðãüå.Ýðõýì íàéçèéíõàà ãýð á¿ëä àç æàðãàë,ñàéí ñàéõíûã õ¿ñýí åðººå.

СГ said...

ийм байлгүй дээ, даанч дээ гэмээр бүр сураггүй алга болцорсон юм, мsr deer 'boy was born' gesen bichig harsan l daa, geed унхиагүй хог чинь авгай нь төрчлөө гэж санах ч гүйл байгаам чинь, харин баткагийн төрсөн өдөр юм болуу л гээд бодоод байлаа.
Бүл нэмсэнд чинь, удам залгаж тооно өргөх хүүтэй болсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе.

би ч бүр юм бичихээ болъё доо л гэж бодож байлаа....кхкхкхкхкхкх

Anonymous said...

манайхаан яагаад таг чиг болчихов оо...

СГ said...

2 дахь зургийг сайн харвал сээгий, бэ хоёрын зүүн талын наашаа харсан гаран дээр жижигхэн хөөрхөн юм байгаа биз, тэр чинь нөгөө дарга нарын зүүдэг мундаг ялгах тэмдэг байнаш дээ, одоо энэ цэргийнхэн иймэрхүү юмаа шиоргоолж гээд байдгийм байналээ,энэ 2 үнэн бодлоготой тэр шоргоолж зүүсэн гараа нааш нь гаргаад зогсцон байгаам даа,тэгээд л бэ-ийн харц марц нэг тиймэрхүү байгаам байна өө гэж, хахахахэхэхэ

БЭ said...

өө чи хүний нууцыг мэдчих юм даа, хашаагийн толгой саад болоод болохгүй болохоор нь өлмийгөө өргөж байгаал өнөөхөө ил гаргачихсан юм чинь

СГ said...

хаххахахахахаха, хүүе чи "өнөөхөө" ил гаргасан гээл бичиж болжийгаам уу!!!!!! хүн "юу" гээл бодийш дээ

СГ said...

бүр инээд хүрээд болохгүй нь ээ, өлмийгөө өргөж байгаал "гаргасан" гэхийм аа, хаххахахахахаахахахахааааа

БЭ said...

13 банди 23 охин байсан байна шд манай ангид, боже мой ийм цөөхөн бандитай байл уу

ахан, яг тийм, өлмийгөө өргөж байгаад л жоохон баруун тийшээ хазайж байгаад л зурагчин руу чиглүүлж байгаад л өнөөх мундаг юмаа ил гаргачихсан. хихи

ДО said...

сайн байцгаана уу? дөнгөж сая ГС,М бид зааланд тоглож байгаад ирлээ.Уг нь олуулаа очсон бол зураг авч энд тавих санаатай аппарат авч очсон ч бусад нь очсонгүй.Ирэх бүтэн сайнд бүгдээрээ нэг хөлсөө гаргангаа зураг авч эндээ тавья.

Хулан said...

Охидууд аа гэрийнхээ ажлыг жоохон хойш тавиад очиж хөвгүүдийг болъё гэтэл нь хожих уу?

БЭ said...

Хулан ч сагсандаа мундаг байсан даа, очиж тэд нарыг алаач алаач (хатгав)

СГ said...

очмоор л санж, гээд би 2 долоо хоногийн өмнө хөлөө эвгүй болгочихсон чинь сайн зүгээр болдоггүй, төгрөг тавь, төгрөг тавь гээд л нэг юм байж байна
уг нь хулантай нэг нууц юм ярьсан л даа

BE said...

ямар нууц? ямар нууц? нууц мууцанд нугасгүй шдээ.

СГ said...

нугасгүй гэхээр л нууцаа хэлнэ гэж бодоо юу /хэлээ гаргасан даа/

Хулан said...

Нууц маань нэг хэсэгтээ л хэрэгжиж чадахгүй нь дээ. СГ-ээ хөлөө хурдан эмнээрэй. Тэгээд төлөвлөгөөт ажилдаа оръё

БЭ said...

яасан урт хэлтэй хүүхэд вэ, хэлэн дээрээ тавин мөнгөө наагаарай.

юу төлөвлөөд байгаамбэ хэлээчээ көкөөтэй мидрал гацаа гэчихвэл алуулдым бол уу?

Anonymous said...

zurag1 lkhagva-ochir nadtai bgaa.zurag3 huvguudiin iim zurag bas nadad bgaa.ene anomymousuud neree bicheldee hetsuu yum hen ni medegdehgui.pj.