Thursday, September 2, 2010

9 сарын 1

9 сарын нэгэн боллоо ерөөсөө бидний баяр даа. Энэ дууг мэддэггүй хүн байхгүй гэхэд бараг хилсдэхгүй. Бага ангид орохдоо л бид энэ дууг заалгаж, цагаан толгойн номны эхний хуудсанд хүртэл морио унаад аавыгаа дагаад явж байгаа хүүгийн зураг дурайна. Тэгэхээр ой ухаанаас мартахын аргагүйгээр цээжлэгдсэн байдаг биз. Үнэхээр бид өөрсдөө ч аав, ээж, ах, эгчээрээ хөтлүүлээд очино. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа биднийг бага байхад ч болдог байсан. Бүх багш нар сургуулийн үүдэнд эгнэж зогсоод, захирал үг хэлж, сургуулийн урлагийн аврагууд нь урлагын үзүүлбэр үзүүлээд, эцэст нь 1-р ангид орж байгаа хөөрхөн хүү, охин 2-г сонгон хонх цохиулаад, тэр жил төгсөх 10-р ангийн ах эгч нар нь 2, 2оороо хөтлөлцөн орсноор нээлт дуусна. За тэгээд өглөө орох ээлжтэй ангиуд нь сургуульдаа ороод бусад нь тарна. Эхний өдрийн хичээлүүдийн сэдэв бараг бүх ангид ижилхэн ойлгомжтой “Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн тухай” зохион бичлэг бичнэ, ярилцана. Өглөө хичээлдээ цугласнаас хойш жаахан бишүүрхүү байсан хүүхдүүд энэ бичлэгийг бичиж, эсвэл харилцан ярилцсанаар нүүр хагарч өөрсдийн их ажил болох үймүүлэх ажиллагаанд шилжинэ. Тэгээд бас хэн, хэн хаана амарч, хэрхэн өөрчлөгдсөн бол би хэнээс өндөр болсон бол, өндөр намаараа жагсахад хэний дээр зогсож байгаа бол? гэсэн асуулт хүүхэд бүхэнд бий. Бага ангид байхад санаа зовоодог нэг зүйл бол яах аргагүй зуны даалгавар. Зуны даалгавар гэснээс нэг зүйл санаанд орчихлоо. Бид бэлтгэл ангид хавар суугаад амрахад Сүнжээ багш гурвалжин, дөрвөлжин, ташуу шугам зурж хэдэн ч билээ дэвтэр дуусгах даалгавар өглөө. Би зунжингаа лагерт тоглоод даалгавраа хагас хийчихснээ 9 сарын нэгний өглөө гэнэт санаад “Би даалгавраа хийгээгүй байна, би энэ сургуульд чинь явахгүй” гэж уйлж гэрийхнийгээ айлгаад шөнийн ээлжинд ажиллаад дөнгөж гэртээ орж ирээд байсан эгч маань миний өмнөөс баахан гурвалжин дөрвөлжин зурж өгөөд явуулж билээ хэ хэ. Гэтэл багш тэр даалгаврыг шалгаагүй ш дэ. Ер нь хийсэн хүүхэд ч цөөхөн байсан байхаа. Анги дэвших тутам зуны даалгаварт санаа зовоохоо болино. Энэ нь том толгой гаргаж зуны даалгаврыг хийхээ болино гэсэн үг. Бичих, бодох даалгавраас гадна эрвээхэй, цэцгийн хатаамал хийх, согооврын үр түүх гэх мэтчилэн даалгавар ч бас өгнө. Тэрнийг биелүүлж байна гэж хөөрхий олон ч эрвээхэйг номны завсар хавчуулж мартсан даа.

Шинэ хичээлийн жилийн эхний өдөр хичээлдээ явах сайхан шүү тэ. Шнэ ном, дэвтэр, форм, үзэг харандаа гээд л бүх зүйл шинээр эхэлж байгаа байгаа болохоор нэг л баяртай, сэтгэл өндөртэй байдаг байлаа. Ингээд хавар хүртэл ангийхантайгаа хамт бужигнаж, үймүүлж, хичээллэж, шалгалт шүүлэг өгөх хичээлийн нэг жилийн аян эхэлнэ дээ..............

Ангийхаа охид, хөвгүүдийн хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэндийг хүргээд, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.



by Zulaa

14 comments:

БЭ said...

9 сарын 1 д монгол тэр чигээрээ нэг л гоё болчихдог хэвээрээ байх даа. Сайхан дурсамж бичсэн Зулаадаа баярлалаа. Түрүүчийн ангийн уулзалтын зурагнуудыг нэг газар Share хийчих түхүү. Надад байсан зурагнууд бүгд арилчихсан байна лээ.

Зулаа said...

Ядаж нэг нь ч гэсэн уншлаа шүү. Би бүр гайхаж байлаа. Хэн ч юу ч бичихгүй болохоор............

BE said...

хоёулаа энд сайхан чатлах уу? ямар хүн унших юм биш ккк

Зулаа said...

Тэгэх үү. гэхдээ цаадуул чинь уншиж байгаа. Бичихгүй л байгаа болохоос........Хүний хамаг нандин, нууц мэдчихнэ яршиг цаашаа.

happiness said...

та хоёрын нууцыг чинь мэдэх гээд л хүлээгээд байсан чинь санаа гаргаад бичихгүй байна шүү, ккк.

Уншчаад сэтгэгдэл бичиж эхлээд дундуур нь хөндлөнгийн шалтгаанаар тасалдаад, дахиж бичих гэж залхуурсаар өдийг хүрэв. Яг юу бичих гэж байснаа ч мартчихаж.

Ямар ч байсан 9 сарын 1-ийг санахаар Шижирээгийн үс яалтчгүй санаанд ордог юм аа. Бас оюутан болсон анхны 9 сарын 1 их эвгүй байж билээ. Эзгүй газар хаягдчихсан юм шиг сэтгэгдэл төрөөд л, том боллоо, оюутан боллоо гэж лав баярлаагүй юм даг.

Anonymous said...

shine tevter ihleed udaan goe bicne shuu dee! tegeel neg hoyor huudas bicheel saraachij ugnu shuu dee. zuramnii arsi gej zunii daalgavart baisan shig sanagdah yum ene hudlaa yu?pj.

Anonymous said...

uka hayagaa ugchihuud yagaad hariu uguhgui bna?pj.

Зулаа said...

Огтоно, зурамны арьс цуглуул гэж хүвгүүдэд л өгсөн даалгавар байх даа, охидууд бидэнд бол эрвээхэй цэцэгний л хатаамал гэдийш дээ. хэ хэ хэ

uka said...

zuramnii aris gej anh udaa l sonsoj bna, kkk.

Offline uldeesen message avaaguim uu :(, Gombooo?

Л.Д said...

Сайн байцгаана уу? ангийн андууд минь ойрд ажил ихтэй болохоор шагайж нэг харахаас юм бичиж амжихгүй л байна. 9 сарын 1 болохоор бушуухан ангидаа очих юм сан гээд л их догдолдог байсан шүү. Зурамны арьсыг жил болгон даалгаварт өгдөг байсан авч ирдэг нь л ховор байсан байх. Зун хөдөө явахаар манай хамаатны ах зурам урхидаж бариад чулуу, цементний дээр савж алаад арьсыг өвчөөд татаж хадаад хатаадаг байсан. "Би ми бол ухаан алдчихна угаасаа аймхай, уйланхай байсан болохоор хэхэ" гэхдээ тэндээс нь даалгавар авч ирж байгаагүй.

Hn said...

Хэхэ анх ангидаа шилжиж ирж байснаа саналаа. Би уг нь Бурмаагийнхаа ангид /8д/ орох санаатай байсан байхгүй юу. Тэгсэн тэдний ангид орон тоо байхгүй гээд захирал чи 8в-д орно гэсэн. Ангид орж ирээд хаачихаа мэдэхгүй жоол зогсов, багш Минъяаны хажууд суу гээд л. Яг миний араас нээх том залуу Махаа, нээх лаг үстэй Шижрээ хоёр орж ирээд ангид 3 шинеков нэмэгдэж байсан түүхтэй гэж.

Anonymous said...

hulan chi heddugeer angid shiljij irsen yum be?pj.

Hn said...

8 daa shuu dee

Hn said...

sorry. 6 daa shiljij irsen shuu. he he yagaad 8 geed bichchixvee