Tuesday, May 10, 2011

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар...

хэмээн их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ хаварын улиралыг магтан дуулсан байдаг.

  Жил бүрийн хавар...цэцэг ногоо дэлгэрч, байгаль дэлхий амь ордог цаг. Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэдрээм энэхүү улиралд хүн бүхэн дуртай байдаг нь гайхах зүйл байхгүй мэт.

  Гэвч яг л жил жилийн энэ улирал болгонд би ганцxан чамд л хэрэг болдог. Миний биен дотор аажим аажмаар нэвтэрч орон, намайг өдөр бүр тамлах чамд таатай байдгийг би мэдэрдэг... Хамгийн харамсалтай нь...чамайг хүрээд ирхийг чинь би мэддэг хирнээ, чамайг эсэргүүцэх хүчин мөхөс байдагтаа би байнга гутардагийг чи мэдхүү?

  Зун...намар...өвөл өнгөрөөд арай гэж чамайг мартагнаад, зүрх сэтгэл минь эдгэж, хичнээн тайван, амгалан, баяр баясгалантай байдаг гээч. Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хүн хэмээн гэнэхэн итгэн, нүүр дүүрэн имээсэглэж явж байсан минь худлаа байжээ.

  Тиймээ, ахиад л хавар боллоо, чи над дээр ахиад л хүрээд ирлээ. Ирнэ шүү гэдгээ ядаж утсаар ч хэлэхгүй хаалга ч тогшихгүй шууд л хүрээд ирэх юм.

  Азаар сүүлийн хэд хоног бороо хур ихээр орж, чамд гадагш гарч над дээр ирэх боломж олгосонгүй. Хэсэгхэн хугацаанд чамайг мартагнуулж чадсан ч энэ амьдрал гэдэг бүх зүйл түр зуурынх юм шүү гэх шиг нууцxанаар чив чимээгүй намайг ажиглаж байсныг нь би яахан мэдэх билээ дээ.

  Үе үе би амьд байгаа шүү гэх шиг хамар сэрчигнүүлэх нь ч надад тийм их тээртэй санагддаггүй байлаа. Чийглэг агаар цээж дүүрэн амьсгалаад гудманд тогтсон шалбааг дээгүүр хөл мэдэн харайлгаж явахдаа ч би чамайг дурсаж санаж байсангүй. Тиймээ, би чамайг тас мартах дөхсөн байжээ. Гэвч. . . наран авхай мэлтийж, тэнгэр хангай цэлмээд, зуны эхэн сар хүүшилж ирэхүй чиний минь өнөө л орооны цаг орж намайг буцаад эзэмдлээ. Чиний эсрэг би ямар их хүч мөхөс гэдгийг ч мэдэрч байна.

  Ямар насандаа хийсэн үйлийн үр гэхээрээ чамд ингэж дээрэлхүүүлж, нус нулимастайгаа хутгалдаж байнга бүлцийсэн улаан нүдэн царайлан явдагаа тайлбарлаж чадахгүй байна. . . Намайг өрөвдөж ширтэх бусад хүмүүсийн харц...нэгэнт л чамаас намайг ангижруулж энэ тамаас холдуулж чадахгүйгээс хойш ямар ч нэмэр алга даа.

  Ахиад бүтэн сар...чамайг тэвчиж тэсвэрлэнэ гээд бодохуй хүйтэн хөлс чихарч, хамаг бие минь шархирч байна. . .

Удаан бодсоны эцэст би чамд хэлье гэж бодлоо. Тиймээ, би чамайг үзэн ядаж байна, чи намайг тайван байлгаад өгөөч. . .

Хаапчxийи. . .хаапчхийи...

Жич: Энэ бол гайтай шарилжны аллергитэй ярьсан миний яриа байлаа.

8 comments:

Anonymous said...

bi shoroon shuurga yum baih l gej bodloo. za yamarch bsan havartai hamt ehnii bichleg irlee.alirgiigui bolhoor havar saihan bnoo.pj.

Hn said...

havriin saihniig MONGOLD uzehee b.laa. ovol bidnees yavah durgui b.a

uka said...

uhsen boljmor orshuulah gej tsetserlegiin sharilj zulgaagaad, terneesee alergitaad neleen yum bolj baisan shuu.

Anonymous said...

tegeed yah geed bgaan dahiad uvuljih geed bgaa yumuu? udahgui uvs nogoo saihan urgana shin sorgog bgaa deer ni sain ideed avaarai Hulaan uvul hetsuul bsan bailgui.pj.

Ука said...

болжмор оршуулах гэж шарилж зулгааж байгаад аймаар харшил өгч, бүх биеэр, нүүрээр тууралт өгч байсан. Одоо харин наад найтаадаг зовлонгий чинь амсахаараа нэг болж байна аа :(

Гэснээс эртээд би яг энд сэтгэгдэл оруулах шиг болсын, алга байхын, сонин юм аа.

БЭ said...

сүнстэй болоод байх шиг байна ээ манай блог

Anonymous said...

bi bichleg btugai setgegdel uldeej cgadahaa bailaa sg

hulan said...

why sg