Thursday, January 22, 2009

Ямар найзыг жинхэнэ анд гэх вэ?

Хүн чинь нийгмийн амьтан юм болхоороо бараг төрснөөсөө эхлээд л найз нөхөдтэй болж эхэлдэг гэдэтгэй хэн ч маргахгүй байхаа. Хүний хөгжлийн явцад бий болдог найзуудыг ангилбал: Яслийн найз, цэцэрлэгийн найз, сургуулийн найз, пионерийн зуслангийн найз, лагерийн найз, их сургууль, коллеж, ТМС-ийн найз, байрны найз, дугуйлангийн найз, ажлын найз, ийшээ тийшээ цуг удаан хугацаанд яваад болсон найз, ээж, аавын найзуудын хүүхдүүд бас найз болдог, ажлын найз гээл. Эдэн дундаас явж явж дунд сургуулийн найзууд хүнд хамгийн ойр дотно үргэлж үүрд үлддэг юм шиг санагддаг юм. Яагаад гэвэл мэдээж хар багаасаа хамт бараг л өвөр түрийдээ орж, зодолдож, тоголж өссөн болхоор хэр баргийн хагарал бутрал, зөрчил гардааггүй болсон байдаг. Мэдээж тэгээд их сургуульд төгссөн найзууд бас л үүрд мөнхийн найзууд болдог байх. Жишээ нь надад их сургуулиас Т гээд нэг сайхан найз байдаг юм, гүндүүгүй сайхан, шудрага, үнэнч анддаа. Бид бизнес хамт хийж өр ширэнд ч хамт орж, тэрийгээ дарж баярлаж, гуниж явсан юм. Одоо тэр маань америкт сурч байгаа. За тэгээд сайн найзуудын маань найзууд гээд найзын хүрээ өргөжинө шүү дээ. Нэгэнт сайн найзийн маань найз болхоор тэдэнтэй учираа олж, хэл амаа тааруулах гэж зовоод байх шаардлаггүй, амархан найз нөхөд болж дотносож, ойлголцож чаддаг. Гэх мэтчилэн явсаар найзын хүрээ их өргөждөг. Явцын дунд тэгээд тараа таниулж, маскаа хуулсан хүмүүс гээгдэж тунах юм гарнаа. Миний хувьд тэгэхээр жинхэнэ анд гэдэг бол анддаа итгэдэг, андынхаа төлөө явж чаддаг, найз нөхдөө хүндэлж ойлгодог, тусалдаг, хар амиа боддоггүй, хэлсэндээ хүрдэг, зовсон үед цуг байдаг, жаргах үедээ найзуудтайгаа хуваалцдаг, хамгийн гол нь нэгнийгээ хэн бэ гэдгийг мэддэг болсон тийм найзыг л жинхэнэ анд гэж хэлэх байх. Найзаар минь намайг танидаг гэж үнэн үг шүү. Үнэнч анд нартаа хайртай, та нарынхаа итгэлийг алдахгүй ээ Батка нь. Харин таны хувьд жинхэнэ анд гэж хэн бэ?


2 comments:

Boloroo said...

Та нар ч сайхан найзууд шүү, ёстой л жинхэнэ найзууд гэж боддог юм,Гансүхийнхээ найзуудад бүгдэд нь хайртай.

happiness said...

Batka mini dee, yamar ch goyo yum bichij oruulaav dee. Muu sadan turluus sain naiz nuhur gej unen ug shuu. Zamiin dundaas hayaj geegdseer jinhene naiz shuugdej ulddeg yum shig baigaam aa. Bi hezeed unench, hunii itgel daadag, heregtei uyed ni hajuud ni baij chaddag baih yum san l gej dotroo bodoj, hicheej yavdag geh uu dee.