Monday, January 26, 2009

Хөдөө өнгөрүүлсэн 10 өдөр-1р хэсэг

ГЕСБ2 нар манай хоёр дүүг дагуулаад Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг манай өвөөгийн гэрт очиж 10 хоносон дурсамж хамгийн гоё уудийн нэг. Даанч тэр үед зургийн аппарат авч яваагүй нь жаахан харамсатай. Баримтаар юм үлдсэн бэ гэхээр нэг бичлэг хийсэн аудио хальс л үлдсэн байна. Тэр нь гэхдээ ганц хувь манай германд байгаа Б буюу бидний дууддагаар Э-д үлдсэн байгаа. Ирхэд нь хэд хэд хувьлаад хадгалчихна гэж бодож байгаа.

За тэгээд гол сэдэврүүгээ оръё. Ер нь бол энэ 10 хоногийн дурсамж нилээн их юм болох тул хэд хэд хувааж бичихээр шийдлээ. Мэдээж би ой санамж муутай тул Э анд минь нэмэх юм байвал нэмээд яваарай за юу.

1995 оны зун 10-р ангиа төгсчөөд бидний 5 найз 10 жилээ төгссөний баяр, за ер нь тэгээд хамтдаа ийш тийшээ явж амръя гэж шийдээд сонголтуудаас манай өвөөгийнд очиж амръя гэж шийдэцгээсэн юм. Манай өвөөгийнх УБ-ээс 70 км-т Төв аймгийн Сэргэлэн сумын Улаан худаг гэдэг газар малаа хариулан зусдаг байсан. Тэр үед манай хоёр дүүг харах хүн байхгүй, ээж Герман ажиллахаар явцан байсан үе таараад авч явах хэрэгтэй боловоо. Бага нь тэгэхэд 7 настай, том нь 9 настай байсан юм. Миний санаж байгаагаар тэгэхэд бид нар 5000 төгрөгөөр нийлж хоол хүнсээ цуглуулж байсан. Хоол хүнс гэдэг нь мах, 150-ын гоймон, килка, шпрот, дунайский салад, давс, талх, сахар, боов, хиам, шилтэй өгөрций, төмс ба түүний нөхөд ногоонууд, лаа, чүдэнз, хөгжимний батарей гэх мэтээр юм хумаа базааж аваад манайд Гутлын 22-т бөөгнуулж байсан юм. Мэдээж 10 гаран хонох тул хүн бүр хувцас хунар, шатар, бөмбөг, хөзөр, аяга таваг, пүүгээ, сав суулга, тогоо энэ тэр гээд ачаа бараа ч овоорч өгсөөн.

Энэ их юмаа аваад яаж явах вэ гэж нилээд гашиллаа, вагонд суугаад явах нэг хувилбар байсан, даан ч тэр олон юмыг бид нар чирээд богоондоо сууна, буугаад бас чирээд өвөөгийхрүү очино гэдэг бүтэшгүй санагдлаа. Тэгээд манай Г найзын аав тэр үед Камаз хэмээх сайхан том тэрэгтэй байсан юм. Яваад өгөөч гээд гуйлаа, зөвшөөрлөө, тэгээд л нэг сайхан нартай 7 сарын 24-ний өдөр Камазны ачаан дээр юмаа ачаад замдаа гарсан даа. 70 км ойр сонсогдож байвч тэр үед мянганы зам байхгүй шороон замаар бараг 2 цаг явж байж очсон юмдаг. Одоо тэр зүг Чойр орох зам тавигдсан 30 мин давхиад л өвөөгийнд очих боломжтой болсон, улс хөгжинөө гэж.

Найзууд бүгдээрээ нэгэн зүгт машины ачаан дээр явахад гөөмөн сайхан байсан шүү. Замдаа нэг айлын гадаа түр саатсан юм. Бид хэд ачаан дээрээ зогсоод айлын хүмүүсийг хараад байж байтал нэг ялаа учиргуй нисч ирээд л бөгсөө миний нүдрүү тулгаад л цагаан юм цацаж хаячихаад яваад өглөө. Тухайн үедээ юу болсныг мэдсэнгүй гэхдээ л нүд бүрэлзээд нэг юм ирвэгнээд яваад байгаа нь мэдэгдлээ. Тэр чигээрээ явсаар өвөөгийнд ирж өвөө хэллээ. Өвөө нүдийг харснаа "Ээ хөөрхий өтөө цацчиж" гэдэг байгаа. Би ч айсан гэж жигтэйхэн. За ингээд нүд нь өтөөд сохорлоо л гэж бодсон. Өвөө тэгсэн тайвшруулаад зүгээр түүчье гээд дүнсэн тамхи усанд хутгаад нүдрүү хийлээ. Үнэн лайтай хорсоод л нүднээс нулим урсцан. Нулимс дагаад хэд хэдэн өт урсаад гараад ирлээ шүү овоо. Тэгээд л өвөө 2 хуруугаараа нүд тэвхдэж байгаад мааралны үзүүрийг нарийн эрчилээд ухаж гарсан. Нэг , хоёр, гурав түүгээд л байлаа, өө энд нэг явжийн гэж ирээд л түүсээр 7 г авсан шүү. За боллоо одоо байхгүй гэж хэлхэд нь би нэг итгэхгүй өөрөө толинд хараад баахан хайлаа. Нээрээ харагдах юм байсангүй. Нүд орсон буурын нүд шиг ув улаан. Ингээд нөгөө амрах гэж байсан бааги чинь жаахан настрингүй амралтаа эхэлсэн дээ. Гэхдээ л найзууд хөгжилтэй юм болхоороо дороо мартагнаж нэг мэдхэд маргааш нь л нүд зүгээр болцон байсан.

Бид хэд машинаасаа юмаа буулгаад өвөөгийн нэг хэр тааруу монгол майханг манай Эмээгийн дүүгийн хүүхэд Боогий ахх бидэнд зоож өгсөн. Дотор нь сайхан шал дэвсгэр засаад хөнжил пүүгээгээ өрөөд яг л нэг сайхан айл шиг боллоо доо. Майхныхаа гадаа жижигхэн зуух, яндангаа гадасдаж зоочлоо. Гэх мэтээр төвхөнсөөр байтал орой болж хоол унд эмээгийн дүүгийнхээс ирж тэрийг идээд орой нь гал түлээд тойрч суун буу халлаа. 7-сарын 24 чинь Г-гийн төрсөн өдөр байсныг явдал суудалдаа хөөрсөн хүмүүс мартцан. Ямар ч бэлэг сэлт байхгүй. Харин манай хүн өөрөө нэг шил юм задласан. Бид нар ичсэн гэж жигтэйхэн, санаа зовоод. Гэлээ гээд бид бие биенээ мэдхээс хойш мань эр ч нээх тоогоогүй. Э маань гитар дээр ганц ая дарж чаддаг байсан нь тэр анхны үдшийг их хөгөлсөн дөө. Тэр ганц аян дээрээ бүх дууг оруулж дуулаадь ер нь монгол дуунууд нэг л өнгө аястай юм биш үү гэсэншүү юм бодогдож энэ тэр. хэхэхэ

За анхны өдөр нэг иймэрхүү болсон юмаа, дараагийн дугаарт үргэлжлүүлъе.

2 comments:

Anonymous said...

nogoo minii ovort untdag baisan,orondoo sheedeg baisan muuhai jaal odoo hamtlag eter geed tom ah bolson gej baigaa biz. tegeel bodohoor manius ch hugshicrch baina daa gesen lkkk. saihan dursamj shuu, bicheed baigaarai. gesnees manai busasd ges eniig orj unshdag bolvuu

Boloroo said...

Ямар гоё юм бичээ вэ, ёстой сонирхолтой санагдлаа, та нарын бага нас их гоё өнгөрчээ, өөр сонирхолтой гоё юм бичнэ биздээ, бас зурагнууд, хэхэ