Thursday, August 5, 2010

Данс

Манайхаан, нэг ийм горимын санал байна ээ.

Ангийн данс банкинд нээлгэвэл ямар вэ? Ингэснээр наад захын цугларч уулзах, ямар нэгэн юм тохиолдоход заавал нэг нь кассны ажил хийж өөрийгөө зовоохгүй, нөгөө нь бас боломжгүй байдаг уг нь 2,3 хоночихвол болгоно л доо гэж дотроо шаналахгүйгээр бололцоотой үедээ данс руугаа мөнгөө шилжүүлээд...
Тэгээд хаана ямар банк, хэдэн төгрөг ороод, хэдийг юунд зарцуулав, үлдэгдэл хэд вэ гээд бүх мэдээлэл нийтэд ил тод байг. Блог дээр сар сарын тайланг нь гаргасан ч болохгүй гэх газаргүй байх..
Энэ талаар Батка, Даваа мэтийн хүмүүс анхаарлаа хандуулж ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдвөл зүгээр юм уу гэсэн бодолтой байна.
Та нар бас санаа оноогоо бичээрэй.
Олны санал оломгүй далай бөлгөө :)

3 comments:

СГ said...

тэгье, тэгье тэгье

Batka said...

Одоо ингэж уулзаад дахиж уулзалдах болов уу даа мөддөө, хавар уулзсанаас цөөн хүн ирэх төлөвтэй байна одоогийход. нөхдүүд данс нээхийг дэмжвэл нээгээд л өгье найз нь. 90's гэдэг нэртэй клуб нээх үү. Гишүүн элсүүлж татвар авч тэр үеийн юмаар дүүргэсэн баар маартай, хөгжим явдаг, энээ тэрээ....

ука said...

90's club - энэ чинь нээрэн их гоё санаа байна. Байгуулъя, нээе гээд хөөцөлдвөл яасан юм, бүгдээрээ.