Tuesday, August 31, 2010

Ирчихлээ. . .

Цонхийж бүүдийсэн амьтан
ширээнийхээ ард сууж байна
Цор ганцаар,
аглаг буйд дахь бяцxан цагаан байшинд
Цоожгүй хаалгаа цэлийтэл нээсэн ч
хэн ч орж ирдэггүй газар
Орон гэрээсээ алс,
Монголын тэнүүн талаас хол,
харь өндөр уулсын нутагт
Одоо цагаасаа бүүр гараад явчиxсан,
хаа эртийн дурсамжууд дотроо
Навч унах чимээ
ямар чанга болохыг анх удаа сэрдхийтэл мэдрэн
Намрын, сүрдэм гоо эзэрхийлэгч хүчний дор,
Хүйтэн ширээнийхээ ард,
хүв хүйтэн ширээнийхээ ард
Гань ганцаараа,
гараа элгэндээ тэврээд
зүгээр л сууж байна.
Аниагүй атал юуг ч үл харах нүд минь
алсаас үл сална
Ахиад ирэх өдрүүдийг
эх нутаггүйгээр төсөөлөхөөсөө ч айна
Ядуухан төрөлх нутгийг минь
мартуулам үзэсгэлэнт энэ газар
Яав чиг дасаж чадахгүйгээ
мэдэрсэн хайрандаа л амьд байна.

Л.Ө.

"Төсөөллийн өрөөнд" номноос

Буцаад гэртээ ирчихлээ. Болдогсон бол тэр чигээрээ үлдчихмээр л байлаа. Михаелд нэг бодол бий гэдэг шиг юутай ч дотроо нэг бодол төсөөлөөд ирчихсэн байгаа. Төсөөллөө мөрөөдөл, мөрөөдлөө хэрэгжүүлэлт болгохын төлөө. . . Явсан газрын сонин болгож хэд гурван зурагнаасаа дурсамж болгон үлдээе.

14 comments:

БЭ said...

сэндийчигдэн буй газар нутгийн минь орь дуу бүхэн
сэтгэл болоод биед минь яр шархыг үүсгэнэм
ширгэж буй голуудын минь сүүлчийн амьсгаа бүр
эргэж хэзээ ч арилахгүй гүн сорвийг үлдээнэм. . .

уйлж байгаа нутгийнхаа зүрхэн дээр нь зогсоод
унтарч хэзээ ч бөхөхгүй хайраа мэдрэхүй гунигтай байлаа

бусдаараа ч танигдахгүй болтол өөрчлөгджээ улаанбаатар. аан бас худалч хүнд хотын түгжрэлд л очсон бүтэн сарынхаа хагасыг нь өнгөрөөчихсөндөө л харамсаж байна. хайран цаг.

Hn said...

Уншиж эхлэнгүүт сэтгэл сэртхийгээд бараг уйлах шахлаа. Тэгсэн БЭ биш Л.Ө-гийн дотор болохоо байж байсан аж. Гадаадад амьдрангаа ажиллаж байгаа ангийн нөхдүүддээ гэж хэлэхэд:
Энэ бол бидний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Энэ бол биднээс шалтгаалах хөгжил
Монгол биднийг хүлээж байна...
гэмээр санагдав.

Зулаа said...

Сайн байцгаана уу, манайхаан. Блог маань нэг хэсэг сайхан амарсан шиг байна. Амралтыг дуусгасан БЭ-дээ баярлалаа. Сайхан дурсамжаа сэргээцгээе найзуудаа.

Batka said...

БЭ маань бодлоо амжилттай хэрэгжүүлэх болтугай. Блог маань эргээд сэргэсэнд баяртай байна, би ч өдөр бүр ордог хэвээрээ. Гэхдээ бичих зав гарахгүймөө.

Anonymous said...

za joohon blogoo sergeeye! byaruu gedeg uguullegiig hen tongoruulj unshdag baisan be? taasand ni shagnaltai! zah zeeliin bish undur shagnaltai!pj.

Hn said...

Гомбо энэ даалгавар чинь хэддүгээр ангид хамааралтай вэ? бага анги бол би бууж өгсөн

Anonymous said...

baga angid tegeed yamar bagsn buurnii barivch Oyunsuren bagshaar oyulsan boldoo gej odoo boddiin.pj.

Anonymous said...

uu daalgavar geed tolgoi erguuleed ene hulan.bi zuramnii aris bodtson buurnii barivch marivch yariad yavchihdag bainshd.byaruu gedeg chin daalgavar bish zugeer i tseejil geheer ni sahilgaguiteed tegeed tseejiltsen yum baihgui yudaa. tegeed bas baga angid.pj.

Hn said...

gombo odoo ch saxilguitsen xeveer yom daa. ooroo xariugaa xelchix yom. tegexeer ooroo ooriigoo l shagnaj dee.

Зулаа said...

Хэ хэ хэ. Та 2-ын бичснийг арай гэж ойлгодог байна ш дээ.

Anonymous said...

aa ene zulaa yu!pj.

神待ち said...

クリスマス目前に家出少女にプレゼントしませんか?神待ちサイトに登録してる娘に連絡するだけで、物凄いプレゼントになるでしょう!!当然プレゼント返しは望みのまま

СГ said...

японоор хэн бичсийн бэ, ална ч гэсийм уу, аварна ч гэсийм уу, ёстой бүү мэд, орчуулаад өг плийз

ワンピース said...

ワンピースの物知り自慢を争ってみませんか?なんか海賊王争いみたいで良いでしょう。ちょっとレアな問題とかも出ますが、結果によってはレアな称号、ヒグマ山賊団の頭の称号が手に入るかもって、いらないかな