Tuesday, April 6, 2010

Таминь ээ...

Хүүе, цаана чинь сониноос сонин юм болоод байна. Та бүхэндээ дуулгах гээд санд мэнд харайлгасаар ажил дээрээ ирчихээд бичиж сууна. Аан гээд уун гэж бай.
Сая өглөө босоод охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж яваад санаандгүй гудамжны сурталчилгааны самбар луу хартал нүдэндээ итгэсэнгүй. Бидний хэдэн нөхдийн хөтөлдөг блог дэлхий даяар цацагдаад хэдийнээ олны танил болчихож.
CNN, BBC, Reuters, MTV гэх мэт сувгуудаар бидний талаар мэдээ гараад байна. Олон жил уулзалдаагүй нэг ангийн андууд 25 жилийн дараа эргэн уулзалдаж этэр гээд. Удахгүй кино хүртэл гарах юм байх. За олон юм яриад юүхэв, итгэхгүй бол та хэд өөрсдөө доорхи зурагнуудаас баримт олж харцгаана уу!Тэгээд хотын төвөөр алхаж явсан энд нэг зураач бидний зургийг зураад зогсож байхтай таарлаа:Хаа сайгүй өлгөөтэй бидний хүүхэд ахуйн зургийг гудамжинд алхалж яваа хүмүүс баруун солгойгүй зургийг нь дараад байсан шүү:Тэр бүү хэл алдарт Холливүүдийн од Анжелина бүсгүй өөрийнхөө ажлын конторт бидний зургийг томоор буулгаад ханандаа ханын цаас маягаар ашиглачихаж:Нэгэн орон сууц авангарт стильтэй бөмбөлөгөөр гоёо хийжээ:Биднийг шүтэн бишрэгч нэгэн зурагчин. Ам мамыг нь хараад л байгаарай:Үнэт эдлэл зардаг дэлгүүрийн шилэн цонхны цаанаГэтэл хэн нэгэн этгээд хус модыг маш гарын дүйтэй сийлээд мөнхөлчихсөн байдаг байна шд:Мод юу ч биш, бүр чулуун дээр ч сийлээстэй:Энэ бүсгүй гудамжинд ингээд л шохойгоор зураад сууж байх юм:За хэдүүлээ эртхэн энэхүү блог дээрхи зураг хөрөг, бичлэг материалуудаа патентлаж, энд тэндгүй хуулбарлахыг хориглоно этэр гэхгүй бол тун удахгүй ийм байдалтай байж мэдэх нь байна шүү. Та хэдийнхээ түр зуурын амралтанд зориулав. Болгооно уу!

10 comments:

Л.Д said...

хаха ямар сак харагдаж байна аа. Нээрээ кино энтэр хийнэ гэж байвал яана. Хэхэ гоё санагдчихлаа. БЭ баярлалаа

maxaa said...

za sain uu andaa? ih goe um oruulsan bna. ehleed bur itgej orhison shu! bur ehneree hurtel duudaad eniig hardaa geed ongirloochdee ha ha ha . goe bna andaa. chinii amidrali sain bga biz? kino hiisen ch yadag um! bolohgui um no shu de! za amjilt. goe goe um oruulaarai tamineeee!!!

БЭ said...

сайн уу, амарсанаа. би сайн сайн, гол нь чамайг хэн билээ дээ гээд энд гашилаад сууна.

нас ахиад, нэр ус цээжлэхгүй мартагнасан тохиолдол байгаад байх юм.

надад тус болооч хө.

Хулан said...

Аааая лаг. Гараа гаргаж эвлүүлж, сэтгэлээ шингээж илгээжээ. Хаа хол байгаа ч хажууд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байнга харилцаатай байдаг сайн найз шүү чи. Харахад үнэн тааламжтай ажгуу. Ерөөлөөр болог ээ. Холливудад уулзацгаая

happiness said...

Ойрд өөрөө яасан их мэдрэлээр тоглож байна аа, ккк. Нээрээ ингэвэл яах уу, ВВС энээ тэрээ ярилцлага авъя гэвэл мэргэжил нэгтээр нь Хулангаа явуулна даа гэсэн шүү юм бодов :).

Амарсанааг би Болдоо буюу Махаа л болов уу гэж бодоод байна. Одооноос өөх, махаар нь дуудахгүй ээ, хэ хэ

БЭ said...

Өө харин хавар болоод сүүлийн үед нэг иймэрхүү болчихоод байна.

Махаа байсан юм уу, тэгээд юун Амарсанаа вэ хэхэ, гайхлаа шд.

СГ said...

ёоё, од байх чинь ер нь зүгээр юм байнаш дээ, өөрийнхөө зургийг энд тэнд байж л байна гэж хараад л, ер нь дажгүй ээ

СГ said...

энэ бичлэгийг харахаар л нээх гоё байхийм аа, нээрээ хүн үнэмшмээр гоё хийсийм бнааа, хулангийн тэр "гараа гаргаж эвлүүлж, сэтгэлээ шингээж илгээжээ" гэдэг нь яг оносон

nak said...

ene zurag chin ta nariix bish bidnii zuragiig yagaad ynzalax bolsonoo xel de ene zurag eerdenet xot 1988 onii 1-r 10 n jiliin 1 angiin zurag

БЭ said...

НАК-аа юу яриад байна аа, согтуу байна уу гүй ёо өөрөө?